Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/69

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0006/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт*******гийнад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000078 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт*******гийн /РД:******* /,******* оны 08 дугаар сарын 20-ны өдөр******* суманд төрсөн,******* настай, эрэгтэй, дээд боловсролтой,******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт******* дүгээр багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө 02 цагийн үед******* дүгээр багийн тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэртай маргалдан улмаар цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд зовхи, зүүн бугалгад цус хуралт, 2 гарын сарвууны гадна зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр бид хоёрын харилцаа одоо хэвийн байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2318000000078 дугаартай хэргээс:

 

Хохирогчын мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 19, 01 дүгээр сарын 31-ний өдөр тус тус мэдүүлсэн “...2023 оны 01 дүгээр сарын  20-ны өдөр******* суманд байх хадмындаа очихоор 01 дүгээр сарын 19-ний өдөр бэлтгэл ажлаа хангаад 22 цагийн үед гэртээ ирээд гэрийн ажил хийж байгаад 02 цаг болж байхад орондоо ороход манай нөхөр уурлачихсан хэвтэж байсан. Ингээд би хажуугаар нь орж хэвтэхдээ нэг бол тэврээд нэг бол уурлаад байх юм. Ямар олон зантай юм бэ гэж хэлээд утсаа оролдоод хэвтэж байхад чи манай ээж, аав руу явах болохоор уурлах шалтгаа хайгаад уурлаад байх юм гээд орноос босоод хөргөгчөөс лаазтай пиво аваад уух гэхээр нь би булааж авах гэхэд миний зүүн нүдний дээд хэсэгт нэг удаа цохисон. Гараа дайлахад нь би нүдээ аньсан ба лаазтай пивоор юм уу гараараа цохисон талаар хараагүй. Ингээд би лаазтай пивыг нь угаалтуур руу асгачихсан. Ингээд хадмынх руу авч явах гээд бэлдсэн байсан ногоон шилтэй вискиг уух гээд байхаар нь биад би гарлаа гэж уурлаад хувцсаа өмсөх гэхэд гаргахгүй гээд хаалга түгжихэд бид хоёр түлхүүрээ булаацалдаад байж байхад зүүн гарын булчин хэсэг рүү нэг удаа гараараа цохиход хүүхдүүд сэрээд уйлсан. нь вискиг аваад гэрээс гарсан ба үүрийн 04 цагийн үед гэрийн хаалга цохиод хаалгаа нээ гээд байхаар нь түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор цагдаад хандсан. 2022 оны 11 дүгээр сард бид хоёр маргалдаад миний гарыг мушгиж байсан. тухайн үед уучлал гуйгаад эвлэрч байсан. Одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Биед учирсан гэмтэл эдгэрсэн. надаас уучлал гуйгаад хийсэн үйлдэлдээ гэмшээд бид хоёрын харилцаа хэвийн болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6, 11-12 дахь тал/,

 

Гэрчы мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр над руу утсаар яриад согтуу хаалга тогшоод байна. Намайг тайван байлгахгүй байна гэж хэлэхээр нь би манайд хүрээд ир гэхэдын зүүн нүд хэсэг нь хөхөрсөн, зүүн гарын булчин хэсэг хөхөрсөн байдалтай байсан ба өөр ямар нэгэн гэмтэл харагдаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “... над руу утсаар яриад үүрээр намайг зодоод хаалга нүдээд байна гэж ярьсан ба нь манай гэрт ирэхэд зүүн нүд болон зүүн булчин хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан. Ингээд манайд 7-8 хонож байхад уучлал гуйгаад амлалт өгөөд гэр рүүгээ явсан. Үүнээс хойш тэдний амьдрал хэвийн байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

Насанд хүрээгүй гэрчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн үед би орондоо ороод унтсан. Унтаж байхад ээж чанга чанга дуугараад байсан. Би сэрээд ээж дээр очиход ээж аав хоёр үүдний өрөөнд хэрэлдэж байсан. Тэгээд аав ээжийг цохиод байсан. Би яг хаана нь цохисныг сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023  оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дугаартай “..ын биед зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалгад цус хуралт, 2 гарын сарвууны гадна зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

*******ын яллагдагчаар 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “... 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр******* сум руу аав ээжийнх рүүгээ явах гээд бэлтгэл ажлыг хангаж байхад шөнийн 22 цагийн үед эхнэр гэрээ цэвэрлээд би жижиг өрөөндөө орчихсон унтах гээд хэвтэж байтал хүүхдүүд рүүгээ уурлаад байхаар нь би хүүхдүүд рүү уурлаад байх юм. Ер нь би чамтай амьдарч чадахгүй юм байна пизда гээд хөргөгчөөс пиво аваад уух гэхэд эхнэр уулгахгүй гээд булаацалдахад нь пивоны лаазаар түүний зүүн нүдний дээд хэсэгт 1-2 удаа цохисон. Энхэр ингээд пивыг асгачихсан. Үүний дараа гэрээс гарах гээд байхаар нь би гаръя гээд аавынх руугаа авч явах гэж байсан вискиг аваад гарах гэхэд бас намайг гаргахгүй гээд зууралдаж байгаад зүүн гарын булчин хэсэгт нь нэг удаа цохичихсон. Зууралдаж байх үед түүний гарыг хумсаараа бас маажсан байсан. Ингээд вискиг аваад гэрээс гараад машин дотроо ганцаараа уучхаад гэртээ орох гэсэн чинь намайг оруулаагүй бөгөөд цагдаа ирээд эрүүлжүүлэх байр руу намайг аваад явсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Өөртөө дүн шинжилгээ хийж сэтгэл зүйчид хандана.”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,00 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс *******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,*******.2 дугаар зүйлийн 1, 2, 4,*******.6,*******.7,*******.8 дугаар зүйлийн 1, 4,*******.10 дугаар зүйлийн 4,*******.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч******* овогт*******гийныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн*******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР