| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2023/0015/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/25 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
2022 12 27 2022/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цасшихэр
улсын яллагч Б.Цэцэгмаа
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б холбогдох эрүүгийн 2206 00700 3390 дугаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 04 сарын 01-ний Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-75а тоотод оршин суудаг, 2 удаа ял шийтгүүлж байсан, сүүлд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 862 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг, мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн 2021 оны 08 сарын 26-ны өдрийн 595 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нийт 540 цагийн хугацаагаар тогтоосон, дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 492 цагийн ялын нэг өдрийг 8 цагаар тооцон нийт 61 хоногийн хорих ялаар сольж одоо Хорих 441-р ангид ял эдэлж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Болдын Боогоо, регистрийн дугаар /РД:УУ91040131/ Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Б.Боогоо нь 2022 оны 01 сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, Баянзүрх захын урд зам дээр 2007 оны 08 сарын 10-ны өдөр төрсөн, 14 нас 05 сар 07 хоногтой Бэсүд овогт Түвшингийн Сайнцогийн эзэмшлийн айпоне икс загварын 700000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.Сайнцогийн өгсөн: Би 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 3-р хороо, 13-ын автобусны буудлаас зүүн салаа –Халдварт гэсэн чиглэл-3 буюу 13-075 грашны дугаартай нийтийн тээвэрт суугаад Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт буухдаа өөрийн эзэмшлийн айфон икс маркийн гар утсаа алдсан. Би яг хаана алдсан мэдэхгүй байгаа хамгийн сүүлд туннелээс доошоо алхаж байхдаа гар утсаа шалгахад байсан. Би тэгээд Баянзүрх дүүргийн 6-р хороо, 22б-123 тоот гэртээ ороод гар утсаа гаргаж ирэх гэтэл миний гар утас байхгүй байсан. Би тухайн үед 9 настай эмэгтэй дүүтэйгээ хамт явж байсан. Би улаан куртик, хар юүдэнтэй цамц, хар өмд, шар өнгийн timberland гуталтай байсан. Манай дүү улаан куртик, хар өмд ягаан ноосон малгайтай явж байсан. Би гар утсаа 850000 төгрөгөөр фэйсбүүк зар дээрээс худалдаж авч байсан. Одоо 800000 төгрөгөөр үнэлж байна. Миний гар утас хар өнгөтэй, ард талын камерны эсрэг талд цуурсан байгаа. Дэлгэцний код 852585 гэж байгаа, миний гар утсанд байршил тогтоох апплейкшн байхгүй. Миний гар утасны имэй код байхгүй, тухайн үед би 96020054 гэсэн дугаар ашиглаж байсан. Миний бодлоор автобусанд гар утсаа алдсан гэж бодож байна, “...Нийслэлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчаас бүрэн бүтэн ажиллагаа хэвийн хүлээж авсан. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг, /хх-ийн 16,20 / Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас “Дамно” ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр iphonex гар утас 700000 төгрөг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 21-22/зэрэг нотлох баримтуудыг судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч гэм буруугийн талаар Шүүгдэгч Б.Боогоо нь 2022 оны 01 сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, Баянзүрх захын урд зам дээр 2007 оны 08 сарын 10-ны өдөр төрсөн, 14 нас 05 сар 07 хоногтой Бэсүд овогт Түвшингийн Сайнцогийн эзэмшлийн айпоне икс загварын 700000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: Насанд хүрээгүй хохирогч Т.Сайнцогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16, 20/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 21-22/ Хулгайлах гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Иймд шүүгдэгч Б.Боогоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Бусад асуудлаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Боогоо төлөх үүрэгтэй байх ба насанд хүрээгүй хохирогч Т.Сайнцог мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утсаа бүрэн бүтэн ажиллагаатай хэвээр нь Нийслэлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээрээс хүлээж авсан болох түүний өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Боогоог бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Боогоо нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. Улсын яллагч: Шүүгдэгч Б.Боогоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, саналыг гаргасан, Шүүх шүүгдэгч Б.Боогоод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, түүний урьд удаа дараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал мөн улсын яллагчийн саналыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх 492 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольсон 61 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг нийт 6 сар 15 хоногоор тогтоож уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 18 хоногийг эдлэх ялд нь оруулах тооцох, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Б овогт Б.Б Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б 6 /зургаан/ сар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б энэ тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ял дээр өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 862 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 492 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 75 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 492 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 61 хоногийн хорих ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялын хугацааг нийт 6 сар 15 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 6 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон 18 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА