Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Г.Баясгалан,

хохирогч Ч.*******,

хохирогчийн өмгөөлөгч Э. /ҮД:3178/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж. /ҮД:2264/, Д. /ҮД:2620/,

            гэрч Ч.*******,

шинжээч Р.*******,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймаг, суманд төрсөн, настай, , бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “” -д ажилтай, , , хамт , , тоотод оршин суух,

урьд ******* аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, улмаар Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 24 дүгээр захирамжаар 1 жил 5 cap 04 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

   ******* овогт *******ын ******* /РД: ОР810316/.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн , тоот дахь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ч.*******тай “танай ар гэрийнхэн намайг тоодоггүй” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүн рүү гэрийнхээ эд зүйл болох тоглоомын хайрцаг, аяга, жимс зэргийг шидэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун шуу, зүүн бугалгад цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэхэд би тийм аймар цохиж зодож, хэрэлдсэн зүйл байхгүй. Тэр орой би яах аргагүй ууж үзээгүй юмаа уугаад ухаан санаа тэгсэн байсан. Би энэ хүнийг зодоогүй, юм авч шидсэн. Шидсэн юм хананд ойгоод гар хөлөөрөө хамгаалах гэж байгаад үүссэн байх гэж бодож байна. 2021 оны 09 дүгээр сард цохиж зодож байсан зүйл байхгүй. Бид хоёрын ойр дотнын хүмүүс мэднэ. Бид хоёр тийм байдаггүй. Би хүнтэй хэрэлдэж чаддаггүй, хүнтэй зодолдож ч үзээгүй. Мэдүүлгээ арай дэндүү дэгсдүүлж өгсөн байна. Мэдүүлэгтэй нь санал нийлэхгүй байна” гэв.

 

            Хохирогч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 12 сарын 31-ний өдрийн өглөөнөөс эхлээд М.******* виски уугаад, орой 10 цагийн үед над руу дайрч эхэлсэн. Над руу юм авч шидээд, толгой руу цохиод бас хоолой боосон. Намайг босож ирээд утсаа авах гэтэл миний утсыг авч хугалсан. Гүйцээчихье гээд гутлаа авч над руу далайхад нь би орилсон. Хүүхэд уйлаад байхаар нь хүүхэд рүүгээ дуугүй байхгүй, яагаад уйлаад байгаа юм гээд бас дэр авч шидсэн” гэв.

 

            Гэрч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өнгөрсөн оны 12 сарын 31-ний орой 21 цаг 30 минутын алдад дүү Ч.*******гийн гэрт хүүхдэд нь бэлэг өгөх гэж орсон. Гаднаас нь очиход л дуу чимээ ихтэй, орилж чарлаж байсан. Хаалгыг нь тогшиход манай дүү хаалга тайлж өгсөн. Шалдан шахуу, бие, гар нь хөх няц болсон байдалтай, цаана нь энэ нөхөр хөлөө зүсчихсэн, цус гарсан, суусан байдалтай байсан. Явж ороод яасан юу болов гэтэл дүү юм ярьж дуугарч чадахгүй, нөхөр нь болох энэ залуу над руу “чамайг ална ийм ахтай байж яах юм” гэсэн байдалтай өөдөөс агсарсан. Хүүхэд нь уйлчихсан, хамаг хувцсыг нь тайлсан, хамаг гэр орноо буулгаад, хамаг юмаа хагалаад хаячихсан тийм байдалтай байсан. М.*******ын хөлөөс нь цус гарсан байхаар нь яасан юм гэтэл ёлканы тоглоомон дээр унаад хөлөө зүссэн гээд алчуур тавьсан байсан. Эмнэлэг явж үзүүлье, босоод ир гэтэл өөдөөс агсраад би ийм ахтай байх шаардлагагүй, чамайг ална гэж өөдөөс дайрахаар нь арай гайгүй болгоод суулгасан. Дүүгийнхээ хүүхдийг шалдан чигээр нь хөнжилд боогоод дүүгээ аваад гарч ирсэн. Тэгээд авч гараад гэртээ очсон. Уг нь цагдаад иймэрхүү байдалтай нөхөр гэртээ байна очиж шалгана биз гээд мэдэгдсэн. Очиход лав бүтэн шил вискиний талыг нь ганцаараа уусан байдалтай байсан. Иймэрхүү үйл явц болсон” гэв.

 

Шинжээч эмч Р.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Ч.*******гийн биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийг хийж дүгнэлт гаргасан. Тухайн үед үзлэг хийхэд Ч.*******гийн биед баруун шууны ар доод хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 2х2 см, урд дээд хэсэгт 2х1 см, дотор дээд хэсэгт 1.5х1.5 см хэмжээтэй, зах ирмэгээрээ шар, ногоон өнгийн туяа орсон хөхөлбөр өнгийн цус хуралттай байсныг үзэж тэмдэглэсэн байна. Тэгээд тухайн өдөр дүгнэлтээ гаргасан” гэв.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дахь тал),
  2. Гэрч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
  3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
  4. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 61-72 дахь тал) зэрэг болно.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж., Д. нар шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хохирогчоос гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 02 дахь тал),
  2. Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 05 дахь тал),
  3. Хохирогч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 06-08, 9-10 дахь тал),
  4. 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлт (хавтаст хэргийн 17 дахь тал),
  5. 2023 оны 01 сарын 03-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 19 дэх тал),
  6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
  7. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дахь тал),
  8. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 61-69, 70-72 дахь тал),
  9. 2023 оны 01 сарын 11-ний өдрийн зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 81 дэх тал),
  10. Шийтгэлийг биелүүлсэн Төрийн банкны Мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 82 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогчийн өмгөөлөгч Э. нь шинжлэн судлах нотлох баримт нь улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримттай давхацсан тул шинжлэн судлуулснаар тооцуулсан болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, хохирогчийн өмгөөлөгч Э. хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж. хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах, шүүгдэгчийн өмгөөлөгч Д. шүүгдэгч М.******* яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгуулах гэсэн байр сууринаас тус тус оролцож, дүгнэлт гаргаж мэтгэлцэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн , тоот дахь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ч.*******тай “танай ар гэрийнхэн намайг тоодоггүй” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүн рүү гэрийнхээ эд зүйл болох тоглоомын хайрцаг, аяга, жимс зэргийг шидэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун шуу, зүүн бугалгад цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт нь:

 

  • Хохирогч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүргийн , 55-10 тоот гэртээ нөхөр М.*******, өргөмөл охин Зулцэцэг /2 настай/ нарын хамтаар баяр тэмдэглэхээр ширээ засчихсан байж байсан. Тэгсэн манай нөхөр М.******* гэрт байсан 1 шил вискийг ганцаараа уугаад эхэлсэн. Тэгээд шөнө 22 цагийн үед уусан вискиндээ согтож тасраад над руу “танай ар гэрийнхэн намайг тоодоггүй, би уг нь өнөөдөр танай аав, ээж хоёрыг гэртээ урьж байхад ирсэнгүй шүү дээ” гэж хэлээд уурлаж агсам тавьж эхэлсэн. Тэгэхээр нь би түүнд уурлаад “чи согтчихоод болиоч ээ, одоо унтаж амар” гэсэн чинь миний Самсунг А10 маркийн гар утсыг надаас булааж аваад нугасаар нь гараараа нугалаад эвдэлчихсэн. Би түүнд уурлаад “чи чинь одоо яагаад байгаа юм бэ” гэхэд над руу дайраад миний толгой руу гараараа 3 удаа цохиод, үргэлжлүүлээд гэрт байсан тоглоомын хайрцаг, жимс, аяга зэргийг над руу шидэхэд нь би гараараа хааж түүнийг болиулсан юм. Үүний дараа М.******* бид хоёрын хэрүүл маргаан хэсэг намжаад байж байтал М.******* нь ёлканы тоглоомон дээр гишгээд хөлөө зүсчихсэн. Тухайн үед гаднаас манай төрсөн ах Ч.******* манай хүүхдэд шинэ жилийн бэлэг өгөхөөр орж ирсэн. Тэгээд болсон үйл явдлыг анзаарч хараад М.*******т “чи наад хөлөө зүсчихсэн юм бол эмнэлэг явж үзүүлээч” гэхэд манай ах руу “би өөрөө үзүүлэх юмаа үзүүлчихнэ чамаар заалгахгүй” гэж уурлаж орилоод эхэлсэн. Тэгтэл манай ах М.*******той баярын өдөр хэрэлдэж муудалцахгүй гээд намайг болон манай охиныг дагуулаад манайхаас явсан. ...Хүүхдээ бол цохиж зоддог асуудал байхгүй ээ, харин 2021 оны 09 дүгээр сард М.******* гэртээ архи ууж согтчихоод надад агсам тавьж миний мөр хэсэг рүү гараараа цохиж байсан. Тухайн үед нь бол би цагдаа сэргийлэх гэж явалгүй чимээгүй орхичихсон. ...Гэмтлийг М.******* нь над руу агсам тавьж тоглоомын хайрцаг, жимс, аяга шидэхэд нь би тэдгээрийг нь баруун болон зүүн гараараа хааж оногдох үед учирсан гэмтэл байгаа юм. Миний толгойд айхтар гэмтэл шарх учраагүй. ...Би Налайхын эмнэлэг болон шинжээч эмчид үзүүлснээс өөр эмнэлгээр явж үзүүлж, эмчилгээ хийлгээгүй болохоор надад хохирол болон эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт бичиг байхгүй. ...Сүүлд М.******* миний гар утсыг эвдсэндээ гэмшээд шинээр гар утас авч өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дахь тал),

 

  • Гэрч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 22 цагийн үед байх Налайх дүүргийн , 55-10 тоотод амьдардаг дүү Ч.*******гийн хүүхдэд бэлэг өгөхөөр тэднийд очсон. Намайг тэднийд ирэхэд Ч.*******, М.******* нар хоорондоо хэрэлдэж маргалдсан шинжтэй, М.******* нь бол нэлээн согтчихсон ёлканы тоглоомон дээр хөлөөрөө гишгээд цус гарчихлаа гээд, гэр орных нь эд хогшил ундуй сундуй болчихсон байсан. Тэгэхээр нь би М.*******т хандаж “чи наад хөлөө боолгооч” гэхэд над руу уурлаж “чамд ямар хамаатай юм бэ” гээд хэрүүл маргаан өдөөд байхаар нь би баярын өдрөөр янз бүр болоод яах вэ гэж бодоод дүү Ч.*******г х нь хамт дагуулаад гэрлүүгээ явсан. Тухайн үед Ч.*******гийн нүүр ам нь бага зэрэг улайчихсан байхаар нь өөрөөс нь юу болсон талаар асуухад “М.******* над руу агсарч дайраад намайг цохиж зодон, над руу гэрт байсан эд зүйлсийг шидсэн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаар “Чулуунбаатарын *******гийн биед баруун шуу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Гэмтэл учирсан гэх цаг хугацаатай тохирч байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

  • Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /архи уухаараа байнга айлган сүрдүүлж, заналхийлдэг/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 61-72 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж., Д. нар дүгнэлтдээ “...хохирогч Ч.******* нь өөрийн мэдүүлгээ үнэн зөвөөр өгөх боломжгүй, шинээр гаргаж өгсөн баримтаар хохирогч Ч.******* олон улсын F25.2 буюу шизофрени эмгэгтэй, сэтгэцийн эмчийн хяналтад байдаг, энэ өвчин нь 2004 оноос эхэлсэн гэдэг нь өөрийнх нь мэдүүлгээр нотлогдож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн, F25.2 гэсэн сэтгэцийн өвчний онош нь олон улсын ямар ангилалд хамаарах, сэтгэл хөдлөлийн ямар шинж тэмдэг илрэх талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулаагүй тул нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэж, “...гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 27.1 дүгээр зүйлийг зөрчсөн, эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг үндэслэн дүгнэлт гаргасан” гэж, “...хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “манай нөхөр намайг цохиж, танхайрсан” гэх зөрчлийг шалгаад шийтгэл оногдуулчихсан” гэж, “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлж зүйлчилсэн нь үндэслэлгүй, хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр буюу тухайн эд зүйлсийг хана руу шидэх явцад Ч.*******гийн биед хөнгөн гэмтэл учирсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргаж, маргасныг шүүх хянаж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хохирогч ... сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, , нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж хуульчилжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ч.******* нь F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр гэх өвчний оноштой, хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь тогтоогдсон байх боловч хохирогч Ч.*******гийн шүүх хэлэлцүүлэгт мэдүүлэг өгч буй байдлаас шүүх дүгнэхэд хохирогч өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй байгаа байдал тогтоогдоогүй, түүнийг эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр гарч байгаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тогтвортой, болсон үйл баримтын талаар хангалттай мэдүүлж өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж байх ба түүний мэдүүлгийн эх сурвалж гэрч Ч.*******ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул “хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, хохирогчийн сэтгэцийн өвчний талаар шинжээч томилох, дүгнэлт гаргуулах зэрэг нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай тул хэргийг буцааж өгнө үү” гэх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбар, дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийг эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу шинжилгээний байгууллагаас томилно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ... баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно” гэж тус тус хуульчилжээ.

 

Өөрөөр хэлбэл хохирогч Ч.*******гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг үндэслэн эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг нээж, улмаар хүний биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзэн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргаж, прокурор хянаж прокурорын зөвшөөрөл олгож, шинжээч эмч хохирогч Ч.*******гийн биед үзлэг хийж, шинжээчийн дүгнэлт гаргасан байгаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйл, 27.1 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн гэх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0006877 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар эрх бүхий албан тушаалтан нь “Ч.*******гийн гаргасан манай нөхөр намайг цохиж, танхайрсан” гэх асуудлыг шалгаад холбогдогч М.*******ыг хохирогч Ч.*******гийн гар утсыг эвдэлсэн буюу эд хөрөнгө устгах, гэмтээх зөрчил үйлдсэнд тооцож, түүнд Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “хохирогч Ч.*******гийн гаргасан манай нөхөр намайг цохиж, танхайрсан” гэх зөрчлийг шалгаад шийтгэл оногдуулсан буюу нэг үйлдэлд хоёр хариуцлага хүлээлгэхгүй гэх тайлбар, дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.

 

            Шүүгдэгч М.*******ын гэрийнхээ эд зүйл болох тоглоомын хайрцаг, аяга, жимс зэргийг авч, хохирогч Ч.******* руу чиглүүлэн шидэж, биед нь халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ч.*******гийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

            Мөн шүүгдэгч М.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж , нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч М.*******, хохирогч Ч.******* нар нь 2018 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, 1 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “танай ар гэрийнхэн намайг тоодоггүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн биед халдсан, уг үйлдэлд хохирогчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж, айлган сүрдүүлдэг, хохирогчийн биед халдаж байсан зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх бөгөөд энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбар, дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй юм.

 

Иймд шүүгдэгч М.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.*******гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж. нь “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж, 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байсан атал шүүгдэгчийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, гэм буруу дээр маргасан, гэмшээгүй гэж үзэж 1.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байгаа нь ойлгомжгүй байх тул прокурорын өмнө гаргасан саналын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...М.******* нь ажил хөдөлмөр эрхэлдэг, хүүхдээ тэжээдэг, ийнхээ сэтгэцийн эм тариаг нь авч өгдөг байсан” гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д. нь “Хуульч хүний хувьд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх асуудлыг бид дэмжээд оролцох боломжтой байсан ч М.******* нь 9 жил амьдрахдаа хэзээ ч ээ зодож байгаагүй гэдэг, ...цаана нь эд хөрөнгө, үр асуудал үүсээд байгаа, би иргэний хэрэг маргаан дээр нь өмгөөлөгчөөр явж байгаа” гэх дүгнэлт

Хохирогчийн өмгөөлөгч Э. нь “Шүүх гэм буруутайд тооцсон байхад сэтгэцийн өвчтэй гээд ярьж байна, шүүгдэгч, хохирогч аль аль нь хөдөлмөрийн чадвар алдалттай, ... прокурорын саналыг дэмжиж байна” гэх дүгнэлт тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч М.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танай ар гэрийнхэн намайг тоодоггүй, манай гэрт ирсэнгүй гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, биед нь халдсан, аюулын зэргийн үнэлгээ бага буюу “2” оноо/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдолгүй гэх тайлбар/, хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой, эрүүл мэндийн байдал/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ