| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0055/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/56 |
| Огноо | 2023-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Э.Ундармаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000042 *******тай хэргийг 2023 оны 02 ******* сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин холбоочин мэргэжилтэй, ******* ******* ******* ******* ангид ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 ******* баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 ******* багт үйл ажиллагаа явуулдаг Ган Хэрлэн зочид буудлын баруун талд үл ялих зүйлээс болж маргалдаж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд орой 23 цаг өнгөрч 00 цаг дөхөж байхад ажлын ах гэрээс гэр рүүгээ харих гээд гарсан. Би машин бариагүй алхаад явж байсан бөгөөд Хэрлэн сумын 7 ******* баг Ган Хэрлэн буудлын баруун талд нь явж байх үед нэг үл таних хүнтэй таарсан. Би тухайн хүнтэй юу гэж ярьсан талаараа огт санахгүй байна. Учир нь би тухайн үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан учир огт санахгүй байна. Ингээд тэр хүнтэй таарснаас хойш би хэсэг ухаан алдсан бөгөөд удалгүй даараад сэрэхэд миний нүүрнээс цус гоожиж байсан. Ухаан ороод эхнэр рүү гар утсаараа залгаж дуудсан. Удалгүй миний эхнэр ирж бид 2 шууд гэр рүүгээ явцгаасан. Гэртээ ирэхэд миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, уруул хавдсан, хамар дээр язарч урагдсан, толгойн орой хэсгээр хөндүүртэй болсон байсан. Миний хувьд эмчилгээний төлбөртэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 14/
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 00 цаг 50 минутын орчимд манай нөхөр утсаар залгаад намайг ирээд аваарай, би хүнд зодуулсан байдалтай Хэрлэн буудлын баруун талд байна гэхээр нь өөрийн машинтайгаа байгаа газар нь яваад очих үед манай нөхөр нүүр ам нь цус нөж болсон байдалтай гадаа сууж байсан. Ингээд нөхрөө аваад гэртээ ирсэн. Манай нөхөр тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний машиныг манай найз барьж явсан. ...Хэрлэн сумын 7 ******* багт үйл ажиллагаа явуулдаг Ган Хэрлэн буудлын баруун талд нь очиж зогссон. Тухайн үед 00 цаг 30 минут болж байсан бөгөөд буудлын гадаа ирж зогсох үед хүнтэй уулзаад ирье гээд машинаас буусан. Тэгээд ойролцоогоор 5-6 минут орчмын дараагаар нь буудлын баруун талд байх цемент хэсэг дээр нэг үл таних хүнтэй маргалдаад байсан. ... нь машинд суугаад би хүнтэй маргалдсан намайг цохих гээд байхаар нь зөрүүлээд цохисон. Одоо тэнд хэвтэж байна гээд заасан. Ингээд бид 3 машинтайгаа Төрийн банкны урдуур яваад буцаж ирээд ийг буулгаж тухайн газарт хэвтэж байгаа залууг харуулсан. Харин бид 2-н хувьд татварын хэлтсийн гадаа машинтайгаа зогсож хүлээж байсан юм. Ингээд тухайн газарт хэвтэж байгаа залууг ажиглаж байхад өөрөө босоод Ган Хэрлэн буудлын урд талын сандал дээр нь очоод сууж байхад тэр залуугийн эхнэр бололтой нэг эмэгтэй ирээд түүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр найз , нарын хамт Хэрлэн сумын 7 ******* багт үйл ажиллагаа явуулдаг Ган Хэрлэн зочид буудлын баруун хэсэгт найзтайгаа уулзахаар ын приус-30 маркийн машинтай очсон. Ингээд тухайн үед 00 цаг 30 минутын орчим болж байсан бөгөөд би буудлын баруун талаас урагшаа төв номын сангийн зүүн талаар урагшаа чигээрээ гарч найз уулзаж хэсэг юм ярьж байгаад буцаад машин руугаа явж байхад номын сангийн зүүн талын буланд нэг үл таних залуутай зөрөх үед тэр надад хандаж галаа өгчих гэхээр нь би байхгүй хөгшөөн гэсэн чинь чи муу бацаан надтай ингэж ярихгүй гэж хэлсэн. Ингээд би түүнд чи цаашаа зайл гэж хэлсэн чинь намайг цохих гээд дайрсан. Би арагшаа ухраад яваад байсан юм. Тухайн залуу нь намайг цохих гээд хөөгөөд байсан бөгөөд ойролцоогоор 10-20 метр газар хойш ухарч зугтаасан. Ингээд тэр залуу намайг цохих гэж байх үедээ миний урд хальтарч унасан. Тэр залууг ойчих үед нь би түүний нүүр хэсэгт нь гараараа 2 удаа л цохисон. Дараагаар нь хөл хэсэгт нь өшиглөсөн. Ингээд тэр залуу нь газарт унасан чигээрээ дээшээ босохгүй үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 45 тоот дүгнэлтэд:
1. биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт, хамрын нуруунд өнгөц шарх, духны баруун дээд хэсэг, баруун хөмсөгний дээд хэсгийн цус хуралт, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25-26/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-08/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 09/
- Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 19/
- эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, томографи шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/
- Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39-40/
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэг хуулбарлан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 41/
- Дорнод аймаг дахь Монгол банкны салбарын албан бичиг /хх-ийн 43/
- Мөрдөгчийн даалгавар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-47/
- Шүүгдэгч *******, хохирогч нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 52-53/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь дээд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 ******* зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч *******ийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******өд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 ******* багт үйл ажиллагаа явуулдаг Ган Хэрлэн зочид буудлын баруун талд хохирогч үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч , гэрч Г., М. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 45 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******өд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ялын санал, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 ******* зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 ******* зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА