Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1298

 

 

 

 

 

 

   2022        09         06                                       2022/ШЦТ/1298

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч М.Оюунбат,

шүүгдэгч Б.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э. овогт Б.ын А.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 03585 1367 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Э. овогт Б.ын А..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А. нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хорооллын ... байрны В1 давхарт байрлах иргэн М.О.ын эзэмшлийн агуулахад байсан Д.М.ын нэр дээр бүртгэлтэй 2004 онд үйлдвэрлэсэн Сайга бууг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, 1972 онд үйлдвэрлэсэн Чех карбин бууг 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч М.О.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай төрсөн дүү М.Одонтуяа гэх хүнтэй 2016 оноос хойш хамтран амьдарсан, Б.А. нь манай талийгаач Дожоохүү овогтой М.ын эзэмшлийн 1972 оны Чех карбин гол төмөр 28114, замагны номер 28114 дугаартай буу 1 ширхэг, 2004 оны Сайга загварын буу 1 ширхэг зэргийг “Баянмонгол” хорооллын доор байрлах агуулахын өрөөнөөс хулгайлсан байсан. Тухайн өрөөний түлхүүр Б.А.т байдаг бөгөөд 2 бууг Б.А. нь Сайга бууг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгөөр М.Чимгээ гэх хүнд, Чех карбин бууг 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Т.Балжинням гэх хүнд 1.900.000 төгрөгөөр тус тус зарсан байсныг мэдсэн. “Баянмонгол” хорооллын агуулахад манай гэр бүлийн ашигладаггүй хуучин эд зүйлсээ хадгалдаг өрөө байдаг ба Б.А.т өрөөний түлхүүр байдаг байсан. Б.А.аас асуухад “хулгайлаад зарсан” гэж хэлсэн. Б.А. нь тухайн 2 бууг захиран зарцуулах эрх байхгүй, тухайн 2 буу миний талийгаач аав Д.М.ын нэр дээр байдаг. Тухайн 2 бууг татварыг нь төлөөд нэр шилжүүлнэ, эсхүл төрийн байгууллагад аавын буунуудыг хүлээлгэж өгнө гэж бодож байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 48, 51/,

- Хулгайд алдагдсан 2 ширхэг бууг нийт 7.500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-59/,

- Б.А.ын яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 07 дугаар сараас 08 дугаар сарын хооронд ажлаасаа гарсан байсан тул мөнгөгүй болсон. Тэгээд нас барсан хадам аавын чех карбин, вепрь загварын том 2 бууг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын гаражид харанхуй өрөөнд байсныг 7, 8 дугаар сард орж хулгайлж авсан. Тухайн өрөөний түлхүүр надад байдаг байсан. Би тухайн хоёр бууг фэйсбүүкээр зар тавьж танихгүй хоёр хүнд зарсан, нэгийг нь 1.900.000 төгрөгөөр, нөгөө бууг нь 2.000.000 төгрөгөөр зарсан ба ахуйн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.А. нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хорооллын 403 дугаар байрны В1 давхарт байрлах иргэн М.О.ын эзэмшлийн агуулахад байсан Д.М.ын нэр дээр бүртгэлтэй 2004 онд үйлдвэрлэсэн Сайга бууг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, 1972 онд үйлдвэрлэсэн Чех карбин бууг 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.А.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Б.А. нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хорооллын 403 дугаар байрны В1 давхарт байрлах иргэн М.О.ын эзэмшлийн агуулахад байсан Д.М.ын нэр дээр бүртгэлтэй 2004 онд үйлдвэрлэсэн Сайга бууг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, 1972 онд үйлдвэрлэсэн Чех карбин бууг 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч М.О.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай төрсөн дүү М.Одонтуяа гэх хүнтэй 2016 оноос хойш хамтран амьдарсан, Б.А. нь манай талийгаач Дожоохүү овогтой М.ын эзэмшлийн 1972 оны Чех карбин гол төмөр 28114, замагны номер 28114 дугаартай буу 1 ширхэг, 2004 оны Сайга загварын буу 1 ширхэг зэргийг “Баянмонгол” хорооллын доор байрлах агуулахын өрөөнөөс хулгайлсан байсан. Тухайн өрөөний түлхүүр Б.А.т байдаг бөгөөд 2 бууг Б.А. нь Сайга бууг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгөөр М.Чимгээ гэх хүнд, Чех карбин бууг 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Т.Балжинням гэх хүнд 1.900.000 төгрөгөөр тус тус зарсан байсныг мэдсэн. “Баянмонгол” хорооллын агуулахад манай гэр бүлийн ашигладаггүй хуучин эд зүйлсээ хадгалдаг өрөө байдаг ба Б.А.т өрөөний түлхүүр байдаг байсан. Б.А.аас асуухад “хулгайлаад зарсан” гэж хэлсэн. Б.А. нь тухайн 2 бууг захиран зарцуулах эрх байхгүй, тухайн 2 буу миний талийгаач аав Д.М.ын нэр дээр байдаг. Тухайн 2 бууг татварыг нь төлөөд нэр шилжүүлнэ, эсхүл төрийн байгууллагад аавын буунуудыг хүлээлгэж өгнө гэж бодож байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 48, 51/,

- Хулгайд алдагдсан 2 ширхэг бууг нийт 7.500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-59/,

            - Б.А.ын яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 07 дугаар сараас 08 дугаар сарын хооронд ажлаасаа гарсан байсан тул мөнгөгүй болсон. Тэгээд нас барсан хадам аавын чех карбин, вепрь загварын том 2 бууг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын гаражид харанхуй өрөөнд байсныг 7, 8 дугаар сард орж хулгайлж авсан. Тухайн өрөөний түлхүүр надад байдаг байсан. Би тухайн хоёр бууг фэйсбүүкээр зар тавьж танихгүй хоёр хүнд зарсан, нэгийг нь 1.900.000 төгрөгөөр, нөгөө бууг нь 2.000.000 төгрөгөөр зарсан ба ахуйн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 72/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.А.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.А.т Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч М.О. нь эд зүйлсээ буцаан авсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.А.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э. овогт Б.ын А.ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А.т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Б.А.т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.А.т тайлбарласугай.

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А.т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД