| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2019/00312/И |
| Дугаар | 138/ШШ2019/00411 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2019/00411
| 2019 оны сарын 24 өдөр | Дугаар 138/ШШ2019/004******* | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******А байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын дугаар баг, ******* дугаар байрны тоотод оршин суух, ЖЕ900*******19 регистрийн дугаартай, овогт ын т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа
Нэхэмжлэгч Г.*******
Хариуцагч Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: бид хоёр 2009 онд танилцан, улмаар хайр сэтгэлтэй болон гэр бүл болж гэрлэлтээ Дашбалбар сумын Засаг даргын тамгын газарт албан ёсоор бүртгүүлж хуримаа хийсэн. 2010 онд хүү Д.ийг төрүүлсэн. Бид хуримаа хийснээс хойш нэг жилийн хугацаанд хамтдаа аз жаргалаар дүүрэн сайхан гэр бүл болж амьдарч байсан. Гэвч удалгүй бид үл ойлголцон маргалдан муудалцаж, ааш зан үзэл бодол таарч нийлэхгүй болж эхэлсэн бөгөөд цэрэгт явсан. Мөн халагдаж ирээд бэлтгэл цэрэгт дахин явсан бөгөөд энэ хугацаанд тусдаа амьдарснаас болоод бие биенээсээ хөндийрч эхэлсэн. 2014 он хүртэл бид ирэн очин амьдардаг байсан боловч бас л зан байдлаас болж хэрэлдэж маргалдах нь хэвээрээ байсан. Энэ байдлаас болж бид 2014 оны 4 сараас эхлэн бүр салж, ямар ч холбоо харилцаагүйгээр тус тусдаа амьдарсан. зөвхөн хүүхэдтэйгээ хааяа уулзах, утсаар ярих, эдийн засгийн тусламж үзүүлэх зэргээр л холбоотой байсан. Энэ хугацаанд миний бие өөр хүнтэй гэр бүл болж хоёр хүүхэдтэй болоод байна. Иймд бид цаашид дахин хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүгээ би өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Өмч хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2009 онд танилцаад гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор батлуулж хуримаа хийсэн. Хуримаа хийгээд нэг их удалгүй бид хоёр салсан. Зан харьцаа таардаггүй байсан, байнгын хэрүүлтэй байдаг байсан. 20******* оноос эхлэн бид хоёр ирэн очин тусдаа амьдарч байгаад 2014 оноос эхлэн бүр салсан. *******ийн хэлж байгаа болгон үнэн учраас нэмж хэлэх тайлбар байхгүй. Хүүтэйгээ холбоо харилцаатай байдаг, утсаар ярьдаг, хааяа уулздаг, хэрэгтэй мөнгийг нь өгдөг. ******* одоо хүнтэй сууж хүүхэдтэй болсон учраас бид цаашид дахин хамт амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрнө, Хүүгээ ээж дээр нь үлдээхэд татгалзахгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2009 онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 2009 оны 12 сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас хүү Д. 2010 оны 02 сарын 24-ний өдөр төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүйгээс тэдний харьцаа таарамжгүй болж, 2014 оны 4 сараас эхлэн одоог хүртэл тус тусдаа амьдарсан, цаашид дахин хамт амьдрах хүсэлгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, нэхэмжлэгч Г.******* нь өөр хүнтэй хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Г. нь хүү Д.ийг Г.*******ийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн хүү Д.ийг ээж Г.*******ийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 2.4, 2.-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, мөн тэд эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн
хураамжид төлсөн 140 400 /гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрд *******0 200 төгрөг/ төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гагуулан нэхэмжлэгч Г.*******д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******, *******8, 132 дугаар зүйлийн 132.-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт ын , ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Д.ийг эх Г.*******ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 2.4, 2.-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.
5. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг болон зохигч талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй
болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ******* хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН