Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1763

 

 

 

 

 

  2022         11         30                                        2022/ШЦТ/1763

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н....,

шүүгдэгч Г.О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт Г.ын О.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 04762 3270 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О. нь 2022 оны 07 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд “...” ХХК-ийн Баянзүрх дүүргийн … дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто хийн цэнэглэгч станц-1, Баянзүрх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто хийн цэнэглэгч станц-12 салбаруудыг хариуцан эрхлэгчээр ажиллаж байх явцдаа … дүгээр салбарын борлуулалтын орлого болох 8.644.330, 12 дугаар салбарын борлуулалтын орлого болох 1.697.060 төгрөг буюу нийт 10.341.390 төгрөгийг “...” ХХК-ийн арилжааны банкинд эзэмшдэг байсан дансанд тушаалгүй хувийн хэрэгцээнд зарцуулсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О. мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.... мэдүүлэхдээ: “Компани 08 дугаар сард мэдсэнээс хойш О. нь барагдуулна гэдэг тайлбар хэлж явсан. Өөрөө болохоор тэр банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа машинаа зарж байгаад төлнө гэдэг юм ярьдаг. Уг нь бид заавал цагдаа, шүүх гэлгүйгээр хохирлоо барагдуулчих юм бол бид ийм асуудал ярихгүй гэдгийг хэлсэн боловч хохирлоо барагдуулахгүй байгаа. Одоо 8.341.390 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байгаа. 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 10 болон 11-ний өдөр тус тус 500.000 төгрөг гээд нийт 2.000.000 төгрөгийг төлсөн байгаа.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н....ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай компанийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто хийгээр цэнэглэх станцын эрхлэгч байсан Г.ын О. нь 2020 оны 09 дүгээр сараас манай компанид ажилд орж ажиллаж байгаад 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орлого болох 8.664.330 төгрөгийг хувьдаа завшсан байсан. Уг нь өдөр өдөрт нь банкинд тушаах ёстой байсныг нь банкинд тушаагаагүй хувьдаа авсан байсан. Г.О. өөрөө хэлэхдээ өөрийнхөө дансанд хийсэн байсан чинь данснаас зээлэнд татагдсан байна гэж хэлсэн. Г.О. нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа аваад 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа буцаж орж ирсэн. 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 7 сарын тайланг өөрөө авч ирж өгөөгүй, түгээгчээр явуулсан байсан. Тэгээд манай нягтлан М нь тайланг шалгаад орлогын мөнгө дутсан, дансанд тушаагдаагүй болохыг мэдээд өөртэй нь холбогдсон. Тэгсэн “ямар сонин юм бэ, би уг нь тушаасан даа, хөдөө байгаа болохоор шалгаж болохгүй байна, хотод очиж байгаад шалгана” гэж хэлсэн. Тэгээд манайд ажиллаж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр энэ асуудлаас болоод ажлаасаа халагдсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

- “...” ХХК, иргэн Г.О. нарын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 36, 37/,

- Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар /хх-ийн 37, 38/,

- Авто хийн цэнэглэгч станцын эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хавтаст хэргийн 39, 42/,

- “...” ХХК-ийн авто хийн цэнэглэгч станц 2, 12 дугаар салбарын 2022 оны 07 дугаар сарын бүртгэлийн тооцооны хуулбар /хх-ийн 43, 44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.О. нь 2022 оны 07 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд “...” ХХК-ийн Баянзүрх дүүргийн … дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто хийн цэнэглэгч станц-, Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто хийн цэнэглэгч станц- салбаруудыг хариуцан эрхлэгчээр ажиллаж байх явцдаа 1 дүгээр салбарын борлуулалтын орлого болох 8.644.330, 12 дугаар салбарын борлуулалтын орлого болох 1.697.060 төгрөг буюу нийт 10.341.390 төгрөгийг “...” ХХК-ийн арилжааны банкинд эзэмшдэг байсан дансанд тушаалгүй хувийн хэрэгцээнд зарцуулсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н....ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай компанийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто хийгээр цэнэглэх станцын эрхлэгч байсан Г.ын О. нь 2020 оны 09 дүгээр сараас манай компанид ажилд орж ажиллаж байгаад 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орлого болох 8.664.330 төгрөгийг хувьдаа завшсан байсан. Уг нь өдөр өдөрт нь банкинд тушаах ёстой байсныг нь банкинд тушаагаагүй хувьдаа авсан байсан. Г.О. өөрөө хэлэхдээ өөрийнхөө дансанд хийсэн байсан чинь данснаас зээлэнд татагдсан байна гэж хэлсэн. Г.О. нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа аваад 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа буцаж орж ирсэн. 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 7 сарын тайланг өөрөө авч ирж өгөөгүй, түгээгчээр явуулсан байсан. Тэгээд манай нягтлан М нь тайланг шалгаад орлогын мөнгө дутсан, дансанд тушаагдаагүй болохыг мэдээд өөртэй нь холбогдсон. Тэгсэн “ямар сонин юм бэ, би уг нь тушаасан даа, хөдөө байгаа болохоор шалгаж болохгүй байна, хотод очиж байгаад шалгана” гэж хэлсэн. Тэгээд манайд ажиллаж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр энэ асуудлаас болоод ажлаасаа халагдсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

- “...” ХХК, иргэн Г.О. нарын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 36, 37/,

- Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар /хх-ийн 37, 38/,

- Авто хийн цэнэглэгч станцын эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хавтаст хэргийн 39, 42/,

- “...” ХХК-ийн авто хийн цэнэглэгч станц 2, 12 дугаар салбарын 2022 оны 07 дугаар сарын бүртгэлийн тооцооны хуулбар /хх-ийн 43, 44/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.О.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогчид 10.341.390 төгрөгийн хохирол учирч, шүүгдэгч нь үүнээс нийт 2.500.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 7.841.390 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.О.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу Г.О. нь “…” ХХК-ийн “…” ХЗХ-нд ажиллаж байгаа зэргийг нь харгалзан үзэж Г.О.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М. овогт Г.ын О.ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О.т 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Г.О.т оногдуулсан 5.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.О. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.О.аас 7.841.390 төгрөгийг гаргуулан хохирогч “...” ХХК-д олгосугай.

 

 

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД