Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2019/00462

 

 

 

2019 06 17 138/ШШ2019/00462

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 11 дүгээр баг *******ний 4-13б тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* багт оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн ад холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоох тухай иргэний хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч У., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь тай 2007 онд гэр бүл болоод хамтран амьдарч байгаад 2008 онд охинтой болсон. Бид хоёр таарч тохирохгүйн улмаас 2009 онд хоёр тийшээ болж тус тусдаа амьдраад 10 жил болж байна. Энэ хугацаанд гэрлэлтээ цуцлуулъя гэсэн боловч ын оршин суугаа хаяг, амьдарч байгаа газрыг мэдэхгүй байсан. Бид хоёр хэн аль нь гэр бүлтэй болсон учир харилцан ярилцаад гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Охиноо өөрийнхөө асрамжинд нэр дээрээ авна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй. Бид хоёр эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч У. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр салаад олон жил болсон хэн аль нь гэр бүлтэй болж хүүхэдтэй болцгоосон. Миний хувьд хөдөө амьдардаг. *******ийн утас болон хаана байгааг мэдээгүй. Охинтойгоо уулзаагүй. Ээжийнх нь асрамжинд өгөхөд татгалзахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч У.ад холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болно.

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч У. нар нь 2000 оны 10 сарын 29-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 12 сарын 19ы өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 35 дугаарт бүртгэсэн байна. Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа 2008 оны 9 сарын 10-ны өдөр охин Т.г төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 Гэрлэгчид нь 2009 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа хэн аль нь гэр бүлтэй болцгоож хүүхэдтэй болсон, тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжинд маргаан үүсгээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг эцэг, эхийн үүргийг хэвээр үлдээж 2008 оны 9 сарын 10-ны өдөр охин Т.г эх Г.*******ийн асрамжинд үлдээхээр тохиролцсны дагуу шийдвэрлэлээ.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.

Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд 140400 төгрөг төлсний төсвийн орлогод хэвээр үлдээж мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч У.аас улсын тэмдэгтийн хураамжинд 140400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар овогт ийн , ******* овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Мөн хуулийн 14 дугаар зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 9 сарын 10-ны өдөр охин Т.г эх Г.*******ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч У.аас 140400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

 

5. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранболорт даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА