Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

 

 

     2023            03           06                                         2023/ШЦТ/144                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч М.Сумъяа, шүүгдэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн******* овогт******* *******д холбогдох эрүүгийн 22100 2712 0064 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах,******* дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 2 дугаар байрны 45 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Турсага овогт******* ******* /РД:*********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь******* дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан урлагийн тоглолтын үеэр иргэн О.Тэнүүний гээгдүүлсэн Iphone 13 Pro Max загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.*******гаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлтээ дэмжиж байгаа. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн 22100 2712 0064 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Тэнүүний хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр болон найзуудын хамт Цэнгэлдэх хүрээлэнд болсон Татар-Люмино нэртэй шоу тоглолтыг үзсэн. Тэгээд дүүдээ мессеж явуулчихаад утсаа пальтоныхоо зүүн талын халаасанд хийсэн. Ариун цэврийн өрөө орох гэхэд хүн ихтэй байсан учир гараад гадаа талбайд хүн харахааргүй газарт очиж бие засаад, буцаж ороод гар утсаа алга болгосон талаар мэдсэн. Ингээд утас руу залгахад холбогдох боломжгүй байсан учир цагдаад мэдэгдсэн. ...Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан учир надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 14 дэх тал),

 

2. Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-122/0024 дугаартай:

“...үнэлэгдэж буй Iphone 13 Pro Max маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 9 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 19-21 дэх тал),

 

3. Эд зүйл түр хураан авч, хохирогч О.Тэнүүнд “Iphone 13 Pro Max” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 51-52 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.*******гийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр найзуудын хамт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан шоу үзэж байгаад бие засах гээд явуулын ариун цэврийн байр луу орох гээд явж байхад газар цэнхэр өнгийн Iphone 13 загварын гар утас байхаар нь аваад үзэхэд унтраастай байхаар нь цүнхэндээ хийгээд, буцаж ороод шоу үзэж байгаад гэртээ харьсан.

Тэгээд тухайн гар утас манай гэрт нэг сар гаран унтраастай байгаад 2022 оны 10 дугаар сарын эхээр Теди төв дээр очоод, гар утасны кодыг тайлуулаад, өөрөө барьсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаж байна. Өөрийн буруутай үйлдлээс болж бусдад хохирол учруулсандаа харамсаж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 33-34 дэх тал) баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 36 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 38 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 42 дахь тал), шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар (хэргийн 64 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, хөрөнгө үнэлгээний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн үнэлгээчин гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 64 дэх тал) 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Б.*******д холбогдох эрүүгийн 22100 2712 0064 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр******* дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан урлагийн тоглолтын үеэр иргэн О.Тэнүүний гээсэн 3.500.000 төгрөгийн үнэ бүхий Iphone 13 Pro Max загварын гар утсыг олж аван, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч ашигласан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч О.Тэнүүний: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр болон найзуудын хамт Цэнгэлдэх хүрээлэнд болсон Татар-Люмино нэртэй шоу тоглолтыг үзсэн. Тэгээд дүүдээ мессеж явуулчихаад утсаа пальтоныхоо зүүн талын халаасанд хийсэн. Ариун цэврийн өрөө орох гэхэд хүн ихтэй байсан учир гараад гадаа талбайд хүн харахааргүй газарт очиж бие засаад, буцаж ороод гар утсаа алга болгосон талаар мэдсэн. Ингээд утас руу залгахад холбогдох боломжгүй байсан учир цагдаад мэдэгдсэн. ...Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан учир надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 14 дэх тал),

- Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-122/0024 дугаартай:

“...үнэлэгдэж буй Iphone 13 Pro Max маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 9 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 19-21 дэх тал),

- эд зүйл түр хураан авч, хохирогч О.Тэнүүнд “Iphone 13 Pro Max” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 51-52 дахь тал),

- шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 33-34 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэх ба өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашигласан шууд санаатай үйлдлийг гээгдэл эд хөрөнгийг завших гэж ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгө,...бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч шүүгдэгч Б.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр******* дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан урлагийн тоглолтын үеэр иргэн О.Тэнүүний гээсэн 3.500.000 төгрөгийн үнэ бүхий Iphone 13 Pro Max загварын гар утсыг олж, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг  мэдсээр байж авч ашигласан үйлдэл нь “гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гээгдэл эд хөрөнгө, ...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчлан тогтоосон.

 

Хэрэгт шинжээчээр томилогдон ажилласан Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-122/0024 дугаартай дүгнэлтээр хохирогч О.Тэнүүний гээгдүүлсэн “Iphone 13 Pro Max” маркийн гар утсыг хэрэг гарсан тухайн цаг үеийн зах зээлийн хандлагын аргаар үнэлж, үнийг 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гэж тогтоосон /хэргийн 19-21 дэх тал/ ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хохирлын бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

 

Шүүгдэгч Б.******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч О.Тэнүүний алдагдсан гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан болох нь хохирогч О.Тэнүүний мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн “гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 14 дэх тал), Эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хэргийн 51-52 дахь тал) баримтуудаар тус тус нотлогдсон.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Б.*******гийн дээрх гэмт үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна. 

 

Иймд шүүгдэгч Б.*******г “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.       

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан:

- “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялаас чөлөөлөх” гэсэн саналыг харгалзан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокуророос гаргасан саналын хүрээнд торгох ял шийтгэж, оногдуулсан эрүүгийн хариуцлагаас Б.*******г чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт Энэ хэрэгт Б.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон      

 

ТОГТООХ нь:

 

1. Турсага овогт******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас Б.*******г чөлөөлсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД