Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000120031 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, ******* ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б. нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг Шар худаг гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б. шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 11 цагийн орчимд өөрийн эзэмшлийн машинтайгаа 2 хүүхэд, хамаатны дүү , танил дүү нартай хоёр машинд сууж Баянтүмэн сумын 2 дугаар баг Шар худаг гэх газарт байрлах ын аав ******* гэр рүү очсон. ...Тэгээд гэрт нь очиход ах ыг малаа хаяад олон хоног аймгаар явлаа гэж уурлаж барьцалдахад нь би ыг аавынхаа өөдөөс юм ярилаа гэж уурлаад ын бие хэсэг рүү нь нэг удаа цохиж барьцалдахад хажуунаас аав нь болон гэрт байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд , найз ийн хамт гээд ахынхаа гэр рүү явсан ба намайг араас нь очиход шалан дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би гутлынхаа хажуу хэсгээр хөл рүү нь бос гэж өшиглөсөн. Гэхдээ хүчтэй өшиглөөгүй хүрэх төдий л байсан. Мөн би ыг чам шиг гуйлгачин аавынхаа өөдөөс хэрэлдлээ гэхэд босож ирээд бид хоёр барьцалдаж гадаа гарч цохилцсон. миний нүүр, хамар, чих, уруул хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа хүчтэй цохисон ба би зөрүүлээд ганц нэг цохисон. Тэр үед хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгахад нүүрс аваад над руу шидсэн. ... нь манай ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд юм. Надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүх хуралд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр малын бой хийхээр аймгийн төвөөс ахын хөдөө гэр рүү нь ах болон хамаатных нь ахын хамт хоёр тусдаа машинтай явсан. ...Тэгээд ороод байж байхад ахын аав нь гаднаас орж ирээд ахыг архи уулаа гэж загнахад нь ах ахыг чи аавынхаа өөдөөс ингэж хэрэлдэж болохгүй гээд маргалдаж нь ын нүүр рүү нь нэг удаа цохиж барьцалдаад гарсан.  Гадаа гарахад нь би тэр хоёрыг салгаад ахыг ахын гэр рүү нь аваад явсан. Тэгээд тэнд очоод байж байхад ах машинтайгаа ирээд ахтай маргалдаад гадаа гарч хоорондоо цохилцож зодолдоход нь тэнд байсан хүмүүс салгаад байж байхад нь нүүрс аваад ах руу шидэхэд машиных нь салхины шилийг онож шил нь цуурсан. ...удалгүй 20-30 минутын дараа ах дахиж ирээд ахыг хэвтэж байхад нь чи муу гуйлгачин битгий андуураад байгаарай гээд хөл рүү нь өшиглөж босгоод хоорондоо ноцолдох гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянтүмэн сум 3 дугаар баг Шар худаг гэх газар аав ******* гэрт нь байж байхад аймгаас дүү , аавын эгчийн хүүхэд болох , дүүгийн найз нар бага зэрэг архи уусан байдалтай ирсэн. Тэгэхэд аав ыг архи дарс уулаа гээд нэг цохиход дундуур нь орсон. Тэгээд маргалдаад байхаар нь би , хоёрыг аваад гэр рүүгээ яваад унтуулсан юм. Тэгээд удалгүй цаг орчмын дараа машинтайгаа давхиж ирээд ыг унтаж байхад өшиглөж босгоод чи гуйлгачин хэзээ ийм байсан юм танайх 100 хүрэхгүй малтай ирсэн одоо их малтай болоод гээд хэрэлдээд маргалдаад гадаа гараад нар нь зодолдоод бие биеэ цохилцоод байсан.   нь ын толгой, нүүр хэсэг рүү цохисон, ч бас цохиж байсан. Тэгээд бид хэд салгаад байж байхад нүүрс аваад шидэхэд ын машины салхины шилийг оноод хэсэг газраа цуурчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

Шүүгдэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хамаатны ах , танил дүү нарын хамт хөдөө гэр рүүгээ машинтай явсан. нь надад нэг даага өгч оронд нь идэшний бяруу авахаар тохиролцсон байсан. Тэгээд бид хэд замдаа нэг шил архи, 2 том савтай пиво ууж манай гэрт ороод байж байхад аав намайг архи дарс уулаа, ажил алдагдууллаа гэж загнахад нь ...би архи уугаагүй гэж аавтай маргалдахад ах хажуунаас чи аавтайгаа маргалдлаа гээд намайг нэг удаа цохисон.  Тэгэхээр нь би салаад ахын гэр рүү нь явсан. Тэгээд гэрт нь хэвтэж байхад араас орж ирээд намайг хэл амаар доромжилж, хөлөөрөө өшиглөж сэрээхэд нь бид хоёр маргалдаж гэрт нэг нэгэнтэйгээ цохилцсон бөгөөд би ахын нүүр, толгой хэрэг рүү нь гараараа 3-4 удаа цохисон. ах намайг цохисон боловч надад гэмтэл учраагүй. Тэгэхэд гэрт байсан хүмүүс салгасан. Тэгээд гадаа гарч ах намайг хэл амаар доромжлоод байхаар нь би нүүрс аваад шидэхэд машиных нь салхины шилийг оноод шилийг нь цуулсан. ...Би ахын тээврийн хэрэгслийн салхины шилийг нь сольж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 742 тоот дүгнэлтэд:

1. биед зүүн 3, 4-р хавирга ясны хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зулайн орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, дух зүүн хацар хамрын нуруу, баруун чихний дэлбэнд зулгаралт, доод уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. ...хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зулайн орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, дух зүүн хацар хамрын нуруу, баруун чихний дэлбэнд зулгаралт, доод уруулын салстын язрал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 51-52/

- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 09-10/

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээлэл /хх-ийн 19-20/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 31/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 33/

- Хохирогч эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, цээжний зураг /хх-ийн 49-50/

- Б.ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 72/

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/

- Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарласан тухай Прокурорын тогтоол /хх-ийн 83-84/

- Шүүгдэгч Б., хохирогч Б. нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 85-86/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч Б. нь бүрэн дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Б.ыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.******* холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. 

Шүүгдэгч Б. нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг Шар худаг гэх газарт хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зулайн орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, дух зүүн хацар хамрын нуруу, баруун чихний дэлбэнд зулгаралт, доод уруулын салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Б., гэрч Г., Г. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 742 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.******* холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б. нь хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ялын санал, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Б.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА