Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/02

2022           12            22                                        2023/ШЦТ/02                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Д ийн О д холбогдох эрүүгийн 2209000001841 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр  сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ... ХХК-д барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б  овогт Д ийн О  /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... худалдааны төвийн ард талд шинээр баригдаж буй барилга дотор өөрийн нөхөр Ч.Б ийг өмөөрч, хохирогч Д.Т ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан алхаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Д.О нь ...2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... худалдааны төвийн ард талд шинээр баригдаж буй барилга дотор өөрийн нөхөр Ч.Б ийг өмөөрч, хохирогч Д.Т ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан алхаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Д.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Х гэх хүний барилгын бригадад туслах ажилтнаар 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа ба өнөөдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дзвсгэр ...”-н зүүн талын нурааж байгаа барилга дээр ажлаа хийж байхад манай дарга Х нөхөр З тэнд ажиллаж байсан өөр бригадын хүмүүстэй муудалцаад барьцалдаад авахаар нь би З ахыг салгах гээд дундуур нь ороход З ахтай муудалцсан хүний эхнэр гэх 40 орчим насны танихгүй эмэгтэй миний толгой руу алхаар шууд цохисон. ...Толгой маш их өвдөөд тэд нараас холдоход толгойны араас цус гарч байсан. Тэгээд Х эгч “цагдаад дуудлага өгье” гээд дуудлага өгсөн. Миний толгой ар хэсгээрээ 2 газар хагарсан юм шиг байна. Би маш их гомдолтой байна. Зүгээр зодооныг салгах гэж байхад намайг тэр эмэгтэй алхаар цохисон. Би архи уугаагүй эрүүл байсан. Тухайн эмэгтэй ч гэсэн архи уугаагүй эрүүл байсан. Нөхрийгөө өмөөрөөд намайг алхаар цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

Гэрч Ч.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянбүрдийн “... ” барилгын ард шинээр баригдаж буй барилга дээр эхнэрийн хамт ажиллаж байсан бөгөөд хажуу талын барилга дээр З гэх хүн мөн ажиллаж байсан юм. Тэгээд З гэх хүн пассатны хөөс хуулаад, хуулсан хөөсийг нь манай эхнэр Д.О хажуу талын барилга руу зөөж байсан. Миний ажиллаж буй барилгын дээврийн хөөс дутаад захирал “Хажуу талын барилгаас авчих” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Д.О хөөс авах гэтэл З гэх хүн манай эхнэрийг “наад хөөсөө тавь” гэж маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би “чи одоо яасан сонин юм бэ, жижигхэн юман дээр харамлачих юм” гэж хэлсэн чинь З “Чи муу буугаад ир” гэж намайг дуудсан. Би 3 давхраас бууж очоод З гэх хүнтэй барьцалдаад авсан. З миний зүүн нүд рүү болон нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, З гийн туслах гэх Д.Т  бас танихгүй 2 залуутай нийлэн 4 хүн намайг тойрон хувцаснаас чангааж, танихгүй 2 залуугийн нэг нь миний хавирга руу жийсэн. Тэгээд би доошоо тонгойгоод байж байтал манай эхнэрийн дуу гарч “Та нар болиоч, өрөөсөн бөөртэй хүн” гэж намайг өмөөрч байгаа нь сонсогдсон. Тэгээд босоод иртэл манай эхнэр Д.Т  гэх залууг нь сандарсандаа салгах гээд алх, мод барьсан байж байгаад алхаараа цохичихсон байсан. Д.Т ын толгой хэсгээс цус гарсан байдалтай байсан. Тэгээд цагдаа ирээд аваад явсан. Маргааш нь ажил дээрээ ирчихсэн явж байсан. Манай эхнэр болон би Д.Т аас уучлал гуйсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13288 дугаартай “...Д.Т ын биед зулайн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/,

Шүүгдэгч Д.О ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах ...ын ард баригдаж байгаа барилга дээр өөрийн нөхөр Ч.Б тэй хамт ажиллаж байсан. Тэгээд барилгын дээврээс нөхөр Ч.Б барилгын хөөс буулгаж байсан. Харин би доороос барилгын хөөс аваад цааш нь буюу хашаа руу зөөж тавьчаад буцаад ирэхэд нөхөр Ч.Б ийг барилгын гадаа үүдэнд довжоон дээр хамт барилга дээр ажиллаж байсан 4 эрэгтэй хүн газар унагаагаад зодож байсан. Тэгээд тэд нарт хандаж “наадах чинь өрөөсөн бөөртэй хүн шүү дээ” гэж хэлээд барилгын хөөсөнд ашиглаж байсан гэх богинохон модыг баруун гартаа, алхаа зүүн гартаа барьж байсан. Би тухайн үед хоёр гартаа алх, мод барьж байснаа мэдэхгүй тэдэн дээр салгах гэж очсон. Салгах гээд зөндөө хэлтэл миний хэлсэн үгийг ерөөсөө тоохгүй байхаар нь би зүүн гартаа байсан алхаараа нэг хүнийг нь цохиод холдуулья гээд алхаараа савтал Түвшинжаргал гэх хүний толгой руу санамсаргүйгээр цохисон. Дараа нь цагдаа нар ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Манай нөхрийг 4 хүн нийлээд зодож байсан. Би гартаа алх барьснаа мартаад сандарсандаа цохисон байсан... гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.О нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Д.О нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... худалдааны төвийн ард талд шинээр баригдаж буй барилга дотор өөрийн нөхөр Ч.Б ийг өмөөрч, хохирогч Д.Т ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан алхаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Д.О  нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13288 дугаар дүгнэлтээр хохирогч Д.Т ын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.О ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Д.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Д.Т  нь хэрэгт нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Д.О ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч Д.Т  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Д.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.О нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.О ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.О ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 46-49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Д.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхээс шүүгдэгч Д.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүгдэгч Д.О нь ... тоотод тоотод байнга оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Д.О ыг дээрх хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн төмөр иштэй алх 1 ширхгийг зохих журмын дагуу устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Д ийн О ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О д шүүхээс оногдуулсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Т  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн төмөр иштэй алх 1 ширхгийг зохих журмын дагуу устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН