| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 185/2023/0165/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/199 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 22.12.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/199
2023 02 16 2023/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч: А.Дүүрэнбилэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ц,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.А,
Шүүгдэгч: Т.Б,
Шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Б, Г.Г нарт холбогдох эрүүгийн 2202 00000 0200 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Г” танхимд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .......... захирал ажилтай, ам 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т.Б,
Хоёр. Монгол Улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ...-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, .............. захирлын орлогч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г.Г
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу Сүхбаатар дүүргийн ............ нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг ..... банкны хуулийн газрын захирлаар ажиллаж байхдаа тус банкинд давуу байдал тогтоох зорилгоор Прокурорын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг хүн, хуулийн этгээд албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэх заалтыг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-20/725 дугаартай тушаалаар батлагдсан “Харилцагчийн дансанд хаалт тавих, хасалт хийх, хаалтыг цуцлах заавар”-ын 5.2-д заасан “Хэрэв тухайн данс нь төрийн эрх бүхий байгууллагаас ирсэн мэдэгдэл болон ЭЗБХ-ийн маргаантай дансны мэдэгдлийн дагуу битүүмжлэгдсэн байх тохиолдолд хуулийн газрын захиргааны зөвшөөрлийг давхар авсны үндсэн дээр харилцагчийн дансанд тавьсан хаалтыг цуцална.”, 5.4-д заасан ”Дансанд тавьсан хаалтыг анх мэдэгдэл ирүүлсэн байгууллага, албан тушаатан, эсвэл түүний дээд шатны байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн мэдэгдэл бусап шийдвэрийг үндэслэн ДХТХЦ /дансанд хаалт тавих, хаалтыг цуцлах/ эрх бүхий ажилтан цуцална”, 8.1.4-д “Мэдэгдэл ирээгүй байхад харилцагчийн дансанд дур мэдэн хаалт тавих, хасалт хийх болсон хаалтыг цуцлахыг хориглох” тухай заалтыг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 169 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хянах /хязгаарлах/ тухай” зөвшөөрлөөр “.....” ХК-ийн ....... банк дахь ........ дугаартай дансны зарлагын гүйлгээг хязгаарласан шийдвэр цуцлагдаагүй, тухайн дансанд тавьсан хаалтыг анх мэдэгдэл ирүүлсэн байгууллага, албан тушаалтан, эсхүл түүний дээд байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн байгууллага, албан тушаалтан, эсхүл түүний дээд байгууллага, албан тушаалтанаас ирүүлсэн мэдэгдэл, бусад шийдвэр байхгүйг мэдсээр байж ............. банк дахь ................... дугаартай дансны хязгаарлалт /барилт/-ыг цуцлах зөвшөөрлийг тус банкныы дотоодод ашигладаг “Хүсэлт” программаар дамжуулан байгууллагын банкын ахлах мэргэжилтэн Б.Э-д олгосноор дансны зарлагын гүйлгээний хязгаарлалт /барилт/ цуцлагдаж, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “......” ХК-ийн 469009966 дугаартай данснаас 217.160.000 төгрөгөөр, мөн 2.115.961.865,73 төгрөгийн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанаас нь өмнө ............ банкны ................ дугаартай дансанд татан авч, зөвшөөрөл авахыг Хууль эрх зүйн газарт хүргүүлж шийдвэрлүүлэх үүрэг чиглэл өгч, ............... түүний хувьцаа эзэмшигч нарт давуу байдал тогтоож, “...........” ХК-д 2,333,121,865 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Г нь хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг ................. банкны байгууллагын банкны газрын захирлаар ажиллаж байхдаа тус банкинд давуу байдал тогтоох зорилгоор Ажлын байрны тодорхойлолтын 3.1-д заасан “Байгууллагын банкны газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих” чиг үүрэг болон ............ банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-20/725 дугаартай тушаалаар батлагдсан “Харилцагчийн дансанд хаалт тавих, хасалт хийх, хаалтыг цуцлах заавар”-ын 7.6-д заасан “Бусад газар, хэлтэс, нэгжийн захирал тус тус хяналт тавина” гэсэн чиг үүргээр олгогдсон өөрийн удирдлагад ажиллаж байгаа ажилтнуудыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн эрх бүхий байгууллагын мэдэгдлийн дагуу харилцагчийн дансанд хаалт тавих, хасалт хийх, хаалтыг цуцлах ажиллагаанд хяналт тавих эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Прокурорын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг хүн, хуулийн этгээд албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэх заалтыг, .................. банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-20/725 дугаартай тушаалаар батлагдсан “Харилцагчийн дансанд хаалт тавих, хасалт хийх, хаалтыг цуцлах заавар”-ын 5.4-д заасан ”Дансанд тавьсан хаалтыг анх мэдэгдэл ирүүлсэн байгууллага, албан тушаатан, эсвэл түүний дээд шатны байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн мэдэгдэл бусад шийдвэрийг үндэслэн ДХТХЦ /дансанд хаалт тавих, хаалтыг цуцлах/ эрх бүхий ажилтан цуцална”, 8.1.4-д “Мэдэгдэл ирээгүй байхад харилцагчийн дансанд дур мэдэн хаалт тавих, хасалт хийх болсон хаалтыг цуцлахыг хориглох” тухай заалтыг тус тус зөрчиж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 169 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хянах /хязгаарлах/ тухай” зөвшөөрлөөр “..............” ХК-ийн ................. банк дахь ................ дугаартай дансны зарлагын гүйлгээг хязгаарласан шийдвэр цуцлагдаагүй байхад уг данснаас “................” ХК-ийн ................ банканд төлөх ёстой зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хугацаа болоогүй байхад, өөрийн удирдлагад ажилладаг ахлах мэргэжилтэн Б.Э-д “зээлийн гүйлгээ хийх мэдэгдэл”-ийг ............... банкны зээлийн хэрэг бүртгэлтийн хэлтэст хүргүүлэх, прокурорын зөвшөөрлөөр хязгаарлагдсан дансны баримтыг цуцлах зөвшөөрөл авахыг Хууль эрх зүйн газарт хүргүүлж шийдвэрлүүлэх үүрэг чиглэл өгч, улмаар Б.Э нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “...........” ХК-ийн ............. дугаартай дансны хязгаарлалт /барилт/-ыг цуцлах зөвшөөрлийг тус банкны дотоодод ашигладаг “Хүсэлт” программаар дамжуулж, Хууль эрх зүйн газрын захирал Т.Б-д хүргүүлэн цуцлах зөвшөөрөл авснаар дансны хязгаарлалт /барилт/ цуцлагдаж, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “........” ХК-ийн ........... дугаартай данснаас 217.160.000 төгрөгөөр, мөн 2.115.961.865,73 төгрөгийн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанаас нь өмнө ............. банкны .............. дугаартай дансанд татан авч, ............... түүний хувьцаа эзэмшигч нарт давуу байдал тогтоож, “..........” ХК-д 2,333,121,865 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б, Г.Г нарыг хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтанаар ажиллаж байхдаа .............. банк түүний хувьцаа эзэмшигч нарт давуу байдал тогтоож хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас “............” ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хавтаст хэргээс:
-Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б-ы 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 169 дугаартай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 2-3 дугаар тал/,
-Авлигатай тэмцэх газрын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 06/1864 дугаартай, ................ банкны 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгүүд /2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр тал/,
-............ банкны гүйлгээ хийсэн талаарх баримтууд, зээлийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 5-25 дугаар тал/,
-............. банкны гүйцэтгэх захирлын орлогч У.Г, захирал Г.Г, мэргэжилтэн Б.Э, захирал Т.Б нарын ажлын байрны тодорхойлолт, тушаал, хөдөлмөрийн гэрээ, “Харилцагчийн дансанд хаалт тавих, хасалт хийх, хаалтыг цуцлах заавар", Зээлдэгчийн данснаас зээл, зээлийн хүү, хуримтлагдсан хүү татаж авах заавар журмууд, /1- дүгээр хавтаст хэргийн 90-191 дүгээр тал/,
-....... ХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн В/04 дугаартай “...зээлийн гэрээнүүдийн төлбөр төлөх хугацаа болоогүй байгаа тул 2022 он 03 дугаар сарын 22, 23-ны өдрийн №ЗГ9101/181113 (2691002766) тоот зээл, зээлийн хүүгийн төлөлт 2,333,121,865.73 төгрөг, №ЗГ9102/190419 (2691002970) төгрөгийн төлөлт, 2,45,138,844.25 төгрөгийг байгууллагын 469009966 тоот данс руу буцаан шилжүүлж өгч хамтран ажиллана уу. Зээлийн гэрээний дагуу төлөлтийг 5 дугаар сараас эхлэн хийх болно...” гэх албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 192-195 дугаар тал/,
-Гэрч Б.Э-ын “...2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгч “........” ХК-иас утсаар зээл төлөх хүсэлт гаргасны дагуу ............. банкны газрын захирал Г харилцагчийн хүсэлтийн дагуу гүйлгээ хийх хүсэлтийг Худалдаа хөгжлийн банкны зээлийн хэрэг бүртгэлтийн хэлтэс рүү илгээх талаар над руу утсаар ярьж хэлсэн. Тухайн үед уг компанийг хариуцсан ахлах мэргэжилтэн Ч нь ээлжийн амралттай байсан. Тэгээд би захирал Г-ийн хэлсний дагуу хүсэлтийг нь илгээсэн. Хүсэлтийг би явуулаад миний ажил дууссан. Хүсэлт илгээдэг байгууллагын дотоод веб программ дээр дансанд албан бичгээр барилт хийсэн нь харагддаггүй юм... захирал Г над руу утсаар яриад гүйлгээ хийх хүсэлт илгээ гэх үед нь энэ данс барилттай байгаа гэж хэлсэн чинь Г нь хүсэлтээ илгээчих л гэж хэлж байсан...захирал Г нь харилцагч “........” ХК нь зээлээ төлөх хүсэлтэй байгаа талаараа утсаар ярьж хэлж байна гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,
-Гэрч Б.Э-ын “...“.....” ХК-ний .............. банкин дахь .......... дугаартай харилцах дансны барилт цуцлах хүсэлтийг банкны Хуулийн газарт 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дотоод сүлжээний “хүсэлт” программаар илгээсэн. Тус газрын захирал Б нь миний тус явуулсан хүсэлтийг хүлээж аваад “хүсэлт” программ дээр “зөвшөөрсөн” төлөвт оруулсан байсан. Ингээд хуулийн газрын захирал Б-ын зөвшөөрснөөр би “..............” ХК-ийн .............. банкин дахь ........... дугаартай харилцах дансны барилтыг цуцалсан. Б захирлын зөвшөөрснөөр 469009966 дугаартай данс нь битүүмжгүй болсон тул “Зээлийн төлөлт хийх” хүсэлтийг Зээлийн хэрэг бүртгэлтийн хэлтэс рүү 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 217.160.000 төгрөгөөр зээлийн хүү, мөн өдөр 2.115.961.865.73 мөнгөөр үндсэн зээлийн төлөлт хийх хүсэлтийг дотоод сүлжээний “Хүсэлт” программаар илгээсэн. Зээлийн хэрэг бүртгэлтийн хэлтсээс гүйлгээ хийгдээд дууссаны дараа “.......” ХК-ийн ........ банкин дахь ............... дугаартай харилцах дансанд би хязгаарлалт /барилт/ хийсэн.......... банкны программд нэвтэрч ажилчид бүгд теллер кодтой байдаг. Миний хувьд тус банкинд ажиллаж байхдаа 5143 дугаартай теллер код ашиглаж байсан. Энэ кодоороо программд нэвтэрч “...............” ХК-ийн ................ банк дахь ........... дугаартай харилцах дансны барилтыг цуцалж, дараа нь мөн энэ кодоороо барилт хийсэн гэсэн үг...Би бол гүйцэтгэгч учраас байгууллагын банкны захирал Г.Г-ээс өгсөн үүргийг биелүүлж, прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан дансыг чөлөөлөх үйлдэл хийсэн. Ингэхдээ хуулийн газар луу дансны барилтыг чөлөөлж болох талаарх хүсэлтийг тус газрын захирал Б руу дотоод сүлжээгээр илгээж зөвшөөрөл авч дансны барилтыг чөлөөлсөн. Харин Г.Г захиралд хэн үүрэг чиглэл өгснийг би мэдэхгүй байна. Би Г захирлыг давж дээшээ харьцах боломжгүй. Г.Г захирал надад хэлэхдээ бол зээлдэгч зээлээсээ урьдчилж төлөх хүсэлт гаргасан гэж хэлсэн. Гэхдээ надад бол ямар нэгэн зээл төлөх хүсэлт юм бол үзүүлээгүй. Миний хувьд “..........” ХК-ийн зээлийг хариуцдаггүй байсан. Тухайн үед хариуцсан эдийн засагч Б.Ч нь ээлжийн амралттай эзгүй байсан тул Г.Г захирал над руу утсаар яриад “..........." ХК нь зээлээ төлөх хүсэлт гаргасан зээлийг урьдчилж төлөх гүйлгээ хийх үүрэг өгсөн. Ингээд би дээр ярьсны дагуу процессын ажиллагааг хийсэн. Прокурорын зөвшөөрлөөр зарлагын гүйлгээнд хязгаарлалт тогтоосон дансны хязгаарлалтыг цуцлахад хуулийн газраас заавал зөвшөөрөл өгдөг. Тус газрын зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийх ямар ч боломж байхгүй. Битүүмжпэлтэй дансны барилтыг чөлөөлөх зөвшөөрлийг хуулийн газрын захирал Б өгдөг. Б захирал зөвшөөрөл өгөхгүй бол дансны барилтыг чөлөөлөх боломж байхгүй. Мөн Г.Ганцэцэг захирал дансны барилтыг цуцлах хүсэлтийг хуулийн газар луу илгээ гэдэг үүрэг чиглэл өгсөн...Надтай бол шууд харьцсан хүн бол байгууллагын банкны захирал буюу миний шууд удирдлага болох Г.Г захирал надад үүрэг чиглэл өгсөн. Г.Г захиралд хэн үүрэг чиглэл өгснийг нь би мэдэхгүй...Би бол өөрийн хариуцсан зээл биш, өөр хүний хариуцаж байсан зээл рүү дур мэдэж ороод дансны хязгаарлалт барилтыг нь цуцлаад явна гэж байхгүй. Гэхдээ ээлжийн амралттай байсан ахлах мэргэжилтний ажлыг ажиллаад үлдсэн хоёр ахлах мэргэжилтэн нь хариуцаж байсан. Энэ утгаараа яг тухайн зээлийг хариуцсан ахлах мэргэжилтэн Ч ээлжийн амралттай байсан тул Г.Г захирал над руу утсаар яриад “..........” ХК-ийн зээлийг төлүүлэх хүсэлтийг илгээ гэдэг үүрэг чиглэлийг надад утсаар өгсөн. Тэгэхээр нь би программ руу ороод “............” ХК-ийн данс руу нэвтэрсэн чинь гүйлгээ хийхийг хязгаарласан барилттай байсан тул Г.Г захиралд “..........” ХК-ийн данс нь хязгаарлалттай байна гэж дотуур утсаар хэлэхэд хязгаарлалт барилтыг цуцлах хүсэлтийг хуулийн газар луу илгээ гэж үүрэг чиглэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,
-Гэрч Д.Э-ийн “...Эрх бүхий байгууллагаас дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох тогтоол болон зөвшөөрөл манай банкны бичиг хэрэг дээр ирдэг. Бичиг хэрэг бүртгэж аваад Санхүү хариуцсан захиралд өгдөг. Би тухайн прокурорын зөвшөөрлийг нь хүлээж аваад Санхүүгийн удирдлага, хяналтын газрын Д гэж дансны хязгаарлалт, чөлөөлөлт хариуцсан мэргэжилтэнд цохдог. Уг ажилтан нь хүлээж аваад тухайн байгууллагыг хариуцаж байгаа салбарт нь прокурорын зөвшөөрлийг хүргүүлдэг. Ингээд тухайн салбараас зарлагын гүйлгээнд хязгаарлалт тогтоодог. “.........” ХК-ийн ............... дугаартай харилцах дансанд хязгаарлалт тогтоосон учраас би танай байгууллагад 2022.02.15- ны өдөр 6/1469 дугаартай албан бичгээр хариу өгсөн байна. Хэрэв хязгаарлалт тогтоогоогүй байсан бол хязгаарлалт тогтоосон гэж хариу өгөхгүй л дээ. Хязгаарлалт тогтоосон учраас би хязгаарлалт тогтоолоо гээд уг албан бичгийг хүргүүлсэн байна. Хязгаарлалт тогтоосон данснаас ямар ч зарлагын гүйлгээ гарах ёсгүй. Хэрэв хязгаарлалт тогтоосон прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон бичиг зөвшөөрөл ирсэн тохиолдолд тус дансны зарлагын гүйлгээг нээдэг. Прокуророос хязгаарлалт тогтоосон тогтоолоо цуцлаагүй тохиолдолд тухайн данснаас зарлагын гүйлгээ хийгдэх ёсгүй. Хэрэв прокуророос зарлагын гүйлгээг хязгаарласан зөвшөөрлөө цуцалсан тогтоолыг банканд ирүүлсэн тохиолдолд бичиг хэргээр дамжаад манай газарт буюу над дээр орж ирэх ёстой. Би түүнийг нь хүлээж аваад дахиад өөрийнхөө хариуцсан ажилтан Д-д цохдог. Д прокурорын хязгаарлалт цуцалсан шийдвэрийг хүлээж аваад хязгаарлалт тогтоосон салбар луу нь хүргүүлдэг. Ингээд тухайн салбараас нь дансны хязгаарлалтыг чөлөөлдөг. “.............” ХК-ийн хязгаарлалттай ................... дугаартай харилцах данснаас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 217.160.000 төгрөгөөр зээлийн хүү, мөн өдөр 2.115.961.865.73 мөнгөөр үндсэн зээлийн төлөлтийг төлсөн талаар надад мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-53 дугаар тал/,
-Гэрч Т.Д-ийн “...Миний ажил үүргийн хуваарьт зааснаар эрх бүхий байгууллагаас ирүүлсэн харилцагчийн дансанд хязгаарлалт тогтоох прокурорын зөвшөөрлийг газрын захирал Д.Э-ийн цохолтоор хүлээн авдаг. Ингээд тухайн хүн, хуулийн этгээд манай банкинд данстай эсэхийг бүртгэлийн программаас шүүж үзээд данс эзэмшдэг болбол тухайн данс байршдаг салбар луу нь Улаанбаатар хотод бол албаны машинаар хүргүүлдэг. Орон нутгийн салбарт данс эзэмшдэг бол шуудангаар, банкнаас унаа явж таарвал тухайн унаанд өгч явуулдаг. Эсхүл имэйл хаягаар хүргүүлдэг. “............” ХК-ийн ............ банкин дахь ................. данс нь .......... кодтой Дархан салбарт байршилтай данс учраас тухайн салбар луу нь хүргүүлсэн байгаа. Ингээд тухайн салбар нь хүлээж аваад прокурорын зөвшөөрлийн дагуу хязгаарлалт /битүүмжлэл/ тогтоох ажиллагаагаа хийдэг. Миний хувьд прокурорын зөвшөөрөл албан бичгийг данс байршдаг салбар луу нь хүргүүлээд миний ажил дуусдаг. Буцаагаад зөвшөөрөл ирүүлсэн байгууллага руу нь хариу хүргүүлэх ажлыг банкны бичиг хэргийн ажилтан хариуцаж албан бичиг боловсруулаад Д.Э захирлаар гарын үсэг зуруулаад явуулдаг. Би бол хариу албан бичиг боловсруулдаггүй. Прокурорын зөвшөөрөл хүлээж авсан салбараас надад данс хязгаарласан, эсхүл хязгаарлаагүй талаараа хариу өгдөггүй...Манай банкинд харилцагчийн дансанд хаалт, хасалт хийх журам гэж байдаг. Тэр журмаар зохицуулагдах ёстой байх. Прокурорын зөвшөөрлөөр дансны гүйлгээнд хязгаарлалт тогтоосон тохиолдолд түүнийг цуцлахдаа тухайн прокурорын байгууллагаас ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэж байж цуцлах ёстой. Би процесст нь оролцдоггүй урчаас нарийн сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар тал/,
-Гэрч Д.М-ийн “........... банкны байгууллагын банкны газрын зээл хариуцсан мэргэжилтэн нар нь өөрсдийн хариуцаж байгаа зээлтэй холбоотой зээл олголт, зээл төлөлт, шимтгэлтэй холбоотой гүйлгээнүүдийг манай хэлтэс рүү банкны дотооддоо ашигладаг “хүсэлт” программаар мэдээллээ ирүүлдэг. Энэ зээл төлөлтийн хувьд Байгууллагын банкны газрын ахлах мэргэжилтэн Э нь манай хэлтсийн гүйлгээний ажилтан М рүү “Цемент шохой” ХК-ийн зээл төлөлтийн мэдэгдлийг ирүүлсний дагуу манай ажилтан М гүйлгээг нь хийгээд, ахлах мэргэжилтэн Н хянаад гүйлгээ нь хийгдэж баталгаажсан байна. Миний хувьд өдөр тутмын гүйлгээг нэг бүрчлэн хянадаггүй...Байгууллагын банкны газар нь зээлдэгчийн зээлийн харилцааг хариуцаж явдаг. Энэ газраас ямар мэдэгдэл ирнэ түүний дагуу л гүйлгээ хийдэг. Гэрнээс биш төлбөр төлөх хуваарь нь болсон байна уу, үгүй байна уу гэдэг нь манай хэлтэс дээр хянагддаггүй. Байгууллагын банкны газраас ирүүлсэн мэдэгдлийг дагуу гүйлгээ хийдэг...Татварын ерөнхий газраас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн тогтоолын дагуу дансанд хаалт хийсэн тохиолдолд тухайн данснаас гүйлгээ хийх гээд хандах тохиолдолд хаалттай байна гэсэн сануулга ирдэг. Тийм хаалт байхгүй байсан учраас гүйлгээ хийгдсэн байх гэж би бодож байна. Хэрэв энэ данс нь хаалттай гүйлгээ хийж болохгүй байна гэсэн бол гүйлгээ хийсэн мэргэжилтэн М нь надад мэдэгдэх ёстой. Гэтэл надад данс нь хаалттай гүйлгээ хийж болохгүй байна гэж хэлж яриагүй...” гэсэн мэдүүлэг /1 дугаар хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/,
-Гэрч Э.Н-ын “...“Зээлийн гүйлгээ хийх мэдэгдэл”-ийг тухайн зээлийг хариуцсан газраас гүйлгээ хийх мэдэгдлийг ирүүлдэг. Тус ирүүлсэн мэдэгдлийг нь үндэслээд манай хэлтсийн гүйлгээний ажилтан гүйлгээг нь хийдэг. Би болохоор яг ирүүлсэн мэдэгдлийн дагуу гүйлгээ хийгдэж байна уу, тухайн хүсэлт дээр бичигдсэн данс нь зөв байна уу гэдгийг хянаад “зээлийн гүйлгээ хийх мэдэгдэл" дээр гарын үсэг зурдаг...Манай хэлтэст Байгууллагын банкны газраас “зээлийн гүйлгээ хийх мэдэгдэл" ирүүлсний дагуу “...........” ХК-ийн .............. банкин дахь ................. дугаартай харилцах данснаас гүйлгээ хийсэн. Манай газар дээр тус данснаас гүйлгээ хийхэд систем дээр ямар нэгэн хязгаарлалт битүүмжлэл байгаагүй тул гүйлгээ зүгээр хийгдсэн. Хэрэв хязгаарлалт, битүүмжлэлтэй байсан бол системд гүйлгээ хийж болохгүй...Битүүмжлэлтэй, хязгаарлалттай байсан бол манай хэлтэс дээр гүйлгээ хийгдэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-76 дугаар тал/,
-Гэрч Ц.Г-ын “...Би “...........” ХК-ийн хязгаарлалттай .............. дугаартай харилцах дансны барилт /битүүмжлэл/-ыг хэн цуцалсан талаар сайн мэдэхгүй байна. Энэ компанийн дансны барилтыг цуцалсан талаар Авлигатай тэмцэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр банкин дээр очиж хураан авах ажиллагаа хийгдэх үед прокурорын тогтоолтой анх танилцаад мэдсэн. Дансны барилт чөлөөлөх асуудал нь миний чиг үүрэгтэй хамааралгүй тул надад мэдэгддэггүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дүгээр тал/,
-Гэрч О.О-ы “...энэ хоёр албан тушаалтны хувьд өөрсдийн хариуцсан чиглэлээр бол банкийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн. Харин банкийг бүхэлд нь бол төлөөлөхгүй. Өөрсдийнхөө чиглэлийг төлөөлөх эрхтэй. Жишээ нь Г.Г захирлын хувьд банкийг төлөөлж харилцагч, зээлдэгч нартай уулзалт хийх, тухайн харилцагч нарын санал, хүсэлтийг авах, шийдвэрлэх үүрэгтэй. Т.Б захирлын хувьд бол хууль, эрх зүйн асуудлаар шүүх болон бусад байгууллага дээр банкийг төлөөлж оролдог, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэх захирлын итгэмжлэлийн дагуу банкийг төлөөлж оролцдог...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар тал/,
-Гэрч Д.Ч-ын “...миний гарын үсэгтэй 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/225 дугаартай “хүү төлөх тухай” гэх албан бичгийн Санхүү хариуцсан захирал Уранчимэг боловсруулж бичээд надад банк руу ийм бичиг явуулах шаардлагатай байна гээд надаар гарын үсэг зуруулж авсан. У захирал энэ бичгийг Худалдаа хөгжлийн банк руу явуулсан эсэхийг би мэдэхгүй байна...С.У захирал Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын шийдвэрээр “..........” ХК-ийн .......... банкин дахь ................. дугаартай дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэдгийг сайн мэдэж байсан. Угаасаа бид өөрсдөө гүйлгээ хийх боломжгүй данснаасаа мөнгө гаргаж болохгүй хэцүү болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С-ийн “..Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А-1/1338 дугаартай албан бичгийн дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр энэ хэрэгт оролцож байна. Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “...........” ТӨХК-ийн хувьчлалыг хүчингүйд тооцож, төрийн мэдэлд буцаан авах шийдвэр гарахтай зэрэгцэн ............. банк нь “...........” ТӨХК-ийн данснаас зөвшөөрөлгүйгээр, хуулийн байгууллагын хязгаарлалт тавьсан байхад их хэмжээний мөнгийг зээлийн төлөлт гэсэн утгаар татан авалт хийсэн нь “................” ТӨХК болон төрд их хэмжээний хохирол учруулсан байна. Гэхдээ уг татсан мөнгөө ................ банкнаас “...........” ТӨХК-ийн дансанд буцаан шилжүүлсэн бөгөөд одоогоор учирсан хохирол нөхөн төлөгдсөн, нэхэмжпэх зүйлгүй байна. Уг хууль бус үйл ажиллагааг явуулсан буруутай этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дугаар тал/,
-Гэрч Ч.М-ийн “...Прокурорын байгууллагаас дансанд хязгаарлалт тогтоосон тохиолдолд гүйлгээ хийгдэх боломжгүй байдаг. Харин тухайн үед Байгууллагын банкнаас дотооддоо ашигладаг “хүсэлт” программаар мэдээлэл ирүүлсний дагуу дээрх гүйлгээг хийсэн ба миний гүйлгээг ахлах мэргэжилтэн Н хянаж баталгаажуулдаг. Миний теллер код бол 3521...Надад прокурорын байгууллагаас дансны зарлагын гүйлгээг хязгаарласан мэдээлэл болон хязгаарлалтыг цуцалсан эсэх талаарх мэдээлэл ирдэггүй. Энэ тохиолдолд байгууллагын банкнаас дотооддоо ашигладаг “хүсэлт” программаар гүйлгээний мэдэгдэл, гүйлгээний шийдвэр ирүүлсний дагуу гүйлгээ хийж, ахлах мэргэжилтнээр хянан баталгаажуулдаг юм. Прокурорын данс хязгаарлах тогтоол шийдвэрийн талаар яг ямар газар хариуцдаг талаар би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 209 дүгээр тал/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Б нь хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу ............ банкны хуулийн газрын захирлаар ажиллаж байхдаа тус банкинд давуу байдал тогтоох зорилгоор Прокурорын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг хүн, хуулийн этгээд албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэх заалтыг, ............ банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-20/725 дугаартай тушаалаар батлагдсан “Харилцагчийн дансанд хаалт тавих, хасалт хийх, хаалтыг цуцлах заавар”-ын 5.2-д заасан “Хэрэв тухайн данс нь төрийн эрх бүхий байгууллагаас ирсэн мэдэгдэл болон ЭЗБХ-ийн маргаантай дансны мэдэгдлийн дагуу битүүмжлэгдсэн байх тохиолдолд хуулийн газрын захиргааны зөвшөөрлийг давхар авсны үндсэн дээр харилцагчийн дансанд тавьсан хаалтыг цуцална.”, 5.4-д заасан ”Дансанд тавьсан хаалтыг анх мэдэгдэл ирүүлсэн байгууллага, албан тушаатан, эсвэл түүний дээд шатны байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн мэдэгдэл бусап шийдвэрийг үндэслэн ДХТХЦ /дансанд хаалт тавих, хаалтыг цуцлах/ эрх бүхий ажилтан цуцална”, 8.1.4-д “Мэдэгдэл ирээгүй байхад харилцагчийн дансанд дур мэдэн хаалт тавих, хасалт хийх болсон хаалтыг цуцлахыг хориглох” тухай заалтыг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 169 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хянах /хязгаарлах/ тухай” зөвшөөрлөөр “...............” ХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 469009966 дугаартай дансны зарлагын гүйлгээг хязгаарласан шийдвэр цуцлагдаагүй, тухайн дансанд тавьсан хаалтыг анх мэдэгдэл ирүүлсэн байгууллага, албан тушаалтан, эсхүл түүний дээд байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн байгууллага, албан тушаалтан, эсхүл түүний дээд байгууллага, албан тушаалтанаас ирүүлсэн мэдэгдэл, бусад шийдвэр байхгүйг мэдсээр байж .............. банк дахь ................... дугаартай дансны хязгаарлалт /барилт/-ыг цуцлах зөвшөөрлийг тус банкны дотоодод ашигладаг “Хүсэлт” программаар дамжуулан байгууллагын банкын ахлах мэргэжилтэн Б.Э-д олгосноор дансны зарлагын гүйлгээний хязгаарлалт /барилт/ цуцлагдаж, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “.............” ХК-ийн ................ дугаартай данснаас 217.160.000 төгрөгөөр, мөн 2.115.961.865,73 төгрөгийн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанаас нь өмнө .................... банкны ................... дугаартай дансанд татан авч, зөвшөөрөл авахыг Хууль эрх зүйн газарт хүргүүлж шийдвэрлүүлэх үүрэг чиглэл өгч, ..................... банк түүний хувьцаа эзэмшигч нарт давуу байдал тогтоож, “..................” ХК-д 2,333,121,865 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Г нь хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу ............ банкны байгууллагын банкны газрын захирлаар ажиллаж байхдаа тус банканд давуу байдал тогтоох зорилгоор Ажлын байрны тодорхойлолтын 3.1-д заасан “Байгууллагын банкны газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих” чиг үүрэг болон ............... банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-20/725 дугаартай тушаалаар батлагдсан “Харилцагчийн дансанд хаалт тавих, хасалт хийх, хаалтыг цуцлах заавар”-ын 7.6-д заасан “Бусад газар, хэлтэс, нэгжийн захирал тус тус хяналт тавина” гэсэн чиг үүргээр олгогдсон өөрийн удирдлагад ажиллаж байгаа ажилтнуудыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн эрх бүхий байгууллагын мэдэгдлийн дагуу харилцагчийн дансанд хаалт тавих, хасалт хийх, хаалтыг цуцлах ажиллагаанд хяналт тавих эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Прокурорын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг хүн, хуулийн этгээд албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэх заалтыг, .................. банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-20/725 дугаартай тушаалаар батлагдсан “Харилцагчийн дансанд хаалт тавих, хасалт хийх, хаалтыг цуцлах заавар”-ын 5.4-д заасан ”Дансанд тавьсан хаалтыг анх мэдэгдэл ирүүлсэн байгууллага, албан тушаатан, эсвэл түүний дээд шатны байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн мэдэгдэл бусад шийдвэрийг үндэслэн ДХТХЦ /дансанд хаалт тавих, хаалтыг цуцлах/ эрх бүхий ажилтан цуцална”, 8.1.4-д “Мэдэгдэл ирээгүй байхад харилцагчийн дансанд дур мэдэн хаалт тавих, хасалт хийх болсон хаалтыг цуцлахыг хориглох” тухай заалтыг тус тус зөрчиж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 169 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хянах /хязгаарлах/ тухай” зөвшөөрлөөр “.............” ХК-ийн ...................... банк дахь ................ дугаартай дансны зарлагын гүйлгээг хязгаарласан шийдвэр цуцлагдаагүй байхад уг данснаас “..................” ХК-ийн ................ банкинд төлөх ёстой зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хугацаа болоогүй байхад, өөрийн удирдлагад ажилладаг ахлах мэргэжилтэн Б.Э-д “зээлийн гүйлгээ хийх мэдэгдэл”-ийг ................... банкны зээлийн хэрэг бүртгэлтийн хэлтэст хүргүүлэх, прокурорын зөвшөөрлөөр хязгаарлагдсан дансны баримтыг цуцлах зөвшөөрөл авахыг Хууль эрх зүйн газарт хүргүүлж шийдвэрлүүлэх үүрэг чиглэл өгч, улмаар Б.Э нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “..............” ХК-ийн ................ дугаартай дансны хязгаарлалт /барилт/-ыг цуцлах зөвшөөрлийг тус банкны дотоодод ашигладаг “Хүсэлт” программаар дамжуулж, Хууль эрх зүйн газрын захирал Т.Б-д хүргүүлэн цуцлах зөвшөөрөл авснаар дансны хязгаарлалт /барилт/ цуцлагдаж, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “.............” ХК-ийн ................. дугаартай данснаас 217.160.000 төгрөгөөр, мөн 2.115.961.865,73 төгрөгийн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанаас нь өмнө Худалдаа хөгжлийн банкны ................... дугаартай дансанд татан авч, Худалдаа хөгжлийн банк түүний хувьцаа эзэмшигч нарт давуу байдал тогтоож, “................” ХК-д 2,333,121,865 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Т.Б, Г.Г нар нь хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтанаар ажиллаж байхдаа Худалдаа хөгжлийн банк, түүний хувьцаа эзэмшигч нарт давуу байдал тогтоож хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас “...................” ХК-д их хэмжээний хохирол учруулсан болох нь:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б-ын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 169 дугаартай тогтоол
Авлигатай тэмцэх газрын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 06/1864 дугаартай, .................. банкны 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгүүд,
........... банкны гүйлгээ хийсэн талаарх баримтууд, зээлийн гэрээ,
.................... банкны гүйцэтгэх захирлын орлогч У.Г, Байгууллагын банкны захирал Г.Г, мэргэжилтэн Б.Э, Хуулийн газрын захирал Т.Б нарын ажлын байрны тодорхойлолт, тушаал, хөдөлмөрийн гэрээ, “Харилцагчийн дансанд хаалт тавих, хасалт хийх, хаалтыг цуцлах заавар", Зээлдэгчийн данснаас зээл, зээлийн хүү, хуримтлагдсан хүү татаж авах заавар журмууд,
.......... ХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн В/04 дугаартай албан бичиг,
Гэрч Б.Э-ын мэдүүлэг,
Гэрч Д.Э-ийн мэдүүлэг,
Гэрч Т.Д-ийн мэдүүлэг,
Гэрч Д.М-ийн мэдүүлэг,
Гэрч Э.Н-ын мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С-ийн мэдүүлэг,
Гэрч Ч.М-ийн мэдүүлэг,
Яллагдагч Т.Б, Г.Г нарын Нийслэлийн прокурорын газарт гаргасан хүсэлт /3 дугаар хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/ болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг нь тухайн хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.
Шүүгдэгч нар уг үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Т.Б, Г.Г нарын “...................” ХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн улмаас учирч буй хохиролтой шууд шалтгаант холбоотой байх тул хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Б, Г.Г нар нь “.................” ХК-ийн ................. дугаартай дансны хязгаарлалт /барилт/ үед цуцлагдаж, ................. банк түүний хувьцаа эзэмшигч нарт давуу байдал тогтоож, “...............” ХК-д хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Т.Б, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б, Г.Г нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С-ийн “..,уг татсан мөнгөө Худалдаа хөгжлийн банкнаас ........... ТӨХК-ийн дансанд буцаан шилжүүлсэн тул одоо учирсан хохирол нөхөн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар тал/ хавтаст хэрэгт авагдсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Т.Б, Г.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ЦХШЗ/295-с дугаартай захирамж (2 дугаар хавтаст хэргийн 198-202 дугаар тал)-аар шүүгдэгч Г.Г-ийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 16 минутаас 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цаг 16 минут хүртэл хугацаагаар сэжигтэнээр баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн байна. Тиймээс түүний 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн яллагдагчаар урьдчилан цагдан хоригдсон 2 хоногийг, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ЦХШЗ/294-с дугаартай захирамж (2 дугаар хавтаст хэргийн 205-208 дугаар тал)-аар шүүгдэгч Т.Б-ыг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 07 минутаас 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цаг 07 минут хүртэл хугацаагаар сэжигтэнээр баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн байна. Тиймээс түүний 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн урьдчилан цагдан хоригдсон 2 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын саналын хүрээнд шүүгдэгч Т.Б, Г.Г нарыг тус бүр 10.000 нэгжээр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын урьдчилан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас 30.000 төгрөгийг хасаж, нийт эдлэх торгуулийн ялын хэмжээг 9.970.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б, Г.Г нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Г.Г нарын урьдчилан цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нарын урьдчилан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас 30.000 /гучин мянга/ төгрөгийг хасаж, нийт эдлэх торгуулийн ялын хэмжээг 9.970.000 /есөн сая есөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160
дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б, Г.Г нарт оногдуулсан 9.970.000 /есөн сая есөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Г.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Т.Б, Г.Г нар нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР