Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 138/ШШ2019/00498

 

 

2019 07 01 13*******/ШШ2019/0049*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг *******-р хороо ******* *******-******* тоотод оршин суух, ШУ*******90*******2549 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: аймгийн сумын 1-р баг ийн ******* тоотод /одоо -р баг байр тоот/ оршин суух, ЖЭ*******60*******21 регистрийн дугаартай, овогт ын д холбогдох

Гэрлэлт цуцлах, хүүхдүүдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 05 сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь тай 200******* онд танилцан 2009 оны 1 сарын 07-нд гэр бүл болж 2009 оны 4 сарын 2*******-нд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж байсан. Бид хамт амьдрах хугацаандаа 20 оны сарын *******-нд том охин , 2014 оны 01 сарын 22-нд бага охин г төрүүлсэн. Хамт амьдрах хугацаандаа нь архи уудаг, хэрүүл маргаан ихтэй, намайг зодож дарамтлах нь их, миний хувьд хамт амьдрахад маш хэцүү, цуг байх нөхцөлгүй болж тус тусдаа сүүлийн 2 жил гаран амьдарч байна. Хоёр охин маань аавтайгаа эндээ үлдэж аавынхаа ээжтэй хамт амьдарч байгаа. Тухайн үед охидуудыг маань өгч явуулаагүй, сургууль цэцэрлэгт оруулаад харж ханддаг юм. Охидууд маань эмээдээ дасчихсан, дутах зүйлгүй эндээ тогтвортой байдаг, миний хувьд эх хүн учир охидуудаа санадаг ч утсаар байнга холбоотой, байнга анхаарал халамжаа тавьдаг. Дээрх байдлаас үүдэн тай цаашид амьдрах ямар ч боломж нөхцөлгүй, сэтгэл холдсон, тус тусын амьдралаа хөөсөн, залуу хүний хувьд насаараа ганцаараа явалтай биш дээ. Миний хувьд Ганбаатартай ханилж суугаад дундаасаа хүүтэй болсон. Миний хувьд нялх хүүхдээ хараад байж байна. Иймд аас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хоёр охиноо аавынх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Бид хоёр эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.

Хариуцагч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тай 2009 оны 1 сарын 07-нд гэр бүл болсон бөгөөд том охин 20 оны сарын *******-ны өдөр, бага охин 2014 оны 1 сарын 22-ны өдөр төрсөн. бид хоёр гэр бүлийн маргаантай байснаас 2016 оноос тус тусдаа амьдрах болсон. нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. тай ярилцаад хоёр охиноо өөрийнхөө асрамжинд авч үлдэхээр болсон. Миний хоёр охины ирээдүйг бодож аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х. нь хариуцагч Э.д холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдүүдийн асрамж тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

Нэхэмжлэгч Х., хариуцагч Э. нар нь 200******* онд танилцан 2009 оны 01 сарын 07-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 4 сарын 2*******-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн 1*******7 дугаарт бүртгүүлж хамт амьдрах хугацаандаа 20 оны ******* сарын 02-ны өдөр А., 2014 оны 01 сарын 22-ны өдөр охин А. нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэгсдийн гэрчилгээний хуулбар, сургуулийн тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах явцдаа хэрүүл, маргаан үүсч сэтгэл санааны таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа, эхнэр нь гэр бүлтэй болсон байх ба тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан эвлэрүүлэх ажиллагаа явуулсан ч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд зохигчид нь идэвх санаачлагагүй хандсан, уулзалт ярилцлага амжилтгүй болж цаашид хамт амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн дугаар зүйлийн .2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг , эхийн үүргийг хэвээр үлдээж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 20 оны ******* сарын 02-ны өдөр төрсөн охин А., 2014 оны 01 сарын 22-ны өдөр төрсөн охин А. нарыг эцэг Э.ы асрамжинд үлдээхээр тохиролцсон байх бөгөөд хуульд заасны дагуу эх Х.аас сар бүр тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг гаргуулахаар хариуцагч Э. шаардсаныг нэхэмжлэгч Х. хүлээн зөвшөөрсөн тул хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Х. нь 191 369 төгрөг төлсөн байх бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжинд 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.д олгож нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэгт ногдох хэсэг болох 50 969 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, **************, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар овогт ын , ******* овогт *******гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 20 оны сарын *******-ний өдөр төрсөн охин А., 2014 оны 01 сарын 22-ны өдөр төрсөн охин А. нарыг эцэг Э.ы асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар А., А. нарыг ******* насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, *******-16 /суралцаж байгаа бол 1*******/ насанд хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эх Х.аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 191 369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.аас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранболорт даалгасугай.

7. Гэр бүлийн хуулийн дугаар зүйлийн .2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн *******9.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дугаар зүйлийн *******9.7-д зааснаар зохигчид мөн хуулийн *******9.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА