Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1790

 

 

 

 

 

 

     2022        12         08                                     2022/ШЦТ/1790

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч С.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан П. овогт С.ын Б.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2202 00000 0433 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б. нь “...” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа 2018, 2020 онд “….” ХХК-иас бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 951.392.400 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг ….ХХК-иас авсан мэтээр хий бичилт бүхий 9 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг худалдан авалтаар зориуд худал тодорхойлж, харьяа татварын байгууллагад тайлагнан, улсын төсөвт төлөгдөх 2018 оны 05 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд нийт 86.490.218.18 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Бадам, Г.Баттулга нарын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “...” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар “...” ХХК нь 2019 онд 49.643.375.686.95 төгрөгийн, 2020 онд 52.143.466.012.01 төгрөгийн, нийт 2134 ширхэг 135.166.866.586.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаан үйлдэж, нэр бүхий 487 татвар төлөгчдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 13.516.688.658.64 төгрөгөөр бууруулсан боломж олгосон байж болзошгүй.” гэх танилцуулга, 487 аж ахуйн нэгжийн жагсаалт /1-р хх-ийн 6-26/,

- Хохирогч Г.Баттулгын өгсөн: “ “...” ХХК нь “...” ХХК-иас 2018 оны 05 дугаар сард 2 удаагийн 798.900.000 төгрөгийн, 2020 оны 12 дугаар сард 7 удаагийн 152.492.400 төгрөгийн, нийт 9 удаагийн шивэлтээр 951.392.400 төгрөгийн худалдан авалт хийснээр 9 ширхэг НӨАТ-ын падааныг татварт тайлагнан нэмэгдсэн өртгийн албан татварын төсөвт төлөх хэмжээг 86.490.218 төгрөгөөр бууруулсан байх бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, татварын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин бодит биш худалдан авалтыг “...” ХХК-иас худалдан авалт хийсэн мэтээр тайлагнаж, анхан шатны баримтгүй ажил, гүйлгээг санхүүгийн тайланд тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг зориуд худал тодорхойлсон байна. “...” ХХК-ийн тухайд дээрх хий бичилт бүхий НӨАТ-ын падаан баримтуудыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр залруулга хийж, буцаалтаар тайлагнасан байна. “...” ХХК нь манай татварын албаны 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан мэдээлэл баримт бичгээр нийт 226.030.276 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй байгаа бөгөөд уг дүнгээс төлж барагдуулсан зүйлгүй байна. Уг дүнд дээрх 86.490.218 төгрөгийн хохирол мөн багтсан байгаа болно.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 242-243/,

- “...” ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий шинжээч нарын 2022.08.01-ний Ш/33 дугаартай “...Дээрх худалдан авалтаар тайлагнасан 951.392.400 төгрөгийн төлбөрийн баримтуудтай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 16/2022 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдогүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1 “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заасны дагуу “...” ХХК-ийн тайлагнасан “...” ХХК-ийн төлбөрийн баримтаар 2018 онд 72.627.272.73 төгрөг, 2020 онд 13.862.945.45 төгрөг, нийт 86.490.218.18 төгрөгөөр төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулж тайлагнасан байна.” гэсэн дүгнэлт.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 217-222/,

- Яллагдагч Д.Хын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр  гэрчээр өгсөн: “Би “...” ХХК-ийн нэрээр 2017-2020 онуудад нийт 135.166.886.586.36 төгрөгийн НӨАТ-ын борлуулалтын падаан үйлдэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 13.516.688.658.64 төгрөгөөр бууруулж, бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосноо хүлээн зөвшөөрч байна. Би шивсэн НӨАТ-ын падааны үнийн дүнгийн 0.8-1.5% хүртэлх хувиар борлуулж байсан.  Энэ нь компанийн харилцах данснууд болон А.А Хаан банкны ... тоот дансаар авсан нь хуулгаар харагдана.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-70/,

- “...” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 181/,

- Татварын ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05/1228 дугаартай албан бичиг, хавсралт /1-р хх-ийн 184-185/,

- Татварын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07/1765 дугаартай “…” ХХК-иас НӨАТ-ын хий бичилттэй падаан худалдан авсан нэр бүхий татвар төлөгчид нь тухайн падааныг залруулсан эсэх талаарх албан бичиг, хавсралт. “...” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны залруулсан” жагсаалт /1-р хх-ийн 187-197/,

- С.Б.ын яллагдагчаар өгсөн: “Манай “...” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдаж, миний бие одоог хүртэл захирлаар нь ажиллаж байна. Манай “...” ХХК нь “...” ХХК-тай 2018-2020 оны хугацаанд ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаагүй, тэднийхээс бодитоор бараа, материал худалдан авсан зүйл байхгүй, анхан шатны баримт, материал байхгүй. Төсөвт төлөх татварыг бууруулсан дүнгээ хүлээн зөвшөөрч байгаа, шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 232-234/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Нийслэлийн прокурорын газраас С.Б. нь “...” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа 2018, 2020 онд “...” ХХК-иас бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 951.392.400 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “...” ХХК-иас авсан мэтээр хий бичилт бүхий 9 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг худалдан авалтаар зориуд худал тодорхойлж, харьяа татварын байгууллагад тайлагнан, улсын төсөвт төлөгдөх 2018 оны 05 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд нийт 86.490.218.18 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул С.Б.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             С.Б. нь “...” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа 2018, 2020 онд “...” ХХК-иас бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 951.392.400 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “...” ХХК-иас авсан мэтээр хий бичилт бүхий 9 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг худалдан авалтаар зориуд худал тодорхойлж, харьяа татварын байгууллагад тайлагнан, улсын төсөвт төлөгдөх 2018 оны 05 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд нийт 86.490.218.18 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь:

- Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Б нарын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “...” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар “….” ХХК нь 2019 онд 49.643.375.686.95 төгрөгийн, 2020 онд 52.143.466.012.01 төгрөгийн, нийт 2134 ширхэг 135.166.866.586.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаан үйлдэж, нэр бүхий 487 татвар төлөгчдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 13.516.688.658.64 төгрөгөөр бууруулсан боломж олгосон байж болзошгүй.” гэх танилцуулга, 487 аж ахуйн нэгжийн жагсаалт /1-р хх-ийн 6-26/,

- Хохирогч Г.Б-гын өгсөн: “ “...” ХХК нь “….” ХХК-иас 2018 оны 05 дугаар сард 2 удаагийн 798.900.000 төгрөгийн, 2020 оны 12 дугаар сард 7 удаагийн 152.492.400 төгрөгийн, нийт 9 удаагийн шивэлтээр 951.392.400 төгрөгийн худалдан авалт хийснээр 9 ширхэг НӨАТ-ын падааныг татварт тайлагнан нэмэгдсэн өртгийн албан татварын төсөвт төлөх хэмжээг 86.490.218 төгрөгөөр бууруулсан байх бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, татварын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин бодит биш худалдан авалтыг “...” ХХК-иас худалдан авалт хийсэн мэтээр тайлагнаж, анхан шатны баримтгүй ажил, гүйлгээг санхүүгийн тайланд тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг зориуд худал тодорхойлсон байна. “...” ХХК-ийн тухайд дээрх хий бичилт бүхий НӨАТ-ын падаан баримтуудыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр залруулга хийж, буцаалтаар тайлагнасан байна. “...” ХХК нь манай татварын албаны 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан мэдээлэл баримт бичгээр нийт 226.030.276 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй байгаа бөгөөд уг дүнгээс төлж барагдуулсан зүйлгүй байна. Уг дүнд дээрх 86.490.218 төгрөгийн хохирол мөн багтсан байгаа болно.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 242-243/,

- “...” ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий шинжээч нарын 2022.08.01-ний Ш/33 дугаартай “...Дээрх худалдан авалтаар тайлагнасан 951.392.400 төгрөгийн төлбөрийн баримтуудтай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 16/2022 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдогүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1 “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заасны дагуу “...” ХХК-ийн тайлагнасан “...” ХХК-ийн төлбөрийн баримтаар 2018 онд 72.627.272.73 төгрөг, 2020 онд 13.862.945.45 төгрөг, нийт 86.490.218.18 төгрөгөөр төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулж тайлагнасан байна.” гэсэн дүгнэлт.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 217-222/,

- Яллагдагч Д.Хын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр  гэрчээр өгсөн: “Би “...” ХХК-ийн нэрээр 2017-2020 онуудад нийт 135.166.886.586.36 төгрөгийн НӨАТ-ын борлуулалтын падаан үйлдэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 13.516.688.658.64 төгрөгөөр бууруулж, бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосноо хүлээн зөвшөөрч байна. Би шивсэн НӨАТ-ын падааны үнийн дүнгийн 0.8-1.5% хүртэлх хувиар борлуулж байсан.  Энэ нь компанийн харилцах данснууд болон А.А Хаан банкны ... тоот дансаар авсан нь хуулгаар харагдана.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-70/,

- “...” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 181/,

- Татварын ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05/1228 дугаартай албан бичиг, хавсралт /1-р хх-ийн 184-185/,

- Татварын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07/1765 дугаартай “...” ХХК-иас НӨАТ-ын хий бичилттэй падаан худалдан авсан нэр бүхий татвар төлөгчид нь тухайн падааныг залруулсан эсэх талаарх албан бичиг, хавсралт. “...” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны залруулсан” жагсаалт /1-р хх-ийн 187-197/,

            - С.Б.ын яллагдагчаар өгсөн: “Манай “...” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдаж, миний бие одоог хүртэл захирлаар нь ажиллаж байна. Манай “...” ХХК нь “….” ХХК-тай 2018-2020 оны хугацаанд ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаагүй, тэднийхээс бодитоор бараа, материал худалдан авсан зүйл байхгүй, анхан шатны баримт, материал байхгүй. Төсөвт төлөх татварыг бууруулсан дүнгээ хүлээн зөвшөөрч байгаа, шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 232-234/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул С.Б.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Б.т Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Энэ гэмт хэргийн улмаас улсад 86.490.218.18 төгрөгийн хохирол учирч, шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийсэн байх тул шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Б.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П. овогт С.ын Б.ыг татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б.т 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар С.Б.т оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Б.аас 86.490.218.18 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД