Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Хохирогч ******* /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахимаар/,

Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч *******,

Шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн 2224000620108 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * Улсын иргэн, * төрсөн, 33 настай, эрэгтэй, * боловсролтой, * мэргэжилтэй, * ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт * оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /РД:*******/

 

Шүүгдэгч Ш.******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын багийн нутаг Гурван халзан гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр 1.4 метр куб түлшний мод бэлтгэж, сумын ойн санд 153,664 төгрөгийн хохирол учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Ш.******* нь босоо модыг хөрөөдөж унагах явцад тус ангийн 3 дугаар заставын хугацаат цэргийн албан хаагч дэд түрүүч *******ын толгойн тус газарт нь хөрөөдсөн модны үзүүр хэсэг цохиж эрүүл мэндэд нь дагз, суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух зулай хэсгийн жижиг цусан хураа, хүзүүний түвшний нугасны цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сард застав дээр баяр болж байсныг санаж байна. Түүнээс хойш 09 сар хүртэл үйл явдлыг огт санахгүй байгаа. Хугацаа заагаагүй, цаашдаа эмчилгээ хийгдэнэ. Тэр болгонд цэргийн ангиас тусалж дэмжмээр байна. ******* ч гэсэн тусалж дэмжвэл сайн байна...”  гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...*******ын тухайд биеийнх нь байдал дээрдсэн байгаа. Эмч цаашид хугацаа шаардана гэж хэлээд байгаа. Гам сайн бариулах хэрэгтэй. 3 дугаар сард Улаанбаатар хотод очоод томографын шинжилгээ хийлгээд ирвэл сайн байна гэж хэлсэн. Тэр зардлыг гаргуулах хүсэлтэй байгаа. Цаашид цэргийн анги болон ******* нарын зүгээс тусалж дэмжээд эмчилгээг нь хийлгээд явбал сайн байна...” гэв.

Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр харуулын дарга Ш.*******аас модонд цохиуллаа гэх мэдээлэл ирсэн. Тухайн мэдээг ангийн удирдлагуудад танилцуулсан. Модонд цохиулсан гэх газарт очиход *******ын биеийн байдал муу байсан. Сумын эрүүл мэндийн төвд давхар дуудлага өгсөн. *******т анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн байгаа. Хил хамгаалах байгууллагаас онгоц ирж яаралтай тусламж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгээд дээрдсэний дараа төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн байгаа. Эмчилгээний зардал, албан томилолт, байр, хоол шаардлагатай бүх зардлыг гаргасан байгаа. Үүнд манай байгууллагаас 40 орчим сая төгрөгийн зардал гарсан байгаа. Мөн хил хамгаалах газраас 6 сая төгрөгийн тэтгэлэг өгсөн байгаа. Харуулын дарга Ш.*******ын тухайд манай цэргийн ангид 10 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 3,4 удаа хилийн зөрчил илрүүлж, хилийн цэргийн “Сүлд” дээд шагналыг авч байсан, туршлагатай алба хаагчдын нэг байгаа. Тухайн үед хууль дүрмээ хараагүйн улмаас ийм асуудал гарсан  байна. Үүнд холбогдох арга хэмжээг авсан. Цаашид эмчилгээний зардлын тухайд тусалж дэмжээд явахад боломжтой гэв...” гэв

Шүүгдэгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Харуулын байр модгүй болсон байсан учир модонд явсан. Модонд явахаасаа өмнө байгаль хамгаалагчид хэлэхэд танай анги хаашдаа гоожингоо төлчихдөг юм чинь модоо бэлдэж л бай гэж хэлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч *******т хохиролд 4,000,000 төгрөг өгсөн. Цаашид өөрийн бололцоо боломжийн хэрээр тусалж дэмжинэ...” гэв.

Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүү би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Ш.*******т холбогдох эрүүгийн 2224000620108 дугаартай хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын багийн нутаг “Гурван халзан” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр 1.4 метр куб түлшний мод бэлтгэж, сумын ойн санд 153,664 төгрөгийн хохирол учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Ш.******* нь босоо модыг хөрөөдөж унагах явцад тус ангийн 3 дугаар заставын хугацаат цэргийн албан хаагч дэд түрүүч *******ын толгойн тус газарт нь хөрөөдсөн модны үзүүр хэсэг цохиж эрүүл мэндэд нь дагз, суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух зулай хэсгийн жижиг цусан хураа, хүзүүний төвшний нугасны цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж үзэж байна. Үүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас байгаль экологид 153,664 төгрөгийн хохирол учирсан байгаа. Хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлсэн буюу 460,992 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь ойн сангийн дансанд тушаасан талаарх баримт хэрэгт хавсаргагдсан байна. Шүүгдэгч Ш.******* нь хохирогчид хохиролд 4 сая төгрөг төлсөн байна. Иргэний хариуцагчийн зүгээс *******ын эмчилгээний зардалд зарцуулсан 36,022,604 төгрөгийн зардлын талаарх баримтыг шүүхэд гарган өгсөн байгаа. Иргэний хариуцагч болон шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлүүлэх саналтай байна. Иймд шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. ...Шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, мөн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсэж байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар төрийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Үүнийг нэмж нэгтгээд 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Үүнийг өнөөдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн майк 1 ширхэг, урд талдаа соёмбо бүхий дүрстэй ногоон эрээн өнгийн цэрэг малгай 1 ширхэг, 20 см урттай мод 1 ширхэг, 120 см урттай мод 1 ширхэг, 80 см урттай мод 1 ширхэг, 30 см урттай мод 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, цахилгаан хөрөө, 1.4 метр куб түлшний модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох саналыг гаргаж байна...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр иргэн ээс цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Завхан аймгийн Баянтэс сумын баг “3 халзан” гэх газар хилийн -р ангийн 3-р заставын Могойн хилийн харуулын хугацааны цэргийн алба хаагч ******* нь галын түлээний мод бэлтгэж байгаад модонд цохиулан биедээ гэмтэл авсан байна. Шалгаж өгнө үү” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02-р хуудас/,

-2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын т багийн Буга согоот гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-р хуудас/,

-2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч *******ын өмсөж байсан гэх цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн майк 1 ширхэг, урд талдаа соёмбо бүхий дүрстэй ногоон эрээн өнгийн цэрэг малгай 1 ширхэг, 20 см урттай мод 1 ширхэг, 120 см урттай 1 ширхэг мод, 30 см урттай 1 ширхэг мод, 80 см урттай мод 1 ширхэг, улаан алаг өнгийн бензинээр ажилладаг мод хөрөөдөх зориулалт бүхий хөрөө 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21-р хуудас/,

-Хохирогч *******ын “...Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цэрэгт татагдаж Завхан аймгийн Тэс суманд ирсэн. Тэгээд Тэсийн сумын хилийн цэргийн дугаар ангид цэргийн алба хааж, 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тангараг өргөөд 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 3 дугаар застав руу томилогдсон. 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 3 дугаар застав дээр баяр болоод морь уралдсан, би тэрнээс хойших юмнуудаа санахгүй байгаа, тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 20-ноос хойш санаж байгаа, 11 дүгээр сар гарснаас хойш арай гайгүй болоод зарим зүйлээ санаж байгаа. Би 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болсон хэргийн талаар юу ч санахгүй байгаа...ямар нэгэн байдлаар мод бэлтгүүлж байгаагүй, би мод бэлтгэдэг байсан талаар санахгүй байгаа. Би модонд цохиулаад эмнэлэгт хэвтэж байгаа талаараа ээж, ах хоёроос мэдээд энэ талаар санах гээд оролдоод санахгүй байгаа...Надад гэмтэл учирсан, миний тархинд гэмтэл учирч гавлын яс цуурсан гэж байсан. Одоо юм мартаж санаад байгаа бас зарим зүйлийг санахгүй байгаа, хааяа хааяа толгой өвддөг, гар хөл ямар нэгэн гэмтэл байхгүй, нуруу өвддөг байж байгаад эмчилгээ хийлгээд одоо арай гайгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цэргийн ангиас нь хэн гэдгийг нь мэдэхгүй байна, нэг хүн манай ээж рүү яриад “******* модонд цохиулаад ухаангүй байна, ар гэрээс нь яаралтай хүн ирүүл” гэж хэлсэн. Ингээд би эхнэр , ээж нарын хамт 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим Завхан аймгийн Баянтэс суманд байрлах хилийн цэргийн дугаар ангийн 3 дугаар заставаас хойш 3 орчим километр хэрэг болсон гэх газарт очсон. Тухайн газар нь модон дунд байсан ба бид нарыг очих үед нисдэг тэрэг ирчихсэн олон хүн цугласан байдалтай байсан. *******ыг нисдэг тэргэнд оруулаад хэвтүүлчихсэн байсан ба бид нарыг нисдэг тэрэг рүү ороход ******* ухаангүй, хүчилтөрөгч залгасан байдалтай байсан. Бид нарыг тосож авсан цэргийн ангийн дарга бололтой гэх хүн хэлэхдээ “харуулын дарга нь мод хөрөөдөөд, унасан модны үзүүрт ******* цохиулаад ухаангүй байна” гэж л хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч ы “...Уг хэрэг гарах үед би ээлжийн амралттай Улаанбаатар хотод байсан. Галын түлээний мод бэлтгэж байгаад ийм хэрэг гарсан гэхээр нь би байгаль хамгаалагч аас энэ талаар тодруулахад “ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод байна” гэж надад хэлсэн. ...Дээрх хэргийн улмаас ойн санд 460,992 төгрөгийн хохирол учирсан нь актаар тогтоосон. Манай сумын ойн санд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Энэ хохирлыг бүрэн барагдуулсан тохиолдолд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 128-р хуудас/,

-Гэрч н “...2022 оны 08 дугаар сарын 06-ны цагийн манаанд харуулд гарч хоносон, би тухайн өдөр дэд түрүүч *******, байлдагч нартай цагийн манааг 2 цаг тутамд солигдож үүрэг гүйцэтгэсэн. Маргааш нь өглөө 06 цагт босоод харуулын дарга ахлах ахлагч *******, байлдагч , байлдагч нарын сэргийлэх манаанд явчхаад ирсний дараа бид нар өглөөний цайгаа ууцгаасан, түүний дараа харуулын дарга а/а ******* бид нарыг харуулын байрны мод бэлтгэнэ гэж авч яваад б/ч харуулын байран дээр үлдсэн. Бид нар харуулын байрнаас 1 км орчим зайд очоод уначихсан байсан моднуудыг хөрөөдөж 30 гаруй мод бэлдээд бид нарыг модоо хурааж байхад харуулын дарга би нэг босоо мод унагаана, та нар бүгд холдоорой гэж хэлсэн, тэгээд харуулын даргын хамт мод унагахаар доош яваад д/т *******, б/ч бид гурав нэг нэг мод мөрлөөд мод хураасан газар руу яваад бид хоёр хураасан модон дээр модоо аваачиж тавьчхаад эргээд хартал ******* тайрсан модыг өргөх гэж байхлаар нь би мод хөрөөдөж байна, модоо хаяад холдоорой гэж хэлсэн чинь д/т ******* өргөж байсан модоо орхиод цаашаа эргээд явж байтал мод унасан, мод унахдаа *******ыг хальт шүргээд унах шиг болтол д/т ******* явж байсан газартаа унасан тэгэхлээр нь би ******* уначихлаа гэж орилоод гүйгээд очтол миний хойноос , , харуулын дарга ******* нар гүйж ирсэн, харин ******* ямар ч ухаангүй байсан, *******ыг харуулын дарга *******, б/ч ы хамт өргөөд унасан газраас нь холдуулаад өөр газарт хэвтүүлсэн, ******* ухаангүй байж байгаад амьсгалж эхэлсэн, тэр хооронд харуулын дарга ******* энэ талаар 3 дугаар застав руу мэдэгдсэн. Түүнээс хойш 1 цаг орчим хугацааны дараа ангиас түргэн тусламж ирсэн. Тэгээд д/т *******т эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. Тэгээд , бид гурвыг харуулын байр руу явуулсан... Бид нарын өмсөж байсан хээрийн хувцасны гадуур өвлийн хүрмийн дотор өмсүүлсэн, бид нарт өөр өөртөө байсан бээлийг өмссөн, өөр ямар нэгэн хувцас хэрэгсэл өмсүүлээгүй. Бид нарт мод бэлтгэхийн өмнө болгоомжтой байгаарай, аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаж мөрдөөрэй гэж хэлсэн, өмнө мод хийх газарт очоод болгоомжтой ажиллах талаар анхааруулсан. Намайг мод унах үед мод хурааж байгаа газар руугаа гараарай гэж хэлсэн. Модонд явахын өмнө бид нараар аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарын үсэг зуруулсан... Мод бэлтгэх эрхийн бичгийн талаар ямар нэгэн зүйл ярьж хэлээгүй. Харин модгүй болоод байна, харуулын байрны мод бэлдэнэ гээд бид нарыг дагуулаад явсан... Харуулын дарга а/а *******ын зүүн дээд хэсэгт , харин б/ч , д/т ******* бид гурав хурааж байсан мод руу мод мөрлөөд явж байсан бөгөөд бид хоёр модоо аваачиж тавьчхаад эргээд харахад д/т ******* модоо мөрлөж байхлаар нь мод унах гэж байна модоо хаяад холдоорой гэж орилсон. Харин *******ын цаашаа эргээд явах үед нь мод унахад д/т ******* модтой хамт газар унасан...Бид нарыг хураасан мод руугаа явцгаа мод унагах гэж байна та нар холдоорой гэж хэлсэн, харин мод хаашаа унах чиглэлийг хэлээгүй. Тухайн хөрөөдөж байсан мод дээд тал руугаа хазгай мод байсан... а/а Ш.******* нь бид нарыг дарамталж цохиж зодож байгаагүй. Бид нартай элдэв муухай зан ааш гаргалгүй эелдэг харилцдаг...Удирдлагаас ямар нэгэн үүрэг өгөөгүй энэ талаар мэдэх зүйл байхгүй тухайн өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр харуулын дарга ******* нь галын түлээний мод бэлтгэнэ гээд бид нарын хамт тухайн газарт очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62, 64-р хуудас/,

-Гэрч Б.ы “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 06 цагт босоод өглөөний цайгаа уучхаад би харуулын дарга а/а Ш.*******ын хамт хилийн манаанд үүрэг гүйцэтгэхээр явсан, дугаар баганын ойролцоо явж үүрэг гүйцэтгээд буцаад 11 цагийн орчимд харуулын байрандаа ирсэн, тэгээд цай уучхаад байж байтал харуулын дарга харуулын мод бэлдэнэ гээд д/т *******, б/ч , б/ч бид нарын харуулын дарга а/а *******ын хамт моторт хөрөө аваад Могойн дунд халзан гэх газар руу морьтой явцгаасан. Тухайн газарт очоод газарт унасан байсан унанги модноос харуулын дарга а/а ******* 1-1.60 метр орчим хэмжээтэй тайраад б/ч , б/ч , д/ч ******* бид нар модыг цагаалж хураасан. Бид нарыг мод хурааж байх хооронд а/а ******* нэг босоо мод тайрч унагахаар болоод бүгдээрээ холдоорой гэхлээр нь бид нар бие биедээ дамжуулж хэлцгээсэн, удаа ч үгүй мод унасан, мод унасны дараагаар б/ч *******ын зогсож байсан газар руу орилоод гүйсэн, хойноос нь а/а *******, б/ч бид гурав хойноос нь гүйгээд очиход д/ч ******* унасан модны үзүүр орчимд ухаангүй газар унасан байсан, түүнийг а/а ******* унасан газраас нь өргөж холдуулж тавиад энэ талаар 3 дугаар застав руу утсаар ярьж мэдэгдсэн. Тэгээд бид нар *******ын ойролцоо зогсоцгоож *******ыг ухаан оруулах зорилгоор цамцаараа салхи сэвсэн, түүнээс хойш 10-15 орчим минутын дараа ******* амьсгалж ухаан орсон, гэхдээ юм ярихгүй, ямар ч мэдрэлгүй байгаа бололтой байсан. Түүний дараа 1 цагийн дараагаар сумын төвөөс ангийн эмч нар ирж эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тэгээд б/ч , б/ч бид гурав харуулын байр руу явсан. Түүнээс хойш дахиж тухайн газар буцаж очоогүй, бид нар харуулын байран дээр ирчихсэн байхад нисдэг тэрэг ирээд *******ыг аваад явсан байсан... Байлдагч нарыг 3-р застав дээр байхад аюулгүй ажиллагааны бүх зааварчилгааг уншиж танилцуулсан учраас мод бэлтгэхийн өмнө буюу 2022 оны 08 дугаар сарын 07-ны өглөө мод бэлтгэж эхлэхийн өмнө тухайн зааварчилгаа дээр гарын үсэг зуруулсан, гэхдээ бид нарт зааварчилгааг уншиж өгөөгүй. Бид нарын одоогийн өмсөж байгаа хээрийн буюу албаны дүрэмт хувцасны гадна талаар өвлийн хүрмийн дотор өмсүүлсэн, өөр ямар нэгэн хувцас хэрэгсэл олгоогүй... Харуулын дарга а/а Ш.******* нэг ширхэг босоо модыг хөрөөдөж унагаасан, тухайн модонд нь д/ч ******* цохиулсан, түүнээс өмнө нэг ч босоо мод унагаагүй, харин газар унасан байсан унанги модноос тайрч бэлтгэсэн...Бид нарт ангийн удирдлагаас ямар нэгэн үүрэг өгөөгүй харуулын байранд байхад харуулын дарга ******* мод бэлтгэнэ гэж хэлээд тэгээд бид нар тухайн газарт очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67, 69-р хуудас/,

-Гэрч З.ын “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 06 цагт босоод өглөөний цайгаа уучхаад байж байгаад 10 цагийн орчимд л байх харуулын дарга а/а ******* бид нарыг модонд явъя гээд харуулын байран дээр ыг үлдээгээд *******, , бид нар мориор модонд явцгаасан. Харуулын байрнаас 1 км гаруй зайд очоод модон дотор унасан унанги модноос харуулын дарга а/а ******* 1-1.60 метр хэмжээтэй 30 гаруй мод тайрч бэлтгэсэн, тэгээд бид нар тайрсан модыг зөөж хурааж байтал харуулын дарга мод унагах гэж байна, та нар холдоорой гэж хэлээд модоо хөрөөдөж эхэлсэн, тухайн үед мод мөрлөөд, би бас нэг мод мөрлөх гэж байтал харуулын дарга *******ын тайрсан мод газар унасан, тэр үед орилоод унасан модны үзүүр хэсэг рүү гүйгээд явсан хойноос нь , харуулын дарга а/а ******* бид нар гүйж очсон, бид нарыг очиход ******* ухаан алдаад уначихсан байсан, түүнийг унасан газраас нь харуулын дарга а/а *******, б/ч хоёр өргөж холдуулсан. Тэгээд энэ талаар харуулын дарга а/а ******* 3 дугаар застав руу мэдэгдсэн. Түүнээс хойш ангиас бид бүлэг ирээд б/ч , б/ч бид нар харуулын байр руу ирсэн... Бид нарыг өмсөж байсан хээрийн хувцасны гадуур өвлийн хүрмийн дотор өмсүүлсэн, өөр ямар нэгэн хувцас хэрэгсэл өмсүүлээгүй. Бид нарт мод бэлтгэхийн өмнө болгоомжтой байгаарай, хэрэв намайг мод унагавал миний хойд талд зогсоцгоогоорой гэж хэлж байсан, өөр ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй, харин нэг дэвтэр дээр гарын үсэг зуруулсан... Мод бэлтгэх эрхийн бичгийн талаар ямар нэгэн зүйл ярьж хэлээгүй. Харин түлшгүй болоод байна, харуулын байрны мод бэлдэнэ гээд бид нарыг дагуулаад явсан...Дээд албан тушаалтан болон ангийн дарга, заставын дарга нараас надад болон бид нарт ямар нэгэн байдлаар мод бэлтгэх талаар үүрэг өгөөгүй. Харуулын дарга ******* харуулын байрны модоо бэлтгэнэ гээд бид нарыг модонд авч явсан. Харуулын дарга *******т хэн мод бэлтгэх талаар үүрэг өгсөн гэдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-73-р хуудас/,

-Гэрч ийн “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад харуулын дарга а/а Ш.******* заставын утас руу залгаад мод бэлтгэж байгаад модонд цэрэг цохиулчихлаа гэсэн мэдээллийг надад өгсөн. ******* надтай ярихдаа их сандарч тэвдсэн байдалтай ярьсан, би түүнийг тайвшруулаад болсон асуудлын талаар тодруулахад мод хийж байгаад модонд цохиулчихлаа гэсэн мэдээллийг өгсөн. Би тухайн мэдээллийг сонсоод ангийн төвийн шуурхай жижүүрт энэ мэдээг дамжуулаад тухайн хэрэг гарсан газар руу хөдөлгөөн үйлдсэн...Намайг очиход дэд түрүүч ******* нь модонд цохиулаад ухаан алдаж унасан байдалтай хэвтэж байсан, ангиас ирсэн бүлэг анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байх хооронд Хил хамгаалах ерөнхий газраас нисдэг тэрэгтэй тусламжийн бүлэг ирсэн бөгөөд уг бүлэгт дэд түрүүч *******ыг хүлээлгэн өгсөн...Мод бэлтгэх талаар ангиас болон салбараас хэн нэгэн албан тушаалтан үүрэг чиглэл өгөөгүй, харин харуулын дарга а/а ******* дур мэдэн мод бэлтгэсэн байсан...Өвлийн түлшинд хэрэглэгдэх модны зөвшөөрлийг ангиас нэгдсэн журмаар авснаар алба хаагчид модыг бэлтгэдэг, харин тухайн газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байхад а/а ******* дур мэдэн мод бэлтгэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/,

-Гэрч *******гийн “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 15 минутад манай 0310 дугаар салбарын захирагч э шуурхай жижүүрийн утсанд холбогдож “Могой хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч ******* мод бэлтгэх үед модонд цохиулчихлаа” гэсэн мэдээллийг ирүүлсэн байсан. Энэ мэдээллийн дагуу д/х , а/х , сувилагч нарын хамт хэргийн газарт 13 цаг 15 минутад очсон. Бид нарыг очиход б/ч *******ыг бэлтгэж хураасан модны доод талд хэвтүүлсэн байсан, эмч нар тухайн байлдагчид анхны тусламжийг үзүүлсэн, нөхцөл байдлын талаар ангийн захирагч д танилцуулж мэдэгдсэн. Осол болсон газар орны нөхцөл байдалтай танилцаж, хугацаат цэргийн алба хаагчидтай биечилсэн сурвалжилга хийж уулзаж үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахад эхлээд унанги модыг тайрч бэлтгээд цагаалж хураасан байсан, түүний дараа харуулын дарга а/а ******* мод унагах гэж байгаа талаар байлдагч нарт анхааруулж хэлсэн байсан бөгөөд мод унах үед д/т ******* хаана байгаа нь харагдахгүй байж байгаад а/а *******ын тайрч унагасан модонд цохиулсан болох нь тогтоогдсон. Бид нарыг очсоны дараагаар сумын ЭМТ-ийн их эмч , ангийн эмч нар 14 цаг 30 минутын орчимд хэргийн газарт ирсэн. Тухайн байлдагчид яаралтай түргэн тусламжийг эмч нарын бүрэлдэхүүн үргэлжлүүлэн хийж байхад 20 цаг өнгөрч байхад нисдэг тэрэг ирж ослын газрын ойролцоо газардсан. Улаанбаатар хотоос Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 3 эмч, 1 сувилагч ирээд байлдагчийн биеийн байдлыг үзэж эм тариа хийгээд зөөвөрлөж нисдэг тэргэнд суулгаад 21 цаг 40 минутын орчимд хэргийн газраас Улаанбаатар хотын чиглэлд хөдөлсөн... Ш.*******т мод бэлтгэх талаар ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй. Манай байгууллагын зүгээс ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, харин харуулын дарга а/а Ш.******* дур мэдэн ойгоос мод бэлтгэсэн байсан...Ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл авсан тохиолдолд ангийн захирагч ажлын бүлгийн тушаал гаргаж томилогдсон бүлэг хуваарилагдсан газарт мод бэлтгэдэг. Энэ тохиолдолд ангийн захирагчийн зүгээс ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,

-Гэрч Ц.гийн “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 15 минутад манай 0310 дугаар салбарын захирагч э шуурхай жижүүрийн утсанд холбогдож “Могой хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч ******* мод бэлтгэх үед модонд цохиулчихлаа” гэсэн мэдээллийг ирүүлсэн байсан. Тэгээд би сувилагч гийн хамт яаралтай түргэн тусламжийн иж бүрдлийг бэлдэж аваад д/х , д/х , сувилагч нарын хамт Буга согоот 3-р хилийн застав буюу Могойн хилийн харуулын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн, хэргийн газарт 13 цаг 15 минутад очсон. Бид нарыг очиход б/ч ******* ухаангүй, хамар амнаас цус гарсан байдалтай, толгойн ар дагз хэсэгт юмаар цохиулж язарсан шархтай байсан, биед өөр ил харагдах шарх сорвигүй. Очоод сувилагчийн хамт амин үзүүлэлтүүдийг хянаад, амьсгал чөлөөлөх, толгойн тус газрын шархыг цэвэрлэж боолт хийж хүзүүнд бэхэлгээ чиг тавих, цус тогтоох, зүрх судас дэмжих, өвдөлт намдаах эмчилгээнүүдийг хийсэн, бид нарыг очих үед хүчилтөрөгч, пульс, амин үзүүлэлтүүд унасан байсан, эмчилгээний дараа хүчилтөрөгч нь 51, пульс нь 50 болж нэмэгдсэн. Уг эмчилгээг хийж байхад хойноос сумын ЭМТ-ийн их эмч , манай ангийн их эмч нар хүчилтөрөгчийн аппарат, отсос буюу агуулагдахуун соруулагч авчирч хүчилтөрөгчийн баллон залгаж, аман хоолойн дахь агуулагдахууныг соруулсан, их эмч гээр катьетр буюу шээлгүүр тавиулсан. Хүчилтөрөгч залгаснаар хүчилтөрөгч 78, пульс 112, артерийн даралт 130/90 болж амин үзүүлэлтүүд нэмэгдсэн. Цааш эмчилгээг үргэлжлүүлэн тархины цусан хангамж сайжруулах, цус шингэлэх, цус тогтоох, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, шингэн нөхөх, амьсгалын зам чөлөөлөх эмчилгээг 2 цаг тутамд буюу 20 цаг 30 минут хүртэл хийсэн. 20 цаг 50 цагт нисдэг тэрэгний багийн эмч нар тухайн байлдагчийн биед үзлэг хийгээд амьсгал чөлөөлөх гуурс тавиад биеийн байдлыг үнэлээд тээвэрлэхэд шаардлагатай эмчилгээнүүдийг хийж нисдэг тэрэг рүү дамнуургаар зөөвөрлөөд байлдагчийн биеийн байдал, амин үзүүлэлтүүд хэвийн болсон тул 22 цагийн орчимд Улаанбаатар хотын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн...Анх үзлэг хийхэд юу болсныг хамт байсан байлдагч нараас тодруулахад харуулын дарга а/а Ш.******* босоо модыг хөрөөдөж унагасан бөгөөд унасан модны үзүүр хэсэгт цохиулж унасан байсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/,

-Гэрч гийн “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 15 минутад манай 0310 дугаар салбарын захирагч э шуурхай жижүүрийн утсанд холбогдож “Могой хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч ******* мод бэлтгэх үед модонд цохиулчихлаа” гэсэн мэдээллийг ирүүлсэн байсан. Эхний ээлжээр эмч , сувилагч нар даргын хамт явсан. Би хойноос нь сумын ЭМТ-ийн их эмч тэй хүчилтөрөгчийн аппарат болон бусад хэрэгтэй зүйлсийг аваад хэрэг болсон гэх газарт 01 цаг 55 минутад очсон. бид хоёрыг очиход байлдагчийн биеийн байдал тогтворжсон, анхны тусламж үйлчилгээг үзүүлсэн байсан, эмчийн заавраар бид хоёр хүчилтөрөгчийн аппарат залгаад хүчилтөрөгч өгсөн. Түүний дараа үрэвсэл дарах, цус тогтоох, тархины цусан хангамж сайжруулах, шээс хөөх эмчилгээг хийж, ам хоолой дахь агуулагдахууныг насосоор соруулж, амьсгалын эрхтнийг дэмжиж өгсөн. Тэгээд байлдагчийн биеийн амин үзүүлэлтүүдийг 30 минут тутамд хянасан. Эмчилгээг үргэлжлүүлсээр 20 цаг 50 цагт нисдэг тэрэгний багийн эмч нар ирж тухайн байлдагчийн биед үзлэг хийгээд амьсгал чөлөөлөх гуурс тавиад биеийн байдлыг үнэлээд тээвэрлэхэд шаардлагатай эмчилгээнүүдийг хийж нисдэг тэрэг рүү дамнуургаар зөөвөрлөөд байлдагчийн биеийн байдал, амин үзүүлэлтүүд хэвийн болсон тул 22 цагийн орчимд Улаанбаатар хотын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88-р хуудас/,

-Гэрч Ө.гийн “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн орчимд Хилийн цэргийн дугаар ангиас манай ЭМТ-ийн жижүүрт “Могой хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч мод бэлтгэх үед модонд цохиулчихлаа” гэсэн дуудлага өгсөн. Тэгээд цэргийн ангийн их эмч гийн хамт цэргийн ангийн машинд шаардлагатай түргэн тусламжийн эм тариа болон хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хүчилтөрөгчийн баллон, отсос зэргийг аваад дуудлага өгсөн газар руу яваад 13 цаг 55 минутын орчимд очсон. Тухайн газар очиход яаралтай тусламжийг хилийн цэргийн дугаар ангийн Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч , сувилагч ийн хамт тусламж үзүүлж байсан. эмчийн заавраар бид хоёр хүчилтөрөгчийн аппарат залгаад эмчилгээг үргэлжлүүлсээр 20 цаг 50 цагт нисдэг тэрэгний багийн эмч нар ирж тухайн байлдагчийн биед үзлэг хийгээд амьсгал чөлөөлөх гуурс тавиад биеийн байдлыг үнэлээд тээвэрлэхэд шаардлагатай эмчилгээнүүдийг хийж нисдэг тэрэг рүү дамнуургаар зөөвөрлөөд байлдагчийн биеийн байдал, амин үзүүлэлтүүд хэвийн болсон тул 22 цагийн орчимд Улаанбаатар хотын чиглэлд явсан, тэгээд сумын төв рүү буцаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-р хуудас/,

-Гэрч ын “...Хилийн цэргийн дугаар ангиас Завхан аймгийн Баянтэс сумын багийн нутаг Могойн дунд халзан гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн хилийн цэргийн анги застав болон харуулын байранд хэрэглэх зорилгоор галын түлээний мод бэлтгэх зөвшөөрлийг албан ёсоор авч мод бэлтгэлийн ажлыг эхэлдэг юм... 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр харуулын дарга а/а Ш.******* над руу утсаар залгаад одоо завтай байгаа дээрээ харуулын байрны модоо бэлтгэмээр байна гэхлээр нь жил бүр хамтран ажилладаг юм чинь ажил төрөл чинь болж байгаа бол чи эхэлж байхгүй юу, гэхдээ одоогоор танай ангиас мод бэлтгэх эрхээ аваагүй байгаа, чи наагуураа иргэд мод бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавьж байгаарай гэж хэлсэн...Ер нь бол иргэд, аж ахуй нэгж байгууллагад ойн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх эрхийн бичиг олгодог тул ямар ч тохиолдолд ойгоос босоо модыг огтолж бэлтгэж болохгүй... Зохих журмын дагуу ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээ авсныхаа дараа заагдсан газар, цаг хугацаанд, зохих журмын дагуу модыг бэлтгэх эрх үүснэ, хэрэв заасан хугацаанд тодорхой шалтгааны улмаас ойгоос модоо бэлтгэж чадаагүй тохиолдолд нэг удаа 3 хоногийн хугацаагаар сунгуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/,

-Завхан аймгийн Түдэвтэй сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №07 дугаартай: "...Ойгоос бэлтгэсэн мод нь дан шинэс төрлийн хуурай мод байна. 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын багийн нутаг дэвсгэр “Гурван халз” гэх газраас зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод 1,4 метр куб байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд яр ихтэй, хуурай, тэгш шулуун биш, богино /1,45 метр/ тайрсан, өмхөрсөн зэрэг нь галын түлээний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой. Тухайн моднуудыг 2022 оны 08, 09 сард бэлтгэсэн байх магадлалтай. Хэрэг гарах үед бэлтгэсэн байж болохыг модноос тогтоох боломжгүй байна. Мод бэлтгэсэн газар болох багийн “гурван халз” гэх газар нь БОНХСайдын 2013 оны 325-р тушаалаар 2 дугаар мужлалд орно. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. БОАЖСайдын 2020 оны а/176-р тушаалд ойн сангийн 2 дугаар муж дахь нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь шинэс төрлийн хуурай модонд шууд үр ашиг-48,098 төг баг шууд бус үр ашиг-61,662 төг, үнэлгээ нийт 109,760 төг, хуурай модны итгэлцүүр – 1.0. Завхан аймгийн Баянтэс сумын багийн “Гурван халз” гэх газрын ойгоос бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760х1,4х1,0=153,664 төгрөг байна. Зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх нь Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.2 зааснаар хууль бус болно...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 102-103-р хуудас/,

-Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07-04.324-04 дугаартай “...Ш.******* нь зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 1,4 метр куб түлшний хуурай модонд Түдэвтэй сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Э.Дарамсэнгийн тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээ нь 153,664 төгрөг болж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн 460,992 төгрөгийн нөхөн төлбөр тавив...” гэсэн улсын байцаагчийн акт /хх-ийн 109-р хуудас/,,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11684 тоот “...1. *******-н биед дагз, суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух зулай хэсгийн жижиг цусан хураа, хүзүүний төвшний нугасны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98-99-р хуудас/,

-Шүүгдэгч Ш.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хилийн цэргийн дугаар ангид 2013 оноос эхлээд харуулын даргаар ажиллаж байгаа, ахлах ахлагч цолтой. 2021 оны 06 дугаар сараас эхлэн хилийн цэргийн дугаар ангийн 3 заставын харуулын даргаар очсон. 2022 оны 08 дугаар сарын 07-ны өглөө Могой бангийн хилийн харуулын байрнаас 06 цагт босоод байлдагч нарын хамт хилийн манаанд мориор яваад өдөр 11 цаг болж байхад буцаад харуулын байран дээрээ ирсэн. Харуулын байранд дэд түрүүч *******, байлдагч , нар байсан. Бид нар хилийн манаанаас ирээд хоол цайгаа идэж уугаад байлдагч ыг үлдээгээд дэд түрүүч *******, байлдагч , , нарыг дагуулаад харуулын байрны өвлийн галын түлээний мод бэлтгэхээр харуулын байрнаас хойд 2-3 км зайд байдаг Могойн дунд халзан гэх газар руу явсан. Бид нар модон дундуур яваад мод хийх газраа буюу Могойн дунд халзан гэдэг газар ирсэн. Тэгээд тэр газрын ойр орчим байсан газар унасан байсан унанги модыг 1-1.6 метрийн урттай тайрч бэлтгэсэн. Тэгээд цэргүүд тамхи татаад түр амарч суусан. Тэгээд сууж байгаад би цэргүүдээсээ "унанги модоо хөрөөдөөд зөөх үү" гэж асуутал цэргүүд хариуд нь "зөөхөд ойрхон юм байна, энэ босоо модыг унгаачих" гэж хэлсэн. Тэхээр нь би "та нар холдоод зөөсөн модныхоо цаана гараад байж бай, би энэ нэг мод унгаачихъя” гэж хэлээд нэг мод заасан. Тэгээд тэр мод руугаа байлдагч хамт очоод миний ард талд зогсож бай гэж хэлээд ардаа зогсоогоод, хөрөөгөө асаахаас өмнө нөгөө цэргүүдээ хаана байгааг харахад 2 цэрэг зөөж хураасан модны хажууд явж байсан, тэгээд мод унагаах зүг рүү харахад хэн нэгэн харагдахгүй байсан. тэгээд хөрөөгөө асаагаад ургаа мод хөрөөдөж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын багийн нутаг Гурван халзан гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр 1.4 метр куб түлшний мод бэлтгэж, сумын ойн санд 153,664 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр иргэн ээс цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Завхан аймгийн Баянтэс сумын баг “3 халзан” гэх газар хилийн -р ангийн 3-р заставын Могойн хилийн харуулын хугацааны цэргийн алба хаагч ******* нь галын түлээний мод бэлтгэж байгаад модонд цохиулан биедээ гэмтэл авсан байна. Шалгаж өгнө үү” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02-р хуудас/,

-2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын т багийн Буга согоот газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч ы “...Уг хэрэг гарах үед би ээлжийн амралттай Улаанбаатар хотод байсан. Галын түлээний мод бэлтгэж байгаад ийм хэрэг гарсан гэхээр нь би байгаль хамгаалагч аас энэ талаар тодруулахад “ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод байна” гэж надад хэлсэн...Дээрх хэргийн улмаас ойн санд 460,992 төгрөгийн хохирол учирсан нь актаар тогтоосон. Манай сумын ойн санд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Энэ хохирлыг бүрэн барагдуулсан тохиолдолд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 128-р хуудас/,

-Гэрч ын “...Хилийн цэргийн дугаар ангиас Завхан аймгийн Баянтэс сумын багийн нутаг Могойн дунд халзан гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн хилийн цэргийн анги застав болон харуулын байранд хэрэглэх зорилгоор галын түлээний мод бэлтгэх зөвшөөрлийг албан ёсоор авч мод бэлтгэлийн ажлыг эхэлдэг юм... 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр харуулын дарга а/а Ш.******* над руу утсаар залгаад одоо завтай байгаа дээрээ харуулын байрны модоо бэлтгэмээр байна гэхлээр нь жил бүр хамтран ажилладаг юм чинь ажил төрөл чинь болж байгаа бол чи эхэлж байхгүй юу, гэхдээ одоогоор танай ангиас мод бэлтгэх эрхээ аваагүй байгаа, чи наагуураа иргэд мод бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавьж байгаарай гэж хэлсэн...Ер нь бол иргэд, аж ахуй нэгж байгууллагад ойн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх эрхийн бичиг олгодог тул ямар ч тохиолдолд ойгоос босоо модыг огтолж бэлтгэж болохгүй... Зохих журмын дагуу ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээ авсныхаа дараа заагдсан газар, цаг хугацаанд, зохих журмын дагуу модыг бэлтгэх эрх үүснэ, хэрэв заасан хугацаанд тодорхой шалтгааны улмаас ойгоос модоо бэлтгэж чадаагүй тохиолдолд нэг удаа 3 хоногийн хугацаагаар сунгуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/,

-Гэрч н “...Бид нарын өмсөж байсан хээрийн хувцасны гадуур өвлийн хүрмийн дотор өмсүүлсэн, бид нарт өөр өөртөө байсан бээлийг өмссөн, өөр ямар нэгэн хувцас хэрэгсэл өмсүүлээгүй. Бид нарт мод бэлтгэхийн өмнө болгоомжтой байгаарай, аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаж мөрдөөрэй гэж хэлсэн, өмнө мод хийх газарт очоод болгоомжтой ажиллах талаар анхааруулсан. Намайг мод унах үед мод хурааж байгаа газар руугаа гараарай гэж хэлсэн. Модонд явахын өмнө бид нараар аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарын үсэг зуруулсан... Мод бэлтгэх эрхийн бичгийн талаар ямар нэгэн зүйл ярьж хэлээгүй. Харин модгүй болоод байна, харуулын байрны мод бэлдэнэ гээд бид нарыг дагуулаад явсан... Удирдлагаас ямар нэгэн үүрэг өгөөгүй энэ талаар мэдэх зүйл байхгүй тухайн өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр харуулын дарга ******* нь галын түлээний мод бэлтгэнэ гээд бид нарын хамт тухайн газарт очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62, 64-р хуудас/,

-Гэрч Б.ы “...Байлдагч нарыг 3-р застав дээр байхад аюулгүй ажиллагааны бүх зааварчилгааг уншиж танилцуулсан учраас мод бэлтгэхийн өмнө буюу 2022 оны 08 дугаар сарын 07-ны өглөө мод бэлтгэж эхлэхийн өмнө тухайн зааварчилгаа дээр гарын үсэг зуруулсан, гэхдээ бид нарт зааварчилгааг уншиж өгөөгүй. Бид нарын одоогийн өмсөж байгаа хээрийн буюу албаны дүрэмт хувцасны гадна талаар өвлийн хүрмийн дотор өмсүүлсэн, өөр ямар нэгэн хувцас хэрэгсэл олгоогүй... Харуулын дарга а/а Ш.******* нэг ширхэг босоо модыг хөрөөдөж унагаасан, тухайн модонд нь д/ч ******* цохиулсан, түүнээс өмнө нэг ч босоо мод унагаагүй, харин газар унасан байсан унанги модноос тайрч бэлтгэсэн...Бид нарт ангийн удирдлагаас ямар нэгэн үүрэг өгөөгүй харуулын байранд байхад харуулын дарга ******* мод бэлтгэнэ гэж хэлээд тэгээд бид нар тухайн газарт очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67, 69-р хуудас/,

-Гэрч З.ын “...Бид нарыг өмсөж байсан хээрийн хувцасны гадуур өвлийн хүрмийн дотор өмсүүлсэн, өөр ямар нэгэн хувцас хэрэгсэл өмсүүлээгүй. Бид нарт мод бэлтгэхийн өмнө болгоомжтой байгаарай, хэрэв намайг мод унагавал миний хойд талд зогсоцгоогоорой гэж хэлж байсан, өөр ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй, харин нэг дэвтэр дээр гарын үсэг зуруулсан...Мод бэлтгэх эрхийн бичгийн талаар ямар нэгэн зүйл ярьж хэлээгүй. Харин түлшгүй болоод байна, харуулын байрны мод бэлдэнэ гээд бид нарыг дагуулаад явсан...Дээд албан тушаалтан болон ангийн дарга, заставын дарга нараас надад болон бид нарт ямар нэгэн байдлаар мод бэлтгэх талаар үүрэг өгөөгүй. Харуулын дарга ******* харуулын байрны модоо бэлтгэнэ гээд бид нарыг модонд авч явсан. Харуулын дарга *******т хэн мод бэлтгэх талаар үүрэг өгсөн гэдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-73-р хуудас/,

-Гэрч ийн “...Мод бэлтгэх талаар ангиас болон салбараас хэн нэгэн албан тушаалтан үүрэг чиглэл өгөөгүй, харин харуулын дарга а/а ******* дур мэдэн мод бэлтгэсэн байсан...Өвлийн түлшинд хэрэглэгдэх модны зөвшөөрлийг ангиас нэгдсэн журмаар авснаар алба хаагчид модыг бэлтгэдэг, харин тухайн газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байхад а/а ******* дур мэдэн мод бэлтгэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/,

-Гэрч *******гийн “...Ш.*******т мод бэлтгэх талаар ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй. Манай байгууллагын зүгээс ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, харин харуулын дарга а/а Ш.******* дур мэдэн ойгоос мод бэлтгэсэн байсан...Ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл авсан тохиолдолд ангийн захирагч ажлын бүлгийн тушаал гаргаж томилогдсон бүлэг хуваарилагдсан газарт мод бэлтгэдэг. Энэ тохиолдолд ангийн захирагчийн зүгээс ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,

-Завхан аймгийн Түдэвтэй сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №07 дугаартай: "...Ойгоос бэлтгэсэн мод нь дан шинэс төрлийн хуурай мод байна. 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын багийн нутаг дэвсгэр “Гурван халз” гэх газраас зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод 1,4 метр куб байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд яр ихтэй, хуурай, тэгш шулуун биш, богино /1,45 метр/ тайрсан, өмхөрсөн зэрэг нь галын түлээний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой. Тухайн моднуудыг 2022 оны 08, 09 сард бэлтгэсэн байх магадлалтай. Хэрэг гарах үед бэлтгэсэн байж болохыг модноос тогтоох боломжгүй байна. Мод бэлтгэсэн газар болох багийн “гурван халз” гэх газар нь БОНХСайдын 2013 оны 325-р тушаалаар 2 дугаар мужлалд орно. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. БОАЖСайдын 2020 оны а/176-р тушаалд ойн сангийн 2 дугаар муж дахь нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь шинэс төрлийн хуурай модонд шууд үр ашиг-48,098 төг баг шууд бус үр ашиг-61,662 төг, үнэлгээ нийт 109,760 төг, хуурай модны итгэлцүүр – 1.0. Завхан аймгийн Баянтэс сумын багийн “Гурван халз” гэх газрын ойгоос бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760х1,4х1,0=153,664 төгрөг байна. Зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх нь Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.2 зааснаар хууль бус болно...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 102-103-р хуудас/,

-Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07-04.324-04 дугаартай “...Ш.******* нь зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 1,4 метр куб түлшний хуурай модонд Түдэвтэй сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Э.Дарамсэнгийн тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээ нь 153,664 төгрөг болж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн 460,992 төгрөгийн нөхөн төлбөр тавив...” гэсэн улсын байцаагчийн акт,

-Шүүгдэгч Ш.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хилийн цэргийн дугаар ангид 2013 оноос эхлээд харуулын даргаар ажиллаж байгаа, ахлах ахлагч цолтой. 2021 оны 06 дугаар сараас эхлэн хилийн цэргийн дугаар ангийн 3 заставын харуулын даргаар очсон. 2022 оны 08 дугаар сарын 07-ны өглөө Могой бангийн хилийн харуулын байрнаас 06 цагт босоод байлдагч нарын хамт хилийн манаанд мориор яваад өдөр 11 цаг болж байхад буцаад харуулын байран дээрээ ирсэн. Харуулын байранд дэд түрүүч *******, байлдагч , нар байсан. Бид нар хилийн манаанаас ирээд хоол цайгаа идэж уугаад байлдагч ыг үлдээгээд дэд түрүүч *******, байлдагч , , нарыг дагуулаад харуулын байрны өвлийн галын түлээний мод бэлтгэхээр харуулын байрнаас хойд 2-3 км зайд байдаг Могойн дунд халзан гэх газар руу явсан. Бид нар модон дундуур яваад мод хийх газраа буюу Могойн дунд халзан гэдэг газар ирсэн. Тэгээд тэр газрын ойр орчим байсан газар унасан байсан унанги модыг 1-1.6 метрийн урттай тайрч бэлтгэсэн. Тэгээд цэргүүд тамхи татаад түр амарч суусан. Тэгээд сууж байгаад би цэргүүдээсээ "унанги модоо хөрөөдөөд зөөх үү" гэж асуутал цэргүүд хариуд нь "зөөхөд ойрхон юм байна, энэ босоо модыг унгаачих" гэж хэлсэн. Тэхээр нь би "та нар холдоод зөөсөн модныхоо цаана гараад байж бай, би энэ нэг мод унгаачихъя” гэж хэлээд нэг мод заасан. Тэгээд тэр мод руугаа байлдагч хамт очоод миний ард талд зогсож бай гэж хэлээд ардаа зогсоогоод, хөрөөгөө асаахаас өмнө нөгөө цэргүүдээ хаана байгааг харахад 2 цэрэг зөөж хураасан модны хажууд явж байсан, тэгээд мод унагаах зүг рүү харахад хэн нэгэн харагдахгүй байсан. тэгээд хөрөөгөө асаагаад ургаа мод хөрөөдөж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг,

-Мод бэлтгэсэн хөрөөг эд мөрийн баримтаар хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. Ш.******* нь босоо модыг хөрөөдөж унагах явцад тус ангийн 3 дугаар заставын хугацаат цэргийн албан хаагч дэд түрүүч *******ын толгойн тус газарт нь хөрөөдсөн модны үзүүр хэсэг цохиж эрүүл мэндэд нь дагз, суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух зулай хэсгийн жижиг цусан хураа, хүзүүний түвшний нугасны цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт нь:

-Хохирогч *******ын “...Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цэрэгт татагдаж Завхан аймгийн Тэс суманд ирсэн. Тэгээд Тэсийн сумын хилийн цэргийн дугаар ангид цэргийн алба хааж, 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тангараг өргөөд 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 3 дугаар застав руу томилогдсон. 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 3 дугаар застав дээр баяр болоод морь уралдсан, би тэрнээс хойших юмнуудаа санахгүй байгаа, тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 20-ноос хойш санаж байгаа, 11 дүгээр сар гарснаас хойш арай гайгүй болоод зарим зүйлээ санаж байгаа. Би 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болсон хэргийн талаар юу ч санахгүй байгаа...ямар нэгэн байдлаар мод бэлтгүүлж байгаагүй, би мод бэлтгэдэг байсан талаар санахгүй байгаа. Би модонд цохиулаад эмнэлэгт хэвтэж байгаа талаараа ээж, ах хоёроос мэдээд энэ талаар санах гээд оролдоод санахгүй байгаа...Надад гэмтэл учирсан, миний тархинд гэмтэл учирч гавлын яс цуурсан гэж байсан. Одоо юм мартаж санаад байгаа бас зарим зүйлийг санахгүй байгаа, хаяа хаяа толгой өвддөг, гар хөл ямар нэгэн гэмтэл байхгүй, нуруу өвддөг байж байгаад эмчилгээ хийлгээд одоо арай гайгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цэргийн ангиас нь хэн гэдгийг нь мэдэхгүй байна, нэг хүн манай ээж рүү яриад “******* модонд цохиулаад ухаангүй байна, ар гэрээс нь яаралтай хүн ирүүл” гэж хэлсэн. Ингээд би эхнэр , ээж нарын хамт 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим Завхан аймгийн Баянтэс суманд байрлах хилийн цэргийн дугаар ангийн 3 дугаар заставаас хойш 3 орчим километр хэрэг болсон гэх газарт очсон. Тухайн газар нь модон дунд байсан ба бид нарыг очих үед нисдэг тэрэг ирчихсэн олон хүн цугласан байдалтай байсан. *******ыг нисдэг тэргэнд оруулаад хэвтүүлчихсэн байсан ба бид нарыг нисдэг тэрэг рүү ороход ******* ухаангүй, хүчилтөрөгч залгасан байдалтай байсан. Бид нарыг тосож авсан цэргийн ангийн дарга бололтой гэх хүн хэлэхдээ “харуулын дарга нь мод хөрөөдөөд, унасан модны үзүүрт ******* цохиулаад ухаангүй байна” гэж л хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

-Гэрч н “...д/т ******* өргөж байсан модоо орхиод цаашаа эргээд явж байтал мод унасан, мод унахдаа *******ыг хальт шүргээд унах шиг болтол д/т ******* явж байсан газартаа унасан тэгэхлээр нь би ******* уначихлаа гэж орилоод гүйгээд очтол миний хойноос , , харуулын дарга ******* нар гүйж ирсэн, харин ******* ямар ч ухаангүй байсан, *******ыг харуулын дарга *******, б/ч ы хамт өргөөд унасан газраас нь холдуулаад өөр газарт хэвтүүлсэн, ******* ухаангүй байж байгаад амьсгалж эхэлсэн, тэр хооронд харуулын дарга ******* энэ талаар 3 дугаар застав руу мэдэгдсэн. Түүнээс хойш 1 цаг орчим хугацааны дараа ангиас түргэн тусламж ирсэн. Тэгээд д/т *******т эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. Тэгээд , бид гурвыг харуулын байр руу явуулсан...... Харуулын дарга а/а *******ын зүүн дээд хэсэгт , харин б/ч , д/т ******* бид гурав хурааж байсан мод руу мод мөрлөөд явж байсан бөгөөд бид хоёр модоо аваачиж тавьчхаад эргээд харахад д/т ******* модоо мөрлөж байхлаар нь мод унах гэж байна модоо хаяад холдоорой гэж орилсон. Харин *******ын цаашаа эргээд явах үед нь мод унахад д/т ******* модтой хамт газар унасан...Бид нарыг хураасан мод руугаа явцгаа мод унагах гэж байна та нар холдоорой гэж хэлсэн, харин мод хаашаа унах чиглэлийг хэлээгүй. Тухайн хөрөөдөж байсан мод дээд тал руугаа хазгай мод байсан... а/а Ш.******* нь бид нарыг дарамталж цохиж зодож байгаагүй. Бид нартай элдэв муухай зан ааш гаргалгүй эелдэг харилцдаг....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62, 64-р хуудас/,

-Гэрч Б.ы “...Бид нарыг мод хурааж байх хооронд а/а ******* нэг босоо мод тайрч унагахаар болоод бүгдээрээ холдоорой гэхлээр нь бид нар бие биедээ дамжуулж хэлцгээсэн, удаа ч үгүй мод унасан, мод унасны дараагаар б/ч *******ын зогсож байсан газар руу орилоод гүйсэн, хойноос нь а/а *******, б/ч бид гурав хойноос нь гүйгээд очиход д/ч ******* унасан модны үзүүр орчимд ухаангүй газар унасан байсан, түүнийг а/а ******* унасан газраас нь өргөж холдуулж тавиад энэ талаар 3 дугаар застав руу утсаар ярьж мэдэгдсэн. Тэгээд бид нар *******ын ойролцоо зогсоцгоож *******ыг ухаан оруулах зорилгоор цамцаараа салхи сэвсэн, түүнээс хойш 10-15 орчим минутын дараа ******* амьсгалж ухаан орсон, гэхдээ юм ярихгүй, ямар ч мэдрэлгүй байгаа бололтой байсан. Түүний дараа 1 цагийн дараагаар сумын төвөөс ангийн эмч нар ирж эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тэгээд б/ч , б/ч бид гурав харуулын байр руу явсан. Түүнээс хойш дахиж тухайн газар буцаж очоогүй, бид нар харуулын байран дээр ирчихсэн байхад нисдэг тэрэг ирээд *******ыг аваад явсан байсан... Харуулын дарга а/а Ш.******* нэг ширхэг босоо модыг хөрөөдөж унагаасан, тухайн модонд нь д/ч ******* цохиулсан, түүнээс өмнө нэг ч босоо мод унагаагүй, харин газар унасан байсан унанги модноос тайрч бэлтгэсэн......” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67, 69-р хуудас/,

-Гэрч З.ын “...Тухайн үед мод мөрлөөд, би бас нэг мод мөрлөх гэж байтал харуулын дарга *******ын тайрсан мод газар унасан, тэр үед орилоод унасан модны үзүүр хэсэг рүү гүйгээд явсан хойноос нь , харуулын дарга а/а ******* бид нар гүйж очсон, бид нарыг очиход ******* ухаан алдаад уначихсан байсан, түүнийг унасан газраас нь харуулын дарга а/а *******, б/ч хоёр өргөж холдуулсан. Тэгээд энэ талаар харуулын дарга а/а ******* 3 дугаар застав руу мэдэгдсэн. Түүнээс хойш ангиас бид бүлэг ирээд б/ч , б/ч бид нар харуулын байр руу ирсэн......” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-73-р хуудас/,

-Гэрч ийн “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад харуулын дарга а/а Ш.******* заставын утас руу залгаад мод бэлтгэж байгаад модонд цэрэг цохиулчихлаа гэсэн мэдээллийг надад өгсөн. ******* надтай ярихдаа их сандарч тэвдсэн байдалтай ярьсан, би түүнийг тайвшруулаад болсон асуудлын талаар тодруулахад мод хийж байгаад модонд цохиулчихлаа гэсэн мэдээллийг өгсөн. Би тухайн мэдээллийг сонсоод ангийн төвийн шуурхай жижүүрт энэ мэдээг дамжуулаад тухайн хэрэг гарсан газар руу хөдөлгөөн үйлдсэн...Намайг очиход дэд түрүүч ******* нь модонд цохиулаад ухаан алдаж унасан байдалтай хэвтэж байсан, ангиас ирсэн бүлэг анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байх хооронд Хил хамгаалах ерөнхий газраас нисдэг тэрэгтэй тусламжийн бүлэг ирсэн бөгөөд уг бүлэгт дэд түрүүч *******ыг хүлээлгэн өгсөн......” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/,

-Гэрч *******гийн “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 15 минутад манай 0310 дугаар салбарын захирагч э шуурхай жижүүрийн утсанд холбогдож “Могой хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч ******* мод бэлтгэх үед модонд цохиулчихлаа” гэсэн мэдээллийг ирүүлсэн байсан. ...Осол болсон газар орны нөхцөл байдалтай танилцаж, хугацаат цэргийн алба хаагчидтай биечилсэн сурвалжилга хийж уулзаж үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахад эхлээд унанги модыг тайрч бэлтгээд цагаалж хураасан байсан, түүний дараа харуулын дарга а/а ******* мод унагах гэж байгаа талаар байлдагч нарт анхааруулж хэлсэн байсан бөгөөд мод унах үед д/т ******* хаана байгаа нь харагдахгүй байж байгаад а/а *******ын тайрч унагасан модонд цохиулсан болох нь тогтоогдсон. Бид нарыг очсоны дараагаар сумын ЭМТ-ийн их эмч , ангийн эмч нар 14 цаг 30 минутын орчимд хэргийн газарт ирсэн. Тухайн байлдагчид яаралтай түргэн тусламжийг эмч нарын бүрэлдэхүүн үргэлжлүүлэн хийж байхад 20 цаг өнгөрч байхад нисдэг тэрэг ирж ослын газрын ойролцоо газардсан. Улаанбаатар хотоос Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 3 эмч, 1 сувилагч ирээд байлдагчийн биеийн байдлыг үзэж эм тариа хийгээд зөөвөрлөж нисдэг тэргэнд суулгаад 21 цаг 40 минутын орчимд хэргийн газраас Улаанбаатар хотын чиглэлд хөдөлсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,

-Гэрч Ц.гийн “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 15 минутад манай 0310 дугаар салбарын захирагч э шуурхай жижүүрийн утсанд холбогдож “Могой хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч ******* мод бэлтгэх үед модонд цохиулчихлаа” гэсэн мэдээллийг ирүүлсэн байсан. Тэгээд би сувилагч гийн хамт яаралтай түргэн тусламжийн иж бүрдлийг бэлдэж аваад д/х , д/х , сувилагч нарын хамт Буга согоот 3-р хилийн застав буюу Могойн хилийн харуулын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн, хэргийн газарт 13 цаг 15 минутад очсон. Бид нарыг очиход б/ч ******* ухаангүй, хамар амнаас цус гарсан байдалтай, толгойн ар дагз хэсэгт юмаар цохиулж язарсан шархтай байсан, биед өөр ил харагдах шарх сорвигүй. Очоод сувилагчийн хамт амин үзүүлэлтүүдийг хянаад, амьсгал чөлөөлөх, толгойн тус газрын шархыг цэвэрлэж боолт хийж хүзүүнд бэхэлгээ чиг тавих, цус тогтоох, зүрх судас дэмжих, өвдөлт намдаах эмчилгээнүүдийг хийсэн, бид нарыг очих үед хүчилтөрөгч, пульс, амин үзүүлэлтүүд унасан байсан, эмчилгээний дараа хүчилтөрөгч нь 51, пульс нь 50 болж нэмэгдсэн. Уг эмчилгээг хийж байхад хойноос сумын ЭМТ-ийн их эмч , манай ангийн их эмч нар хүчилтөрөгчийн аппарат, отсос буюу агуулагдахуун соруулагч авчирч хүчилтөрөгчийн баллон залгаж, аман хоолойн дахь агуулагдахууныг соруулсан, их эмч гээр катьетр буюу шээлгүүр тавиулсан. Хүчилтөрөгч залгаснаар хүчилтөрөгч 78, пульс 112, артерийн даралт 130/90 болж амин үзүүлэлтүүд нэмэгдсэн. Цааш эмчилгээг үргэлжлүүлэн тархины цусан хангамж сайжруулах, цус шингэлэх, цус тогтоох, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, шингэн нөхөх, амьсгалын зам чөлөөлөх эмчилгээг 2 цаг тутамд буюу 20 цаг 30 минут хүртэл хийсэн. 20 цаг 50 цагт нисдэг тэрэгний багийн эмч нар тухайн байлдагчийн биед үзлэг хийгээд амьсгал чөлөөлөх гуурс тавиад биеийн байдлыг үнэлээд тээвэрлэхэд шаардлагатай эмчилгээнүүдийг хийж нисдэг тэрэг рүү дамнуургаар зөөвөрлөөд байлдагчийн биеийн байдал, амин үзүүлэлтүүд хэвийн болсон тул 22 цагийн орчимд Улаанбаатар хотын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн...Анх үзлэг хийхэд юу болсныг хамт байсан байлдагч нараас тодруулахад харуулын дарга а/а Ш.******* босоо модыг хөрөөдөж унагасан бөгөөд унасан модны үзүүр хэсэгт цохиулж унасан байсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/,

-Гэрч гийн “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 15 минутад манай 0310 дугаар салбарын захирагч э шуурхай жижүүрийн утсанд холбогдож “Могой хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч ******* мод бэлтгэх үед модонд цохиулчихлаа” гэсэн мэдээллийг ирүүлсэн байсан. Эхний ээлжээр эмч , сувилагч , нар даргын хамт явсан. Би хойноос нь сумын ЭМТ-ийн их эмч тэй хүчилтөрөгчийн аппарат болон бусад хэрэгтэй зүйлсийг аваад хэрэг болсон гэх газарт 01 цаг 55 минутад очсон. бид хоёрыг очиход байлдагчийн биеийн байдал тогтворжсон, анхны тусламж үйлчилгээг үзүүлсэн байсан, эмчийн заавраар бид хоёр хүчилтөрөгчийн аппарат залгаад хүчилтөрөгч өгсөн. Түүний дараа үрэвсэл дарах, цус тогтоох, тархины цусан хангамж сайжруулах, шээс хөөх эмчилгээг хийж, ам хоолой дахь агуулагдахууныг насосоор соруулж, амьсгалын эрхтнийг дэмжиж өгсөн. Тэгээд байлдагчийн биеийн амин үзүүлэлтүүдийг 30 минут тутамд хянасан. Эмчилгээг үргэлжлүүлсээр 20 цаг 50 цагт нисдэг тэрэгний багийн эмч нар ирж тухайн байлдагчийн биед үзлэг хийгээд амьсгал чөлөөлөх гуурс тавиад биеийн байдлыг үнэлээд тээвэрлэхэд шаардлагатай эмчилгээнүүдийг хийж нисдэг тэрэг рүү дамнуургаар зөөвөрлөөд байлдагчийн биеийн байдал, амин үзүүлэлтүүд хэвийн болсон тул 22 цагийн орчимд Улаанбаатар хотын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88-р хуудас/,

-Гэрч Ө.гийн “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн орчимд Хилийн цэргийн дугаар ангиас манай ЭМТ-ийн жижүүрт “Могой хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч мод бэлтгэх үед модонд цохиулчихлаа” гэсэн дуудлага өгсөн. Тэгээд цэргийн ангийн их эмч гийн хамт цэргийн ангийн машинд шаардлагатай түргэн тусламжийн эм тариа болон хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хүчилтөрөгчийн баллон, отсос зэргийг аваад дуудлага өгсөн газар руу яваад 13 цаг 55 минутын орчимд очсон. Тухайн газар очиход яаралтай тусламжийг хилийн цэргийн дугаар ангийн Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч , сувилагч ийн хамт тусламж үзүүлж байсан. эмчийн заавраар бид хоёр хүчилтөрөгчийн аппарат залгаад эмчилгээг үргэлжлүүлсээр 20 цаг 50 цагт нисдэг тэрэгний багийн эмч нар ирж тухайн байлдагчийн биед үзлэг хийгээд амьсгал чөлөөлөх гуурс тавиад биеийн байдлыг үнэлээд тээвэрлэхэд шаардлагатай эмчилгээнүүдийг хийж нисдэг тэрэг рүү дамнуургаар зөөвөрлөөд байлдагчийн биеийн байдал, амин үзүүлэлтүүд хэвийн болсон тул 22 цагийн орчимд Улаанбаатар хотын чиглэлд явсан, тэгээд сумын төв рүү буцаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11684 тоот “...1. *******-н биед дагз, суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух зулай хэсгийн жижиг цусан хураа, хүзүүний төвшний нугасны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98-99-р хуудас/,

-Шүүгдэгч Ш.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд мод унасан зүг рүү хартал унасан модны үзүүр тал руу байлдагч гүйж харагдсан. Тэгэхээр нь хөрөөгөө орхиод гүйгээд очтол дэд түрүүч ******* модонд цохиулаад доошоо хараад унасан байсан. Тэгээд *******ыг татаад эргүүлээд хартал ямар ч ухаангүй, хамраас нь цус гарсан, толгойн ар хэсэгтээ хуйх нь бага зэрэг язарсан байдалтай байсан. Тэгээд эргэн тойрныг нь хартал ар хэсэгт нь 1 метр гаран хэмжээтэй модны үзүүл хугараад унасан байсан. Дэд түрүүч *******ын унасан газар нь модны гишүү ихтэй хэвтүүлэх боломжгүй газар байсан тул , нарын хамт өргөөд хажуухан талд нь тэгш газар хэвтүүлээд хиймэл амьсгал хийгээд, цээжин дээр иллэг хийж байгаад застав руу залгаж болсон хэргийн талаар мэдэгдсэн. Тэгээд 3 орчим минутын заставын дарга Мөнх-Эрдэнэ залгахад болсон зүйлийг танилцуулсан, тэгээд 10 орчим минутын дараа дугаар ангиас жижүүр нь залгаад одоо эмчийн бүлэг гарсан байгаа удахгүй очно гэж хэлсэн. Тэгээд 1 цаг орчмын дараа арын албаны дарга дэд хурандаа эр ахлуулсан бүлэг, эмч нар ирж үзээд, анхны тусламж үзүүлээд, тээвэрлэж болохгүй юм байна гэж анги руу мэдэгдээд ангийн эмч, сумын нэг эмчийн хамт ирсэн, мөн Улаанбаатар хотоос нисдэг тэрэг гарсан талаар мэдэгдсэн. Тэгээд 20 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос нисдэг тэрэг ирээд дэд түрүүч *******ыг үзээд 21 цагийн орчим аваад Улаанбаатар руу явсан. Мөн Тэс сумаас цагдаа ирсэн, мөн маргааш өглөө нь Тосонцэнгэл сумаас ирсэн цагдаа нар хэргийн газар үзлэг хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 123-124 дугаар хуудас/,

-*******ыг цохисон гэх модны хугархайнуудыг хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Ш.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, ойн санд учруулсан 460,992 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, хохирогч *******т 4,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан болох нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байх ба шүүгдэгч нь өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн талаар хуульчилсан ба 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн ... бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,  2 дахь хэсгийн 2.4-т “Энэ гэмт хэргийг төрийн алба хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Ш.******* нь Хилийн цэргийн -р ангид харуулын даргаар ажилладаг төрийн тусгай алба хаагч байх бөгөөд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн тул түүний үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн талаар хуульчилсан ба 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Ш.*******ын болгоомжгүй үйлдлийн улмаас түүний хөрөөдсөн модны үзүүр  хохирогч *******ын толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Ш.*******т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдохгүй байх бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.5-д заасан “өөрийгөө илчилсэн” зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

 Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ... бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж, мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 1 дэх хэсгийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ... бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч Ш.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн ашиг сонирхлын улмаас бус төрийн байгууллагын салбар нэгжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг болон түүний хувийн байдал, улс орныхоо амар тайван байдлын төлөө чармайн зүтгэж байгуулсан гавьяа, амжилтуудыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, уг зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дээд тал нь гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба шүүгдэгч Ш.*******ын хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч *******т учруулсан хохирол, нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хувийн ашиг сонирхлын улмаас бус төрийн байгууллагын салбар нэгжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор албаны эрх ашгийн төлөө гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийг журамлан эрх хасах нэмэгдэл ялаас чөлөөлж, уг зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ш.*******ын болгоомжгүй үйлдлийн улмаас эрүүл мэнддээ хүнд хохирол хүлээсэн этгээд буюу хохирогч *******ын эрүүл мэнд хэвийн байдалд ороогүй, цаашид эмчилгээ сувилгаанд хамрагдах шаардлагатай буюу гэмт хэргийн хор уршиг бүрэн арилаагүй байх тул шүүгдэгчид тэнссэн хугацаатай адил хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Ш.******* нь хууль бусаар мод бэлтгэх болон хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаарх баримт хэрэгт хавсаргагдаж ирээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй тул түүнийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 Хохирогч *******ын эрүүл мэндийн байдал хэвийн хэмжээнд хүртэл сэргэхэд тодорхой эмчилгээ хийгдэх, цаг хугацаа шаардагдах, зардал гарах нь тодорхой байх тул цаашид гарах эмчилгээ, үйлчилгээ, сувилгааны зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар Хилийн цэргийн дугаар ангийг иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж хуульчилжээ.

Иймээс Хилийн цэргийн дугаар ангид харуулын даргаар ажиллаж байгаа алба хаагч албан үүргээ зөрчиж өөрийн удирдлагад цэргийн алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч нараар мод бэлтгүүлсний улмаас дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул *******т учирсан гэм хорыг Хилийн цэргийн дугаар анги хариуцах хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хохирогч ******* нь цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Хилийн цэргийн дугаар ангиас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч Ш.******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан алаг өнгийн цахилгаан хөрөөг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл, тээврийн хэрэгслийг гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд  улсын орлого болгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Ш.*******ын мод бэлтгэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан алаг өнгийн цахилгаан хөрөө шүүгдэгчийн өмчлөлд байсан нь холбогдох баримтуудаар тогтоогдож байх тул улсын орлого болгох нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг улсын орлого болгох хуулийн зохицуулалттай тул Ш.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1.4 м3 хуурай, шинэс модыг улсын орлого болгож  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн урд талдаа соёмбо бүхий дүрстэй ногоон эрээн өнгийн цэрэг малгай 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон майк 1 ширхэг, 20 см, 120 см, 30 см, 80 см урттай модны хугархай 4 ширхэг зэрэг нь дахин ашиглагдах боломжгүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Ш.*******ыг эрх хасах ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Ш.*******т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ш.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан болон бусад хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Хилийн цэргийн дугаар ангиас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ын эзэмшлийн улаан алаг өнгийн цахилгаан хөрөө, хууль бусаар бэлтгэсэн 1.4 метр куб шинэс модыг улсын орлого болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн урд талдаа соёмбо бүхий дүрстэй ногоон эрээн өнгийн цэрэг малгай 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон майк 1 ширхэг, 20 см, 120 см, 30 см, 80 см урттай модны хугархай 4 ширхэг  зэргийг устгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН