Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 47А

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283. 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овогт Алтантэнгэрийн Цогтбаатар, Ямаатынхан овогт Төмөрбаатарын Ганбуян, Ундрах овогт Банзараагийн Цогт-Эрдэнэ нарыг хүнийг танхайн сэдэлтээр, бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь хэсэт зааснаар шүүгдэгч А.Цогтбаатар,  Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарыг 20 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цогтбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь зааснаар шүүгдэгч Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарт тус тус оногдуулсан 20 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар А.Цогтбаатарт оногдуулсан 20 жил хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар А.Цогтбаатарын цагдан хоригдсон 988 хоног, Т.Ганбуяны цагдан хоригдсон 988 хоног, Б.Цогт-Эрдэнийн цагдан хоригдсон 988 хоног тус бүрийг шүүгдэгч нарын  хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн хүзүүний ороолт 1/ нэг/ ширхэг, улаан эрээн өнгийн юүдэнтэй цамц 1 /нэг/ ширхэг, ногоон цамц 1 /нэг/ ширхэг, цэнхэр өнгийн фудволк 1 /нэг/ ширхэг, бор өнгийн юүдэнтэй куртик 1 /нэг/ ширхэг, 53 см урттай зэв бүхий турба 1 /нэг/ ширхэг, хар жинсэн өмд 1 /нэг/ ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 /нэг/ ширхэг, хар дотуур өмд 1 /нэг/ ширхэг, цэнхэр өнгийн турсик 1 /нэг/ ширхэг, өвлийн хоёр гутал 1 /нэг/ хос, хүрэн оймс 1 /нэг/ хос, тирко 1 /нэг/ ширхэг, бор ноосон майк 1 /нэг/ ширхэг, хар өнгийн бээлий зэрэг  эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нараас тус бүрээс  1.920.866 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дөлгөөнд олгосугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

           

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                     Ч.ОТГОНБАЯР

                            ШҮҮГЧИД :                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                                                                   Л.ОЮУН