Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 156/ШШ2019/00353

 

 

 

 

 

      2019 оны 06 сарын 25 өдөр

         Дугаар 156/ШШ2019/00353

            Хэнтий аймаг

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00311/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: М.Д-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Х.О-д  холбогдох 

гэрлэлт цуцлуулж,  хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгож, 68 840 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч М.Д, өмгөөлөгч Л.Н,

хариуцагч Х.О, өмгөөлөгч Г.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.М нар оролцов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.О, М.Д нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү О.М, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Ал нарыг эх М.Д-ийн асрамжинд үлдээсүгэй. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү О.М, О.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.О-раар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.Д-аад даалгасугай. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.1.2, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Д-ад /хүү О.М, О.А хамт/ 43 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий 289 тооны мал, хариуцагч Х.О-т 14 490 000 төгрөгийн үнэлгээ бүхий 100 тооны малыг тус тус хуваан олгож /хувааж буй малын тоо хэмжээг үндэслэх хэсэгт заасан/, 

хариуцагчаас 7 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 7 500 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож, 

нэхэмжлэлийн шаардлагаас 17 847 500 төгрөгийн үнэлгээ бүхий мал гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай. 

6. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болохыг тайлбарласугай.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 922 100 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, 

орон нутгийн төсвөөс 349 750 төгрөг, хариуцагчаас 483 112 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох 50 969 төгрөгийг орон нутгийн төсөвт тус тус олгосугай. 

8. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 973 дугаар захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэх болохыг дурдсугай

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай. 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөлөөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ