| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2023/0016/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/17 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн 2324000000004 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: * Улсын иргэн, * төрсөн, 51 настай, эрэгтэй, * боловсролтой, * мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 1, *оршин суух хаягтай, урьд *, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ийн *******, /РД: *******/
Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 12 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнийн 00 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах "” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж Black нэртэй 0.75 литрийн виски 1 ширхэг, Sheridan*s нэртэй 1 литрийн виски 1 ширхэг, Шар чингис нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, Болор нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, Номад нэртэй 1 литрийн архи 1 ширхэг, Зэс экс нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, Зэс экс нэртэй 0.5 литрийн архи 1 ширхэг, Crema nobile нэртэй 0.75 литрийн дарс 1 ширхэг, Decordi нэртэй 0.75 литрийн дарс 1 ширхэг, Sheridan*s нэртэй 0.5 литрийн виски 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******т 479,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнийн 00 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах "” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж Black нэртэй 0.75 литрийн виски 1 ширхэг, Sheridan*s нэртэй 1 литрийн виски 1 ширхэг, Шар чингис нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, Болор нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, Номад нэртэй 1 литрийн архи 1 ширхэг, Зэс экс нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, Зэс экс нэртэй 0.5 литрийн архи 1 ширхэг, Crema nobile нэртэй 0.75 литрийн дарс 1 ширхэг, Decordi нэртэй 0.75 литрийн дарс 1 ширхэг, Sheridan*s нэртэй 0.5 литрийн виски 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******т 479,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч *******ийн: “...Би Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт нэртэй 2 давхар 8 нэрийн хүнс, барааны дэлгүүр ажиллуулдаг юм. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 10 цагт дэлгүүрээ онгойлгох гэж ирээд гадна төмөр хаалгаа онгойлгоод ортол хүнсний дэлгүүр рүү орох хэсгийн вакум хаалганы том шилийг нь хагалсан байсан. Би тэгээд хулгай орсон байна гэж бодоод дэлгүүрийн худалдагч *******, ******* нарыг дуудаад дотогш орж үзсэн тэгээд хэсгийн цагдаагийн гэсэн дугаарын утас руу дуудлага өгсөн. Хоёр худалдагч маань бараагаа бүртгээд архи, виски, дарс алга болсон байна гэж хэлсэн. Хулгайч манай дэлгүүрийн зүүн талын 2 давхрын цонхыг хагалаад барааны лангуутай хэсгээр орж ирсэн байсан. Хэсгийн төлөөлөгч ирж үзлэг хийж зураг авсан. Мөн манай 2 давхрын хувцасны лангууны худалдагч *******гийн зарж байсан бараануудад цус болсон байсан гэж байсан. Цонх хагалж орж ирэхдээ гараа шилэнд авсан байх энэ тэндгүй цус гоожсон харагдсан. Манай дэлгүүрийн 1 давхрын бүх цонх төмөр хамгаалалттай, харин 2 давхар бол огт хамгаалалт байхгүй. Дэлгүүр 1 болон 2 давхартаа хяналтын камеруудтай... Black нэртэй 0.75 литрийн виски 1 шил үнэ 75,000 төгрөг, Sheridan*s нэртэй 1 литрийн виски 1 шил үнэ 120,000 төгрөг, Шар чингис нэртэй 0.75 литрийн архи 1 шил үнэ 27,000 төгрөг, Болор нэртэй 0.75 литрийн архи 1 шил үнэ 28,500 төгрөг, Номад нэртэй 1 литрийн архи 1 шил үнэ 39,000 төгрөг, Зэс экс нэртэй 0.75 литрийн архи 1 шил үнэ 22,000 төгрөг, Зэс экс нэртэй 0.5 литрийн архи 1 шил үнэ 15,500 гэсэн үнэтэй зарагддаг. Үлдээсэн байсан Crema nobile нэртэй 0.75 литрийн дарс 36,000 төгрөг, Decordi нэртэй 0.75 литрийн дарс 21,000 төгрөг, Sheridan*s нэртэй 0.5 литрийн виски 95,000 төгрөг гээд нийт үнэлгээ 479,000 болж байна. Хэсгийн төлөөлөгч надад Sheridan*s нэртэй 1 литрийн виски 120,000 төгрөг, Болор нэртэй 0.75 литрийн архи 28,500 төгрөг, Зэс экс нэртэй 0.75 литрийн архи 22,000 төгрөг зэрэг 3 шил архи буюу нийт 170,500 төгрөгийн архийг хүлээлгэн өгсөн. Одоогоор надад 150х180 харьцаатай вакум цонхны давхар шил, 160х70 харьцаатай вакум хаалганы давхар шил болон...архины үнэ зэрэг нийт 530,000 төгрөгийн хохирол учраад байна...Дэлгүүрийн үүд болон 2 давхарт, мөн гадна талд үлдээсэн байсан Crema nobile нэртэй 0.75 литрийн дарс 1, Decordi нэртэй 0.75 литрийн дарс 1, Sheridan*s нэртэй 0.5 литрийн виски 1 гээд нийт 3 шил дарс болон виски байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-38-р хуудас/,
-Гэрч ийн: "...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө 02 цагийн орчим *******занги гэгч манай гэрт архи өвөртөө хийсэн орж ирээд намайг архи ууя гээд өврөөсөө архи гаргаж ирсэн. Энэ үед нь би архи дарс уухгүй ээ чи хаанаас ийм олон шил архи авав гэхэд би өөрөө авсан гээд 4 шил архитай явсан. Би *******зангийг орж унт гээд нэг ногоон шилтэй дарсыг нь өгөөд бусад 3 шил архийг нь авч үлдээд явуулсан. Болор нэртэй 0.75 литрийн архи 1, Arkhi гэсэн бичигтэй 0.75 литрийн архи 1, Sheridan*s гэсэн бичигтэй 1 литрийн дарс 1, бас нэг хар ногоон шилтэй дарс1 зэрэг 4 шилийг өвөртөө хийсэн орж ирсэн. Тэгээд надтай хамт архи ууна гээд болохгүй болохоор нь хар ногоон шилтэй дарсыг нь өгөөд бусдыг нь би авч үлдээд дүү ийнх руу нь явуулсан. Бага зэрэг үнэртүүлсэн байсан. Үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,
-Гэрч ын: "...2022 оны 12 дугаар сарын 12-ны өглөө миний суудаг дэлгүүрийн эзэн ах дэлгүүрээ онгойлгоод орох үед нь дотор вакум хаалганы шил нь хагарсан байсан юм билээ, тэгээд намайг болон нөгөө худалдагч *******г дуудаад дэлгүүр орох үед хулгайч орсон бололтой байсан. Тэгээд би касс орчмоо үзчихээд арын хүнсний хэсэг рүү *******гийн хамт очоод, ах цагдаа дуудаад хяналтын камер шүүсэн. Хяналтын камерт нэг дээлтэй монгол гуталтай эрэгтэй хүн орж ирээд касс орчмоор эргэлдэж байгаад архины лангуутай хэсэг рүү очиж тэндээс архи, дарс өвөртлөөд буцаад гарсан бичлэг байсан. Тэгээд удалгүй хэсгийн төлөөлөгч ирж үзлэг хийж зураг авсан дээд давхарт гарч үзсэн. Энэ өдөр өглөө 10 цагаас орой 21 цаг хүртэл ажиллаад ах өөрөө ирж дэлгүүрээ хаагаад 22 цаг болж байхад явцгаасан. 2 давхрын зүүн талын цонхыг хагалаад ******* эгчийн суудаг лангуу хэсгээр орж ирсэн байсан. Тэгээд 1 давхар руу буугаад хүнс хэсгээс архи дарс авсан байсан. Black нэртэй 0.75 литрийн виски 1, SHERDIAN*s нэртэй 1 литрийн виски 1, Шар чингис 0.75 литрийн архи 1, Болор нэртэй 0.75 литрийн архи 1, Номад нэртэй 1 литрийн архи 1, Зэс экс нэртэй 0.75 литрийн архи 1, зэс экс нэртэй 0.5 литрийн архи 1 зэрэг нийт 7 шил архи алга болсон байсан. Мөн гадна талд 1 шил дарс, 2 давхарт хувцасны лангуун дотор 1 шил дарс, үүдний вакум хаалганы хажууд 1 шил виски унагасан байсан...Өөр ямар нэгэн зүйл алга болоогүй байсан. Кассын болон лангуун доор байсан мөнгө дутаагүй бүрэн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
-Гэрч Т.*******гийн: "...2022 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед би өөрийнхөө суудаг дэлгүүр дээр ирээд, дэлгүүрийн эзэн ах дэлгүүрийн түлхүүрээ надад өгөөд онгойлгоод орох үед нь дотор вакум хаалганы шил нь хагарсан байсан. Тэгээд би кассчин ыг дуудаад касс орчмоо үзчихээд арын хүнсний хэсэг рүү очоод, ах цагдаа дуудаад хяналтын камер шүүсэн. Хяналтын камерт 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 01 цагийн үед нэг дээлтэй монгол гуталтай эрэгтэй хүн орж ирээд касс орчмоор эргэлдэж байгаад архины лангуутай хэсэг рүү очиж тэндээс архи, дарс өвөртлөөд буцаад гарсан бичлэг байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,
-Шүүгдэгч *******ы: "...Би 2022 оны 12 дугаар сард байсан байхаа одоо яг хэдэн байсан талаар санахгүй байна. Их-Уул суманд нэг дэлгүүрийн 2 давхрын цонхоор ороод архи авсан байсан. Би тэр өдөр оройхон нэг шил архи ганцаараа уусан, тэгээд согтуу байсан, зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Дэлгүүрийн 2 давхрын цонх руу хугарч унасан байсан хашааны хайс мод тавьж байгаад цонхыг нь хагалаад орсон байсан. Энэ талаар бага зэрэг санаад байгаа...Би тухайн үед ганцаараа явж байсан, хэн нэгний хамт яваагүй...Би дэлгүүрээс авсан эд зүйлсээ заримыг нь дэлгүүрийн цонхны доор унагаагаад заримыг нь авч яваад цагдаад буцаагаад хураалгасан байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/,
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №3 дугаартай “...******* нь сэтгэцийн хувьд Шизоаффектив эмгэг холимог хэлбэр оношоор хяналтад байдаг. Өөрийнхөө хийж буй үйлдлийн учир холбогдлыг ойлгож өөрийгөө удирдах, хянах чадвартай болно. ******* нь болсон хэргийн талаар үнэн зөв тайлбарлаж, мэдүүлэг өгөх чадвартай болно. ******* нь хэрэг хариуцах чадвартай болно. Гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэл мэдрэлийн ямар нэг өөрчлөлтөд ороогүй болно. *******д эмнэлгийн чанартай албадан эмчилгээ хийх шаардлагагүй болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-72-р хуудас/,
-"Буфа үнэлгээ” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээчний “...BLACK нэртэй 0.75 литрийн виски 1 ширхэг, SHERIDAN*s нэртэй 1 литрийн виски 1 ширхэг, Шар чингис нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, Болор нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, Номад нэртэй 1 литрийн архи 1 ширхэг, Зэс экс нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, Зэс экс нэртэй 0.5 литрийн архи 1 ширхэг, GREMA NOBLE нэртэй 0.75 литрийн дарс 1 ширхэг, DECORDI нэртэй 0.75 литрийн дарс 1 ширхэг, SHERIDAN*s нэртэй 0.5 литрийн виски 1 ширхэг, 150*180 хэмжээтэй 2 давхар вакум цонхны шил, 160*70 хэмжээтэй вакум хаалганы шил зэрэг эд зүйлийн үнэлгээг 709,000 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 61-63-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10-р хуудас/, дэлгүүрийн камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-23-р хуудас/, эд зүйл хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27-29-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 88-р хуудас/,
-Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах "” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч хохирогч *******т 479,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд *******ы дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр төлсөн байх тул шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тооцсугай
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.
7. Шүүхийг шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН