| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2019/00457/И |
| Дугаар | 138/ШШ2019/00483 |
| Огноо | 2019-06-26 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 138/ШШ2019/00483
019 06 6 138/ШШ019/00483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ажилгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын -р баг ******* нуур-т оршин суух, ажилгүй, регистрийн дугаартай, овогт гийн од холбогдох
Эцэг тогтоож тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 019 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: той 008 онд танилцаад гэр бүл болж хамтын амьдралтай болсон. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Би өмнө нь гэр бүлтэй байсан. Гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учир той гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа дундаасаа 010 оны 11 сарын 08-ны өдөр охин г төрүүлсэн. Охиноо би өөрийнхөө нэр дээр гэрчилгээг авсан. охиноо өөрийнхөө нэр дээр авна гэж ярьдаг байсан. Энэ хугацаанд ыг өөр хүнтэй болоод явна гэж бодоогүй. Хамт амьдрах хугацаандаа амьдрахын төлөө явсан болохоор түүнийг явна гэж бодоогүй. Гэтэл нь 017 оноос эхлэн өөр эмэгтэйтэй эр эмийн харьцаа үүсгэснээс болж гэр бүлийн маргаан гарах болсон. Нөхөр маань тэр явдлаас хойш чамтай амьдрахгүй гээд яваад өгсөн. Бид хоёр хамт амьдраад 10-аад жил болж байна. Энэ хугацаанд өөрсдийн гэсэн эд хөрөнгөтэй болсон. Эд хөрөнгөө хоорондоо ярилцаж тохиролцоно. Иймд хүүхдээ өөрийн асрамжинд авна. Эцэг тогтоолгож тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 008 онд танилцаад нэг гэр бүл болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй. Хамт амьдрах хугацаандаа 010 оны 11 сарын 08-ны өдөр охин төрсөн. Би охин г төрснөөс хойш гэрлэлтээ батлуулж охиноо өөрийн нэр дээр овоглоё гэж хэлдэг байсан. ******* нь өмнөх нөхөртэйгээ баталгаатай байсан тул бид хоёр батлуулж чадаагүй. Охин нь миний төрсөн охин мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Ээжийнх нь асрамжинд өгнө. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Д.од холбогдуулан Эцэг тогтоож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч Д. нар нь 008 онд танилцан дотно харьцаа тогтоож хамт амьдрах хугацаандаа 010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин Б.г төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Д. нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж хуульчилсны дагуу охин Б.н төрсөн эцэг гийн мөн болохыг тогтоож хуульд заасны дагуу сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Ж.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд 171 64 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.оос улсын тэмдэгтийн хураамжинд 171 64 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн ******* овогт *******ийн н төрсөн эцэг овогт гийн мөн болохыг тогтоосугай.
. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.-т зааснаар охин Б.г 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 / суралцаж байгаа бол 18 / нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Д.оор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171 64 төгрөг гаргуулан улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.оос улсын тэмдэгтийн хураамжинд 171 64 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА