Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1679

 

 

 

   2022        11         14                                       2022/ШЦТ/1679

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч Б.Өлзийжаргал,

шүүгдэгч Ч.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт Ч.ын А.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 04771 3256 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт оршин суух, М. овогт Ч.ын А..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.А. нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-42 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг замын хөдөлгөөнд шахаж оролцсон хэмээн маргаан үүсгэж, Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын их гэрлийг хагалж, урд гуперыг санжуулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч А.Насанжаргалын өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 11:00 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн 22-44 УАХ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Замын цагдаагийн уулзвар өнгөрөөд “Нарантуул” захын чиглэлд явж байтал Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэлтэй үл таних жолооч 2 дугаар эгнээнд явж байгаад миний урдуур давж эргэх гээд миний тээврийн хэрэгслийг шахсан. Тэгэхээр нь би оруулаагүй. Би чигээрээ явж байтал миний тээврийн хэрэгслийн толийг хумиад /нугалаад/ явсан. Тэгэхээр нь би араас нь гүйцэж очоод “Шунхлай” ШТС-ын урд талд гүйцэж түрүүлэх гэсэн зогсохгүй яваад байсан. Тэгтэл нөгөө жолооч бууж ирээд миний тээврийн хэрэгслийн урд хамар хэсэг рүү нь өшиглөсөн ба миний тээврийн хэрэгслийн урд гуперийг санжуулсан, жолоочийн эсрэг талын их гэрэл хагалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

- Гэрч Ч.А.гийн өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10:00 цагийн үед “Их наяд” худалдааны төв рүү эргэх 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү орох гээд явж байтал хоёр тээврийн хэрэгслийн голд зай гарахаар нь орох гээд байж байтал намайг оруулахгүй шахаад байхаар нь би орохгүй зогсоод, өнгөрөх үйлдэл хийсэн. Тэгтэл 22-42 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч өөрөө урагшаа явахдаа миний тээврийн хэрэгслийг шүргээд зогсохоор нь “чи зүгээр үү” гэж асуутал миний урдаас хараалын үг хэлээд, усны сав шидсэн. Би буцаагаад ундааны савыг нь шидээд, 1 дүгээр эгнээ рүү орох гэтэл үргэлжлүүлээд намайг оруулахгүй шахаад байхаар нь би “тэнэг юм уу” гэж хэлээд Замын цагдаагийн урд байдаг гүүр давах гэж байхад миний тээврийн хэрэгслийн араас юм шидээд байсан. Тэгэхээр нь би зогсоход нөгөө тээврийн хэрэгслийн жолооч миний унаж явсан тээврийн хэрэгслийн арын гупер хэсгийг өшиглөсөн. Тухайн үедээ өөрөө үзэхэд гайгүй юм шиг харагдсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч намайг заамдаад авсан. Тэгтэл 1 эрэгтэй гүйж ирээд бид хоёрыг салгасан. Тэр хүн миний тээврийн хэрэгслийг өшиглөсөн тул би ч бас тухайн хүний тээврийн хэрэгслийн урд гупер хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгтэл тухайн хүний тээврийн хэрэгслийн урд гупер хэсэг ангайж зааг гарсан байсан. Яг их гэрлийг нь бол мэдэхгүй байна. Би их гэрэл рүү нь өшиглөөгүй. Уг гэрэл нь урд нь хагарсан байж магадгүй. Тэгээд бид хоёр маргалдаад байж байтал замын цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ч.А. нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-42 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг замын хөдөлгөөнд шахаж оролцсон хэмээн маргаан үүсгэж, Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын их гэрлийг хагалж, урд гуперыг санжуулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ч.А.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Ч.А. нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-42 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг замын хөдөлгөөнд шахаж оролцсон хэмээн маргаан үүсгэж, Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын их гэрлийг хагалж, урд гуперыг санжуулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч А.Насанжаргалын өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 11:00 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн 22-44 УАХ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Замын цагдаагийн уулзвар өнгөрөөд “Нарантуул” захын чиглэлд явж байтал Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэлтэй үл таних жолооч 2 дугаар эгнээнд явж байгаад миний урдуур давж эргэх гээд миний тээврийн хэрэгслийг шахсан. Тэгэхээр нь би оруулаагүй. Би чигээрээ явж байтал миний тээврийн хэрэгслийн толийг хумиад /нугалаад/ явсан. Тэгэхээр нь би араас нь гүйцэж очоод “Шунхлай” ШТС-ын урд талд гүйцэж түрүүлэх гэсэн зогсохгүй яваад байсан. Тэгтэл нөгөө жолооч бууж ирээд миний тээврийн хэрэгслийн урд хамар хэсэг рүү нь өшиглөсөн ба миний тээврийн хэрэгслийн урд гуперийг санжуулсан, жолоочийн эсрэг талын их гэрэл хагалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

- Гэрч Ч.А.гийн өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10:00 цагийн үед “Их наяд” худалдааны төв рүү эргэх 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү орох гээд явж байтал хоёр тээврийн хэрэгслийн голд зай гарахаар нь орох гээд байж байтал намайг оруулахгүй шахаад байхаар нь би орохгүй зогсоод, өнгөрөх үйлдэл хийсэн. Тэгтэл 22-42 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч өөрөө урагшаа явахдаа миний тээврийн хэрэгслийг шүргээд зогсохоор нь “чи зүгээр үү” гэж асуутал миний урдаас хараалын үг хэлээд, усны сав шидсэн. Би буцаагаад ундааны савыг нь шидээд, 1 дүгээр эгнээ рүү орох гэтэл үргэлжлүүлээд намайг оруулахгүй шахаад байхаар нь би “тэнэг юм уу” гэж хэлээд Замын цагдаагийн урд байдаг гүүр давах гэж байхад миний тээврийн хэрэгслийн араас юм шидээд байсан. Тэгэхээр нь би зогсоход нөгөө тээврийн хэрэгслийн жолооч миний унаж явсан тээврийн хэрэгслийн арын гупер хэсгийг өшиглөсөн. Тухайн үедээ өөрөө үзэхэд гайгүй юм шиг харагдсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч намайг заамдаад авсан. Тэгтэл 1 эрэгтэй гүйж ирээд бид хоёрыг салгасан. Тэр хүн миний тээврийн хэрэгслийг өшиглөсөн тул би ч бас тухайн хүний тээврийн хэрэгслийн урд гупер хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгтэл тухайн хүний тээврийн хэрэгслийн урд гупер хэсэг ангайж зааг гарсан байсан. Яг их гэрлийг нь бол мэдэхгүй байна. Би их гэрэл рүү нь өшиглөөгүй. Уг гэрэл нь урд нь хагарсан байж магадгүй. Тэгээд бид хоёр маргалдаад байж байтал замын цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

            - “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ч.А.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ч.А.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч А.Насанжаргалд учирсан хохирол төлөгдсөн гэж тайлбарласан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ч.А.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М. овогт Ч.ын А.г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ч.А.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.А. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД