Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2019/00529

 

 

 

 

201 оны 07 сарын 1******* өдөр

Дугаар 13/ШШ201/0052

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг *******-гийн ******* байр ******* тоотод оршин суух, ажилгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын -р баг байр 1 тоотод оршин суух, ажилгүй, ЖЛ7120201 регистрийн дугаартай, овогт ын д холбогдох

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 201 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б., хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Энх-Од нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь эхнэр тай 1 онд гэр бүл болон ******* аймгийн Цагаан-Овоо сумын засаг даргын тамгын газарт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид хоёр дундаасаа хоёр хүүхдийн эцэг, эх болцгоосон. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа таарч тохирохгүй байсан учир 2004 оноос хойш тус тусдаа амьдарч байна. Том охин оюутан, бага охин ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Бид хоёр тус тусдаа амьдраад 15 жил болж байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдүүд маань ээжийнхээ асрамжинд байдаг. Бид хоёр эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч М. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 1 онд гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаандаа хоёр хүүхэд төрүүлсэн. 2004 онд нь гэрээсээ явсан. Өөр эмэгтэйтэй холбоотой болсон юм билээ. Би гэрлэлтээ цуцлуулъя гэхэд үгүй гээд яваад байсан. Сая хүүхдүүд нь гэрлэлтээ цуцлуул гэсэн. Тэгээд ч бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй. нь эхнэр, хүүхэдтэй болсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С. нь хариуцагч Б.т холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдүүдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.

Нэхэмжлэгч Б., хариуцагч М. нар нь 1 оны 02 сарын 0-ны өдөр гэр бүл болсныг 1 оны 0 сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн 12 дугаарт бүртгүүлж хамт амьдрах хугацаандаа 1 оны 12 сарын 0-ны өдөр охин Ц., 2003 оны 07 сарын 02-ны өдөр охин Ц. нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэгсдийн гэрчилгээний хуулбар, сургуулийн тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах явцдаа сэтгэл санааны таарамжгүй харьцаа болон нөхөр Б. нь гэр бүлээс гадуур харилцаа үүсч улмаас хэрүүл маргаан үүсгэн 2004 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа, нөхөр болох Б. нь гэр бүлтэй болсон байх ба тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан эвлэрүүлэх ажиллагаа явуулсан ч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд зохигчид нь идэвх санаачлагагүй хандсан, уулзалт ярилцлага амжилтгүй болж цаашид хамт амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул гэрлэлтийг цуцлах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн 2******* дугаар зүйлийн 2*******.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг , эхийн үүргийг хэвээр үлдээж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 07 сарын 02-ны өдөр охин Ц.г эх М.ын асрамжинд үлдээхээр тохиролцсон болно.

Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч нь 1******* 000 төгрөг төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч М.аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 300 төгрөгийг улсын орлогоос буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 11, 132 дугаар зүйлийн 132.******* дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ын , овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 07 сарын 02-ны өдөр охин Ц.г эх М.ын асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар хариуцагч М.аас 70200 төгрөг, улсын орлогоос 300 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.т олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранболорт даалгасугай.

*******. Гэр бүлийн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 11.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 11.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА