Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1727

 

 

 

 

  2022         11         22                                        2022/ШЦТ/1727

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч Я.Болортуяа,

шүүгдэгч Б.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.ын Б.ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2211 00835 2938

дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь Баянгол дүүргийн … дугаар хороо, … дугаар бичил хороолол, … тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д худалдааны төлөөлөгч, жолоочоор ажиллах хугацаандаа 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшин “...” ХХК-д нийт 4.773.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- “...” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 25/,

- “...” ХХК-ийн захирал Д.Эээс Б.Б.той байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 28-29/,

- “...” ХХК-ийн захирал Д.Эийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4 дугаартай Б.Б.ийг ажилд томилох тухай тушаал /хх-ийн 63/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эийн өгсөн: “2021 оны 10 дугаар сарын эхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр Б.Б. нь өөрөө машинаа бариад, мөн худалдааны төлөөлөгч гэх ажлыг хариуцан хийдэг болсон. Тэгээд үүнээс хойш 2022 оны 02 дугаар сарын эхээр буюу Цагаан сар хүртэл тогтвортой ажиллаж байгаад тухайн үед буюу Цагаан сарын дараагаас цусаар бөөлжөөд байна гээд 7 хоног ажилдаа ирээгүй. Тэгээд Б.Б.ийг байхгүй үед амбаартай борлуулалтын машины амбаар доторх барааг нь тоолж үзэхэд 2.214.000 төгрөгийн ахуйн, хүнсний төрөл бүрийн барааны дутагдал гарсан.

Тэгээд дутагдал гарсны дараагаас 2022 оны 02 дугаар сарын 27-28-ны үед ажилд орсон. Тэгээд тухайн өдөр Б.Б.ид 2.214.000 төгрөгийн дутагдал гарсан талаар хэлсэн. Б.Б. нь сарын цалингаасаа 400.000 төгрөг өгч байхаар амаар тохиролцсон. Мөн миний хөтөлдөг дэвтэр дээр гарын үсэг зурж баталгаажуулсан.

2022 оны 03 сарын сүүлээр Б.Б. надад хэлэхдээ 3 боодол буюу нийт 15 ширхэг нойлын цаасыг “ээж өгчих гэж хэлж байна, би Багануур луу ээж рүүгээ өгөх гэж байгаа юм” гэхээр нь “чи ээжийгээ над руу яриулчих” гэхэд яриулахгүй утсаа салгасан.

2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нарантуул 2 худалдааны төвөөр борлуулалтад явахдаа уг зах дотор байрлалтай 2-21 дугаартай ахуйн барааны тасагт Н.Н гэх хүнд 713.000 төгрөгийн бараа, мөн 2-9 дугаартай лангууны хүнд 500.000 төгрөгийн барааг нийлүүлсэн байсан. Уг бараа авсан хүмүүс Б.Б.ийн өгсөн Голомт банкны дансанд мөнгийг шилжүүлж авсан гэж надад хэлсэн.

2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Амгалан захын 325 дугаартай лангуунд 881.200 төгрөгийн барааг нийлүүлсэн боловч уг мөнгийг хувийн дансандаа авч завшсан.

Худалдааны төлөөлөгч нь бараагаа нийлүүлсний дараа мөнгийг бэлнээр болон баримтан дээрх байгууллагын Голомт банкны ... буюу миний эзэмшлийн данс руу мөнгийг авах ёстой. Мөн зээлээр бараа өгөх хориотой. Гэтэл Б.Б. нь зээлээр бараа өгдөг, мөн мөнгийг хувь дансандаа авдаг зөрчил илэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Гэрч Б.Н өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би 713.000 төгрөгийн ахуйн барааг түгээгч гэх хүнээс нь авчихаад 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1 дэх өдөр байсан тул Нарантуул 2 зах амардаг болохоор уг өдөр гэртээ байж байхад над руу … гэсэн дугаараас худалдааны төлөөлөгч залгаад “яагаад мөнгөө хийхгүй байгаа юм” гэхээр нь дансаа явуулчих гэсэн. Тэгээд над руу ... дугаарын утаснаас миний .. дугаар луу Голомт банкны … гэсэн дансны дугаар явуулсан. Тэгэхээр нь би өөрийн интернэт банкийг ашиглан өөрийн Хаан банкны … дугаарын данснаас мөнгө шилжүүлсэн.

2022 оны 04 дүгээр сарын сүүлээр над руу захирал гэх эмэгтэй нь утсаар яриад 713.000 төгрөгийг өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би төлбөрөө хийсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

- Гэрч Л.Өлзийжаргалын өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 01-ний “...” ХХК-иас 500.000 төгрөгийн ахуйн хэрэглээний бараа авсан. Тэгээд уг өдрөө бэлнээр 400.000 төгрөгийг өгсөн. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр над руу … дугаараас залгаад мөнгөө гэхээр нь за гэж хэлээд уг залуугийн мессежээр явуулсан Хаан банкны … гэх данс руу нь өөрийн Хаан банкны … данснаас 100.000 төгрөгийг Нарантуул 2 зах дээр байхдаа шилжүүлж өгсөн.

Тэгээд дараа нь 04 дүгээр сарын сүүлээр “...” ХХК-иас хүн ирээд та 500.000 төгрөгийн тооцоогоо хийгээрэй гэхээр нь дээрх шалтгааныг хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

- Гэрч Н.Э-ын өгсөн: “...” ХХК-иас 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр худалдааны төлөөлөгч Б.Б. гэгчээс ахуйн хэрэглээний бараа гэх нийт 881.200 төгрөгийн барааг Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Амгалан төвийн 325 тоот лангуун дээр авчирч өгсөн. Тухайн үед би зээлээр барааг авч байсан. Тэгээд хэд хоногийн дараагаас мөнгөө өгөөрэй гэж нэхсэн. Гэхдээ анх бараа авсан өдрөө буюу 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийн Хаан банкны … дугаарын данснаас Голомт банкны … дугаарын данс руу 381.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Б.Б. нь надаас үлдэгдэл мөнгийг нэхээд байхаар нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас … дугаарын данс руу үлдэгдэл мөнгө болох 500.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

- Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Н-с 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрч Б.Н, Л.Ө, Н.Э нараас гаргаж өгсөн баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 30-32/,

- Б.Б.ийн гэрчээр өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс “...” ХХК-д түгээлтийн жолоочоор ажилд орсон. Тэгээд ажиллаж байх хугацаанд тооллогоос бараа дутсан. Тухайн үед 2.214.000 төгрөгийн дутагдал гарсан. Уг дутагдал нь тооллогоор гарсан, сард 2 удаа тооллого хийдэг байсан. Миний өөрийн буруутай үйлдлээс болоод худалдан авагч нар илүү өгөх зэргээр дутагдал үүссэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөөд, захиралтайгаа ярилцаад сард 2 удаа цалингаас төлөхөөр болсон. Тэгээд би цалингаас нийт 2 удаа төлсөн. Мөн өрөө төлөөд явж байх хугацаандаа үйлчлүүлэгч нарын өгсөн барааны мөнгийг өөрийн хувийн эзэмшлийн Голомт банкны дансаар шилжүүлж авсан. Энэ байдлыг миний бие хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 03 дугаар сарын эхээр мөн ээждээ өгнө гэж хэлээд нийт 3 боодол 15 ширхэг нойлын цаасыг аваад, мөнгийг өгч чадаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

- “...” ХХК-ийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6 дугаартай Б.Б.ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 64/,

- Тооцооны үлдэгдлийн баталгааны маягтууд /хх-ийн 78-87/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь Баянгол дүүргийн .. дугаар хороо, .. дугаар бичил хороолол, .. тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д худалдааны төлөөлөгч, жолоочоор ажиллах хугацаандаа 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшин “...” ХХК-д нийт 4.773.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эийн өгсөн: “2021 оны 10 дугаар сарын эхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр Б.Б. нь өөрөө машинаа бариад, мөн худалдааны төлөөлөгч гэх ажлыг хариуцан хийдэг болсон. Тэгээд үүнээс хойш 2022 оны 02 дугаар сарын эхээр буюу Цагаан сар хүртэл тогтвортой ажиллаж байгаад тухайн үед буюу Цагаан сарын дараагаас цусаар бөөлжөөд байна гээд 7 хоног ажилдаа ирээгүй. Тэгээд Б.Б.ийг байхгүй үед амбаартай борлуулалтын машины амбаар доторх барааг нь тоолж үзэхэд 2.214.000 төгрөгийн ахуйн, хүнсний төрөл бүрийн барааны дутагдал гарсан.

Тэгээд дутагдал гарсны дараагаас 2022 оны 02 дугаар сарын 27-28-ны үед ажилд орсон. Тэгээд тухайн өдөр Б.Б.ид 2.214.000 төгрөгийн дутагдал гарсан талаар хэлсэн. Б.Б. нь сарын цалингаасаа 400.000 төгрөг өгч байхаар амаар тохиролцсон. Мөн миний хөтөлдөг дэвтэр дээр гарын үсэг зурж баталгаажуулсан.

2022 оны 03 сарын сүүлээр Б.Б. надад хэлэхдээ 3 боодол буюу нийт 15 ширхэг нойлын цаасыг “ээж өгчих гэж хэлж байна, би Багануур луу ээж рүүгээ өгөх гэж байгаа юм” гэхээр нь “чи ээжийгээ над руу яриулчих” гэхэд яриулахгүй утсаа салгасан.

2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нарантуул 2 худалдааны төвөөр борлуулалтад явахдаа уг зах дотор байрлалтай 2-21 дугаартай ахуйн барааны тасагт Н.Н гэх хүнд 713.000 төгрөгийн бараа, мөн 2-9 дугаартай лангууны хүнд 500.000 төгрөгийн барааг нийлүүлсэн байсан. Уг бараа авсан хүмүүс Б.Б.ийн өгсөн Голомт банкны дансанд мөнгийг шилжүүлж авсан гэж надад хэлсэн.

2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Амгалан захын 325 дугаартай лангуунд 881.200 төгрөгийн барааг нийлүүлсэн боловч уг мөнгийг хувийн дансандаа авч завшсан.

Худалдааны төлөөлөгч нь бараагаа нийлүүлсний дараа мөнгийг бэлнээр болон баримтан дээрх байгууллагын Голомт банкны ... буюу миний эзэмшлийн данс руу мөнгийг авах ёстой. Мөн зээлээр бараа өгөх хориотой. Гэтэл Б.Б. нь зээлээр бараа өгдөг, мөн мөнгийг хувь дансандаа авдаг зөрчил илэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Гэрч Б.Нн өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би 713.000 төгрөгийн ахуйн барааг түгээгч гэх хүнээс нь авчихаад 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1 дэх өдөр байсан тул Нарантуул 2 зах амардаг болохоор уг өдөр гэртээ байж байхад над руу … гэсэн дугаараас худалдааны төлөөлөгч залгаад “яагаад мөнгөө хийхгүй байгаа юм” гэхээр нь дансаа явуулчих гэсэн. Тэгээд над руу … дугаарын утаснаас миний … дугаар луу Голомт банкны … гэсэн дансны дугаар явуулсан. Тэгэхээр нь би өөрийн интернэт банкийг ашиглан өөрийн Хаан банкны … дугаарын данснаас мөнгө шилжүүлсэн.

2022 оны 04 дүгээр сарын сүүлээр над руу захирал гэх эмэгтэй нь утсаар яриад 713.000 төгрөгийг өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би төлбөрөө хийсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

- Гэрч Л.Өлзийжаргалын өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 01-ний “...” ХХК-иас 500.000 төгрөгийн ахуйн хэрэглээний бараа авсан. Тэгээд уг өдрөө бэлнээр 400.000 төгрөгийг өгсөн. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр над руу … дугаараас залгаад мөнгөө гэхээр нь за гэж хэлээд уг залуугийн мессежээр явуулсан Хаан банкны 500577362 гэх данс руу нь өөрийн Хаан банкны … данснаас 100.000 төгрөгийг Нарантуул 2 зах дээр байхдаа шилжүүлж өгсөн.

Тэгээд дараа нь 04 дүгээр сарын сүүлээр “...” ХХК-иас хүн ирээд та 500.000 төгрөгийн тооцоогоо хийгээрэй гэхээр нь дээрх шалтгааныг хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

- Гэрч Н.Эрдэнэтогтохын өгсөн: “...” ХХК-иас 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр худалдааны төлөөлөгч Б.Б. гэгчээс ахуйн хэрэглээний бараа гэх нийт 881.200 төгрөгийн барааг Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Амгалан төвийн 325 тоот лангуун дээр авчирч өгсөн. Тухайн үед би зээлээр барааг авч байсан. Тэгээд хэд хоногийн дараагаас мөнгөө өгөөрэй гэж нэхсэн. Гэхдээ анх бараа авсан өдрөө буюу 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийн Хаан банкны … дугаарын данснаас Голомт банкны … дугаарын данс руу 381.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Б.Б. нь надаас үлдэгдэл мөнгийг нэхээд байхаар нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас … дугаарын данс руу үлдэгдэл мөнгө болох 500.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

- Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Н-аас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрч Б.Н, Л.Ө, Н.Э нараас гаргаж өгсөн баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 30-32/,

- Б.Б.ийн гэрчээр өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс “...” ХХК-д түгээлтийн жолоочоор ажилд орсон. Тэгээд ажиллаж байх хугацаанд тооллогоос бараа дутсан. Тухайн үед 2.214.000 төгрөгийн дутагдал гарсан. Уг дутагдал нь тооллогоор гарсан, сард 2 удаа тооллого хийдэг байсан. Миний өөрийн буруутай үйлдлээс болоод худалдан авагч нар илүү өгөх зэргээр дутагдал үүссэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөөд, захиралтайгаа ярилцаад сард 2 удаа цалингаас төлөхөөр болсон. Тэгээд би цалингаас нийт 2 удаа төлсөн. Мөн өрөө төлөөд явж байх хугацаандаа үйлчлүүлэгч нарын өгсөн барааны мөнгийг өөрийн хувийн эзэмшлийн Голомт банкны дансаар шилжүүлж авсан. Энэ байдлыг миний бие хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 03 дугаар сарын эхээр мөн ээждээ өгнө гэж хэлээд нийт 3 боодол 15 ширхэг нойлын цаасыг аваад, мөнгийг өгч чадаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

- Тооцооны үлдэгдлийн баталгааны маягтууд /хх-ийн 78-87/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б.ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Хохирогч “...” ХХК-д 3.808.200 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б.ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Б.ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Б.ын Б.ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.ид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.оос 3.808.200 төгрөгийг гаргуулан хохирогч “...” ХХК д олгосугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД