Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2019/00078/И |
Дугаар | 138/ШШ2019/00466 |
Огноо | 2019-06-18 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 138/ШШ2019/00466
2019 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 138/ШШ2019/00*******6 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 4 дугаар баг ******* байр ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 2-р баг Баян хангайд нутаглах, регистрийн дугаартай, овогт ын т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2008 онд танилцсан. 2013 оны 10 сарын 28-нд гэрлэлтээ батлуулсан. 2011 оны 8 сарын 29-ны өдөр охин , 20******* оны 6 сарын 24-ны өдөр хүү нарыг төрүүлсэн. Бид хоёр эхний үед бусдын адил сайн сайхан амьдарч байсан боловч сүүлдээ байнгын хэрүүл маргаантай, зодолдож, бие биенээ хайрлахаа больсон. Иймээс би хоёр хүүхдээ аваад ээжтэйгээ хамт дөрвөн жил амьдарч байна. Одоо гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авна. Эд хөрөнгийн талаар тухайн үед амьдарч байх хугацаандаа байсан 2009-2013 онын хооронд хөдөө амьдарч байх үед бий болсон малаа хуваалгахаар нэхэмжилж байсан боловч эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Бид хоёр цаашид хамт амьдрах ямар ч боломж байхгүй. Эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Х. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ийн нэхэмжлэлийг хүлээн авлаа. Миний хувьд салах шаардлагагүй, гэр бүл, амьдралаа бүрэн бүтэн авч үлдэнэ. Би түүнийг орон гэрээсээ хөөж явуулсан зүйл байхгүй. Би эргээд ирэхийг нь одоо болтол хүлээж байна. Эхнэртээ хар буруу санасан зүйл байхгүй. Янз бүрийн зүйл бидний амьдралд болж байсан. Ийм зүйлээр эхнэрийнхээ сэтгэлийг харлуулах бодол надад байхгүй. Бидэнд эвлэрэх хугацаа олгож өгөхийг хүснэ. ******* мал байгаа гэж бичсэн байна. Энэ хугацаанд бидний мал гэх юм байхгүй болсон. Хотод байдаг ахын маань хэдэн малыг хардаг. *******ийг дөрвөн жилийн өмнө орхиж яваагүй байсан бол бидний амьдрал өөр сайхан байх байсан. Иймд гэрлэлтээ цуцлуулахгүй эвлэрэх хугацаа олгож бидний үр хүүхдийг өнчрүүлэхгүй байхыг хүснэ гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Х.т холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.
Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Х. нар нь 2008 онд танилцаж 2006 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 13 дугаарт бүртгэсэн байна. Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа 2011 оны 8 дугаар сарын 29-ны өдөр охин О., 20******* оны 6 дугаар сарын 24-ны өдөр хүү О. нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь 2006 оноос хойш хамт амьдарсан ба энэ хугацаанд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсч улмаар 20******* оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд тус шүүхийн дэргэдэх эвлрүүлэн зуучлалд хандсан боловч гэрлэгчдын хэн аль нь санаачлагагүй байсан учир эвлэрэх боломжгүй учир эвлрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон байх тул тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамжинд маргаан үүсгээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг эцэг, эхийн үүргийг хэвээр үлдээж 2011 оны 8 дугаар сарын 29-ны өдөр охин О., 20******* оны 6 дугаар сарын 24-ны өдөр хүү О. нарыг эх Г.*******ийн асрамжинд үлдээж эцэг Х.аас сар тутам тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар... төлбөрийн чадваргүй... болох нь оршин суугаа газрын багийн болон нийгмийн халамжийн тодорхойлолт зэргийг үндэслэн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулан улсын орлого болгохоор заасны дагуу хариуцагч Х.аас улсын тэмдэгтийн хураамжинд 188000 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-д зааснаар ******* овогт *******ийн *******, Хатгин овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.5-д зааснаар 2011 оны 08 дугаар сарын 29-ны өдөр төрсөн охин О., 20******* оны 6 сарын 24-ны өдөр төрсөн хүү О. нарыг эх Г.*******ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар О., О. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 / суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Х.аас тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч Г.******* нь дундын эд хөрөнгө нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд 188000 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Х.аас 188000 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранболорт даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА