Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 158

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Боржигон овогт Равдангийн Жаргалсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

-Шүүгдэгч Боржигон овогт Цэвээндоржийн Насантогтох, Боржигон овогт Лхасүрэнгийн Эрдэнэмөнх нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Р.Жаргалсайханыг гэмт хэрэг үйлдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/-н төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Ц.Насантогтох, Л.Эрдэнэмөнх нарыг 350 /гурван зуун тавь/-н цаг албадан ажил хийлгэх ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч Р.Жаргалсайхан нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар Ц.Насантогтох, Л.Эрдэнэмөнх нар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Р.Жаргалсайханаас 80.000 /наян мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Л.Эрдэнэмөнхөд /РД:НИ74022337/-д олгосугай.

6. Хохирогч Р.Жаргалсайхан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн хуванцар иштэй хутгай 1 ширхэг, ногоон өнгийн богино өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Жаргалсайхан, Ц.Насантогтох, Л.Эрдэнэмөнх нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.                               

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Ч.ОТГОНБАЯР