Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 277

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

     Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав багт оршин суух, 1984 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ84072004, Зуутраг овогтой Отгонжаргалын Солонгын нэхэмжлэлтэй, 

      Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны 1-03 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ84052318, Борлууд овогтой Лхамжавын Ганзоригт холбогдох,

     Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Хариуцагч Л.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч О.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Солонго миний бие Л.Ганзоригтой 2004 онд гэр бүл болж, 2004 онд охин Г.Намуун, 2008 онд охин Г.Номин нарыг төрүүлсэн. Бид хоёр таарамжгүй харилцааны улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд 2 охин надтай хамт амьдардаг. Эвлэрүүлэн зуучлагчид хаандсан боловч үр дүнд хүрээгүй. Бид хоёр тус тусдаа амьдралтай бөгөөд бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн болон бусад маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хоёр охиныг миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч Л.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Л.Ганзориг нь О.Солонгын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би гэрлэлт цуцлуулах болон 2 хүүхдээ О.Солонгын асрамжид үлдээхийг зөвшөөрч байна, харин 2 хүүхэд маань цаашид миний овгоор овоглогдоно. Охид маань над дээр байнга ирж очдог юм” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч О.Солонго нь хариуцагч Л.Ганзоригт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

      Нэхэмжлэгч О.Солонго нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

     Иргэн Л.Ганзориг, О.Солонго нар 2005 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болж, 2005 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2004 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр охин Г.Намуун, 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Г.Номин нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Г.Намуун, Г.Номин нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тус тус нотлогдож байна.

      Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

      Зохигчид хоорондоо хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон тул охин Г.Намуун, Г.Номин нарыг эх О.Солонгын асрамжид үлдээлээ.

    Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг шүүх цуцалж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж,  хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

      Нэхэмжлэгч О.Солонго, хариуцагч Л.Ганзориг нар эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ганзоригоос 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Солонгод олгох нь зүйтэй байна.

      Нэхэмжлэгч О.Солонгод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие гэрлэлт цуцлуулах шүүх хуралдаанд оролцохоор Ховд аймгаас ирсэн боловч шүүх хуралдаан тодорхой шалтгааны 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр болж хойшлогдсон. Миний бие нялх хүүхэдтэй тул дахин ирж шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Борлууд овогт Лхамжавын Ганзориг, Зуутраг овогт Отгонжаргалын Солонго нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2004 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр охин Г.Намуун, 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Г.Номин нарыг эх О.Солонгын асрамжид үлдээсүгэй.

    3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

      4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдсугай.

      5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ганзоригооос 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Солонгод олгосугай.

     6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР