| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2019/00457/И |
| Дугаар | 135/ШШ2019/00603 |
| Огноо | 2019-06-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 135/ШШ2019/00603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00457/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......... аймаг, ....... сум, ...... баг, ..... хороолол, ..... байр, ...... тоотод оршин суух ........ овгийн *******- /РД: ........ , утас: ........... /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............ аймаг, .......... сум, ......... баг, ..... , тосгон ..... гудамж, ....... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ...... сум, ...... баг, .... байр, .... тоотод оршин суух ........ овгийн *******- /РД: .......... , утас: .......... /-д холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
“Хүүхдийн асрамж тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Би Ш-той 2014 онд танилцаад 2015 онд нэг гэрт ороод охинтой болж байсан. Түүний ажлын байдал гэр бүлд нөлөөлдөг, халамжгүй, түүнээс гадна гэр бүлээс гадуур харилцаатай байсан учир салах шалтгаан болсон. Хоёрдугаарт гэвэл Солонгос улс руу явах гэж байгаа учир түүнээс өмнө хүүхдийн асрамж тэтгэлгээ тогтоолгох хүсэлтэй байгаа. Хүүхэдтэйгээ уулзахыг нь би зөвшөөрдөг. Өөрөө уулзана гэж авч яваад ээж рүүгээ явуулчихаад байдаг байсан.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гээд сөрөг нэхэмжлэл гаргаж байсан боловч одоо сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж өгөөч гэсэн байна. Гэхдээ шүүх үүнийг хуулийн дагуу шийдвэрлэх нь зөв байх. Харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа гэсэн учир нэмж тайлбарлах зүйл байхгүй. Амьдрал баярлаг болохоор хүүхдийн хэрэгцээ шаардлага мундахгүй, тийм учраас эцгийн үүргээ цаашид тэтгэмжээр хязгаарлахгүй биелүүлээд явах хэрэгтэй гэж үзэж байна.” гэжээ.
Хариуцагч *******- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
“2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн *******- нь миний төрсөн охин бөгөөд эх *******- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Охин *******-ыг бага наснаас нь эхлэн манай ээж бидний харж асарч байсан бөгөөд 2018 оны 9 сараас л эхлэн *******-ийн ээж аав дээр байх болсон. *******- нь одоо оюутан болохоор өөрийн хүүхдээ өсгөж хүмүүжүүлж чадахгүй эцэг эх дээрээ орхиж явсан бөгөөд эцэг эх нь амьжиргааны доод түвшинд амьдардаг тухай шүүхэд тодорхой бичиж өгсөн охин минь эрүүл аятай тухай орчинд зөв хүмүүжиж чадахгүй болох нь эдгээр хүмүүсийн амьдралын хэмнэл орчингоос нь харагддаг тул би охиноо *******- болон түүний ээж аав дээр үлдээх хүсэлтэй байна. Би одоо өөрөө боломжийн ажил төрөл эрхлэж орлого олж байгаа, өөрийн гэсэн орон сууцтай, хүүхдээ эрүүл ая тухтай орчинд амьдрах боломжоор хангаж чадна гэж үзэж байгаа тул хүүхдээ өөр дээрээ авч ээжийн хамт өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Иймд охин *******-ын ая тух, ирээдүйн өсөлт хүмүүжил, хүүхдийн амьдрах орчинг нь харж үзэн охиныг минь миний асрамжинд үлдээж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“*******- бөөрний хурц өрөвсөлтэй байсан учир шүүх хуралд ирж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-од холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нар нь 2014 оноос иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байсан байна.
Тэдний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин *******- төрсөн нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Зохигчид хамтын амьдралын хугацаанд үзэл бодол таарахгүй маргаантай байснаас тус тусдаа амьдарч байгаа, хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй гэж байгаа.
2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин *******-ийн биологийн эцэг гэдэгт хариуцагч *******- маргаагүй, иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд өөрөөрөө овоглон бүртгүүлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэснээр хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.
Зохигчдын тусдаа амьдрах хугацаанд охин *******- нь эх *******-ийн асрамжид өсөж байгаа, *******- нь энэ өсөж торниж байгаа орчинг өөрчлөх шаардлагатай, өөрийн асрамжинд авах тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэгч *******- нь шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шинжээчийн дүгнэлтээр хүүхдийн өсөж торних орчин эх *******-д давуу талтай гарчээ.
Шинжээчийн дүгнэлтийн дараа байгаа орчинг өөрчлөх шаардлагагүй гэж хариуцагч *******- тайлбарлаж байгаа, нэхэмжлэгч *******- охиноо өсгөх, тэжээн тэтгэх талаар үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хүүхдийн нас, эрүүл чийрэг өсгөн бойжуулахад эхийн оролцоо илүү шаардлагатай тул охин *******-ыг эх *******-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэснээр эцэг *******-, эх *******- нар тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй, охин *******-ыг эх *******-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул эцэг *******-оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хариуцагч *******- эрүүл мэндийн байдлаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа, шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласныг нэхэмжлэгч *******-, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч *******- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-ын Голомт банк, Төрийн санд 2190514245049 тоот нэхэмжлэхийн дугаараар 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгож, хариуцагч *******-оос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэснээр нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 31,492 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин *******-ыг эх *******-ийн асрамжид үлдээж, хариуцагч *******-ын хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-ын Голомт банк, Төрийн санд 2190514245049 тоот нэхэмжлэхийн дугаараар 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгож, хариуцагч *******-оос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 31,492 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ