| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2019/00472/И |
| Дугаар | 138/ШШ2019/00484 |
| Огноо | 2019-06-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 138/ШШ2019/00484
*******019 *******6 138/ШШ*******019/00484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалан, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг Тээвэрчдийн *******-08 тоотод оршин суух, ЖЮ81080*******1******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын дугаар баг 6 дугаар байрны тоотод оршин суух, ЖЯ504304 регистрийн дугаартай, овогт ын т холбогдох
Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1 5 350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг *******019 оны 05 дугаар сарын **************-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сумын 4 багийн Политехникийн коллежийн байрны урд талын зам дээр *******019 оны 03 сарын *******6-ны орой явган хүний замаар буюу гарцаар гарч байгаад 54-************** ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлээд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж *******019 оны 05 сарын 0-ны 5/116 тоот Прокурорын тогтоолоор хэргийг хаасан. Тус тогтоолд намайг хохирлоо иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн. Би бага зэрэг архи уусан ч явган хүний гарцаар гарсан. Би осолд орж машинд мөргүүлээд ******* метр зайнд шидэгдсэн. Тиймээс миний биеийн ил хэсэгт шарх гэмтэл байхгүй учир эмч дотуур гэмтэл байгаа эсэхийг онош тодруул гэсэн. Тэгээд онош тодруулахаар томограцийн зураг болон бусад оношлогоонд орсон. Миний бие өөрийн хувийн машинаараа ачаа тээвэрлэж ахуй амьдралаа авч явдаг. Гэвч уг ослоос үүдэн *******019 оны 03 сарын *******6-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тээвэртээ явж чадахгүй, ашгаа олж чадахгүй байна. Би тээвэрт явдаг орлогоо нэхээгүй. Бариачид бариулсан зардалаа ч нэхээгүй. Намайг мөргөөд 4 цагийн дараа ирээд ах нь хараагүй, уучлаарай гэсэн. Иймд Б.аас *******019 оны 3 сарын *******6-наас *******019 оны 04 сарын 01-ний хооронд зарцуулсан эм, тариа, бензин, эмнэлгийн үзлэгт хамрагдаж үзүүлсэн оношлогоо хийлгэж, дотор эрхтэнээ харуулсан зардал нийт 1 5 350 төгрөгийг нэхэмжилж байна. энэ хугацаанд намайг бие чинь ямар байна гэж асуугаагүй, эмчилгээнд зориулж 300 000 төгрөг өгснийг нэхэмжлэлээс хасахад татгалзахгүй гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******019 оны 3 сарын *******6-ны өдөр машинаа засаад шалгах зорилгоор гарч яваад уг осол болсон. Машины хурц гэрлийн гялбаанд гэнэт согтуу хүн ороод ирсэн. Би 30 гаруй миллын хурдтай явж байсан. Би уг хэргээс болж 36 хоног журмын хашаанд саатуулагдаж 180 000 төгрөг төлсөн. *******019 оны 04 сарын 08-ны өдөр Ч.*******ын эммчилгээнд 300 000 төгрөг өгсөн. Энэ хүн надтай таарахаас өмнө юу хийж явсныг мэдэхгүй. Өмссөн куртикных нь зүүн суга ханцуйны үзүүрээс хормойгоо хүртэл задарсан байсан. Эмчийн үзлэгээр зүүн сүвээнд нарийхан юманд зурагдсан шархтай, зүүн хонгонд хөхөрсөн байсан. Надтай таарахаас өмнө зодоон хийгээд явж байсан байх магадлалтай. Бид ******* хоёулаа буруутай учраас талыг нь төлнө гэж бодож байна. Тухайн үед Ч.******* нэлээн өндөр согтолттой байсан. Ч.*******ын нэхэмжилсэн 1 5 350 төгрөгнөөс 300 000 төгрөгийг төлсөн, одоо 5 000 төгрөгийг төлнө, үлдсэнийг нь төлөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жолоочийн хариуцлагын хувьд буруутай. Гэхдээ согтуу хүний хувьд хүнд дараасан болж байна. Ч.*******ын эмчилгээ эм тариа үзлэг оношлогоонд зарцуулсан мөнгийг төлнө, хоол ундны мөнгийг төлөхгүй. 300 000 төгрөг эмчилгээнд нь өгсөн. Осол болдог өдөр Б. тэр дороо л шоконд орсон байдалтай гэртээ ирсэн, хүн мөргөсөн гэж хэлсэн. Машин хаана байна гэхэд гадаа байна гэсэн. Би хүүхэд рүүгээ яриад 9 цаг *******5 минутын үед цагдаа руу очсон. Цагдаа машиныг журмын хашаанд хийгээд байцаагдаад 4 цаг өнгөрсөн. Тэгээд 11 өнгөрч байх үед эмнэлэг дээр очиход гэр рүүгээ явсан байсан. Тэгээд гэрт нь очоод уулзсан. Б. машинаа засаад шалгах санаатай явж байхад зам дээр хүн гар өргөөд суусан гэсэн. Машин явсан эмэгтэй бууж ирээд Ч.*******ыг хүнд гай боллоо гээд загначихаад машинаас нь буугаад явсан гэсэн. Тэр хүмүүсийг бид нар таньж мэдэхгүй. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.т холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1 5 350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.*******ыг *******019 оны 3 сарын *******6-ны орой Политехникийн коллежийн урьд талын авто замаар буюу явган хүний гарцаар гарах үед 54-************** ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б. нь мөргөсний улмаас биед тархи доргилт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн зулгаралт, зүүн гуяны цус хуралт зэрэг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох *******019 оны 3 сарын *******9-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт, *******019 оны 5 сарын 0-ны өдрийн 5/116 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Авто замын осол болсон талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өөрсдийн өгсөн гэх 300 000 төгрөгийг хасч үлдэх хэсгээс үзлэг оношилгоо, эм тарианы зардлыг төлөх саналтай байгаа бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан тайлбарт маргахгүй байгаа болно.
Нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийн шаардлага 1 5 350 төгрөг нэхэмжилснээс үзлэг оношилгоо, эм тарианы зардал 51 800 төгрөг, Улаанбаатар хот руу явсан бензины зардал болох 18 800 төгрөг нийт 939 600 төгрөгийг хангах үндэслэлтэй байх ба үүнээс хариуцагчийн өгсөн гэх 300 000 төгрөгийг хасч 639 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнсний зардал 100 50 төгрөг, таксины төлбөр *******5000 төгрөг ба нийт 1*******5 50 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл таксинд *******5 0000 төгрөг зарцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна хариуцагчийн гэм буруутай үйлдлээс үл хамааран хүн хоол хүнс хэрэглэх нь амьдралын шаардлага тул хоол хүнсний зардал нь гэм хохиролд хамаарахгүй юм.
Монгол Улсын Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.аас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 639 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4*******5 50 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д зааснаар нэхэмжлэгч Ч.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30 118 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжинд 19 839 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.аас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 639 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4*******5 50 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д зааснаар нэхэмжлэгч Ч.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 44.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30 118 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар хариуцагч Б.аас 19 839 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА
ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
Г.УРТНАСАН