| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2019/00339/И |
| Дугаар | 138/ШШ2019/00449 |
| Огноо | 2019-06-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 138/ШШ2019/00449
*******01******* 06 11 138/ШШ*******01*******/0044*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалан шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод байрлах ******* ******* ******* *******ны /РД:*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ******* дугаар байрны тоотод оршин суух, овогт ын /РД:ЖЕ76030*******71/-т холбогдох
Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй *******той зардалд 1 035 7*******0 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Энх-од, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* *******ноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* ******* ******* нь 61, ******* дугаар байрны орон сууцнуудын дундын өмчлөлийг хариуцан ажилладаг. СӨХ-д орон сууц өмчлөгчид сар бүр дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд *******017 оны 04 сарын 0*******-ны хурлын тэмдэглэлээр нэг метр квадратыг *******00 төгрөгөөр тогтоосны дагуу нь сард 57540 төгрөг төлөх ёстой. нь *******017 оны 07 сараас 1******* сарын хугацаанд 345*******40 төгрөг, *******018 оны 01 сараас 1******* сарыг дуустал 6*******0480 төгрөг нийт 1 035 7*******0 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийг төлөөлж тус ******* ******* *******ны гүйцэтгэх захирал ажилтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
төлбөрийг *******017 оны 07 сараас эхлэн төлөөгүй байна. Д. нь сард 57540 төгрөг төлөхөөр *******017 оны 04 сарын 0*******-ны өдрийн СӨХ-ны хурлын тэмдэглэгээр тогтоосон байгаа. Төлөхгүй байгаа шалтгаанаа худалдаж авсан байр дээврээс ус гоожиж түүнийг засварлаагүй талаар тайлбарладаг. Би тус СӨХ-ны захирал болсноос хойшхи хугацаандаа уг айлын байраар орж үзээд тус компанид засвар хийж өгөх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Тус компанийн захирал Болорсүх нь манай СӨХ-ны хяналтын зөвлөлд байдаг. Энэ талаар би өөрт нь удаа дараа хэлж засвар хийж өгөхийг шаардаж байсан. СӨХ-ны засвар үйлчилгээний төлбөр бол нэгэнт гэрээгээр тохиролцсон. Бусад оршин суугчид нь төлбөрөө хийж байгаа учир уг айлыг дээрх үндэслэлээр дундын засвар үйлчилгээний хураамжийг төлүүлэх ёстой гэж үзээд шүүхэд хандсан.
Иймд *******017 оны 04 сарын 0*******-ны хурлаар баталсан нэг метр квадратыг *******00 төгрөгөөр тогтоосны дагуу нь сард 57540 төгрөг төлөх ёстой. нь *******017 оны 07 сараас 1******* сарын хугацаанд 345*******40 төгрөг, *******018 оны 01 сараас 1******* сарыг дуустал 6*******0480 төгрөг нийт 1 035 7*******0 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч М.Батчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: *******015 оны 01 сард ******* өргөө ХХК-ний ******* байрны 1******* давхарын тоот 4 өрөө байрыг ХХБанкны орон сууцны ипотекийн *******0 жилийн хугацаатай зээлээр 171300000 төгрөгөөр сар бүр *******30 000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдаж авсан. Анх худалдаж авахдаа тус компианий гүйцэтгэх захирал Болорсүхээс хамгийн дээд талын давхар ус дусаал гоожих асуудал байгааг асууж лавлахад 4 давхар хамгаалалттай, ямар ч асуудал байхгүй гэж хариулж байсан учраас бид энэ байрыг худалдаж авсан. *******016 оны хавраас эхэлж дээврээс ус гоожих, цонхны шил хагарах, хаалга, цонх гажих, хагарах зэрэг зөрчлүүд гарч эхэлсэн. Энэ тухайгаа тухайн үед нь ******* өргөө ХХК-ний холбогдох ажилтан, удирдлагуудад удаа дараа хэлж байсан. Тухайн үед гарч байсан гэмтлүүд:
Унтлагын өрөөний цонх хагарсан, унтлагын өрөөний хана цуурч хагарсан, угаалгын өрөөний дээврээс ус нэвтэрч хана шарласан, хүүхдийн өрөөний цонх хагарсан, хүүхдийн өрөөний дээврээс ус нэвтэрч хана шарласан, болконы дээвэр хананаас ус нэвтэрч тогтсон, том өрөөний хана таазнаас ус нэвтэрч гоожсон, шохой эмульс хууларсан, том өрөөний хана цуурч хагарсан, том өрөөний хана ус нэвтэрч хөгцөрсөн гэм мэт зөрчлүүд илэрсээр байна. Компанид удаа дараа гомдол гаргасны дүнд зарим зөрчлүүдийг /хагарсан цонх, гажсан хаалга, угаалгын өрөөний тааз янзалсан/ арилгасан боловч бусад нь одоог хүртэл байсаар байна. *******017 оны 07 сард ******* СӨХ байгуулагдан Энхбаяр даргатай гэрээ хийх болсон. Бид Энхбаяр даргад байгаа зөрчлүүдийг нүдээр үзүүлж зассаж залруулахыг хүссэн. Тухайн үед Энхбаяр дарга олон айл санал гомдол тавьж байгаа, эдгээр айлуудын гомдлыг компани барагдуулсны дараа СӨХ хүлээн авна гэж хэлж байсан. Гэвч бидний гомдлыг барагдуулаагүй байж СӨХ-ны мөнгө нэхэж эхэлсэн. Иймд бид *******017 оны 10 сард ******* өргөө ХХК болон СӨХ-д тухайн үеийнхээ зургийг авч баримт болгон хавсарган өргөдөл гаргасан. Тухайн өргөдөлдөө эдгээр зөрчлөө арилгаж өгвөл СӨХ-ны мөнгийг цаг тухайд нь төлөх болно гэж дурдсан байгаа. Иймд СӨХ-ны шүүхээр нэхэмжилсэн төлбөрийг өгөх боломжгүй. Манайхыг хохиролгүй болгосон тохиолдолд СӨХ-ны төлбөрийг цаг тухайд нь төлөх болно гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Д.ээс нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд *******017 оны 07 сараас *******018 оныг дуусталх хугацааны нийт зардал болох 1 035 7*******0 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч *******016 оны хавраас эхэлж дээврээс ус гоожих, цонхны шил хагарах, хаалга, цонх гажих, хагарах зэрэг зөрчлүүд гарч эхлэсэн. Энэ талаараа удаа дараа компанид мэдэгдэж байсан боловч заримыг засварлан үлдсэн хэсгийг одоог хүртэл засварлаагүй байгаа учир дээрх зөрчлөө арилгасны дараа СӨХ-ны төлбөрийг төлөх болно гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Д. нь ******* ******* ******* *******ны харъяа *******-р баг ******* байр тоот орон сууцны өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй *******той зардалд *******017 оны 07 сараас 1******* сар хүртэл сарын 57540 төгрөгөөр тооцон 345*******40 төгрөг, *******018 оны 01 сараас 1******* сарыг хүртэл хугацаанд 6*******0480 төгрөг нийт 1 035 7*******0 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, ******* ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.*******.3-тус тус зааснаар орон сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг ******* ******* *******нд төлөх үүрэгтэй.
Түүнчлэн сууц өмчлөгч нь *******ны бүх гишүүдийн хуралд аливаа асуудлаар саналын эрхтэй оролцож, хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэ зөв эсэхийг хянах, засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх, улмаар ******* ******* ******* хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхийн тулд ******* ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Иргэний хуульд заасан үүргээ биелүүлсэн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгч хуульд зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ биелүүлсний эцэст ******* ******* *******, улмаар *******ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлүүдэд тус тус холбогдох асуудлаар шаардлага гаргах эрхийг эдэлнэ.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийг *******017 оны 07 сараас 1******* сар, *******018 оны 01 сараас 1******* сарыг дуусталх хугацааны зардал төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Д. нь ******* СӨХ-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээнд төлөхөөр тохиролцсон төлбөрийг төлөх үүрэгтэй байгаа бөгөөд харин нь өөрийн орон сууцны доголдолтой байгаа талаараа ******* өргөө ХХКомпанид холбогдуулсан шаардлага гаргах хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөө хэлбэл өөрийн худалдан авсан орон сууцны доголдолтой *******той гомдлыг тухай компанид гаргаж засварлуулах буюу уг компанид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Иймд хариуцагчийн гаргаж буй татгалзал үндэслэлгүй байх тул хариуцагч Д.ээс орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний *******017-*******018 онуудын зардалд 1 035 7*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******нд олгох зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид **************707 төгрөгийг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид **************707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Д.ээс орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 035 7*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******" ******* ******* *******нд олгосугай.
*******. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************707 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.ээс улсын тэмдэгтийн хураамжид **************707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "*******" ******* ******* *******нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.*******, 11*******.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 11*******.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА