| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2019/00434/И |
| Дугаар | 138/ШШ2019/00452 |
| Огноо | 2019-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 138/ШШ2019/00452
2019 06 12 138/ШШ2019/00452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн байранд байрлах ******* ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Дорнод аймгийн сумын 3-р баг , гудамж 0 тоотод бүртгэлтэй, Дорнод аймгийн сумын 4-р баг ын 1-11 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 92249 төгрөг 96 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Энх-Од оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ************** ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.тэй 2014 оны 3 сарын 28-ны өдөр хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх 57780 тоот гэрээ байгуулан 98232252 дугаарын хэрэглэгч болсон. Ц. нь өнөөдрийн байдлаар 2014 оны 8 сарын ярианы төлбөр 61499 төгрөг 97 мөнгийн үлдэгдэлтэй байна. Ярианы төлбөр төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоо хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно. Хариуцагчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд ******* ******* ХХКомпани нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Иймд Ц.гээс 57780 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрт 61499 төгрөг 97 мөнгө, алданги 30749 төгрөг 99 мөнгө, нийт 92249 төгрөг 96 мөнгө гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХКомпани нь миний нэр дээр 2014 оны 3 сарын 28-ны өдрийн 57780 тоот гэрээний үүргийн дагуу 92249 төгрөг 96 мөнгө нэхэмжилсэн байна. Ц. би 98232252 дугаартай утаснаас 61499,97 төгрөгийн яриа хийгээгүй. Харин интернэтийн 1 модем худалдаж аваад ажиллуулж чадаагүй үрэгдүүлсэн болно. Нөгөөтэйгүүр энэ нэхэмжлэл нь Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэл байна. Иймд энэ мөнгийг төлөхгүй бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ХХКомпани нь хариуцагч Ц.д холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 92249 төгрөг 96 мөнгө төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц. нь ************** ХХКомпаниас 57780 тоот гэрээ байгуулан 98232252 дугаарын хэрэглэгч болсон бөгөөд гэрээний хугацаанд үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч ************** ХХКомпани нь хариуцагчаас гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Ц. нь ************** ХХКомпани-тай үйлчилгээний гэрээ байгуулан 98232252 дугаарын хэрэглэгч болсоноо хүлээн зөвшөөрдөг боловч нэхэмжлэлийн шаардлага 57780 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрт 61499 төгрөг 97 мөнгө, алданги 30749 төгрөг 99 мөнгө, нийт 92249 төгрөг 96 мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргадаг.
Хариуцагч Ц. нь ************** ХХКомпанитай 2014 оны 3 сарын 28-ны өдөр үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, мөн үйлчилгээний төлбөр 61499 төгрөг 97 мөнгийг төлөөгүй нь ************** ХХКомпанитай байгуулсан гэрээ, байгууллагын төлбөрийн нэхэмжлэх зэргээр батлагдаж байна.
Нэхэмжлэгч ************** ХХКомпани болон хариуцагч Ц. нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч тал нь хариуцагчийн гаргаж буй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж буй тайлбарыг нотлох баримтаар няцааж үгүйсгэж чадаагүй байна.
Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч ************** ХХКомпанийн 2014 оны 3 сарын 28-ны өдрөөс 2017 оны 3 сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд буюу гурван жилийн дотор шаардах эрхтэй байх бөгөөд дээрх хугацаа өнгөрснөөс хойш буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд тусгайлан хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан байтал хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх ба Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нөхцөл байдал байхгүй байна.
Иймд нэхэмжлэгч ************** ХХКомпаний нэхэмжлэлтэй Ц.д холбогдох гэрээний үүргийн биелэлт 92249 төгрөг 96 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нар болон хариуцагч нар нь шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн болно.
Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар зохигчдын эзгүйд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч ************** ХХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлийн биелэлт 92249 төгрөг 96 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ************** ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА