| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2018/00796/И |
| Дугаар | 156/ШШ2019/00151 |
| Огноо | 2019-04-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 156/ШШ2019/00151
2019 оны 04 сарын 03 өдөр Дугаар 156/ШШ2019/00151 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00976/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ................... оршин суух, Ц.Х /РД:............../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х..................оршин суух, С.Э /РД:...............-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Ц.Х,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Этой 2006 онд гэрлэлтээ батлуулж, хамтран амьдрах хугацаанд 2006 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүү Э.Н төрсөн. Амьдрах хугацаанд Э нь зодож танхайрдаг байсан тул хамт амьдрахаа больсон. 2008 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа. Би 2012 онд өөр хүнтэй хамт амьдарч хүүхэдтэй болсон. Одоо цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Асрамжийн болон ямар нэгэн маргаан байхгүй. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х нь С.Эод холбогдуулж гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, талууд харилцан мэтгэлцээний өөр байр суурь илэрхийлээгүй.
С.Э, Ц.Х нар нь 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2006 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүү Э.Н төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчид нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх талаар санаачлага гаргаагүй, эвлэрүүлэх зуучлах ажиллагаа амжилтгүй болж байсан байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж хүүхэдтэй болсон зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, урьд шүүх хуралдаанд оролцохгүй болохоо илэрхийлж байсан зэргийг харгалзан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Зохигч нь дундын эд хөрөнгө, хүүхдийн асрамж болон тэтгэлгийн талаар маргаагүй болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан С.Э, Ц. Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, С.Эоос 70 200 төгрөг гаргуулан Ц.Хд олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ