| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0072/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/72 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0072/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт*******ийнт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000083 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт*******ийн /РД:******* /,******* оны 03 дугаар сарын 24-ний өдөр******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,******* дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт******* сумын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн урд иргэнийг зодож эрүүл мэндэд нь доод уруулд язарсан шарх, дух, зүүн шанаанд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт хэвээрээ байгаа. Би хохирогчид 300,000 төгрөг өгсөн. Прокурортой 450,000 төгрөгөөр торгох ял тохирсон.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2318000000083 дугаартай хэргээс:
Хохирогчийн мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 11, 02 дугаар сарын 05-ны тус тус мэдүүлсэн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед найз , нартай уулзахаар гэрээсээ гарсан. Ингээд , хоёртой хамт гэх газар хоол идэнгээ Эдэн нэртэй 700 граммын архи хувааж уусан. Ингээд шөнө 00 цагийн үед хаахаар нь гараад би баарны урд тамхи татаад зогсож байтал 4-5 хүүхэд нэг эмэгтэй хүүхдийг хэл амаар доромжлоод зогсож байхаар нь уг хүүхдүүд дээр очоод та нар эмэгтэй хүүхэд дээрэлхэж болохгүй гэж хэлээд уг эмэгтэйг таксинд суулгаж өгөөд эргээд явах гэтэл хоёр том залуу хүрч ирээд намайг газар унагааж байгаад миний нүүр рүү өшиглөөд зодоод эхэлсэн. Хэсэг хугацааны дараа манай найзууд болох , нар ирж намайг зодож байсан залуучуудаас салгасан. Миний биед доод уруул язарсан. Үүнийг дээгүүрээ хар өнгийн куртик өмссөн үсээ хойш нь самнасан залуу нь баруун гараараа нэг удаа цохиж учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5, 8 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай “...Таны биед 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө халдаж гэмтэл учруулсан хүнийг та харвал таних уу гэхэд би харвал танина гэв. ...Таньж олуулах ажиллагааны 104 тоот өрөөнд хохирогчөд 1-6 хүртэл дугаарласан. Дугаар бүрт хүний зураг байрлуулсан цаасыг ширээн дээр гаргаж таны биед 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө халдаж гэмтэл учруулсан гэх залуу энэ зурган дээрх хүмүүсээс аль болохыг сонгоно уу гэхэд 3 дугаарыг сонгож энэ залуу миний нүүр рүү баруун гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан гэж хэлснийг тэмдэглэл болгон бичив.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-10, 11-12 дахь тал/,
Гэрчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...би эгчтэй юм яриад зогсож байтал гэнэт үл таних 40 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд та нар яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм гэж хэлээд манай эгчг таксинд суулгах гээд аваад явсан болохоор нь би эгчийг уг залуугаас холдуулах гэтэл баруун гараараа миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тухайн үед манай найз , нар миний хажууд ирсэн болохоор нь би уйлаад үл таних эрэгтэй хүнд хандан та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд уг эрэгтэй нь миний үгийг тоохгүй манай найзийн толгой хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиж унагаад үстээд газар чирсэн. Тухайн үед манай найзууд болох , нар гүйгээд хүрээд ирсэн бөгөөд уг эрэгтэй хүнд хандан та нар яагаад эмэгтэй хүний биед халдаж байгаа юм бэ гэж хэлэхэд тоохгүй байсан болохоор, хоёр уг эрэгтэйг түлхэж унагаад биед нь халдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Ингээд , , бид нартай юм яриад зогсож байтал гэнэт үл таних 40 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд та нар яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлээдг таксинд суулгах гээд аваад явсан болохоор ньг уг үл таних ахаас холдуулах гэтэл уг эрэгтэй баруун гараараагийн толгой руу нэг удаа цохисон. Ингээд уг 40 орчим насны эрэгтэй рүү дөхөөд та яагаад эмэгтэй хүнийг цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд уг эрэгтэй ньгийн үгийг тоохгүй баруун гараараа миний толгой хэсэг рүү нэг удаа цохиж унагаад үстээд газар чирсэн. Тухайн үед манай найзууд болох , нар гүйгээд хүрээд ирсэн бөгөөд уг эрэгтэй хүнд хандан та яагаад эмэгтэй хүний биед халдаж байгаа юм гэж хэлэхэд тоохгүй байсан болохоор уг эрэгтэйг түлхэж унагаад толгой хэсэг рүү нь баруун гараараа 3-4 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “... Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 23 цаг 40 минутын үед******* сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг баараас ахын хамт гараад CU дэлгүүр рүү явж байхад баарны гадаа , ,аа , нар хүнтэй маргалдчихлаа гэж хэлээд зогсож байсан. Ингээд хэсэг хугацааны дараа уйлчихсан байхаар нь гайхаад юу болсон талаар асуухад энэ үл таних 40 орчим насны залуу намайг цохичихлоо. Одоог үстээд чирээд байна гэж хэлэхээр нь ах бид хоёр яваад очтол уг 40 орчим насны залууг газар унагаагаад үстээд зогсож байсан. Тухайн үед ах уг залууггаас салгаад чи яагаад эмэгтэй хүнийг зодоод байгаа юм гэж хэлээд холдуулаад зүүн гараараа уг залуугийн толгой хэсэг рүү нь 1-2 удаа цохиход уг залуу ахтай зодолдоод байсан. Уг залуугийн найзууд болох үл таних 40 орчим насны хоёр эрэгтэй бид нар руу хүрээд ирэхээр нь би уг хоёр залууд хандан боль гэж хэлсэн. Тухайн үед уг хоёр залуу ерөөсөө зодоонд оролцоогүй. Хэсэг хугацааны дараа ахыг 40 орчим насны саарал өнгийн куртиктэй эрэгтэйгээс салгаж холдуулаад явах гэтэл цагдаа нар хүрч ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “... Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн үед гэрээсээ найз , нарын хамт бааранд орж бүжиглэж байталгийн зүс таних эгч болох нь манай найзг ямарч шалтгаангүйгээр үсдэж биед нь халдсан. Ингээд , бид хар баараас 23 цаг 30 минутын үед гараад гадаа зогсож байтал нь , бид нарыг янхан, гичий гэх зэргээр доромжлоод байсан. Тухайн үед манай найз болох бид нар дээр ирсэн. Тухайн үед нь өөрийнхөө найз залуу болох Улсаатай хамт явж байсан. Тэгтэл Улсаа гэх залуу ньын биед халдсан бөгөөд , бид нар салгаж байтал Улсаа ньг орхиод зугтаасан. Ингээд, бид нартай юм яриад зогсож байтал гэнэт үл таних 40 орчим насны эрэгтэй хүн гэнэт гарч ирээд та нар яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлээдг таксинд суулгах гээд аваад явсан болохоор ньг үл таних 40 орчим насны ахаас холдуулах гэтэл уг эрэгтэй нь баруун гараараа миний толгой руу нэг удаа цохисон. Тухайн үед болон уг 40 орчим насны эрэгтэй рүү дөхөөд та яагаад эмэгтэй хүнийг цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд уг эрэгтэй нь миний үгийг тоохгүйгээр баруун гараараа миний толгой руу нэг удаа унгаад үстээд газар чирсэн. Тухайн үед манай найзууд болох, нар ирээд уг эрэгтэйд хандан та яагаад эмэгтэй хүний биед халдаж байгаа юм гэж хэлэхэд тоохгүй байсан болохоор, хоёр уг эрэгтэйг түлхэж унагаагаад биед нь халдаж зодсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “... Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед гэрээсээ өөрийн найз болох, нартай уулзахаар гарсан. Бид нар уулзаад бааранд хоол идэнгээ Эдэн нэртэй 1 шил 700 граммын архи хувааж уугаад 00 цагийн үед хаахаар нь баарнаас гарсан. Тэгээд баарны урд зогсож байхад манай найз тамхи татмаар байна гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үед хоёр баарны урд үлдсэн. Ингээд хэсэг хугацааны дараа дэлгүүрийн урд баахан хүмүүс орилж хашхираад байхаар нь бид хоёр гайхаад яваад очтол нэлээн том биетэй хоёр залуу манай найзийг зодож байхаар ньөөс холдуулсан. Тухайн үед хоёр том биетэй залуугийн арай намхан үсээ хойш самнасан, дээгүүрээ хар өнгийн куртиктэй залуу ньийг газар унагаачхаад нүүр рүү нь гараараа цохиод байсан. Уг залуу гэмтэл учруулсан байх.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “... Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой найз , нартай бааранд хоол идэнгээ Эдэн нэртэй 1 шил 700 граммын архи хувааж уугаад баар хаахаар нь 00 цагийн үед гарсан. Тэгээд баарны урд зогсож байхад тамхи татмаар байна гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үед бид хоёр баарны урд үлдсэн. Ингээд байж байтал хэсэг хугацааны дараа дэлгүүрийн урд баахан хүмүүс орилж хашхираад байхаар нь бид хоёр гайхаад яваад очтол нэлээн том биетэй хоёр залуу манай найзийг зодож байхаар нь бид хоёр гүйж очоодийг холдуулсан бөгөөд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. Тухайн үед хоёр том биетэй залуугийн арай намхан үсээ хойшоо самнасан, дээгүүрээ хар өнгийн куртиктэй залууийг газар унагачхаад нүүр рүү гараараа цохиод байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын-ны өдрийн3 дугаартай “...ийн биед доод уруулд язарсан шарх, дух, зүүн шанаанд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан “... нь миний хохирлыг барагдуулж гурван зуун мянган төгрөг өгсөн тул миний зүгээс цаашдаа гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт,
*******ын яллагдагчаар 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “... Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 23 цаг 40 минутын үед баараас гараад дүүын хамт CU дэлгүүр рүү явж байхад баарны гадаа , ,аа , нар хүнтэй маргалдчихаа гэж хэлээд зогсож байсан. Ингээд хэсэг хугацааны дараа уйлчихсан байхаар нь гайхаад юу болсон талаар асуухад энэ үл таних 40 орчим насны залуу намайг цохичихлоо. Одоог үсдээд чирээд байна гэж хэлэхээр нь бид хоёр яваад очтол 40 орчим насны залууг газар унагаачихсан үстээд зогсож байсан. Ингээд би залууггаас салгаад чи яагаад эмэгтэй хүнийг зодоод байгаа юм бэ гэж хэлээд холдуулахад уг залуу над руу гараа далайгаад байхаар нь би баруун гараараа тэр залуугийн толгой хэсэг рүү 2 удаа алгадсан. Тэгсэн тэр залуу миний төмсөг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь тэр залуугийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Тэр залуугаас салаад явж байхад цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,00 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт*******ийныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР