Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/53

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221004960014 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, газрын тосны операторчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Галакси баарны гадна 2022 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , нартай үл ялих зүйлээр маргалдан зодолдож гийн биед тархи доргилт, баруун зүүн завжны язарсан шарх, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, ийн биед зүүн ухархайн ханын цөмөрсөн хугарал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны орой найз хамт Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Галакси бааранд орж үйлчлүүлсэн. Ингээд сууж байгаад гадаа гарч тамхи татаж байхад хэсэг хүмүүс маргалдаад байхад нь бид хоёр болиулсан. Тэгээд бид хоёр буцаж баар руугаа ороод 00 цагийн орчим гараад Итгэл ивээлт эмнэлгийн урдаас такси барих гээд зогсож байхад приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсоод 3-4 залуу бууж ирээд намайг труба шиг юмаар зодож унагаахад би ухаан алдаад унасан. ...тухайн үед гэх залуутай хамт явж байсан сүүлд нэрийг нь мэддэг болсон гэх залуу намайг зодсон болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир яг хэн нь намайг зодсоныг сайн санахгүй байсан. Сүүлд цагдаагийн алба хаагчтай хамт камерын бичлэг үзээд намайг гэж хүн зодоогүй юм байна гэдгийг ойлгосон. Надад гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 32/

Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 25-ны 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Галакси бааранд найз хамт орж 23 цагийн орчимд тамхи татах гээд гадагш гарахад хар өнгийн дунд оврын машинаас 3-4 залуу бууж ирээд тус баарны гадна байсан залуучуудтай маргалдаж байсан. Би тухайн машинаас бууж ирсэн аймгийн арслан гэх залууд хандаж “хөгшөөн та хэд одоо маргалдахаа боль, та хэдийг бодвол наадуул чинь залуу хүмүүс байна шүү дээ” гэхэд “чи өөрөө бараг бацаан юм байж юу вэ” гэхээр нь би тухайн залуустай юм яриад ойлгохгүй юм байна гээд хамт буцаад баар руу орсон. Бид хоёр үлдэгдэл пивоо уугаад баарны баруун талын машины зам дээр зогсоод такси барих гээд зогсож байтал приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирж дотроос нь 3-4 үл таних залуучууд бууж ирээд бид хоёрын биед гэмтэл учруулсан. ...Цагдаагийн алба хаагчийн хамт камерын бичлэгийг үзэхэд намайг зодоогүй түүнтэй хамт явж байсан сүүлд нэрийг нь мэддэг болсон ******* нь намайг газарт унагаагаад өшиглөсөн юм байна лээ. Би зодуулснаас болж зүүн нүдний доод хэсэгт хөхөрч хавдсан байсан. Одоо бол зүгээр болсон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 41-42, 45-46/

Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны орой гадуур явж байхад хамаатны дүү , ******* нар 00 цагийн үед утсаар яриад ахаа ирээд авчих Чойбалсан буудлын хажуу талын Галакси бааранд байна. Одоо баар хаах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь очиход манай 2 дүү баахан залуучуудтай маргалдаад байхаар нь машинаасаа буугаад салгаад 2 дүүгээ машиндаа суулгаад аваад явсан. Ингээд бид 3 гадуур явж байгаад ойролцоогоор 30 минут орчмын дараа Галакси баарны баруун талын замаар явж байхад ******* нь надтай түрүүнд маргалдсан хүмүүс байна. Миний гар утас байхгүй болсон байна лээ, эд нараас асууя гээд машинаас буухад дахиад маргаан болсон. Тэгэхээр нь би салгах гээд сүүлд нэрийг нь мэддэг болсон гэх залуутай юм яриад зогсож байтал нь согтуу дүү *******тэй маргалдаж эхлэхэд ийг цохиод газарт унагаад нүүр рүү нь 2 удаа өшиглөхөөр нь би салгаж авч яваад машиндаа суулгах гээд явж байхад найз нь гэх залуу тааралдаад маргаан болоод тэй маргалдаад зодолдохоор нь би салгаад аваад явсан юм. нь тэр хоёртой ээлжилж маргалдаад ийг газарт унагаад 2-3 удаа өшиглөсөн, гэх залууг нүүр хэсэг рүү цохиж байгаа харагдсан. , нартай өөр зодолдсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/

Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гийн биед тогтоогдсон тархи доргилт, баруун зүүн завжны язарсан шарх цус хуралт, зүүн хацрын зулгаралт цус хуралт зөөлөн эдийн няцрал нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл буюу зүүн чихний ар хэсгийн зулгаралт цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, баруун зүүн тохойн зулгаралт, зүүн бугалгын цус хуралт, зөөлөн эдийн няцрал хэвлийн цус хуралт, нуруу бүсэлхийн зулгаралт цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун гуя өвдөгний зулгаралт, зүүн гуяны цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны орой ын хамт Галакси бараанд орж үйлчлүүлсэн. Ингээд шөнийн 00 цагийн орчим баар хаах үед ах ирээд ах бид хоёрыг машиндаа суулгаад явж байхад нь би гар утсаа олохоо больж буцаж Галакси баар орчим машинаас бууж утсаа хайж байгаад сүүлд нэрийг нь мэддэг болсон , нартай таарсан. Тэгээд яг юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд маргалдаад зууралдаад ийг цохиж унагаагаад дээрээс нь 2-3 удаа цохисон. Мөн тэй маргалдаад толгой хэсэгт рүү нь цохиж байх үед ах ирээд салгаад авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 667 тоот дүгнэлтэд:

1. гийн биед тархи доргилт, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, цус хуралт, чихний дэлбэнд зулгаралт, баруун зүүн завжинд язарсан шарх, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохойнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийг цус хуралт, нуруу, бүсэлхийнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, өвдөгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Дээрх шинэ гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 68--69/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 666 тоот дүгнэлтэд:

1. ийн биед зүүн ухархайн ханын цөмөрсөн хугарал, дух, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт, дух, баруун нүдний дээд зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн ухархайн нүдний ханын цөмөрсөн хугарал, дух, шанаа, хүзүүнд зулгаралт, дух, баруун нүдний дээд зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хуучин гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 81-82/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-18/

- Мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 24/

- Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 63-64/

- ийн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 79/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92/

- Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн мэдээлэл, гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа  /хх-ийн 93-94/

- Шүүгдэгч *******гийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 101/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь тусгай дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б. нь 2022 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Галакси нэртэй баарны гадна хохирогч  , нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зодолдож гийн биед тархи доргилт, баруун зүүн завжны язарсан шарх, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, ийн биед зүүн ухархайн ханын цөмөрсөн хугарал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч , , гэрч Х. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 667 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 666 тоот дүгнэлтүүд, яаралтай тусламжийн хуудас, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ялын санал, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч нар нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.НАМУУНТУЯА