Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2019/00046/И |
Дугаар | 135/ШШ2019/00591 |
Огноо | 2019-06-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2019/00591
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00046/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .......... аймаг, ........... сум, ........ баг, .......... хороолол, ...... байр, .... тоотод оршин суух ..... овгийн *******- /РД: ........., утас: ............ /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......... аймаг, ......... сум, ....... баг, ......... хороолол, ..... байр, ........ тоотод оршин суух .......... овгийн *******- /РД: .......... , утас: ............. /-д холбогдох
“......... аймаг, ....... сум, ... дүгээр баг, ... хороолол, .... дугаар байр ... тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцнаас ногдох хэсэг гаргуулж, орон сууцыг охин *******-, өөрийн нэр дээр шилжүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие *******- нь Х.М-той 2008 оны 12 сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулж амьдарч байгаад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өрийн 1169 дугаартай Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцлуулсан. Бидний хамтын амьдралын дундаас 2012 оны 07 дугаар сарын 19-нд төрсөн охин *******- төрсөн. Одоо миний асрамжинд байгаа. Одоо нэгэнт гэрлэлт цуцлагдсан цаашид хамтын амьдрал үргэлжлэхгүй учраас гэрлэсний дараа бий болсон одоо амьдарч байгаа орон сууцны зориулалт бүхий гэр бүлийн дундын өмч болох Дархан-Уул аймаг, ...... сум, ... баг, ... байр, ... тоот, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003..... дугаартай, 1 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгө, Х.М-ын өмчлөлд бүртгэлтэй хөдлөх эд хөрөнгө болох Приус-20 маркын 00-00 Дар улсын дугаартай, хар өнгийн суудлын автомашинаас ноогдох хувийг гаргуулна.
Гэр бүлийн дундын өмч үл хөдлөх эд хөрөнгө болох ........... сумын ....-р баг, ....-р байр, ............. тоот ........ мкв талбайтай, 1 өрөө орон сууц нь нэхэмжлэгч миний анх тодорхойлсон зах зээлийн үнэ 28,000,000 төгрөгөөр үнэлсэн нь хөрөнгийн үнэлгээ шинжээчийн дүгнэлтээр 30,000,000 төгрөгөөр үнэлгээ тогтоогдсон байна. Тус үнэлгээний дагуу гэр бүлийн 3 гишүүний 1 хүнд оногдох хэсэг 10,000,000 төгрөг байх ба нэхэмжлэгч *******- нь үл хөдлөх эд хөрөнгө 1 өрөө орон сууцыг охин *******-ын хамт авч үлдэх, байрнаас оногдох хэсэг 10,000,000 төгрөгийг хариуцагч Г.Х.М-д өгөх, гэр бүлийн дундын өмч хөдлөх эд хөрөнгө Приус-20 маркийн 00-00 ДАР улсын дугаартай, хар өнгийн, тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 15,000,000 төгрөгөөр тодорхойлсон нь шинжээчийн дүгнэлтээр 8,500,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон байна. Миний бие автомашинаас ногдох хэсэг гаргуулах тухай Г.Х.М-д автомашиныг үлдээхээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, зарим хэсгийг тодруулж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар *******-, Г.Х.М- нарын гэрлэлтийг цуцалсан. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт 5 байр 26 тоот байрлах 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003........... дугаартай нэг өрөө орон сууц, гэр бүлийн хэрэгцээнд зориулж авсан хар өнгийн 00-00 ДАР улсын дугаартай суудлыг авто машин зэрэг хөрөнгүүдтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Анх нэхэмжлэгч гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 21,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад 1 өрөө байраа авч үлдээд охин болон өөрт ногдох байрны хэсгийг хасаад зөрүү 10 сая төгрөгийг өгөөд. Машинаас ногдох хувь авахгүй энэ нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа. Хамт амьдарч байгаа гэж хариуцагч тайлбартаа бичээд байгаа боловч гэр бүлийн халуун уур амьсгал гэж байхгүй дуртай үедээ гарч яваад хоногоор алга болдог гэж нэхэмжлэгч ярьсан. Иргэний хуулийн 126.1-т зааснаар гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө гэдэг нь нотлогдож байгаа. Хүүхдийг өсөж дассан орчноос нь салгахгүйгээр ур байрыг ээжид нь үлдээх нь зөв байх гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 131.2-т зааснаар 129.2 126.1-т зааснаар гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагч Г.Х.М- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Г.Х.М- миний бие нойр, хоол, өмсөж зүүхээ хасч таван жилийн хугацаанд сард- 560,000 төгрөг нийт-40,000,000 төгрөгөөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, 5-26 тоотын 18 мкв 1 өрөө байрыг өөрийн цалингаар худалдан авсан. Сард хэдэн төгрөг, ямар данс руу шилжүүлсэн тухай, байрыг худалдаж авсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх болно. Автомашины хувьд /приус-20 марк/ ажил гэрийн хооронд зай их тул өөрийн хувиарт хөрөнгө болох давхар цалингийн зээлээр худалдан авсан. Автомашиныг худалдан авсан цалингийн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөгийг одоо хүртэл төлж дуусаагүй бөгөөд шаардлагатай бол баримтыг шүүхэд гаргаж өгнө. Иймд байр машиныг дундын өмчид тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хамтын амьдралын дундаас төрсөн охин *******- нь Г.Х.М- миний бие болон эхнэр *******-ын асрамжинд одоог хүртэл 4-р баг 5-26 тоотод ам бүлийн хамт гурвуулаа амьдарч байна. Охин *******- Союз сургуульд суралцдаг бөгөөд сургалтын төлбөр 2,500,000 төгрөгийг сар бүрийн хоолны төлбөр 60,000 төгрөг, хөгжмийн дугуйланд сар бүр 35,000 төгрөг бүх зардлыг миний бие төлдөг болно. Эдгээр баримтыг гаргаж өгч болно.
Ганхуяг овогтой Х.М- миний биед 2019.06.12-нд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэр бүлийн дундын өмчийн 4-р баг 5-26 тоот 18мкв 1 өрөө орон сууц өнөөдөр зах зээл дээр худалдаалах үнэ нь 30,000,000 төгрөгт огт хүрэхгүй хуучирсан байр. Зах зээлийн бодит ханш 20,000,000 байна. Приус-20 00-00 ДАР автомашиныг 2015.11 сард 8,550,000 төгрөгөөр хуучин автомашин худалдан авч байсан бөгөөд элэгдэл хорогдол хасагдаагүй, уг автомашиныг авсанаас хойш авто осолд 3 удаа орж бүтэн будаг замасктай болсон тул бодит үнэ биш байна. Уг автомашиныг цалингийн зээлээр ажлын хэрэгцээнд авч байсан бөгөөд цалингийн зээлийг одоо хүртэл төлж дуусгаагүй байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******- нь хариуцагч Г.Х.М-д холбогдуулан гэр бүлийн дундын өмчөөс 21,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага “Гэр бүлийн дундын өмч ......... аймаг, ....... сум, ... дүгээр баг, ... хороолол, .... дугаар байр ... тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцнаас ногдох хэсэг гаргуулж, орон сууцыг охин *******-, өөрийн нэр дээр шилжүүлэх тухай” гэж өөрчлөн тодруулжээ.
Хариуцагч Г.Х.М- ...шүүхийн байгууллага нэг ч гэсэн залуу гэр бүл, хүүхдийг элэг бүтэн үлдээнэ гэдэгт итгэж байна. Айл гэрийн маргаан, үл ойлголцол дуусаж, гэр бүлээ сэргээлгэнэ гэдэгт итгэж байна... гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгч *******-, хариуцагч Г.Х.М- нар нь 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд бөгөөд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1169 дүгээр шийдвэрээр *******-, Г.Х.М- нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин *******-ыг эх *******-ын асрамжид үлдээж, *******-ад тэтгэлэг сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохоор хуульчилсан, нэхэмжлэгч *******- мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар гэрлэлт цуцалсны дараа дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Маргааны зүйл болсон Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 10 хороолол, 5 дугаар байр 26 тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2013 оны 09 дүгээр 13-ны өдөр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2003........ дугаарт *******-, Г.Х.М- нарын нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлсэн байна.
Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэснээр 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох нь 000220844 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг “гэр бүлийн гишүүн” гэж хуульчилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр тодорхойлно, Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар ногдох хэсгийг эд хөрөнгөөр өгөх боломжгүй бол үнийг нь төлнө, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлно гэснээр гэр бүлийн дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг дараах байдлаар хуваарилах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *******-, хариуцагч Г.Х.М-д холбогдуулан гэр бүлийн дундын өмч ......... аймаг, ....... сум, ... дүгээр баг, ... хороолол, .... дугаар байр ... тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцнаас ногдох хэсэг гаргуулж, орон сууцыг охин *******-, өөрийн нэр дээр шилжүүлэх, хариуцагч Г.Х.М-д 00-00 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг үлдээж, ногдох хэсэг 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилснийг хариуцагч Г.Х.М- гардан авч танилцсан, ...гэр бүлийн дундын өмчийн 4-р баг 5-26 тоот 18мкв 1 өрөө орон сууц өнөөдөр зах зээл дээр худалдаалах үнэ нь 30,000,000 төгрөгт хүрэхгүй хуучин байр, бодит ханш 20,000,000 байна. Автомашиныг цалингийн зээлээр авч байсан, зээлийг төлж дуусаагүй... гэж маргаж, хариу тайлбар ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна, мөн зүйлийн 129.3-д гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэж заасны дагуу маргааны зүйл болох гэр бүлийн дундын өмч ......... аймаг, ....... сум, ... дүгээр баг, ... хороолол, .... дугаар байр ... тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны зах зээлийн үнийг томилогдсон шинжээч 30,000,000 төгрөг гэж тогтоосон тул *******-аас 15,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Х.М-д олгож шийдвэрлэв.
Дээрх хуульд зааснаар болон 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин *******-ын одоогийн өсөж торниж байгаа орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй, хүүхдийн язгуур эрх ашгийн үүднээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар ......... аймаг, ....... сум, ... дүгээр баг, ... хороолол, .... дугаар байр ... тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөс Г.Х.М-ыг хасаж бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй.
*******-, Г.Х.М- нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин *******-ыг эх *******-ын асрамжид үлдээж шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1169 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр байгаа, Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ сэргээлгээгүй байгаа тул хариуцагч Г.Х.М-ын ...Айл гэрийн маргаан, үл ойлголцол дуусаж, гэр бүлээ сэргээлгэнэ гэдэгт итгэж байна... гэх татгалзал үндэслэлгүй, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, эрүүл мэнд, хувийн харилцааны нууц, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй” гэснээр охин *******- орон сууцаар хангуулах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д шинжээчийн зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ, 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасны дагуу томилогдсон шинжээч Капитал зууч ХХК-ийн шинжээчийн зардал 120,000 төгрөгийг талуудад хувааж хариуцуулж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор хуульчилсан тул нэхэмжлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хас банк, Төрийн санд 2190600686130 нэхэмжлэхийн дугаараар тушаасан 265,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Х.М-оос нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар хариуцагч Г.Х.М-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 129 дүгээр хуулийн 129.6-т зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2002...... дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, ........ дүгээр баг, ..... байр, ..... тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөс Г.Х.М-ыг хасч, *******-, *******- нарыг өмчлөгчөөр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэгч *******-аас 15,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Х.М-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу шинжээчийн зардалд нэхэмжлэгч *******-аас 60,000 төгрөг, хариуцагч Г.Х.М-оос 60,000 төгрөг тус тус гаргуулан “Капитал зууч” ХХК”-д олгож, нэхэмжлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хас банк, Төрийн санд 2190600686130 нэхэмжлэхийн дугаараар тушаасан 265,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Х.М-оос улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ