Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1753

 

 

 

 

 

   2022        11         29                                       2022/ШЦТ/1753

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч Б.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан З. овогт Б.ын Б.эд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 03347 3293 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн ... хороо, “...” хотхоны ... байрны ...тоотод, мөн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэр плаза” худалдааны төвийн гадна хохирогч З.А.ийг хардсаны улмаас биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэр плаза” худалдааны төвийн гадна хохирогч З.А.ийг хардсаны улмаас хохирогчийн эзэмшлийн iPhone 12 маркийн гар утасны дэлгэцийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

- Хохирогч З.А.ийн өгсөн: “Би найз Зын хамт 2022 оны 06 дугаар сарын 25-ны өглөөний 06:00 цагийн үед “Тэнгэр плаза” төвийн урд талд ахыгаа хүлээгээд зогсож байсан. Тэгээд манайх ах О нь манай найз залуу Б.Б.ийн хамт ирсэн. Б.Б. над дээр ирээд миний утсыг шалгаад, замын эсрэг тал руу шидсэн. Тэгээд би гүйж очоод гар утсаа авах гэсэн чинь Б. намайг ирээд цохиж унагаасан. Тухайн үед миний нүдний шил унасан байсныг дэвсээд эвдэлсэн. Тэгээд Б.ийг манай ах салгаад, гэр лүү аваад явсан. Мөн Б. манай найз Зын чих рүү цохиж байсан. Тэгээд гэр лүүгээ очсон чинь Б. хаалгаа тайлахгүй, тэнд цагдаа нартай хэрэлдээд байж байгаад удаагүй гэрээс гал гараад байхаар нь гал команд дуудаад, хаалгыг эвдээд орсон. Тэгсэн Б. миний чемодантай хувцсыг талыг нь шатаагаад, талыг нь хайчилчихсан байсан. Тэнд ямар хувцаснууд байсныг нарийн хэлж мэдэхгүй байна. Б. нь өмнө нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрт байхад хамар, нүүр лүү гараараа цохиж зодсон. Тухайн үед миний нүүр хавдаж хөхөрсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

- Хохирогч З.А.ийн дахин өгсөн: “Манай найз залуу миний өмсөж, хэрэглэхээ больсон, шатаах гэж байсан цүнхтэй хувцсыг шатаасан юм. Тэр Б.ийн шатаасан хувцас дотор хүн хэрэглэх ямар ч үнэтэй хувцас байхгүй байсан. Миний хувьд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 51/,

- Хохирогч Б.Зын өгсөн: “Найз залуу Б. нь ирээд шууд З.А.ийн утсыг үзээд “Чи яагаад ажил дээр байсан байж гар утсаа авдаггүй юм” гээд замын нөгөө тал руу шидсэн. З.А. утсаа авах гээд замын нөгөө тал руу гарч байхад найз залуу нь түрүүлж очин гар утсыг нь аваад ахиад замын нөгөө тал руу шидсэн. З.А. гар утсаа авах гээд нөгөө тал руу гарахад “чи хэнтэй ярих гээд байгаа юм бэ” гээд үснээс нь татаж, шалбааган дээр унагаасан. Тэгээд би найз А.ийг өмөөрөхөд “чамд бид хоёрын асуудал хамаагүй” гэж миний зүүн чих рүү цус гартал цохисон. Тэгэхэд нь би “манай ажлын хүн залгасан юм” гэж хэлэхэд Б. миний гар утсыг аваад шидсэн. Би Б.тэй дахин маргалдахад миний зүүн хацар луу алгадсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- Хохирогч Б.Зын дахин өгсөн: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн ,17/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9129 тоот: “З.А.ийн биед зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун тохой, баруун өвдөгт цус хуралт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/,

- “…” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б. нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн ... хороо, “...” хотхоны ... байрны ...тоотод, мөн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэр плаза” худалдааны төвийн гадна хохирогч З.А.ийг хардсаны улмаас биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            мөн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэр плаза” худалдааны төвийн гадна хохирогч З.А.ийг хардсаны улмаас хохирогчийн эзэмшлийн iPhone 12 маркийн гар утасны дэлгэцийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Б.эд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Б. нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн ... хороо, “...” хотхоны ... байрны ...тоотод, мөн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэр плаза” худалдааны төвийн гадна хохирогч З.А.ийг хардсаны улмаас биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            мөн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэр плаза” худалдааны төвийн гадна хохирогч З.А.ийг хардсаны улмаас хохирогчийн эзэмшлийн iPhone 12 маркийн гар утасны дэлгэцийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

- Хохирогч З.А.ийн өгсөн: “Би найз Зын хамт 2022 оны 06 дугаар сарын 25-ны өглөөний 06:00 цагийн үед “Тэнгэр плаза” төвийн урд талд ахыгаа хүлээгээд зогсож байсан. Тэгээд манайх ах О нь манай найз залуу Б.Б.ийн хамт ирсэн. Б.Б. над дээр ирээд миний утсыг шалгаад, замын эсрэг тал руу шидсэн. Тэгээд би гүйж очоод гар утсаа авах гэсэн чинь Б. намайг ирээд цохиж унагаасан. Тухайн үед миний нүдний шил унасан байсныг дэвсээд эвдэлсэн. Тэгээд Б.ийг манай ах салгаад, гэр лүү аваад явсан. Мөн Б. манай найз Зын чих рүү цохиж байсан. Тэгээд гэр лүүгээ очсон чинь Б. хаалгаа тайлахгүй, тэнд цагдаа нартай хэрэлдээд байж байгаад удаагүй гэрээс гал гараад байхаар нь гал команд дуудаад, хаалгыг эвдээд орсон. Тэгсэн Б. миний чемодантай хувцсыг талыг нь шатаагаад, талыг нь хайчилчихсан байсан. Тэнд ямар хувцаснууд байсныг нарийн хэлж мэдэхгүй байна. Б. нь өмнө нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрт байхад хамар, нүүр лүү гараараа цохиж зодсон. Тухайн үед миний нүүр хавдаж хөхөрсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

- Хохирогч З.А.ийн дахин өгсөн: “Манай найз залуу миний өмсөж, хэрэглэхээ больсон, шатаах гэж байсан цүнхтэй хувцсыг шатаасан юм. Тэр Б.ийн шатаасан хувцас дотор хүн хэрэглэх ямар ч үнэтэй хувцас байхгүй байсан. Миний хувьд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 51/,

- Хохирогч Б.Зын өгсөн: “Найз залуу Б. нь ирээд шууд З.А.ийн утсыг үзээд “Чи яагаад ажил дээр байсан байж гар утсаа авдаггүй юм” гээд замын нөгөө тал руу шидсэн. З.А. утсаа авах гээд замын нөгөө тал руу гарч байхад найз залуу нь түрүүлж очин гар утсыг нь аваад ахиад замын нөгөө тал руу шидсэн. З.А. гар утсаа авах гээд нөгөө тал руу гарахад “чи хэнтэй ярих гээд байгаа юм бэ” гээд үснээс нь татаж, шалбааган дээр унагаасан. Тэгээд би найз А.ийг өмөөрөхөд “чамд бид хоёрын асуудал хамаагүй” гэж миний зүүн чих рүү цус гартал цохисон. Тэгэхэд нь би “манай ажлын хүн залгасан юм” гэж хэлэхэд Б. миний гар утсыг аваад шидсэн. Би Б.тэй дахин маргалдахад миний зүүн хацар луу алгадсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- Хохирогч Б.Зын дахин өгсөн: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн ,17/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9129 тоот: “З.А.ийн биед зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун тохой, баруун өвдөгт цус хуралт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Б.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Б.эд Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч З.А.т 800.000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй гэж тайлбарласан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б.эд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Б.эд Эрүүгийн хуулийн тустай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Б.Б.ийн нийт эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. .

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Б.эд оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД