Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2019/00513

 

 

 

2019 оны ******* сарын 0 өдөр

Дугаар 13/ШШ2019/00513

******* аймаг

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг *******ын *******-******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын дугаар баг Дан байр -11 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоох тухай иргэний хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь тай 2015 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Би оюутан байхдаа охин Г.г 2016 оны 01 сарын 02-ны өдөр төрүүлсэн. Сургуульдаа сурах хэрэгтэй байсан учир ын аав, ээжтэй үлдээсэн. Намайг сурч байх хугацаанд нь гэр бүлтэй болж хоёр хүүхэдтэй болсон. Бид хоёр харилцан ярилцаад гэрлэлтээ цуцлуулах болсон. Охиноо өөрийнхөө асрамжинд авна. нь групптэй байдаг учир хүүхдийн тэтгэлэг авахгүй. Бид хоёр эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. ******* оюутан байхдаа охиноо төрүүлсэн. Охин маань өвөө, эмээтэйгээ байдаг, тэдэндээ дасчихсан байгаа боловч ээжийнх нь асрамжинд өгөхөд татгалзахгүй. ******* бид хоёр ярилцаад салахаар шийдвэрлэсэн. Учир нь *******гийн гэр бүлийнх надтай суулгахгүй гэсэн гэрлэлтээ цуцлуулахаар тохиролцсон. Охиноо ээжийнх нь асрамжинд өгөхөд татгалзахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Т.д холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болно.

Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Т. нар нь 2014 оны сарын 12-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 12 сарын ы өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 200291 дугаарт бүртгэсэн байна. Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа 2016 оны 01 сарын 02-ны өдөр охин Г.г төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 Гэрлэгчид нь 2016 оны сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, нөхөр нь эхнэр, хүүхэдтэй болсон ба тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжинд маргаан үүсгээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг эцэг, эхийн үүргийг хэвээр үлдээж 2016 оны 01 сарын 02-ны өдөр төрсөн охин Г.г эх Э.*******гийн асрамжинд үлдээхээр тохиролцсон болно.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй байна.

Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Э.******* нь хуульд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байх тул хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамжинд 140400 төгрөг төлсний төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 6, , 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар овогт ын , ******* овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Мөн хуулийн 14 дугаар зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 01 сарын 02-ны өдөр охин Г.г эх Э.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

3.Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар нэхэмжлэгч Э.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Т.аас 140400 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

5. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранболорт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 9.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гар авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гар авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 9.4-т заасны дагуу шийдвэрийг гар аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА

 

 

.