Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/06

 

 

 

 

 2022         12         22                                        2023/ШЦТ/06

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч Ц.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц. овогт Ц.ийн Б.ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 3519 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Наби” солонгос ресторанд бармен ажилтай, Ц. овогт Ц.ийн Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б. нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наби” солонгос ресторанд хохирогч Д.Г.тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наби” нэртэй солонгос ресторанд эхнэр С.Одончимэг, найз Ц.Бэхбат нарын хамт орсон. Тэгээд хоол захиалж найз У.Бэхбаттай тус бүрийн 0.5 литрийн 3 ширхэг пиво уугаад, хоорондоо ярилцаад сууж байхад хар өнгийн богино ханцуйтай цамц, хар өнгийн өмдтэй, биедээ таарсан махлаг, бор царайтай, 165-170 см орчим өндөртэй, харсан тохиолдолд таних бармен залуу “хаах болчихоод байна, гар” гэж хэлэхэд нь эхнэр С.Одончимэг “одоо гарлаа, ууж байгаа пиво нь дуусаагүй байх шиг байна” гэж хэлэхэд нь хажуу талаас нь эхнэр нь гэх эмэгтэй уурлаад “тамхи татаж болохгүй” гэж эвгүй харилцаа үүсгэхэд нь ширээн дээр байсан аягыг шидэж хагалахад бармен залуу ирж, хурдан хугацаанд ямар үйлдэл хийсэн болохыг мэдэхгүй, толгой хэсгээс цус гаргаж, намайг манарлын байдалтай болгож, газар унагахад нь эхнэр С.Одончимэг нөгөө залуутай маргалдаж байх шиг харагдсан. Тэгээд найз У.Бэхбат намайг босгож гаргах гэж байхад ухаан санаа орж гараад, шилэн хаалга онгорхой байх шиг болохоор нь гарах гэсэн чинь хаалга хаалттай байж таараад, хаалгыг хагалчихаад машиндаа орж суусан. Үүний дараа удалгүй эхнэр хойноос гарч ирсэн. Тухайн газарт өөр ямар нэгэн маргаан болсон зүйл байхгүй. Миний хувьд уг газрын эвдсэн зүйлийг төлж барагдуулна. Миний баруун хөмсөг сэтэрч, толгой хэсэгт хагарсан гэмтэл учирсан." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

...Би эмнэлгийн байгууллагаар үзүүлж, эмчилгээ  хийлгээгүй болохоор ямар нэгэн баримт байхгүй. Миний хувьд нөгөө хүнтэйгээ ярилцаж, хоорондоо учир зүйгээ олсон болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд ямар нэгэн гомдол санал нэхэмжилж, шүүх хуралд оролцох шаардлага байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

- Гэрч С.Одончимэгийн өгсөн: “ “Наби” ресторанд тооцоогоо төлчихөөд сууж байхад нөгөө бармен залуу “манайх хаах гэж байна” гээд олон дахин сануулаад байсан. Тэгэхэд манай нөхөр Д.Г. нь согтсон байсан тул бачуураад стакан буюу пивоны бокалаа шал руу шидээд хагалчихсан юм. Тэгэхэд нөгөө бармен залуу шууд түлхээд, нэг цохиод унагаасан. Тэгэхэд манай нөхөр газар хэвтээд, толгойноос нь цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

- Гэрч Ч.Хулангийн өгсөн: “Би “Наби” нэртэй солонгос хоолны ресторанд менежерийн ажил хийдэг. Харин нөхөр маань тус газар бармен хийдэг. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 01:00 цагийн орчимд манай ресторан хаах болж, би нөхөртөө эдгээр үйлчлүүлж байгаа хүмүүст шаардлага тавиарай гэж хэлсэн. Тэдгээр хүмүүс “10 минут, одоохон” гэх мэтээр суусаар байгаад 2 цаг шахуу суучихсан байсан. Гэтэл рестораны зааланд хүмүүс хоорондоо маргалдсан, чанга дуу чимээ гарахаар нь би зааланд очиход сууж байсан эрээн цамцтай эрэгтэй хүн нөхөр лүү пивоны бокал авч шидэхэд нь нөхөр маань бултаж, пивоны шилэн бокал хана руу цохигдон бутарч хагарсан. Би тэр хүнд хандаж “та нар яагаад байгаа юм бэ, хүн рүү бокал шидээд нүүр лүү нь оночихвол яах юм бэ” гэж хэлэхэд эргэж хараад “хаана чанга дуутай жингэр хуцаад байна” гэж над руу дайраад гараа сарвайхад нь нөхөр маань тэр залууг хүчтэй түлхсэн бөгөөд мөргөхдөө хананы булантай хэсгийг толгойгоороо мөргөж, шалан дээр унасан. Өөр ямар нэгэн барьцалдсан, зодолдсон зүйл болоогүй. Тэр үл таних согтуу залуугийн толгойноос цус гарч байсан, нүүрэнд нь ямар нэгэн шарх байгаагүй. Миний болон нөхрийн биед халдсан зүйл байхгүй. Нөхөр Ц.Б. энэ хүнийг түлхэхэд толгойгоороо хананы ирмэг мөргөсөн. Үүнээс болж зулайд нь шарх үүссэн байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13489 тоот: “Д.Г.ийн биед баруун хөмсөг, зулайд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун өвдөгт цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 5-8/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-16/,

- Ц.Б.ын яллагдагчаар өгсөн: “Намайг уг залууг түлхэж унагахад урагш савж, зулай, нүүр орчмоор хана мөргөж унаад, толгой хэсгээс нь цус гарч байсан болохоор миний хувьд зулай хэсэгт учирсан гэмтлийг учруулсан гэж бодож байгаа ба бусад гэмтэл нь учирсан байхыг мөн үгүйсгэхгүй. Ямартаа ч миний буруутай үйлдлээс хамаарч гэмтэл учирсан нь үнэн. Тухайн үед байгууллагад учирсан хохирлын асуудлыг Д.Г.тэй ярьж шийдсэн болохоор уг асуудалтай холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б. нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наби” солонгос ресторанд хохирогч Д.Г.тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Д.Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наби” нэртэй солонгос ресторанд эхнэр С.Одончимэг, найз Ц.Бэхбат нарын хамт орсон. Тэгээд хоол захиалж найз У.Бэхбаттай тус бүрийн 0.5 литрийн 3 ширхэг пиво уугаад, хоорондоо ярилцаад сууж байхад хар өнгийн богино ханцуйтай цамц, хар өнгийн өмдтэй, биедээ таарсан махлаг, бор царайтай, 165-170 см орчим өндөртэй, харсан тохиолдолд таних бармен залуу “хаах болчихоод байна, гар” гэж хэлэхэд нь эхнэр С.Одончимэг “одоо гарлаа, ууж байгаа пиво нь дуусаагүй байх шиг байна” гэж хэлэхэд нь хажуу талаас нь эхнэр нь гэх эмэгтэй уурлаад “тамхи татаж болохгүй” гэж эвгүй харилцаа үүсгэхэд нь ширээн дээр байсан аягыг шидэж хагалахад бармен залуу ирж, хурдан хугацаанд ямар үйлдэл хийсэн болохыг мэдэхгүй, толгой хэсгээс цус гаргаж, намайг манарлын байдалтай болгож, газар унагахад нь эхнэр С.Одончимэг нөгөө залуутай маргалдаж байх шиг харагдсан. Тэгээд найз У.Бэхбат намайг босгож гаргах гэж байхад ухаан санаа орж гараад, шилэн хаалга онгорхой байх шиг болохоор нь гарах гэсэн чинь хаалга хаалттай байж таараад, хаалгыг хагалчихаад машиндаа орж суусан. Үүний дараа удалгүй эхнэр хойноос гарч ирсэн. Тухайн газарт өөр ямар нэгэн маргаан болсон зүйл байхгүй. Миний хувьд уг газрын эвдсэн зүйлийг төлж барагдуулна. Миний баруун хөмсөг сэтэрч, толгой хэсэгт хагарсан гэмтэл учирсан." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

...Би эмнэлгийн байгууллагаар үзүүлж, эмчилгээ  хийлгээгүй болохоор ямар нэгэн баримт байхгүй. Миний хувьд нөгөө хүнтэйгээ ярилцаж, хоорондоо учир зүйгээ олсон болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд ямар нэгэн гомдол санал нэхэмжилж, шүүх хуралд оролцох шаардлага байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

- Гэрч С.Одончимэгийн өгсөн: “ “Наби” ресторанд тооцоогоо төлчихөөд сууж байхад нөгөө бармен залуу “манайх хаах гэж байна” гээд олон дахин сануулаад байсан. Тэгэхэд манай нөхөр Д.Г. нь согтсон байсан тул бачуураад стакан буюу пивоны бокалаа шал руу шидээд хагалчихсан юм. Тэгэхэд нөгөө бармен залуу шууд түлхээд, нэг цохиод унагаасан. Тэгэхэд манай нөхөр газар хэвтээд, толгойноос нь цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

- Гэрч Ч.Хулангийн өгсөн: “Би “Наби” нэртэй солонгос хоолны ресторанд менежерийн ажил хийдэг. Харин нөхөр маань тус газар бармен хийдэг. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 01:00 цагийн орчимд манай ресторан хаах болж, би нөхөртөө эдгээр үйлчлүүлж байгаа хүмүүст шаардлага тавиарай гэж хэлсэн. Тэдгээр хүмүүс “10 минут, одоохон” гэх мэтээр суусаар байгаад 2 цаг шахуу суучихсан байсан. Гэтэл рестораны зааланд хүмүүс хоорондоо маргалдсан, чанга дуу чимээ гарахаар нь би зааланд очиход сууж байсан эрээн цамцтай эрэгтэй хүн нөхөр лүү пивоны бокал авч шидэхэд нь нөхөр маань бултаж, пивоны шилэн бокал хана руу цохигдон бутарч хагарсан. Би тэр хүнд хандаж “та нар яагаад байгаа юм бэ, хүн рүү бокал шидээд нүүр лүү нь оночихвол яах юм бэ” гэж хэлэхэд эргэж хараад “хаана чанга дуутай жингэр хуцаад байна” гэж над руу дайраад гараа сарвайхад нь нөхөр маань тэр залууг хүчтэй түлхсэн бөгөөд мөргөхдөө хананы булантай хэсгийг толгойгоороо мөргөж, шалан дээр унасан. Өөр ямар нэгэн барьцалдсан, зодолдсон зүйл болоогүй. Тэр үл таних согтуу залуугийн толгойноос цус гарч байсан, нүүрэнд нь ямар нэгэн шарх байгаагүй. Миний болон нөхрийн биед халдсан зүйл байхгүй. Нөхөр Ц.Б. энэ хүнийг түлхэхэд толгойгоороо хананы ирмэг мөргөсөн. Үүнээс болж зулайд нь шарх үүссэн байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13489 тоот: “Д.Г.ийн биед баруун хөмсөг, зулайд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун өвдөгт цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 5-8/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-16/,

- Ц.Б.ын яллагдагчаар өгсөн: “Намайг уг залууг түлхэж унагахад урагш савж, зулай, нүүр орчмоор хана мөргөж унаад, толгой хэсгээс нь цус гарч байсан болохоор миний хувьд зулай хэсэгт учирсан гэмтлийг учруулсан гэж бодож байгаа ба бусад гэмтэл нь учирсан байхыг мөн үгүйсгэхгүй. Ямартаа ч миний буруутай үйлдлээс хамаарч гэмтэл учирсан нь үнэн. Тухайн үед байгууллагад учирсан хохирлын асуудлыг Д.Г.тэй ярьж шийдсэн болохоор уг асуудалтай холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Б.ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Б.ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Б.ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц. овогт Ц.ийн Б.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б.ад оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД