| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2019/03901/И |
| Дугаар | 184/ШШ2019/01889 |
| Огноо | 2019-07-19 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2019/01889
2019 оны 7 сарын 19 өдөр Дугаар 184/ШШ2019/01889 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х овогт М.Э /рд: ГМ85111511/. Хаяг: Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, Баянхошуу дүгээр гудамжны тоот
Хариуцагч: НШШГГ /рд: /. Хаяг: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э миний бие Хас банктай байгуулсан гэрээний дагуу 3 хашаа байшин, 1 газар барьцаанд тавьсан боловч зээлээ төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гарч 114.314.542 төгрөгийн төлбөр гарсан. Үүнээс тодорхой хэмжээний төлбөр төлсөн байтал миний барьцаанд тавьсан хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Баянхошууны 4 дүгээр гудамж, 7 тоот хаягт байрлалтай хашаа байшинг 21.325.614 төгрөгөөр, Баянхошуу 11-7 тоот хаягт байрлалтай хашаа байшинг 30.750.460 төгрөгөөр, Баянхошуу 11-45 тоот хаягт байрлалтай хашаа байшинг 8.666.667 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамжны 611 тоот хаягт байрлалтай газрыг 9.906.333 төгрөгөөр тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлж, үнэлгээг тогтоосон бөгөөд, дахин 30 хувиар бууруулан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар мэдэгдэж байгаа нь иргэн миний эрх ашгийг болон тухайн хашаа байншинг эзэмших эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул энэ үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00811 дугаартай шийдвэрээр М.Э, Э.У нараас 114.134.542 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч М.Э, Э.Унарын үүргйн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201005131 дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, 611 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн 393.97 м.кв талбайтай газар зэргийг битүүмжлэн хураасан. Дээрх барьцаа хөрөнгийн өмчлөгч болон хамтран өмчлөгчид, төлбөр авагч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндөнгийн шинжээч томилуулж, Дамно ХХК-иар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэгч М.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Э нь НШШГГ холбогдуулан төлбөрт хураагдсан барьцаа хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж маргаж байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 184/ШШ2016/00811 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1805 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2016/01660 дугаар тогтоол болон 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 785 дугаартай гүйцэтгэх хуудсаар төлбөр төлөгч М.Э, Э.У нараас 122.623.475 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022030 дугаарт бүртгэгдсэн 71.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011497 дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, 611 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-дугаарт бүртгэгдсэн 393.97 м.кв талбайтай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг хариуцагч НШШГГ даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 25-44/
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээр дурдсан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 18270253 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 177/3, 177/01 дугаар тогтоолоор дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 177, 177/01, 177/05 дугаар тогтоолоор хурааж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 45-64/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 785 дугаартай гүйцэтгэх хуудаст бичигдсэн, дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, улмаар анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид болон хөрөнгийн өмчлөгч нараас үнийн санал авчээ./хх-ийн 66-79/
Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох зорилгоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 254 дугаар тогтоолоор шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий “Д” ХХК-ийг томилж, шинжээчийн хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасантай нийцжээ. /хх-ийн 89-91/
Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцож, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгийн санал болгох доод үнийг нэхэмжлэгч М.Э, болон төлбөр төлөгч Э.Унарт 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн болох нь хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч М.Эы 2019 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 84/
Нэхэмжлэгч М.Э нь хөрөнгийн үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн, мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд /мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор/ гомдлоо шүүхэд гаргаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гаргасан ба нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй, хугацаа сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч хуульд заасан хугацаа хэтрүүлэн гомдлоо гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э-ийн хариуцагч НШШГГ холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Баянхошууны дүгээр гудамж, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011497 дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, 611 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн 393.97 м.кв талбайтай газрыг үнэлсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ