Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

2023 01 23                                        2023/ШЦТ/114

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цасшихэр

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч Ё.Ариунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ёндонжамцын Ариунтөгсөд холбогдох эрүүгийн 2206 00835 1434 хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 2001 оны 09 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, манюкурчны ажил хийдэг, Хан-Уул дүүргийн 5 дугаар Яармаг 7-196б тоот хаягт оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 05-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Ёндонжамцын Ариунтөгс /РД:УЖ01290589/

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг:

Шүүгдэгч Ё.Ариунтөгс нь нүүр номын цахим орчинд Kaori Miyezone гэх хаягнаас хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Баянзүрх дүүргийн 23-р хороо, Баатархайрхан 1528 тоотод оршин суух иргэн Б.Чогжиндоржид харааны линз Солонгос улсаас оруулж ирдэг гэж итгэл төрүүлэн, 2022 оны 01 сарын 11-ний өдөр үргэлжилсэн үйлдлээр 2 удаагийн гүйлгээгээр нийт 80000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, Цахим орчинд өөрийн Kaori Miyezone гэсэн нэртэй фэйсбүүк хаягаар хувьцаа захиалга, линз захиалга гэсэн хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас иргэн Б.Бэрцэцэг нь 2022 оны 02 сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 сарын 07-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр бараа захиалгын мөнгө гэж 516000 төгрөгийг өөрийн хаан банкны 5031710780 тоот данснаас шилжүүлж залилуулсан, Иргэн М.Отгонбилэгийг 2022 оны 04 сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутагт байрлах гэртээ байхдаа онлайн дэлгүүрээс бараа худалдан авах зорилгоор хандахад нь 112800 төгрөгийг зохиомол байдлыг бий болгож , бодит байдлыг нуух замаар холбогдох данс рүү шилжүүлэн авч залилсан, 2022 оны 04 сард хохирогч Б.Ариунболороос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Bizacci center Билэг үсчин , гоо сайханы салонд үйлчлүүлж байхдаа түүнээс 250000 төгрөгийг Wella plex үсний тос 50ml савалгаатай 300000 төгрөгийн үнэтэй Spay гэх брендийн үсний ангижруулагч 1 литрийн савалгаатай, 87000 төгрөгийн Spay брендийн үсний уураг 100ml савалгаатай 50000 төгрөгийн Wella брендийн үсний витамин 6мг-аар 8 ширхэгийг авч АТМ орж мөнгө шилжүүлээд ирье гэж хэлээд хуурч бүтээгдэхүүнүүдийг өөртөө шилжүүлэн авч 687000 төгрөгийн хохирол учруулж залилсан, Фэйсбүүк цахим орчинд буюу Precious online shop фэйсбүүк хаягтай онлайн дэлгүүрт Kaori Miyezone фэйсбүүк хаягнаас зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 09 сарын 05-ны өдөр иргэн Л.Чанцалнямаас Баянзүрх дүүргийн 8-р хорооны 40-р гудамжны 117а тоот гэртээ байхдаа харааны линз 2 ширхэг, гутал, 3 ширхэг куртик захиалахаар хаан банкны 5920521283 тоот данснаас интернет банк ашиглан шилжүүлсэн 190000 төгрөгийг, өөрийн эзэмшлийн хаан банкны 5033923582 тоот дансаар шилжүүлэн авч тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ё.Ариунтөгс нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:”... Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Б.Чогжиндорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2021 оны 01 сарын 11-ний өдөр өөрийн Болдбаатар Аниа гэх фэйсбүүк цахим хаягнаасаа харааны линз авахаар фэйсбүүк мэдээллийг үзэж байхад Kaori Miyezone гэх фэйсбүүк нэртэй хэрэглэгч харааны линз Солонгос улсаас албан ёсны бичигтэй 38 хувийн чийгшилтэй 1 жилийн хугацаатай 7-14 хоногийн дотор оруулж ирнэ гэсэн. Тэгээд тухайн хүнтэй фэйсбүүк чатаар холбогдоход харааны нэг линз авбал 1 ширхэг гоёлын линз үнэгүй дагалдана гэсэн. Тэгээд 1 харааны линз 45000 төгрөг гээд 5920060296 дугаарын дансыг өгсөн. Би өөрийн хаан банкны 5039125475 дугаарын данснаас 5920060296 дугаарын данс руу өөрийн гэрээсээ шилжүүлсэн. Араас нь над руу 88206552 дугаарын утаснаас миний 80116392 дугаар луу залгаад миний дахиад 35000 төгрөгийг дагалдах линз уруулны маскны мөнгө гэж хэлээд авсан. Тэгээд маргааш өглөө нь над руу мөнгө зээлээч гэж чат бичсэн би тухайн үед уурласан би линзээ авна. Би мөнгөө Баянзүрх дүүрэг 23-р хороо Баатархайрхан 1528 тоотоос өөрийн интернет банк ашиглан хаан банкны 503912575 дугаарын данснаас 5920060296 дугаарын данс руу 45000 төгрөг, мөн 35000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17/ 2. Хохирогч Б.Бэрцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 02 сарын 26-ны өдөр Ариунтөгс гэдэн хүний Kaori Miyezone гэсэн нэртэй фэйсбүүк хаягаар харьцаж 2022 оны 02 сарын 26-ны өдөр 5144093280 тоот дансанд 302500 төгрөг, 2022.03.01-03, 2022.03.07-ны өдрүүдэд 5038086127 тоот дансанд 213500 төгрөгийг Солонгос улсаас бараа захиалахаар шилжүүлсэн юм. Тэгтэл өнөөдрийг хүртэл бараа маань ирэхгүй мөнгийг маань буцааж өгөөгүй. Би Ариунтөгсийн 88206552 гэсэн дугаарт залгахаар холбогдохгүй ба авдаггүй чат бичээд хариу бичихгүй хэрнээ уншаад байгаа болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Би өөрийнхөө хаан банкны 5031710780 тоот данснаас нийт 9 удаагийн гүйлгээгээр 2 өөр дансанд нийт 516000 төгрөг шилжүүлж залилуулсан. Энэ мөнгөнөөс надад 2022.03.13-ны өдөр 60000 төгрөг буцааж шилжүүлээд одоо 456000 төгрөгийн хохиролтой байна гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49/ 3. Хохирогч М.Отгонбилэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Фэйсбүүк дээр Kaori Miyezone гэх хуурамч аккаунттай эмэгтэй хүний зураг тавьсан тэр хаягнаасаа хаалттай Precious online shop гэх нэршилтэй хаалттай зарын групп дээр тухайн хуурамч аккаунтнаас бараа материалуудын зургийг байршуулсан байсан. Тэгээд би тэр зурагнуудаас нь үзэж байгаад хувь чатаар холбогдоод өөрийн сонирхож байсан плажныхаа зургийг явуулсан, гэтэл надад хариуд нэлээн хэдэн төрлийн плажны зургийг явуулсан бөгөөд эндээс сонголтоо хийнэ үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би хар өнгийн плажийг нь сонгоод энийг захиалья гэтэл 75000 төгрөг болсон тэрэн дээр каргоны мөнгө мөн захиалгын 5000 төгрөг гээд 85000 төгрөг болж байсан санагдаж байна. Надад та 100% төлбөрөөө төлөх шаардлагатай гэхээр нь би чадахгүй ээ эхний ээлжинд 34000 төгрөгийг өөрийн голомт банкны 1175114211 данснаас 5019883159 дугаарын хаан банкны Батаа Нарангоо гэх данс руу шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 04 сарын 19-ний өдөр мөнгө яачихваа гялс одоо хий гээд залгахаар нь би 48800 төгрөгийг 5381073160 дугаарын хаан банкны Нарантуяа Нямцэцэг гэх хүний данс руу шилжүүлсэн. Дараа нь хэд хоногийн дараа над руу 88206552 дугаарын утаснаас холбогдоод карго чинь 2 сар болох гээд байна яаралтайгаар авна гэвэл 30000 төгрөг болж байна.Энэ мөнгийг гялс хийчих гэж ярьсан.Тэгэхгүй бол ачаа чинь 2 сараар хойшлогдох гээд байна гэж хэлэхээр нь би яаралтайгаар авна гэвэл хэзээ яг авчирч өгөх вэ? гэтэл би таны гарт 2022 оны 04 сарын 25-ны өдөр хүргээд өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд 5041371845 дугаарын Отгонбат Цолмон гэх хүний данс руу хийсэн юм гэх мэдүүлэг, /хх-ийн 80-81/ 4. Хохирогч Б.Ариунболор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүрэг 4-р хороо, Вивасити хорооллын эс 18-4 тоотод 9 дүү, 1 охины хамтаар амьдардаг бөгөөд одоогоор Хан-Уул дүүргийн 4-р хороо Bizacci center 1 давхарт байх Билэг үсчин гоо сайханы салонд үсчин хийдэг юм. Саяхан буюу 2022 оны 04 сард манай урьд өмнө маникюрчин хийдэг байсан Ариунтөгс гэх эмэгтэй байхаар нь үйлчлүүлсэн юм.Тэгээд үйлчлүүлэхдээ 250000 вэлла блэкс гэх нэртэй үсний тос 500 мг- савлагаатай, 300000 төгрөгийн үнэтэй Spay гэх брендийн шампунь ангижруулагч 1 литрийн савлагаатай 87000 Spay гэх брендийн үсний уураг 100мг савлагаатай 50000 төгрөгний вэлла үсний витамин 6мг аар 8 ширхэгийг тус тус аваад АТМ ороод шилжүүлчихье гэж хэлээд мөнгөө өгөлгүй залилсан гэх мэдүүлэг, /хх-ийн 130/ 5. Хохирогч Л.Чанцалням мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 09 сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороонд гэртээ байхад Precious online shop нэртэй онлайн дэлгүүр дээр байсан зарын дагуу харааны линз худалдан авахаар тухай онлайн дэлгүүрийн админ Kaori Miyezone нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдон харааны линз, 2 ширхэг гутал, 3 куртик зэрэг зүйлс захиалан улмаар 7 хоногийн дараа ирнэ гэж хэлэхээр нь би өөрийн хаан банкны 5920521283 дугаарын данснаас тухайн хүний 5033923582 дугаарын данс руу 190000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл тухайн хүн одоог хүртэл миний бараа өгөхгүй байгаа учир би цагдаагийн байгуулллагад хандаж байгаа юм. Хаан банкны харилцагч Д.Баянжаргалын 5920060296 тоот дансны хуулга си ди М.Отгонбилэгийн голомт банкны 1175114211 тоот дансны хуулга хаан банкны 5019883159 дансны хуулга, 5041371845 тоот дансны хуулга, Шинжээчийн 2022 оны 07 сарын 28-ны өдрийн х-00012 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 137-140/ Ё.Ариунтөгсийн хаан банкны 5033923582 тоот дансны хуулга, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 198 дугаар хуудас), Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 199 дугаар хуудас) баримт зэрэг болно. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч Ё.Ариунтөгс нь нүүр номын цахим орчинд Kaori Miyezone гэх хаягнаас хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Баянзүрх дүүргийн 23-р хороо, Баатархайрхан 1528 тоотод оршин суух иргэн Б.Чогжиндоржид харааны линз Солонгос улсаас оруулж ирдэг гэж итгэл төрүүлэн, 2022 оны 01 сарын 11-ний өдөр үргэлжилсэн үйлдлээр 2 удаагийн гүйлгээгээр нийт 80000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, Цахим орчинд өөрийн Kaori Miyezone гэсэн нэртэй фэйсбүүк хаягаар хувьцаа захиалга, линз захиалга гэсэн хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас иргэн Б.Бэрцэцэг нь 2022 оны 02 сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 сарын 07-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр бараа захиалгын мөнгө гэж 516000 төгрөгийг өөрийн хаан банкны 5031710780 тоот данснаас шилжүүлж залилуулсан, Иргэн М.Отгонбилэгийг 2022 оны 04 сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутагт байрлах гэртээ байхдаа онлайн дэлгүүрээс бараа худалдан авах зорилгоор хандахад нь 112800 төгрөгийг зохиомол байдлыг бий болгож , бодит байдлыг нуух замаар холбогдох данс рүү шилжүүлэн авч залилсан, 2022 оны 04 сард хохирогч Б.Ариунболороос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Bizacci center Билэг үсчин , гоо сайханы салонд үйлчлүүлж байхдаа түүнээс 250000 төгрөгийг Wella plex үсний тос 50ml савалгаатай 300000 төгрөгийн үнэтэй Spay гэх брендийн үсний ангижруулагч 1 литрийн савалгаатай, 87000 төгрөгийн Spay брендийн үсний уураг 100ml савалгаатай 50000 төгрөгийн Wella брендийн үсний витамин 6мг-аар 8 ширхэгийг авч АТМ орж мөнгө шилжүүлээд ирье гэж хэлээд хуурч бүтээгдэхүүнүүдийг өөртөө шилжүүлэн авч 687000 төгрөгийн хохирол учруулж залилсан, Фэйсбүүк цахим орчинд буюу Precious online shop фэйсбүүк хаягтай онлайн дэлгүүрт Kaori Miyezone фэйсбүүк хаягнаас зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 09 сарын 05-ны өдөр иргэн Л.Чанцалнямаас Баянзүрх дүүргийн 8-р хорооны 40-р гудамжны 117а тоот гэртээ байхдаа харааны линз 2 ширхэг, гутал, 3 ширхэг куртик захиалахаар хаан банкны 5920521283 тоот данснаас интернет банк ашиглан шилжүүлсэн 190000 төгрөгийг, өөрийн эзэмшлийн хаан банкны 5033923582 тоот дансаар шилжүүлэн авч тус тус залилан авч нийт 1858800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Улсын яллагч шүүгдэгч Ё.Ариунтөгсөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Ё.Ариунтөгс нь гэм буруугийн талаар уг дүгнэлттэй маргасан бөгөөд прокуророос гардуулсан яллах дүгнэлтийг хүлээж аваагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна. Гэм буруугийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Шүүгдэгч Ё.Ариунтөгс нь цахим орчинд хуурамч гадаад нэртэй зар байршуулж түүгээрээ бараа бүтээгдэхүүн болох харааны линз, гутал, куртик мөн гоо сайханы бүтээгдэхүүн худалдаж авч мөнгийн АТМ шилжүүлчихье гэх мэтээр хуурч дээрх бүтээгдэхүүнүүдийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтаар тус тус тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ё.Ариунтөгс нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба шүүгдэгч нь залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Хохирогч Бэрцэцэгт 60000 төгрөг өгсөн байна. Харин хохирогч Л.Чанцалнямд 190000 төгрөг өгсөн гэх боловч холбогдох баримт байхгүй тул шүүгдэгчээс нийт 1525800 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Чогжиндоржид 80000 төгрөг, Б.Бэрцэцэгт 456000 төгрөг, М.Отгонбилэгт 112800 төгрөг, Б.Ариунболорт 687000 төгрөг, Л.Чанцалнямд 190000 төгрөг тус тус олгуулах нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Ё.Ариунтөгсөд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял, шийтгэл оногдуулах үндэслэлтэй. Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ё.Ариунтөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 сар хорих ял оногдуулах саналтай байна гэх саналыг гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал билээ. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангах ёстой. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай. Энэ хэрэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн арга, үйлдсэн давтамж, урьд энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдал, прокурорын ялын санал, шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан хуульд заасан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Ё.Ариунтөгс нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуурцагийг хэрэгт хавсаргах, зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ёндонжамцын Ариунтөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ё.Ариунтөгсөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар Ё.Ариунтөгс нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ё.Ариунтөгсөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохиролд нийт 1525800 /сая таван зуун хорин таван мянга найман зуун/ төгрөгийг шүүгдэгч Ё.Ариунтөгсөөс гаргуулан хохирогч Б.Чогжиндоржид /ИЧ92071709/ 80000 төгрөг, Б.Бэрцэцэгт /ЙБ96030403/ 456000 төгрөг, М.Отгонбилэгт /УШ96122584/ 112800 төгрөг, Б.Ариунболорт /МД99022601/ 687000 төгрөг, Л.Чанцалнямд /ОК04251707/ 190000 төгрөгийг тус тус олгуулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуурцагийг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ё.Ариунтөгсөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ц.МӨНХТУЛГА