Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Санги-Очирын Олзод |
Хэргийн индекс | 105/2022/1783/Э |
Дугаар | 2023/ШЦТ/19 |
Огноо | 2022-12-26 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/19
2022 12 26 2023/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Г.Чанцалдулам,
шүүгдэгч Э.М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х. овогт Э.ын М.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 05193 3828 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Х. овогт Э.ын М..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М. нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Чулуутын АОС 1-14 тоот гэртээ хамтран амьдрагч Т.О.тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Т.О.гийн өгсөн: “Э.М. нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр 3 жил болж байна. Дундаасаа 2 хүүхэдтэй, албан ёсны гэрлэлтийн баталгаагүй, хамтран амьдрагчид байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Чулуутын АОС 1-14 тоотод гэртээ амарч байсан. Э.М. бид хоёр муурын зулзаганаас болж хоорондоо маргалдсан. Манайх муур тэжээдэг юм. Түжигнээд байхаар нь би гэрээс гаргасан чинь Э.М. уурласан. Миний баруун гарын булчин хэсэгт 1 удаа гараараа шууд цохисон. Тэгээд маргалдаж байгаад бид хоёр унтаад өгсөн. Маргааш өглөө нь босож ирээд дахин хэрэлдээд, өөрийнхөө бурууг мэдэхгүй гуйлгах гээд байдаг юм уу гээд миний толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохиод, төмөр сандлаар миний гуя, гар хэсэгт 1 удаа цохисон. Хөлөөрөө бас олон удаа өшиглөсөн, тоог нь санахгүй байна. Би нүүрээ дараад доошоо хараад суусан байсан. Миний гар хэсэг бас цохигдоод байсан. Би гэрээсээ хөл нүцгэн гарч гүйгээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 20/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14617 тоот: “Т.О.гийн биед цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвуу, зүүн бугуй, зүүн гарын шуу, зүүн талын хөхлөг сэртэн, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.М. нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Чулуутын АОС 1-14 тоот гэртээ хамтран амьдрагч Т.О.тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Э.М.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.М. нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Чулуутын АОС 1-14 тоот гэртээ хамтран амьдрагч Т.О.тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Т.О.гийн өгсөн: “Э.М. нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр 3 жил болж байна. Дундаасаа 2 хүүхэдтэй, албан ёсны гэрлэлтийн баталгаагүй, хамтран амьдрагчид байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Чулуутын АОС 1-14 тоотод гэртээ амарч байсан. Э.М. бид хоёр муурын зулзаганаас болж хоорондоо маргалдсан. Манайх муур тэжээдэг юм. Түжигнээд байхаар нь би гэрээс гаргасан чинь Э.М. уурласан. Миний баруун гарын булчин хэсэгт 1 удаа гараараа шууд цохисон. Тэгээд маргалдаж байгаад бид хоёр унтаад өгсөн. Маргааш өглөө нь босож ирээд дахин хэрэлдээд, өөрийнхөө бурууг мэдэхгүй гуйлгах гээд байдаг юм уу гээд миний толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохиод, төмөр сандлаар миний гуя, гар хэсэгт 1 удаа цохисон. Хөлөөрөө бас олон удаа өшиглөсөн, тоог нь санахгүй байна. Би нүүрээ дараад доошоо хараад суусан байсан. Миний гар хэсэг бас цохигдоод байсан. Би гэрээсээ хөл нүцгэн гарч гүйгээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 20/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14617 тоот: “Т.О.гийн биед цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвуу, зүүн бугуй, зүүн гарын шуу, зүүн талын хөхлөг сэртэн, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Э.М.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.М.т Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Т.О. нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.М.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х. овогт Э.ын М.ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М.т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Э.М.т оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.М. нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД