| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2019/00491/И |
| Дугаар | 138/ШШ2019/00500 |
| Огноо | 2019-07-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2019/00500
2019 07 02 138/ШШ2019/00500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 5-р баг Өлзийт гудамжны 4-1 тоотод оршин суух, ажилгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 1-р баг Өндөр хошуу гэх газарт оршин суух, ажилгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт Гантулгын д холбогдох
Гэрлэлт цуцлах, хүүхдүүдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь тэй 2011 онд танилцаж хамт амьдарч байгаад 2015 оны 8 сарын 07-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид хамт амьдрах 8 жилийн хугацаанд 2013 оны 9 сарын 13-ны өдөр хүү , 2015 оны 10 сарын 10-ны өдөр хүү нарыг төрүүлсэн. Нөхөр нь ******* суманд малаа маллаж би хүүхдүүдээ хараад аймгийн төвд байдаг байсан. Гэтэл нь 2018 оноос эхлэн ******* сумын цэцэрлэгийн багш гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харьцаа үүсгэсний улмаас бидний дунд үл ойлголцол үүсч улмаар харьцаа хөндийрсөн. Энэ байдлаас би хоёр хүүгээ хадам аав, ээждээ орхиод гэр лүүгээ явсан. нь намайг өөрөө явсан гэдэг байсан бөгөөд хадмынхан эхэндээ намайг тийм байдлаар ойлгож байгаад сүүлдээ ийн бусадтай холбоотой болохыг мэдэж түүнийг тэр эмэгтэйгээс нь салгах гэж оролдсон боловч дийлээгүй. Одоо нь нөгөө эмэгтэйтэйгээ хамт байдаг бөгөөд жирэмсэн болсон гэдэг. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бид хоёр хэдэн малтай байсан боловч бүгдийг зарж үрээд дуусгасан гэсэн учир эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Би ******* аймагт амьдарч байгаа бөгөөд сая хоёр хүүгээ аваад ирсэн боловч нь хүүхдүүдтэйгээ уулзаагүй, утсаар ч ярьдаггүй гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь *******тэй 2011 онд танилцан хүү , нарыг төрүүлсэн. *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. *******ээс гэрлэлтээ цуцлуулж хоёр хүүгээ ээжийнх нь асрамжинд өгнө. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.д холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдүүдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г. нар нь 2008 онд танилцан 2011 оны 09 сарын 07-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 8 сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн 2101000181 дугаарт бүртгүүлж хамт амьдрах хугацаандаа 2013 оны 9 сарын 13-ны өдөр хүү Э., 2015 оны 10 сарын 10-ны өдөр хүү Э. нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэгсдийн гэрчилгээний хуулбар, сургуулийн тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар батлагдаж байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах явцад нөхөр Г. нь гэр бүлээс гадуур бусадтай гэр бүлийн харьцаа үүсгэсний улмаас хэрүүл маргаан үүсгэн 2018 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа ба тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан эвлэрүүлэх ажиллагаа явуулсан ч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд зохигчид нь идэвх санаачлагагүй хандсан, уулзалт ярилцлага амжилтгүй болж цаашид хамт амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг , эхийн үүргийг хэвээр үлдээж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 9 сарын 13-ны өдөр хүү , 2015 оны 10 сарын 10-ны өдөр хүү нарыг эх Б.*******ийн асрамжинд үлдээж хуульд заасны дагуу эцэг Г. нь сар бүр тэжээн тэтгэхээр гэрлэгчид тохиролцсон болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Б.******* нь 191 273 төгрөг төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу хариуцагч Г.өөс улсын тэмдэгтийн хураамжинд 191 273 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******эд олгохоор шийдвэрлэлээ.
Зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч Г. нь шүүх хуралдаанд ирээгүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь ******* аймгийн ******* суманд амьдарч байгаа учир дахин ирэх боломжгүй учир шүүх хуралдааныг хийлгэх, хариуцагчийг шүүх хуралдаанаас чөлөөлөх хүсэлтэй байна гэсэн болно.
Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хариуцагч Г.ийг шүүх хуралдаанаас чөлөөлж шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар ******* овогт *******ын *******, Энх-Мөнх овогт Гантулгын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 9 сарын 13-ны өдөр төрсөн хүү Э., 2015 оны 10 сарын 10-ны өдөр төрсөн хүү Э. нарыг эх Б.*******ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Э., Э. нарыг 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ насанд хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Г.өөр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 191 273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.өөс 191 273 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******эд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранболорт даалгасугай.
7. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА