Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/109

 

2023            1            20                                   109     

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

улсын яллагч М.Отгонжаргал,

хохирогч К, Л, тэдгээрийн өмгөөлөгч С.Батнасан,

шүүдэгч М.Мө, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Н.Ү, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

шүүгдэгч М.Ма, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Н.Алтанчимэг,

орчуулагч Б.Сугаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Ү-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Ма-т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Мө-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Б, Б.Ч нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00062 0122 дугаар хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. ....

 

2. ....

 

3. ....

 

4. ....

 

5. ....

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Мө нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Төв аймгийн Цагдаагийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн атлаа албаны үнэмлэхийг эрх бүхий албан тушаалтанд хураалгалгүйгээр, ашиглах боломжгүй хүчингүй болсон гэдгийг мэдсээр байж биедээ авч явж Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К-д албаны үнэмлэхийг үзүүлэн хамт явахыг шаардаж, хуурамчаар ашигласан,

мөн Н.Ү, М.Ма нартай бүлэглэн, согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К-той шалтгаангүйгээр маргалдан, улмаар нүүр рүү нь гараараа удаа дараа цохиж, биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал уруулын дотор салстын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,

мөн М.Ма, Э.Б, Н.Ү, Б.Ч нартай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэхийг өдөөн турхирч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

шүүгдэгч М.Ма нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Л-тэй шалтгаангүйгээр маргалдан, улмаар татаж газар унаган баруун гарыг нь мушгиж мөрөн дээр нь өвдөглөж биед нь баруун далны хамрын дээд, доод булчин, жижиг дугираг булчингуудын атгаал ясны бэхлэгдэх шөрмөсний урагдал, баруун далны доорх булчингийн атгаал ястай бэхлэгдэх шөрмөсний суналт, баруун бугалганы цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах,

мөн Н.Ү, М.Мө нартай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К-той шалтгаангүйгээр маргалдан улмаар нүүр рүү нь гараараа удаа дараа цохиж, биед нь зүүн нүдний ухархайн дотор хана хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,

мөн М.Мө, Э.Б, Н.Ү, Б.Ч нартай бүлэглэн, 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин гранд” зочид буудлын гадна, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэхийг өдөөн турхирч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

шүүгдэгч Н.Ү нь согтуугаар М.Ма, М.Мө нартай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К-той шалтгаангүйгээр маргалдан, улмаар нүүр рүү нь гараараа удаа дараа цохиж, биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,

мөн М.Ма, М.Мө, Э.Б, Б.Ч нартай бүлэглэн, 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэхийг өдөөн турхирч, хүний халдашгүй. чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, 

 

шүүгдэгч Э.Б нь согтуугаар М.Ма, Н.Ү, М.Мө, Б.Ч нартай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэхийг өдөөн турхирч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

шүүгдэгч Б.Ч нь М.Ма, М.Мө, Э.Б, Н.Ү нартай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зорчиж, бусдад хүч хэрэглэхийг өдөөн турхирч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч К шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би товчхон хэлье. Тухайн үед ямар ч байсан амралтын өдөр байсан. Найз нартайгаа “Греен гольф”-д гольф тоглож, улмаар 11 цаг 30 минут хүртэл тоглосон. Тэгээд кофе уух гэсэн чинь кофе дуусчихсан болохоор нь миний амьдардаг өрөө лүү явцгаасан. Өрөөндөө ороод ус буцалгаад кофе уух гэтэл кофе бас байхгүй байсан. Тэгээд найз нараа хүлээлгэж байхад өөрийн тэжээдэг Гамми гэх нэртэй нохойтойгоо хамт агуулах руу кофе олохоор явсан. Агуулахад кофе хайж олохын тулд 5-10 минутын хугацаа зарцуулсан. Тухайн агуулах маань караокены хажууд байдаг байсан. Тэгээд кофегоо аваад өрөө лүү явах замд Монголчууд нэлээн согтсон байдалтай байхаар нь би алхаагаа түргэсгээд цааш өрөө лүүгээ явсан. Тэгсэн шүүгдэгч М.Мө миний араас хөөж ирээд надад хандан “би цагдаа байна” гэж хэлээд үнэмлэхээ үзүүлэхэд нь би шүүгдэгч М.Мө-д хандан “түр хүлээгээрэй, би ажилтнаа дуудъя” гэж хэлсэн. Гэтэл намайг гар утсаар яриулаагүй ба намайг дагаад яв гэсэн. Тухайн үед хэрвээ надад цагдаагийн үнэмлэх харуулаагүй байсан бол би ямар нэг байдлаар зугтаад явах байсан. Тэгээд цагдаагийн үнэмлэх харуулахаар нь би араас нь дагаад явсан. Тэгээд намайг хүчээр машин руу суулгах гэж оролдоход би суухгүй гээд байдаг чадлаараа эсэргүүцсэн. Намайг машин дотор оруулж суулгаад маш ихээр цохисон санагдаж байна. Тухайн нөхцөл байдалд миний энгэрийн халаасанд байсан утас машины арын суудал дээр унасан. Тухайн үед миний өмсөж явсан куртикний малгайг толгойн дээгүүр нөмрүүлээд намайг доош нь дарсан байдалтай байхад арын суудал дээр унасан байсан гар утсыг ямар ч хүн анзаарах боломжгүй байсан учраас утсаа аваад найз нар луугаа залгасан. Тэгээд манай найз нар маань намайг авах гэж ирээд энэ асуудал үргэлжилсэн.” гэв.

Хохирогч Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Ерөнхий дөө, түрүүн хохирогч К-ны хэлсэнчлэн утсаар яриад “яаралтай хүрээд ир, намайг хүмүүс бүлэглээд хаашаа ч юм авч явах гээд байна” гэхээр нь өрөөнд байсан найзууд  маань бүгд хохирогч Ким Ён Гоныг аврах гээд очсон. Тэгээд ийм нөхцөл байдал үүссэн юм. Одоо хүртэл миний баруун гар дээш өргөгдөхгүй байна. Ерөнхийдөө бол тахир дутуу болсон. Мөрдөн шалгах ажиллагааны үед нэхэмжлэгдсэн 11.000.000 төгрөг бол Интермед эмнэлэгт үзүүлсэн төлбөр болон хагалгаанд орсон төлбөр байгаа юм. Одоог хүртэл эмчлүүлсэн зардал бол 30.000.000 гаруй төгрөг болсон. Тийм болохоор би хохирогч К-той санал нэг байна. Нэгдүгээрт, энэ хүүхдүүд миний хамгийн бага хүүгээс ч залуу, ирээдүй нь гэрэлтэж байгаа хүүхдүүд байна. Ийм хүүхдүүдэд би саад болохыг хүсэхгүй байна. Хоёрдугаарт, би тухайн үеийн болсон явдлыг санахгүй байхыг хичээж байгаа тул мөнгө, төгрөг нэмж нэхэмжлэхийг хүсэхгүй байна. Мөн анхны шүүх хуралдаанд дээр Монголын шүүх хуралдааны явагдах байдал болон шүүгчийг хараад хүндэтгэх сэтгэл төрж байсан. Одоо ч гэсэн миний зүгээс Монголын шүүхэд итгэл төрж байна. Энэ таван залууд хандаж хэлэхэд үнэн хэрэг дээр би та нарын эцэг, эхээс ч настай хүн. Тийм учраас цаашид настай хүнийг хүндэтгэж амьдраарай гэж хэлмээр байна. Ерөнхийдөө бол 2 хоногийн дараа манай үндэсний цагаан сарын баяр болох гэж байна. Энэ баярын утга учир өнгөрсөнд болсон муу зүйл бүхнээ үлдээж, дахин шинээр бүгдийг эхлэх гэсэн утгатай. Тийм болохоор та бүгд ч гэсэн надтай адил бүх зүйлийг шинээр эхлээсэй гэж хүсэж байна. Мөн шүүгч танд баярласнаа хэлмээр байна.” гэв.

 

Шүүгдэгч М.Мө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Маргах зүйл байхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч Н.Ү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө нь мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч М.Ма шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Маргах зүйл байхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Нэмэлтээр мэдүүлэг өгөхгүй. Маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч К-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Гон миний бие Монгол Улсад 2006 оноос байнга оршин суух зөвшөөрөлтэйгөөр, .... амьдардаг. 2021 оны 12 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 00 цагийн орчимд нохойгоо салхилуулангаа С блокийн 1 давхарт байрлах агуулахаас кофе авах зорилгоор ганцаараа гарсан. Агуулахад ороод кофегоо аваад буцаад алхаад явж байх зуур үл таних Монгол Улсын иргэн болох эрэгтэй хүн намайг дуудсан. Би монгол хэл мэдэхгүй, харанхуй шөнө байсан болохоор ганцаараа тэр хүн дээр очихоос эмээгээд зөрөөд өнгөрөөд явтал тэр хүн миний араас гүйж ирээд надад Монголын цагдаагийн албан хаагчийн үнэмлэх үзүүлэн буцаагаад өөрсдийн унаж явсан цагаан өнгийн Приус-30 маркийн автомашин руу гарнаас татаад чирсэн. ...Гадна машины ард зогсож байхад цагаан өнгийн өмдтэй, дээгүүрээ хар өнгөтэй шиг санагдаж байна, куртиктэй залуу миний хамрын зүүн хэсэгт зүүн нүдний доод хэсэгт гараараа хүчтэй нэг удаа цохисон. ...Миний хамраас цус гараад өөрөө шоконд орчихсон байсан. Би өмнө нь хэд хэдэн удаа цагдаагийн үнэмлэх харж байсан учраас тэр үнэмлэхийг цагдаагийн үнэмлэх байсан гэдгийг нь мэдэж байна. Надад үнэмлэхээ дэлгэж харуулсан, тэр үед доошоо үнэмлэх нь дэлгэгдэж байсан. Монгол улс хуулинд захирагддаг орон гэж бодож байна, тэр хүмүүстэй тохиролцох ямар ч бодол алга байна. гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 52-54 дэх тал/

Хохирогч К-ы 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тэгэхэд Үүрийнцолмон машинаас гарч ирсэн. Би согтуу хүн байна гэж мэдээд маш хурдан хурдан алхсан. Тэгээд намайг араас хөөж ирээд намайг угз татсан. Тэгж угз татахад миний куртик урагдсан. Би яагаад ингэж байгаа юм бэ гэхэд “би цагдаа байна” гэж хэлээд намайг дагаж явахыг шаардсан “Би энд ажилладаг. Би ажилтнаа дуудъя" гэж хэлсэн. Намайг утсаар яриулахгүй, “би цагдаа байна, надтай хамт яв” гэсэн шаардлага тавьсан. Тэгээд намайг чирээд авч авсан. Машины хажууд ирээд намайг “суу” гэж шаардсан. Би суухгүй гэж аль байдаг хүчээрээ оролдсон. Би өөрийнхөө бүх мэддэг монгол хэлээ ашиглаад "би энд ажилладаг хүн” гэж хэлээд ажилтан руугаа залгахыг өөрөөс нь олон удаа гуйхад залгуулахгүй байсан. Намайг машин руугаа түлхэж оруулж байхад машинд суухгүй байна гээд машинаас толгой, нүүр, нүдгүй цохиж байсан. Миний куртик толгой дээгүүр хучигдчихсан зодуулж байх явцад энгэрт байсан утас маань энгэрээс минь унаад арын суудал дээр унасан. Би машины арын суудал дээр унасан утсаа аваад найзууд руугаа залгаад найзууд маань удалгүй гарч ирсэн. Миний найз нар ирэхээс 10 секундийн өмнө М.Мө намайг “яв” гэж хэлсэн. Би “яагаад явах ёстой юм бэ” гэж хэлсэн. Тийм нөхцөл байдал болсон. Үүрийнцолмон гэх хүн миний нүүр лүү цохисон. Би ирсэн найзууддаа “битгий зодолдоорой” гэж анхааруулж хэлээд байж байхад миний хамар, хацрын голд нударгаа зангидаж байгаад цохисон. М.Мө намайг машин руу түлхэж оруулах гэж байхад дотор талаас намайг их цохисон. М.Мө намайг араас цохисон байх. Миний куртик дээгүүр хучигдсан байсан болохоор би хэн гэдгийг нь хараагүй. “Police” гэх хувцастай хүн нь М.Мө байсан. Одоо биеийн байдал хамаагүй сайжирсан. Зүүн талын нүдэнд цус хуралдчихсан юм шиг харахад хэцүү байсан. Одоо бага багаар сайжирч байна. Хамрын яс сэргээх мэс засал хийлгэсэн.” гэх мэдүүлэг,

/3 дугаар хавтаст хэргийн 34-35 дахь тал/ 

 

Хохирогч Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 5-ны орой цагийг нь санахгүй байна. ... амьдардаг өрөөнд нь кофе уухаар хамт очсон. Бид нарыг оруулж ирээд кофе өгөх гэсэн чинь кофе нь дуусчихсан байсан. Ким Ён Гонг С блокны гадна талаараа ордог нэг давхарт байрлах агуулахаас кофе авахаар нохойгоо дагуулаад явсан. Ингээд бид нар кофе авчрахыг нь хүлээгээд сууж байхад Гу Сонг Жү гэх хүн рүү Ким Ён Гон сандарсан хоолойгоор залгаад намайг нэг тийшээ хүчээр авч явах гээд байна, амь авраарай гэж хэлсэн. Тэгээд бид нар дөрвүүлээ гүйгээд караокены дэргэдэх зогсоол руу гарсан. Тэгээд очсон чинь 5 согтуу залуу байсан, тэр дунд цагдаагийн хувцас өмссөн энгэр болон ардаа роliсе гэсэн бичигтэй цагдаагийн ажилтан байсан. ...Тэгсэн бид нарыг харсаар байтал нэг залуу Ким Ён Гоны нүүр лүү нэг удаа цохиод авсан. Ким Ён Гон цохиулаад хоёр гараараа нүүрээ дараад арагшаа саваад унахаас наагуур болоод урагшаа тонгойсон. ...Тэд нар бөөгнөрөлдөөд хоёр машины голоор орсон. Намайг хориглоод байсан залуу цайвар өмдтэй залуу байх шиг байсан. Тэгсэн цагаан куртиктэй залуу хүрч ирээд хоёуланг нь газар унагасан. Би дээшээ хараад газар унасан, монгол хоёр залуу доошоо хараад унасан. Цагаан хувцастай залуу нь миний мөрөнд дээр өвдөглөөд дарсан байсан. Хажууд нь байсан монгол татаад босгож байсан. Тэгээд тэр монгол залууг босгочихоод намайг дарж байсан залуу намайг орхиод боссон. Миний мөрөн дээр хүчтэй дарсан байсан учраас их өвдөөд байсан учраас хоёр хөлөө сарвалзуулаад байсан чинь намайг тавихгүй байсан. Тэгээд би босоод хажуу тийшээ боссон. Би нэг ч хүн зодоогүй, зөвхөн л зодуулсан. Миний баруун талын дал мөр хэсэгт хөдөлж болохгүй байгаа. Өвчин намдаах лент наачихсан байгаа. Тэр өдөр нээх өвдөөгүй болохоор эмнэлэг явъя гэж бодоод маргаашнаас эхэлж хөдлөхөд хүндрэлтэй байгаа. ...тойроод зогсож байхад Ким Ён Гоны нүүр лүү монгол залуу нүүр лүү нь цохисон. Тэгэхэд нүүрээр нь дүүрэн цус болчихсон байсан. гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 61-64 дэх тал/

 

Хохирогч Л-гийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн: “...Ким Ён Гоны энд тэнд нь цус болсон байсан. Өврийн ухаангүй байсан. Тэр үед хар пальтотой. Батчулуун гэх хүн бух хүнтэй зууралдаж байсан. Камер байхгүй газар очиж хүн болгоныг цохисон. Эдгээр гурван залуугаас илүү уур амьсгалыг дордуулж байсан Хамаг гол хэргийн эзэн байсан. Бид нарыг гарч ирэхэд Ким Ён Гон нь нэлээд зодуулчихсан өөрийн ухаангүй харагдаж байсан. Үүрийнцолмон, Батчулуун нар нь бүх асуудлыг дэвэргэсэн. Цагдаагийн залилан хийсэн М.Мө нь энэ бүх маргааныг эхлүүлсэн боловч сүүлд нь бүгдийг  эвлэрүүлэх гэж хичээсэн. ...Миний найзууд гэмтсэн боловч шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй боловч Батчулуунд нэлээд хэдэн удаа цохиулсан. ...Одоог хүртэл гарсан зардал маань 12.000.000 гаруй төгрөг гарсан.” гэх мэдүүлэг,

/3 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь тал/

 

Гэрч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ко Сонг Жү /Ko Seong Ju/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тойроод зогсож байсан. ...монгол залуучууд дундаас нэг нь Ким Ён Гоны нүүр лүү нь гараараа цохисон. гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дахь тал/

 

Гэрч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Жонг Бён Сү /Jeong Byeong Soo/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...нэг монгол залуу нь Ким даргын нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон. гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал/

 

Гэрч Н.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой 22 цаг 30 минутын орчим найз П.Алтан-Эрдэнийн хамтаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжин Гранд зочид буудлын караокед орж үйлчлүүлсэн. Бид хоёр караокенаас 00 цаг 24 минутын орчим гараад караокены зогсоолын хажууд явж байхад цагаан өнгийн Приус 30 маркийн машинаас хар өнгийн пальто өмссөн, цагаан өнгийн сорочик өмссөн, нүдний шилтэй туранхай шар царайтай залуу хүрч ирээд Алтан-Эрдэнэ бид хоёрыг татсан. Эргээд харсан чинь “та хоёр хаачих гэж байгаан, хаанаас гарч ирж байгаан” гэхээр нь “бид хоёр караокенаас гарч ирлээ, чамд ямар хамаа байна” гэсэн чинь тэр залуу юу хийж байгаад гарч ирж байгааг чинь мэднэ. Хятад хүмүүстэй сууж байгаад гарч ирсэн биздээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи одоо юу яриад байгаан” гэж хэлээд бид хоёр яваад өгсөн. Тэр залуу архи уусан бололтой согтуу хүн шиг яриад байсан. Бид хоёрын хувьд гадаад улсын иргэдтэй ямар нэгэн хамаарал байхгүй, бид хоёрыг айлган сүрдүүлж дарамталсан явуулахгүй хоргоосон зүйл бол байхгүй. Мөн гадаад улсын иргэдтэй хамт караокед ороогүй болно. Сүнжин Гранд болон тэнд амьдардаг гадаад улсын иргэдийг танихгүй уулзаж ч байгаагүй.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дэх тал/

 

Гэрч П.Алтан-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны оройны 22 цаг 30 минутын орчим найз Ганчимэгийн хамтаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжин Гранд хотхоны караокед орж үйлчлүүлж байгаад шөнийн 00 цаг 24 минутын орчим караоке нь хаасан учраас бид хоёр караокенаас гараад явж байсан чинь цагаан өнгийн Приус 30 маркийн машинаас яг машины хаанаас нь гарч ирсэн гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Хар өнгийн пальто өмссөн дотуураа цагаан өнгийн сорочкин цамцтай нүдний шилтэй туранхай биетэй залуу бид хоёрын араас ирээд бид хоёрыг татсан. Тэр залуу бид хоёрыг “хаанаас гарч ирж байгаан” гэхээр нь “караокенаас гарч ирлээ” гэсэн чинь тэр залуу “та нар хятад хүмүүстэй сууж байгаад гарч ирлээ, та нарыг мэдэж байна” гэх зэргээр доромжлоод байхаар нь “юу яриад байгаан” гээд өөдөөс нь түлхээд яваад өгсөн. Тэгээд тэр залуу буцаад яваад өгсөн, тэгээд бид хоёр явсан.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дахь тал/

 

Гэрч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Шин Тэ Гюүн /Shin Tae Gyun/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ким Ён Гоныг нэг монгол залуу барьчихсан байсан. ...барьж байсан залуу нь гараараа нүүр лүү нь цохисон. Би тухайн зодоонд оролцсон зүйл байхгүй. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр: “1. Шинжилгээнд ирүүлсэн 30435 А дугаартай, үнэмлэхийн дугаар А-0011140, Мягмарбаатар М.Мө гэсэн бичиглэлтэй үнэмлэх гэх зүйл болон шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн 27907 А дугаартай, үнэмлэхийн дугаар А-0013692, Чулуунбаатар Дэлгэрмаа” гэсэн бичиглэлтэй үнэмлэх нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “30435 А дугаартай, үнэмлэхийн дугаар А-0011140, Мягмарбаатар М.Мө” гэсэн бичиглэлтэй үнэмлэх гэх зүйл нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн “27907 А дугаартай, үнэмлэхийн дугаар А-0013692, Чулуунбаатар Дэлгэрмаа” гэсэн бичиглэлтэй үнэмлэхтэй дүрслэл, бичиглэлийн хэлбэр, хэмжээ, байрлал болон хэт ягаан туяаны гэрэлд илрэх шинж тэмдгээрээ тохирч байна. 3. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно.” гэх дүгнэлт,

/1 дүгээр хавтаст хэргийн 141-143 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 65 дугаар: “1. Kim Youngkeon-н биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 397 дугаар: 1. Lee Sug Je-н биед баруун далны хамрын дээд, доод булчин, жижиг дугариг булчингуудын атгаал ястай бэхлэгдэх шөрмөсний урагдал, баруун далны доорх булчингийн атгаал ястай бэхлэгдэх шөрмөсний суналт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, цохих, сунгах үед үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,

/1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дахь тал/

 

Бичиг баримт эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл,

/1 дүгээр хавтаст хэргийн 5-6 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,

/1 дүгээр хавтаст хэргийн 28-37 дахь тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

/1 дүгээр хавтаст хэргийн 40-43 дахь тал/

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/193 дугаар тушаал,

/2 дугаар хавтаст хэргийн 46 дахь тал/

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаал,

/2 дугаар хавтаст хэргийн 68 дахь тал/

 

Өмгөөлөгч С.Батнасангийн хохирлын баримтыг хэрэгт хавсаргуулах тухай албан бичиг,

/2 дугаар хавтаст хэргийн 198 дахь тал/

 

Хохирогч Ким Ён Гон /Kim Yongkeon/, Л нарын хэрэгт хавсаргахаар өгсөн хохирлын баримт /2 дугаар хавтаст хэргийн 199, 203-223 дахь тал/

 

Шүүгдэгч М.Ма, Н.Ү, Б.Ч, М.Мө, Э.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/2 дугаар хавтаст хэргийн 201-202, 3 дугаар хавтаст хэргийн 4, 111 дэх тал/

 

Өвчний түүх,

/1 дүгээр хавтаст хэргийн 156-167 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирогч Ким Ён Гонд шүүгдэгч Н.Ү 5.000.000  төгрөг, хохирогч Ли Суг Жэд шүүгдэгч М.Ма 2.800.000 төгрөг, шүүгдэгч Б.Ч 2.800.000 төгрөг, шүүгдэгч Э.Б 2.000.000 төгрөг, шүүгдэгч М.Мө 2.700.000 төгрөг тус тус төлсөн баримтууд болон шүүгдэгч Э.Бы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн “Уудам хангай” ХХК-ийн тодорхойлолт, шүүгдэгч М.Мөын оршин суугаа газрын тодорхойлолт, мал тооллогын маягт, шүүгдэгч Б.Чын оршин суугаа газрын тодорхойлолт, мэргэшүүлсэн сургалтын гэрчилгээ, сертификат, өргөмжлөл, Хөдөлмөр, Нийгмийн харилцааны дээд сургуулийн дипломын хавсралтын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч М.Мө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Цагдаагийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн атлаа албаны үнэмлэхийг эрх бүхий албан тушаалтанд хураалгалгүйгээр ашиглах боломжгүй, хүчингүй болсон гэдгийг мэдсээр байж биедээ авч явж Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Гонд хүчингүй болсон цагдаагийн албан хаагчийн албаны үнэмлэхийг үзүүлэн хамт явахыг шаардаж, хуурамчаар ашигласан, шүүгдэгч М.Ма, Н.Ү нартай бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Гонтой шалтгаангүйгээр маргалдан, улмаар нүүр лүү нь гараараа удаа дараа цохиж, биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүдэгч М.Ма, Э.Б, Н.Ү, Б.Ч нартай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэхийг өдөөн турхирч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүдэгч М.Ма нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ли Суг Жэтэй шалтгаангүйгээр маргалдан, улмаар татаж газар унаган баруун гарыг нь мушгиж мөрөн дээр өвдөглөж, биед нь баруун далны хамрын дээд, доод булчин, жижиг дугираг булчингуудын атгаал ясны бэхлэгдэх шөрмөсний урагдал, баруун далны доорх булчингийн атгаал ястай бэхлэгдэх шөрмөсний суналт, баруун бугалганы цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.Ү, М.Мө нартай бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Гонтой шалтгаангүйгээр маргалдан, улмаар нүүр лүү нь гараараа удаа дараа цохиж, биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Б, Н.Ү,  М.Мө, Б.Ч нартай бүлэглэж, 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэхийг өдөөн турхирч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч Н.Ү нь шүүгдэгч М.Ма, М.Мөтой нартай бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Гонтой шалтгаангүйгээр маргалдан, улмаар нүүр лүү нь гараараа удаа дараа цохиж, биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Б, М.Ма,  М.Мө, Б.Ч нартай бүлэглэж, 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэхийг өдөөн турхирч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч Э.Б нь шүүгдэгч Н.Ү, М.Ма,  М.Мө, Б Чинбаяр нартай бүлэглэж, 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэхийг өдөөн турхирч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч Б.Ч нь шүүгдэгч Н.Ү, М.Ма,  М.Мө, Э.Б нартай бүлэглэж, 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэхийг өдөөн турхирч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.Мөыг ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Мөыг хуурамч баримт бичиг ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн бусадтай бүлэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Маыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусадтай бүлэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Үг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн бусадтай бүлэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Быг бусадтай бүлэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Чыг бусадтай бүлэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ким Ён Гоны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Ли Суг Жэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Энэ хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. ” гэх,

хохирогч нарын өмгөөлөгч С.Батнасан “Улсын яллагчийн саналыг дэмжиж оролцож байна.” гэх,

шүүгдэгч М.Мөын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “Манай үйлчлүүлэгчийн хувьд болоод өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа хэдий боловч шүүх хуралдаан энэ маягаар үргэлжлэхээр мэтгэлцээний нэг тал байхгүй, дан яллах талыг баримталж шүүх шийдвэрээ гаргачих юм шиг, нөгөө талаас үйлчлүүлэгчийн зүгээс болон өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа санал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх боломжоо алдчих вий гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрвөл яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж эрхийг нь хангасан хуулийн зүйл, заалтыг хэрэглэмээр санагдах юм. Прокурорын оруулж ирсэн яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна уу гэдэг дээр үнэлэлт, дүгнэлт өгмөөр байна. Оролцогчдын хийсэн үйлдэл тус бүрийг нарийвчилж эрүүгийн хариуцлага оногдуулах шударга ёсны зарчим, нийгмийн аюулын хор хохирлыг хэнд хэрхэн яаж учруулсныг шүүх өөрийн санаачилгаар зөвтгөж, засах нь зөв үү, аль эсхүл буруу юу. Хэргийн үйл баримтад хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд оролцогч нарын үйлдэл тус бүрийг яллах дүгнэлт дээр зөв тусгаж оруулж чадсан уу гэдэг дээр эргэлзээ төрөөд байна. Субьектив байдлаар бүлэглэж гэмтэл учруулсан, бүлэглэж танхайрсан гэж оруулсан байдаг. Яллах дүгнэлт ойлгомжтой, тодорхой, хуульд заасан шаардлагыг хангасан байх зэрэг 3 зарчмын хүрээнд үйлдэгдсэн байх ёстой гэж хуульч хүний зүгээс үзэж байна. Яллах дүгнэлт ойлгомжгүй хэт ерөнхий байна. Яллах дүгнэлтийг урьдчилсан бүлэглэж, тохиролцож гээд хамтран оролцогчийн хэлбэрээр үйлдэж шүүхэд оруулж байна. Гэтэл хэн нь толгойлогч юм, хэн нь гүйцэтгэгч юм, хэн нь хамжигч юм гэх зэргээр шүүгдэгчдийн үйлдэл, оролцоог нарийн сайн ялгаж тогтоох ёстой байсан. Ингэж тус тусад нь ялгаж өгөхгүй бол эрүүгийн хариуцлага оногдуулахад бэрхшээлтэй байна. Нийт оролцогчдыг харахаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг яг хэн нь, хэрхэн, яаж Солонгос улсын иргэдийн биед учруулсан бэ гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан нотлох баримт, прокурорын гаргаад байгаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол буюу шийдвэр, яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн бодит байдал зэрэгтэй хэр нийцэж байна вэ. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гээд мэтгэлцэхээр  үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордох гээд байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад эрх зүйн байдал нь дордох гээд байна. Үүнийг бас анхаарч үзнэ гэж шүүхээс хүсэж байна. Мөн 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд хоёр буюу түүнээс дээш этгээд олон нийтийн газар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол танхайрах гэмт хэргээр зүйлчилнэ гэсэн байдаг. Хоёр хүний эсрэг хоёроос дээш хүн бүлэглээд үйлдсэн үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжид хамаарах эсэх нь эргэлзээтэй байхад улсын яллагч гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхээр оруулж байгаа нь өмгөөлөгч надад эргэлзээ төрүүлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх ял оногдуулахдаа хэд хэдэн гэмт хэрэгт хүнд ял оногдуулна гэсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэсэн байдаг. Тэгэхээр тухайн үйлдсэн гэмт хэргийн үйлдэл бүр дээр Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг хэрэглэхээр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл танхайрах гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээр нийлмэл гэмт хэрэг гэж ойлгох юм уу. Тэгэхэд нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийг үйлдэх боломжгүй гээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зүйлчлээд оруулсан байдаг. Би үүнийг хуульч хүний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буюу энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гараад байна гэж үзэж байна. Нэгэнт шүүх хуралдаан мэтгэлцэх зарчмаар явагдах ёстой учир тайлбарлахгүй болохоор зүгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжихээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордчих гээд ч байгаа юм шиг. 2015 оноос өмнөх Эрүүгийн хуульд танхайн гэмт хэрэгт гэмтэл учруулсан байхыг шаардаж, нэг үйлдлээр, нэг зүйл, хэсгээр зүйлчилдэг байсан. Одоо болохоор нэг удаагийн үйлдлээр гэмтэл учруулсанд нэг ял оногдуулж, дахиад олон нийтийн газар танхайрсан гээд өөр нэг ял оногдуулж байна. Гэхдээ нэг удаагийн үйлдлээр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэсэн байдаг. Тэгэхээр энэ нь өөрөө нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд хэр нийцэж байна вэ. Хуульч, өмгөөлөгч хүний хувьд хууль хэрэглээн дээр эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахад мөн эргэлзээтэй нөхцөл байдал бий болж байна. Хэрвээ шүүх яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэр гаргаад шийтгэх тогтоол дээрээ бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гээд бичих юм уу. Шүүхийн шийтгэх тогтоол дээр эрүүгийн хариуцлага оногдуулахад тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийгмийн аюулын шинж, учруулсан хор хохирол, үйлдэл бүрийг нэг бүрчлэн тусгайлан тодорхой, оновчтой байдлаар тусгана гэсэн байдаг.” гэх,

шүүгдэгч М.Маын өмгөөлөгч Ц.Мандал “Өөрийнхөө үйлчлүүлэгчийн тухайд ярихад гэм буруугийн тал дээр маргаагүй. Харин зүйлчлэл дээр ярихад Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэсэн зүйлчлэл дээр болсон үйл баримтаас харах юм бол хохирогч Ким Ён Гон машины арын суудал дээр байдаг. Манай үйлчлүүлэгч машин барьж явсан ба тухайн үед эрүүл байсан. Тэгээд хойшоо эргэж хараад машины урд талын суудлын дундуур хохирогчийг цохиход бэрхшээлтэй гэж үзэж байна. Нэгэнт хохирогч өөрөө цохисон хүнээ зааж чадахгүй байгаа болохоор энэ нь өөрөө нотлох баримтын хэмжээний шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй. Харин хохирогч Ли Суг Жэд учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж зүйлчилсэн. Гэхдээ энд субьектив санаа, зорилго байх ёстой. Хохирогч Ли Суг Жэд хүндэвтэр гэмтэл учруулъя гээд учруулсан уу, аль эсхүл үйл явц өрнөсөн учраас ийм байдалд хүрсэн. Мэдээж өвдөглөж дарсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ийм үйлдэл хийснээр хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулна гэдгээ тооцоолоогүй. Ер нь бол болж байгаа үйл явдлыг таслан зогсоох гэсэн. Тэгээд энэ үйлдсэн гэмт хэргийг бүхэлд нь авч үзвэл дахиад хэлэхэд тохиолдлын шинж чанартай. Субьектив санаа зорилго юу байсан гэхээр шүүгдэгч нар тухайн үед шагийн архи авч уух гэж байсан. Тэр очсон газар нь Сүнжин Гранд зочид буудлын хажуугийн машины зогсоол болж таарсан. Өөрөөр хэлбэл ямар нэг субьектив санаа зорилгоор нэгдээгүй. Тэгээд бүгд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүний биед халдсан гэсэн зүйлчлэлээр зүйлчлэгдсэн. Гэхдээ тэнд зүгээр нохой салхилуулж, кофе авах гээд явж байсан хүнийг очиж зодъё гэсэн урьдчилсан тохиролцсон зүйл байхгүй. Цэвэр тохиолдлын шинж чанартай, тийм субьектив санаа, зорилго ч байхгүй байсан. Мөн манай үйлчлүүлэгчийн тухайн эрүүл байсан учраас машин барьж явсан. Оч гэсэн газар нь мэдээж очсон байж таарна. Тэгээд тухайн үед ганцаараа эрүүл байсан болохоор болж буй маргаан, зодооныг таслан зогсоож, салгахыг хичээсэн байгаа юм. Хохирогч Ли Суг Жэ сая ярьж байна лээ. Магадгүй энэ хүүхдүүд дотроос хамгийн гомдолтой нь Мөнхбаяр байх, би бичлэгийг олон удаа үзсэн, Мөнхбаяр бол намайг гэмтээе гэсэн санаа зорилго байгаагүй, болж буй маргаан, зодооныг салгах гээд ийм зүйл болсон гээд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэдэг зүйл анги дээр хэлэхэд хохирогч нь хэн цохисныг мэдэхгүй, машин руу оруулсан гэдгийг хэлдэг. Мөн машины арын суудалд суулгасан гэдгээ хэлдэг. Тэгэхээр хохирогч нь тухайн үед толгой дээгүүр куртикний малгайг нь нөмрүүлсэн байсан болохоор эх сурвалжаа заах буюу яг хэн нь хэдэн удаа цохисон талаар мэдэх боломжгүй гэсэн тул Мөнхбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Энэ зүйлчлэл дээр маргахгүй байна” гэх,

шүүгдэгч Н.Үгийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг “Би өөрийн үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай юм байна гэж үзэж байна. Би эхнээсээ ял хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэдгээ хэлсэн. Энэ зүйлчлэлийг яллах дүгнэлтэд оруулж ирэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж заахдаа юуг үндэслэл болгосон бэ гэхлээр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай дүгнэлтээр  хохирогч Ким Ён Гоны биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо гээд ерөөсөө нэг цохилтын улмаас үүссэн гэмтлийг заасан байдаг.  Тэгэхээр энэ гурван хүнийг хамтран үйлдсэн гээд зүйлчилж оруулж ирсэн нь үндэслэл муутай гэж үзэж байна. Энэ шинжээчийн дүгнэлтэд заагдсанаар хохирогч Ким Ён Гоныг хэн цохисон бэ гэдэг 1 дүгээр хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас, мөн 1 дүгээр хавтаст хэргийн 52-54, 34-35 дугаар хуудсанд өгсөн мэдүүлэг дээр Үүрийнцолмон гэсэн хүн цохисон юм гэсэн байна. Би өөрийнхөө үйлчлүүлэгчийг хохирогчийг цохисон гэдгийг нотлох гээд байгаа юм биш. Яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр 3 хүн яллаж орж ирж байна вэ гэдэг дээр эргэлзээ төрж байна. Гэм буруугийн тал дээр маргаагүй. Гэхдээ нэг гэмтэл дээр гурван хүн оруулж ирж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг дээр хоёр хохирогч заасан байна. Үүн дээр миний хэлэх гэж байгаа зүйл гэвэл миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг маань хүндрээд орж ирж байгаа. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй байна гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирогч нар өөрсдөө заахдаа Үүрийнцолмонг машин дотор байсан гэсэн байдаг. Мөн машин дотор хоёр хүн байсан ба машин дотор цохиод байсан гэж байгаа боловч яг нүүрэнд учирсан гэмтлийг машины гадна талд учирсан гэдгийг тодорхой заасан байдаг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань өөрөө олон нийтийн газар гэж байна. Сая хохирогч өөрөө хэлсэн. Буудлаасаа гараад караокены хажууд байх машины зогсоол дээр 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнийн цагт гэдэг маань өөрөө олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах хэмжээнд байсан эсэх талаар тодруулаагүй. Нэг үйлдлийг хоёр гэмт хэргийн үйлдэл гээд зүйлчилж оруулж ирсэн. Тийм учраас энэ залуучуудын хувьд эрх зүйн байдал нь дордоод байна. Миний зүгээс гэм буруугийн хувьд маргаагүй ба ял хөнгөрүүлэх байр суурь талаас миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай юм байна гэж үзэн дүгнэлт гаргаж байна” гэх,

шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Г.Алтанчимэг “Улсын яллагчаас миний үйлчлүүлэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн энэ гэмт хэргийг М.Ма, Э.Б, Н.Ү, М.Мө нартай бүлэглэж үйлдсэн гээд оруулж ирсэн байна. Энэ гэмт хэрэгт Чинбаяр нь хохирогч Ким Ён Гон болон Ли Суг Жэ нарын биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй байдаг. Гэсэн хэдий ч Чинбаяр гэмт хэрэг болох үед машины гадна Батчулуунтай тамхи татаад зогсож байсан. Тэгээд ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж хохирогч Ли Суг Жэд 2.800.000 төгрөгийн хохирол төлсөн байдаг. Тэгэхээр Чинбаярын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,

шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн “Манай үйлчлүүлэгч Батчулууны зүгээс үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн. Хэргийн зүйлчлэл болон үйл баримтын хувьд ямар нэг маргах зүйл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг зэргээс харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдож байна гэж үзэж байна. Ийм учраас хохирогч нараас уучлал хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болон мөн хуулийн тусгай ангийн 11.4  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг шалгаж үзээд прокурорын үйлдсэн яллах дүгнэлттэй санал нэг байна. Энэ гэмт хэргийг манай үйлчлүүлэгч үйлдээгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа. Энэ асуудал дээр манай үйлчлүүлэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа харамсаж, хүлээж байгаа. Өөрөөр гэм буруугийн хувьд ямар нэг маргаан байхгүй байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Маыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж тус тус зааж шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих ёстой бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохыг мөрдөгч, прокурор нарт үүрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Ким Ён Гон “автомашин дотор миний куртик толгой дээгүүр хучигдсан байсан болохоор би хэн гэдгийг нь хараагүй” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч М.Ма түүнийг цохисон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба шүүгдэгч М.Ма нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй автомашиныг жолоодон урд суудалд сууж байсан болох нь бусад шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгч Ц.Мандалын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Мө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчим цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн атлаа албаны үнэмлэхийг эрх бүхий албан тушаалтанд хураалгалгүйгээр ашиглах боломжгүй хүчингүй болсон гэдгийг мэдсээр байж биедээ авч яван Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К-д хүчингүй болсон цагдаагийн албан хаагчийн албаны үнэмлэхийг үзүүлэн хамт явахыг шаардаж хуурамч баримт бичиг ашигласан,

мөн шүүгдэгч Н.Үтой бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К-ы нүүр рүү нь гараараа удаа дараа цохиж, биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал уруулын дотор салстын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч М.Ма нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин Гранд” зочид буудлын гадна Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ли Суг Жэ /Lee Sug Je /-г татаж газар унаган баруун гарыг нь мушгиж мөрөн дээр нь өвдөглөх зэргээр биед нь баруун далны хамрын дээд, доод булчин, жижиг дугираг булчингуудын атгаал ясны бэхлэгдэх шөрмөсний урагдал, баруун далны доорх булчингийн атгаал ястай бэхлэгдэх шөрмөсний суналт, баруун бугалганы цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч М.Мө, Э.Б, Н.Ү, М.Ма, Б.Ч нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүнжин гранд” зочид буудлын гадна, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэхийг өдөөн турхирч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан буюу хохирогч Ким Ён Гоны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “шүүгдэгч М.Мө миний араас хөөж ирээд надад хандан “би цагдаа байна” гэж хэлээд үнэмлэхээ үзүүлэхэд нь би шүүгдэгч М.Мөод хандан “түр хүлээгээрэй, би ажилтнаа дуудъя” гэж хэлсэн. Гэтэл намайг гар утсаар яриулаагүй ба намайг дагаад яв гэсэн. Тухайн үед хэрвээ надад цагдаагийн үнэмлэх харуулаагүй байсан бол би ямар нэг байдлаар зугтаад явах байсан. Тэгээд цагдаагийн үнэмлэх харуулахаар нь би араас нь дагаад явсан. Тэгээд намайг хүчээр машин руу суулгах гэж оролдоход би суухгүй гээд байдаг чадлаараа эсэргүүцсэн. Намайг машин дотор оруулж суулгаад маш ихээр цохисон санагдаж байна. Тухайн нөхцөл байдалд миний энгэрийн халаасанд байсан утас машины арын суудал дээр унасан. ...миний өмсөн явсан куртикний малгайг толгой дээгүүр нөмрүүлээд намайг доош нь дарсан байдалтай байхад арын суудал дээр унасан байсан гар утсыг ямар ч хүн анзаарах боломжгүй байсан учраас утсаа аваад найз нар луугаа залгасан.” гэх,

хохирогч Ли Суг Жэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хохирогч Ким Ён Гоны хэлсэнчлэн утсаар яриад “яаралтай хүрээд ир, намайг хүмүүс бүлэглээд хаашаа ч юм авч явах гээд байна” гэхээр нь өрөөнд байсан найзууд  маань бүгд хохирогч Ким Ён Гоныг аврах гээд очсон. Тэгээд ийм нөхцөл байдал үүссэн юм. Одоо хүртэл миний баруун гар дээш өргөгдөхгүй байна. Ерөнхийдөө бол тахир дутуу болсон.” гэх, мөн түүний 2022 оны 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн “...миний найзууд гэмтсэн боловч шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй боловч Батчулуунд нэлээд хэдэн удаа цохиулсан.” гэх,

хохирогч Ким Ён Гон /Kim Yongkeon/-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Агуулахад ороод кофегоо аваад буцаад алхаад явж байх зуур үл таних Монгол Улсын иргэн болох эрэгтэй хүн намайг дуудсан. Би монгол хэл мэдэхгүй, харанхуй шөнө байсан болохоор ганцаараа тэр хүн дээр очихоос эмээгээд зөрөөд өнгөрөөд явтал тэр хүн миний араас гүйж ирээд надад Монголын цагдаагийн албан хаагчийн үнэмлэх үзүүлэн буцаагаад өөрсдийн унаж явсан цагаан өнгийн “Приус-30” маркийн автомашин руу гарнаас татаад чирсэн. ...Гадна машины ард зогсож байхад цагаан өнгийн өмдтэй, дээгүүрээ хар өнгөтэй шиг санагдаж байна, куртиктэй залуу миний хамрын зүүн хэсэгт зүүн нүдний доод хэсэгт гараараа хүчтэй нэг удаа цохисон.” гэх /1хх 52-54/,

хохирогч Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ким Ён Гон сандарсан хоолойгоор залгаад “намайг нэг тийшээ хүчээр авч явах гээд байна, амь авраарай” гэж хэлсэн. Тэгээд бид нар дөрвүүлээ гүйгээд караокены дэргэдэх зогсоол руу гарсан. Тэгээд очсон чинь 5 согтуу залуу байсан, тэр дунд цагдаагийн хувцас өмссөн энгэр болон ардаа “роliсе” гэсэн бичигтэй цагдаагийн ажилтан байсан. ...Тэгсэн бид нарыг харсаар байтал нэг залуу Ким Ён Гоны нүүр лүү нэг удаа цохиод авсан. Ким Ён Гон цохиулаад хоёр гараараа нүүрээ дараад арагшаа саваад унахаас наагуур болоод урагшаа тонгойсон. ...Тэд нар бөөгнөрөлдөөд хоёр машины голоор орсон. Намайг хориглоод байсан залуу цайвар өмдтэй залуу байх шиг байсан. Тэгсэн цагаан куртиктэй залуу хүрч ирээд хоёуланг нь газар унагасан. Би дээшээ хараад газар унасан, монгол хоёр залуу доошоо хараад унасан. Цагаан хувцастай залуу нь миний мөрөнд дээр өвдөглөөд дарсан байсан.” гэх /1хх 61-64/,

гэрч Ко Сонг Жү /Ko Seong Ju/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тойроод зогсож байсан. ...монгол залуучууд дундаас нэг нь Ким Ён Гоны нүүр лүү нь гараараа цохисон.” гэх /1хх 75-77/,

гэрч Жонг Бён Сү /Jeong Byeong Soo/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нэг монгол залуу нь Ким даргын нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон.” гэх /1 хх 83-84/,

гэрч Шин Тэ Гюүн /Shin Tae Gyun/-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ким Ён Гоныг нэг монгол залуу барьчихсан байсан. ...барьж байсан залуу нь гараараа нүүр лүү нь цохисон.” гэх /1хх 136-137/ мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр /1 хх 141-143/, мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 65 дугаар /1 хх 154-155/, мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 397 дугаар /1хх 185-186/ дүгнэлтүүд, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх 31-37/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 40-43/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/193 дугаар тушаал /2 хх 46/, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаал /2 хх 68/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Мө нь хуурамч баримт бичиг ашиглах, шүүгдэгч М.Мө, Н.Ү нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч М.Ма нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч М.Мө, Н.Ү, М.Ма, Э.Б, Б.Ч нар нь бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул тэд нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Мө, Н.Ү нар нь хохирогч Ким Ён Гоны эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг, шүүгдэгч М.Ма нь хохирогч Ли Суг Жэгийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг тус тус хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохиролд хохирогч Ким Ён Гон нь 5.712.501 төгрөгийн, хохирогч Ли Суг Жэ нь 11.244.730 төгрөгийн нотлох баримтыг гарган өгсөн.

 

Дээрх нотлох баримтаар тогтоогдсон гэм хорын хохиролд хохирогч Ким Ён Гонд шүүгдэгч Н.Ү 5.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч Ли Суг Жэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч М.Мө 2.700.000 төгрөг, шүүгдэгч М.Ма 2.800.000 төгрөг, шүүгдэгч Э.Б 2.800.000 төгрөг, шүүгдэгч Б.Ч 2.800.000 төгрөгийг тус тус шүүхийн шатанд төлсөн байна.

 

Хохирогч Ким Ён Гон гэм хорын хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 712.501 төгрөгийг, хохирогч Ли Суг Жэ гэм хорын хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 144.730 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжлэхгүй гэж шүүх хуралдаанд тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч М.Мө, Н.Ү, М.Ма нарыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Б, Б.Ч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Ли Суг Жэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, түүний эрүүл мэнд бүрэн сайжраагүй байх тул цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу гэм буруутай этгээд болох М.Мааас жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “Яллах дүгнэлт ойлгомжгүй, хэт ерөнхий, шүүгдэгч нарыг урьдчилан бүлэглэж, тохиролцон хамтран оролцсон гэж шүүхэд оруулж ирж байна. Танхайрах гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдэхээр нийлмэл гэмт хэрэг гэж ойлгох юм уу. 1 удаагийн үйлдлээр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. 2015 оноос өмнөх Эрүүгийн хуульд танхайн гэмт хэрэгт гэмтэл учруулсан байхыг шаардаж, нэг удаагийн үйлдлээр нэг зүйл, хэсгээр зүйлчилдэг байсан.” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг “шүүгдэгч Н.Ү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн үйлдээгүй тул 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгох, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдээгүй” гэж тус тус дүгнэлт гаргаж байх боловч Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журам зөрчих” гэдэгт гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг бөгөөд шүүгдэгч нар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эдгээр үйлдэлд бие биенээ өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.

Мөн нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлан, энэ үйлдлээс бусдын эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй гэдгийг мэдсээр байж өөрийн идэвхтэй үйлдлээр  хохирол, хор уршгийг бий болгосон шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан олон нийтийн аюулгүй байдал болон хүний эрүүл мэндэд нэгэн зэрэг халдах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 11.4 дүгээр зүйлд заасан нийлмэл гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “шүүгдэгч М.Мөод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох, шүүгдэгч М.Мат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн 1 жил 3 сар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох, шүүгдэгч Н.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох, шүүгдэгч Э.Б, Б.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэх, хохирогч нарын өмгөөлөгч С.Батнасан “Улсын яллагчтай санал нэг байна.” гэх, шүүгдэгч М.Мөын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзэхийг хүсэж байна.” гэх, шүүгдэгч М.Маын өмгөөлөгч Ц.Мандал “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь ялын доод хэмжээ буюу 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх, шүүгдэгч Н.Үгийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэх, шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Н.Алтанчимэг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял  оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх, шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын доод хэмжээ буюу 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч М.Мө, Н.Ү, М.Ма, Э.Б, Б.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд  шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч М.Мө, Н.Ү, М.Ма, Э.Б, Б.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Түүнчлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч М.Мө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч М.Ма-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Н.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  тус тус шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Мө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч М.Ма-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ял,

шүүгдэгч Н.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх.” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Ч-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Э.Б-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сум, шүүгдэгч М.Мө-ыг Төв аймгийн Эрдэнэ сум, шүүгдэгч Н.Үг Баянзүрх дүүрэг, шүүгдэгч М.Ма-ыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглох, шүүгдэгч Э.Б, М.Мө, Н.Ү, М.Ма нарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх, Төв аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, М.Мө, Н.Ү, М.Ма нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мө, Н.Ү, М.Ма, Э.Б нарын цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Б.Ч-ыг 8 хоног цагдан хоригдсоныг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэрэг хадгалах хугацаагаар хадгалж, А-серийн үнэмлэх 1 ширхэг, цагдаагийн үнэмлэхийн төмөр четон 1 ширхэг зэргийг устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авав.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ма-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч М.Мө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн,

шүүгдэгч М.Ма-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн,

шүүгдэгч Н.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн,

шүүгдэгч Э.Б, Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Мө-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч М.Ма-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Н.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч М.Ма-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ял,

шүүгдэгч Н.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.Ч-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд шүүгдэгч Э.Б-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сум, шүүгдэгч М.Мө-ыг Төв аймгийн Эрдэнэ сум, шүүгдэгч Н.Үг Баянзүрх дүүрэг, шүүгдэгч М.Ма-ыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг, Төв аймаг, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч Э.Б, Мө, Н.Ү, М.Ма нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч М.Мө, Н.Ү нар нь хохирогч Ким Ён Гонд, шүүгдэгч М.Ма нь хохирогч Ли Суг Жэд төлбөр төлбөргүй, шүүгдэгч  Э.Б, Б.Ч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч Ли Суг Жэ нь цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд М.Ма-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мө, Н.Ү, М.Ма, Э.Б нарын цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Б.Ч-ыг 8 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэрэг хадгалах хугацаагаар хадгалж, А-серийн үнэмлэх 1 ширхэг, цагдаагийн үнэмлэхийн төмөр четон 1 ширхэг зэргийг устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

            11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОДОНТУУЛ