Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/45

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал

шүүгдэгч М.Д*******,

шүүгдэгч М.Б*******

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир  нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан М.Д*******, М.Б******* нарт холбогдох 2115002570048 дугаартай, 163/2022/0101/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын Д*******, Булган аймгийн ******* суманд 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Мануулт гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, бага боловсролтой, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, 32 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/,

Монгол Улсын иргэн, ******* овогтой *******ын Б*******, Булган аймгийн ******* суманд 1989 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, ******* аймгийн ******* суманд оршин суух бүртгэлтэй, малчин, бага боловсролтой, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 33 настай, эмэгтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Д******* нь Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Мануултын ам гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн орчим өөрийн төрсөн аав болох Д.*******ын эрүүн тус газарт нь цохиж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Мануултын ам гэх газарт иргэн Д.Бийн гэрийн гадаа 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим аавтай нь маргалдсан гэх шалтгааны улмаас иргэн П.ийг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих байдлаар зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Г.Б******* нь Эрүүгийн 2115002570048 дугаартай хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр болсон Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Гүүнээс орж ирэхэд аавын дээр гараад зодоон хийж байсан. Д******* очоод хөгшин хүнийг яаж байгаа юм гээд гуя руу нь өшиглөсөн. Тэгээд тэр хоёрыг салгаад аав гэрлүүгээ, машиндаа суугаад явсан би гэртээ үлдсэн...” гэж мэдүүлсэн атлаа мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэгтээ “...Би эхлээд өгсөн мэдүүлгийг сонслоо зарим зүйлс нь миний хэлж яриагүй үгнүүд байна. Үдээс хойш болсон манай аав ******* нарын хооронд болсон зодооны талаар би харж үзээгүй. Тухайн үед нөхөр Бий хамт гүүнийхээ зэл дээр гүү сааж байсан. Тэгээд гүүгээ саачихаад гэрлүүгээ ортол нь явчихсан байсан ба манай аав *******ын ам хамарнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд ээж надад хэлэхдээ сая маргалдаад зодоон хийчихлээ гэж хэлж байсан. Тухайн үед яг зодоон болж байх үед бол би юу ч мэдээгүй гүүгээ сааж байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэргийг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215002570048 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.Д******* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний шөнө Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Мануултын ам гэх газарт өөрийн төрсөн аав болох Д.*******ын эрүүн тус газарт нь цохиж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим М.Д******* нь аавтай нь маргалдсан гэх шалтгаанаас болж П.ийг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих байдлаар зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Г.Б******* нь Эрүүгийн 2115002570048 дугаартай хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр болсон Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Гүүнээс орж ирэхэд аавын дээр гараад зодоон хийж байсан. Д******* очоод хөгшин хүнийг яаж байгаа юм гээд гуя руу нь өшиглөсөн. Тэгээд тэр хоёрыг салгаад аав гэрлүүгээ, машиндаа суугаад явсан би гэртээ үлдсэн...” гэж мэдүүлсэн атлаа мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэгтээ “...Би эхлээд өгсөн мэдүүлгийг сонслоо зарим зүйлс нь миний хэлж яриагүй үгнүүд байна. Үдээс хойш болсон манай аав ******* нарын хооронд болсон зодооны талаар би харж үзээгүй. Тухайн үед нөхөр Бий хамт гүүнийхээ зэл дээр гүү сааж байсан. Тэгээд гүүгээ саачихаад гэрлүүгээ ортол нь явчихсан байсан ба манай аав *******ын ам хамарнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд ээж надад хэлэхдээ сая маргалдаад зодоон хийчихлээ гэж хэлж байсан. Тухайн үед яг зодоон болж байх үед бол би юу ч мэдээгүй гүүгээ сааж байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

          1.Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Д*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн гэх мэдүүлэг,

          2.Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Б*******ийн өгсөн: 23 цагийн үед Д******* гэрээсээ ирээд аавын бие муу байна гээд бид 2 явж багийн эмчийг авчирж аавыг үзүүлсэн. Тийм юм болсон өөр ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

          3.Шүүх хуралдаанд хохирогч Д.*******ын өгсөн: 2022 оны намар орой 17 цагийн үед ирээд орж айраг уусан. Таны өгсөн адуу алга болчихлоо гэсэн. Би манай адуунд ирсэн бол ах нь мэднэ манай адуунд ирээгүй гэсэн. Тэгсэн ахаа хоёулаа гараад уулзъя гэсэн. Гэрээс гарсан чинь намайг мөрлөсөн. Тэгээд бид 2 барьцалдаад байж байхад хүүхдүүд гүүнээс орж ирж таарсан. Тэгээд би эрүүгээ хугарсныг мэдсэн миний толгой өвдөөд гэртээ харьсан. Гэртээ хариад өвчин намдаах эм уучхаад хэвтсэн. Орой хүүхдүүд гүү малаа тавьчхаад ирсэн. Д******* ирчхээд хонь хотлуулчхаад орж ирсэн 23 цаг болсон байсан байх. Д*******г орж ирэхээр нь би багийн эмчийг аваад ир гээд явуулсан. Д******* Б******* дээр очоод багийн эмчийнд очоод эмчийг авчирсан. Эмч ирээд надад 2 тариа тарьж өгөөд маргааш өглөө эрт эмнэлэг яв гэсэн. Би маргааш өглөө нь эрт ******* сумын эмнэлэгт ирж үзүүлсэн. Одно гэдэг эмч надад 36 гэдэг маягт хийж өгөөд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн. Булган аймагт ирээд би цагдаад мэдэгдсэн. Би намайг мөргөж миний эрүүг хугалсан хүнд гомдож байгаа. Тэнд эхнэр бид 3 байсан. Би хүүхдэдээ зодуулаагүй гэв.

4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.*******ын өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын үед ******* сумын 2 дугаар багийн иргэн П.оос 900 000 төгрөг зээлж оронд нь 2 адуу өгнө гэж мөнгө зээлсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сард П. нь ирээд адуугаа авий гэхээр нь би 2 адуугаа өгөхөд баярлалаа гэж хэлээд өөрийн ах дүү нартайгаа ирээд машинд ачаад явсан. Удалгүй 10 хоногийн дараа П. манай охиныг хэл амаар доромжилж байгаад явсан байсан. Тэрнээс хойш таараагүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед манай хүргэний гэрт таараад сууж байхад П. над руу хандан чиний өгсөн 1 даага алга болсон танай адуунд нийлсэн биз чи муу хулгайч өөр хүнд өгсөн байх гэж над руу хандан хэлэхээр нь би тэр талаар мэдэхгүй байна гэж хэлээд байж байхад П. надад хандан Д.******* ахаа хоёулаа нэг гараад уулзъя гэхээр нь би гэрийн хаалгаар гартал П. миний эрүүнд мөргөхөд нь би толгой эргээд юу хийхээ мэдэхээ байсан. Манай том хүү Д******* чи хөгшин хүнийг яагаад цохиж байгаа юм бэ гээд манай хүү Д******* П.ийн хөл, бөгс рүү өшиглөж байсан. Маш их гомдолтой байна... Намайг гэрээс гарахад чанх урдаас буюу эрүүн доороос мөргөсөн. П. нь өөрийн толгойн орой хэсгээрээ мөргөсөн... Би эрүүгээ болохоор гэх залууд хугалуулсан. Уг залуу нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ шийдүүлэх юм бол би ямар нэгэн байдлаар гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13-15 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/,

5. Гэрч М.Б*******ийн өгсөн: ... 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай гэрт аав, ээж манай дүү бид нар байж байхад гаднаас П. ах нэг махлаг бор царайтай хүнтэй орж ирсэн. ... П. ах манай аавтай ногтноос болж маргаан хийсэн.  ...П. аавыг гадаа гараад ир, уулзах юм байна гэж хэлээд өөрөө гэрээс гарсан. Аав араас нь гарсан. Гадаа тамхи татаж байсан тэгтэл гэнэт цохих дуу гарахаар нь би гэрээс гарсан. Гэрийн зүүн талд аав Б. ах хоёр ноцолдож байсан. М.Д******* чи хөгшин хүнийг болиоч гээд Б.ийн гуяанд цохиж байхаар нь би салгасан. ... П.той зодоон хийсний дараа аавын биед үүссэн гэмтэл тухайн үед мэдэгдээгүй, эрүү хугарсан, шүд унасан гэх яриа болоогүй. Орой би гэртээ нөхөр хүүхдийн хамт байж байхад дүү Д******* гэрт орж ирээд аавын бие жаахан өвдөөд байна гэж надад хэлсэн. Би М.Д*******гийн хамт гэрт ортол ээж сандал дээр уйлаад сууж байсан. Аав орон дээр хэвтэж байсан. Би ээжээс яагаад уйлаад байгаа талаар асуухад “М.Д******* намайг цохиж авсан” гэж хэлсэн. Ээжийн нэг нүд нь хөхөрч хавдсан байсан. Би шууд гараад багийн эмч г дагуулж ирсэн. Ер нь Д******* өмнө нь манай аав, ээж хоёрт хоёуланд нь гарч хүрч зодож байсан удаа бий..., ... манай ээж Д*******д гомдон “өсгөх гэж зовно өсгөсний дараа зодуулах гэж зовно ямар хэцүү юм бэ” гэж хэлж байсан гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

6. Гэрч Р.гийн өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 03,04-ний өдөр санагдаж байна. Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг төвийн хажуу талд хүргэн Бийх гүү барьж байсан. Түүний гэрт би, нөхөр *******, хүргэн Бэ, охин Б*******, хүү Д******* бид байсан. Тэгээд ойролцоогоор 16 цагийн орчимд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтсон байдалтай Орхон аймгийн манхны ченж гэх нэг залуугийн хамт ирсэн. нь уг залуутай гэрт орж ирээд нөхөр *******тай уулзъя гэж хэлээд гэрээс дагуулж гарсан. Би араас нь гартал нь манай нөхрийг урд талаас толгойгоороо эрүү хэсэг рүү нь нэг удаа мөргөж унагаагаад дээр нь гарч сууж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа цохиж байсан. Тэр үед хүү Д******* нь манай аавыг тавь гээд ийн гуя руу нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Улмаар салцгааж хоёр тийшээ салсан. ...гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

7. Гэрч Д.Бийн өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрийн гадаа байж байхад П. ах таарч *******тай уулзах ажилтай явна гэхээр нь би айраг уу гэж хэлсэн. ах манай хадам аавд хандан “чиний өгсөн адуу чинь алга болсон, чи хүргэн хүүгийнхээ адууг хулгайлж надад зарсан биздээ, хулгайч минь” гээд хэрүүл хийж байсан.  ....Гэрийн гадаа П., манай хадам аав Д.******* хоёр дээр доороо ороод ноцолдож байсан. Манай хадам аав П. ахын дээр гарсан байсан. Хажууд нь Д*******гийн дуу хадаж байсан. ... 17 цагийн үед Д.*******ын эрүү хугарсан гэж манай эхнэр хэлээгүй. П. ах аавыг мөргөсөн гэж хэлсэн өөр юм хэлээгүй. Хэрэв хадам аавын эрүү нь хугарсан бол манай эхнэр бөөн юм болж хэлэх байсан. ...Орой 22 цагийн үед Д******* ирээд манай эхнэрийг гараад ир гэж дуудаад явсан. 01 цагийн үед манай эхнэр гэрт орж ирээд Д******* аавыг зодсон байна гэж надад хэлсэн. Маргааш нь би гэрт байж байхад М.Д******* ирээд байж байхад гаднаас эмч орж ирээд “Д******* чи өөрөө тэр эцгээ зодсон, тэрийгээ даагаарай” гэж миний хажууд хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

8. Гэрч Э.ын өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумын малын ченж Эрдэнэбат гэх хүн манай 1 дүгээр баг дээр ирээд багийн хашаан дотор хүмүүсээс мал худалдаж авч байхдаа намайг Эрдэнэбат худалдаж авсан малыг маань өөр машинд ачиж өгч туслаач гэсэн. Би 15 цагийн үед очиж тусалж байхад 17 цагийн үед Д.*******, П. нар гэрийнхээ гадаа дээр доороо ороод ноцолдож байсан. Харин хүү Д******* нь “ална пизда” гэх зэргээр орилж байсан. ...П. нь ******* ахын гэрээс явсны дараа Д.******* ахын эрүү хугарсан талаар юу ч яриагүй нам гүм байсан.” ... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дэх тал,

9. Гэрч Ж.н өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23 цаг 45 минутад ******* сумын 1 дүгээр багийн иргэн Д.*******ын охин М.Б******* надад цаад Дамидаа чинь аав, ээж хоёрыг зодсон байна, чи очоод өвчин намдаагч хийгээд өгөөч” гэсэн дуудлага өгсөн. Би 5 минутын дотор очиход  Д.*******ын биед үүссэн гэмтэл нь уруул, аман дээр байсан цус хатаагүй, гэмтэл аваад удаагүй байсан. ...Дуудлага дээр ирж үзэхэд охин М.Б******* нь “Дамдиа чи аавыг минь ийм болгоод яахнав дээ, аав чамд хэрэггүй юм аа гэхэд дүү бид хоёрт хэрэгтэй” гэж хэлж байсан. Дараа нь эгч “хүүхэд гаргаад өсгөнө гэж зовно, өсгөсний дараа зодуулах гэж хэцүү байна” гэж хэлж байсан.  ...Маргааш өглөө миний дугаар луу залгаад М.Д*******гийн цохисон нь гайгүй, П.ийн цохисон нь өвдөөд байна, чи цагдаад хэлээд өгөөч гэж надад хэлсэн. Би хэн цохисныг нь хараагүй болохоор хэнийг цохисон гэж хэлэх юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал/,

10. Гэрч Б.ийн  өгсөн: “Би Эрдэнэт хотод той уулзаад өөрийн унаж явсан машинаа зарах зорилгоор ийн гэрт очих замаараа ******* сумын 1 дүгээр багийн иргэн *******ын гэрээр орсон. ...Тэгтэл , ******* хоёр хоорондоо маргаж хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд байдал хурцдаж ******* нь хутга, шөвөг хайж байгаад ийг ал гээд хүүдээ хэлсэн. ******* нь гартаа шөвөг барьсан, хүүдээ шөвгөө өгсөн. Харин охин нь шөвгийг нь булааж аваад тэр хоёр гайгүй болж гэрээс хамт гарсан. ******* нь ийг хавсарч газар унагаад байж байхад хүү Дамдин гэх залуу ийн хавирга, хөл, нуруу нь тус газар нь их өшиглөж цохиж байсан.” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

11. Гэрч Б.ын “Тухайн өдөр орой 20 цагийн үед Орхон аймгийн иргэн П. нэг хүнтэй цуг ирсэн тухайн үед П. нь хүнд зодуулсан гэж байсан. Тэгээд би амин үзүүлэлтийг үзэхэд артерийн даралт 120/80 зүрхний цохилтын тоо 90-тэй байсан. П. нь миний биеийн зүүн талаар өвдөж байна гэж хэлэхээр нь би зүүн талын хавирга дээр тэмтэрч дарахад зовуур ихтэй байсан. Тэгээд би эход харахад бага аарцгийн хөндийн шингэн зүйл харагдсан тул би Булган аймгийн нарын мэргэжлийн эмч, мөн гэмтэл мэс заслын эмчээс зөвөлгөө авч дараагийн шатлал руу илгээж тухайн үед П.ийн ар гэрийн хүмүүсийг дуудаж хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

12. Хохирогч П.ийн гэрчээр өгсөн: “...2021 оны 01 дүгээр сард Д.******* нь миний дугаар руу залгаад ахдаа 900 000 төгрөг зээлээч ахад нь мөнгө хэрэгтэй байна. Ах нь чамд шүдлэн 2 байдас өгнө гэж хэлээд 900 000 төгрөгийг Д.******* ахын эхнэрийн данс руу мобилдож шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сард Д.******* ахаас 2 шүдлэн байдас өгнө гэсэн амлалтаасаа ухарч 1 шүдлэн байдас 1 охин даага өгсөн. Тэгээд тухайн үед нь би анх ярьсандаа 2 шүдлэн байдсаа авна даага авахгүй гэхэд Д.******* ах хоёулаа намар болох байхаа гэж хэлээд охин даага өгөх гээд байхаар нь би даагыг чинь шүдлэн байдсын үнэнд авахгүй гэхэд Д.******* ах ах нь чамд 150 000 төгрөгийг өгнө гэж хэлсэн болохоор нь би наймаа дуусаад явсан. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Д.******* ахын гэрт очиход гэртээ байхгүй байхаар нь Д.*******ын хүргэн Бат- Эрдэнэ гэх залуугийн гэрт очиход Д.******* ах хүү Д*******, том охин, эхнэрийн хамт бүгд байна. Тэгээд би Д.******* ахад хандан та үлдэгдэл 150 000 төгрөгийг минь одоо өгөөч гэхэд чамд би өгөх ёстой мөнгийг чинь өгөөд явуулсан биз дээ гэхээр нь миний дургүй хүрээд чи муу хулгайч хүргэн хүүгийнхээ адууг хулгайлж надад өгөө биз дээ гэж хэлээд хэрүүл хийж байхад Д.******* ах хүү Д*******д хандан чи эхийгээ зоддог, намайг зоддог одоо энэ хүнийг чи алаадах би чамд хутга авч өгъе гээд хутга хайгаад олоогүй. Тэгээд цаасан хайрцаг дотроос шөвөг авч өгөөд энэ хүнийг шаагаад алаадах гэж хэлээд хүүдээ өгсөн. Тэгтэл охин нь тэр шөвгийн болохгүй гээд хүүгээс нь булааж авсан. Би гэрээс гарахдаа Д.*******ад хандан балай хулгайч минь чамаас авах юм байхгүй чи хүргэн хүүгийнхээ малыг хулгайлж надад зарсан биз дээ гэж хэлээд гарахад миний араас дагаж гарч ирээд намайг цохиж авсан. Би дургүй хүрээд Д.*******тай барьцалдаж авах явцад доор нь ороод унасан. Тэгтэл хүү Д******* нь хүрч ирээд миний зүүн талын хавирига руу 3 удаа өшиглөж байсан. Цаанаас нь надтай хамт явсан малын ченж , Д.*******ын охин татаж байсан... Би Д.******* ахын эрүүг хугартал зодож, цохиж авсан зүйл байхгүй, яагаад эрүү нь хугарсныг би мэдэхгүй байна. Тухайн өдрийн орой хүүхдүүдтэйгээ зодоон хийсэн гэж нутгийн хүмүүс хэлж байсан. Тухайн орой зодоон хийсэн гэдгийг дуудлагаар очсон эмч мэдэж байгаа шүү дээ. Энэ талаар мэдэж байгаа хүмүүс нь Сэнгээ, Ариухаа, нар хэлнэ... Миний хувьд нэмж ярих зүйл гэвэл би үнэхээр ******* гэх хүнд гар ор хүрээгүй. *******тай гэрийн гадна хоорондоо маргалдаж улмаар барьцалдаж аваад зогсож байхад хажуу талаас Д******* нь миний баруун билүү зүүн доод хавирга хэсэг рүү өшиглөсөн. Тухайн үед миний бие өвдөөд хойшоогоо суутал ******* дээрээс дараад миний дээд талд гарсан. Харин хажуу талаас Д******* нь өшиглөөд байсан. Тухайн үед би доод талд нь байсан учир *******ын биед огт хүрээгүй барьцалдаж авах үйлдэл хийж байсан. Уг үйлдэл ингээд болоод дууссаны дараа би явсан ба нутгийн иргэд ярихдаа болохоор ******* оройдоо Д*******даа зодуулж эрүүгээ хугалуулчихаад надаас эрүү хугалуулсан гээд байгаа гэсэн яриа гарсан. Мөн би хэргийн материалтай танилцаж үзэхэд багийн эмч нь гэмтэл авсных нь дараа очиж үзсэн. Тухайн үед гэр бүлээрээ уйлалдаад Д*******г загнаж байсан талаар мэдүүлэг өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/,

13. Гэрч А.Гэрэл-Эрдэнийн өгсөн: “...Би тухайн хүмүүсийн зодооны талаар хараагүй. Мөн зодооны талаар дуу чимээг нь сонсоход сэтгэцийн өвчтэй болов уу гэлтэй нэг залуугийн дуу нь хадаад байсан. Тухайн үедээ юу гэж дуугараад байсан талаар одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 41 дэх тал/,

14. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №4 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 97 дахь тал/,

15. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 643 дугаартай: Д.*******ын биед доод эрүүний ясны зөрүүтэй, далд хугарал, доод баруун нэгдүгээр шүд, дээд баруун дөрөвдүгээр шүдний авагдсан байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, хоёр ба түүнээс олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Доод эрүүний ясны зөрүүтэй, далд хугарал нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна. Доод баруун нэгдүгээр шүд, дээд баруун дөрөвдүгээр шүдний авагдсан байдал шинэ гэмтэл ба ам ангайлгаж болохгүй тул цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна. Доод эрүүний ясны зөрүүтэй, далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Доод баруун нэгдүгээр шүд, дээд баруун дөрөвдүгээр шүдний авагдсан байдал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

16. Шинжээч Ч.Буянзаяагийн өгсөн: “...Доод эрүүний яс зөрүүтэй далд хугарал гэмтэлтэй хүн тухайн цаг мөчид ам ангайх, юм зажилж идэх зэрэгт зовиур ихтэй байна. Үг ярих боломжтой бусад биеийн хөдөлгөөнд нөлөөлөхгүй цагийг нарийн тогтоох боломжгүй. Тухайн хүний биеийн байдал согтолтын зэргээс хамаарч өвдөлтийг мэдэрч болно... Хохирогч *******ын эрүүнд үүссэн ясны хугарал байгаа хэсэг буюу Д.*******ын эрүүн талаас хүч үйлчилсний улмаас уг эрүүний яс хугарсан. Хохирогч Д.*******ын биед үзлэг хийхэд хохирогчийг мөргөхөд эрүүний дундаас зүүн тийш хүч үйлчилсэн байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88-91 дэх тал/,

17. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 644 дугаартай: П.ийн биед зүүн талын аравдугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх нь гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухай цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Зүүн талын аравдугаар хавирганы далд хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

18. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд гэрч Г.Б*******ийн "... Гүүнээс орж ирэхэд аавын дээр гараад зодоон хийж байсан. Д******* очоод хөгшин хүнийг яаж байгаа юм гээд гуя руу нь өшиглөсөн. Тэгээд тэр хоёрыг салгаад аав гэр рүүгээ, машиндаа суугаад явсан. Би гэртээ үлдсэн. Дараа нь аавын бие өвдөөд байна, эмч дуудах хэрэгтэй байна гэж Д******* манайд ирээд бид хоёр машинтай явж эмчийг дуудсан. эмч ирж үзээд аманд нь цус их байна. Хэвлийгээр өвдөлт их байна гээд өнөө орой эмнэлэгт хандаарай гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 190 дэх тал/,

19. Гэрч М.Б*******ийн өгсөн: “… 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэгтээ “...Би эхлээд өгсөн мэдүүлгийг сонслоо зарим зүйлс нь миний хэлж яриагүй үгнүүд байна. Үдээс хойш болсон манай аав ******* нарын хооронд болсон зодооны талаар би харж үзээгүй. Тухайн үед нөхөр Бий хамт гүүнийхээ зэл дээр гүү сааж байсан. Тэгээд гүүгээ саачихаад гэрлүүгээ ортол нь явчихсан байсан ба манай аав *******ын ам хамарнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд ээж надад хэлэхдээ сая маргалдаад зодоон хийчихлээ гэж хэлж байсан. Тухайн үед яг зодоон болж байх үед бол би юу ч мэдээгүй гүүгээ сааж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 20-21 дэх тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,

Хохирогч Д.******* нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Цагдаагийн газарт “ 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдөр П. нь миний эрүү хэсэг рүү толгойгоороо мөргөж, намайг газар унагааж цээж хэсэгт өвдгөөрөө хүчтэй дарсан,П.ид гомдолтой байна гэх” гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг бичгээр гаргаж, уг гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад  болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.******* нь П.ид эрүүн тус газраа цохиулж эрүүл мэндэд нь  хүндэвтэр хохирол учирсан гэж мэдүүлэг өгдөг боловч, хохирогчийн  уг мэдүүлэг нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэрч Ж., Б., Д.Бэ,шинжээчийн 643 дугаартай дүгнэлт, дүгнэлт гаргасан шинжээч эмч Ч.Буянзаяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч М.Д******* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ны орой өөрийн төрсөн эцэг болох  Д.*******ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн өдрийн 17 цагийн орчим П.той аавтай маргалдлаа гэх шалтгаанаар маргалдаж П.ийг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих байдлаар зодож эрүүл мэндэд нь зүүн талын аравдугаар хавирганы далд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

       Шүүгдэгч Г.Б******* нь Эрүүгийн 2115002570048 дугаартай хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр болсон Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд шүүхэд хандан шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө  “...Гүүнээс орж ирэхэд аавын дээр гараад зодоон хийж байсан гэж мэдүүлсэн атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэгтээ “... Үдээс хойш болсон манай аав ******* нарын хооронд болсон зодооны талаар би харж үзээгүй. Тухайн үед нөхөр Бий хамт гүүнийхээ зэл дээр гүү сааж байсан. Тэгээд гүүгээ саачихаад гэрлүүгээ ортол нь явчихсан байсан ба манай аав *******ын ам хамарнаас нь цус гарчихсан байдалтай байсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай нь болох нь тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч М.Д*******гийн гэм буруутай үйлдэл, хохирогч Д.*******ын биед учирсан хүндэвтэр гэмтэл, П.ийн биед учирсан хөнгөн гэмтлийн шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тус тус батлагджээ.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д*******г хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох, шүүгдэгч М.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцох  дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Д******* болон түүний  өмгөөлөгч Ч.Отгонжаргал нар нь  гэм буруугийн талаар маргаж, шүүгдэгчийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдоогүй гэж үзэж цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Б******* болон түүний  өмгөөлөгч П.Ган-Очир нар  гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй тул хэргийг цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргаж, харилцан мэтгэлцэж оролцсон байна. 

Шүүгдэгч М.Д******* нь гэм буруугүй, аав болох *******ад гар хүрч байгаагүй, огт зодоогүй, П.ийг зодоогүй  гэж маргадаг боловч

Гэрч Ж.гийн “ 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23 цаг 45 минутад ******* сумын 1 дүгээр багийн иргэн Д.*******ын охин М.Б******* надад цаад Дамидаа чинь аав, ээж хоёрыг зодсон байна, чи очоод өвчин намдаагч хийгээд өгөөч” гэсэн дуудлага өгсөн. Би 5 минутын дотор очиход  Д.*******ын биед үүссэн гэмтэл нь уруул, аман дээр байсан цус хатаагүй, гэмтэл аваад удаагүй байсан. ...Дуудлага дээр ирж үзэхэд охин М.Б******* нь “Дамдиа чи аавыг минь ийм болгоод яахнав дээ, аав чамд хэрэггүй юм аа гэхэд дүү бид хоёрт хэрэгтэй” гэж хэлж байсан. Дараа нь эгч “хүүхэд гаргаад өсгөнө гэж зовно, өсгөсний дараа зодуулах гэж хэцүү байна” гэж хэлж байсан.  ...Маргааш өглөө миний дугаар луу залгаад М.Д*******гийн цохисон нь гайгүй, П.ийн цохисон нь өвдөөд байна, чи цагдаад хэлээд өгөөч гэж надад хэлсэн. Би хэн цохисныг нь хараагүй болохоор хэнийг цохисон гэж хэлэх юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал/,

Гэрч Д.Бийн “ Д******* нь аав, ээждээ гар хүрч байсан удаа олон байгаа, орой 22 цагийн үед Д******* ирээд манай эхнэрийг гараад ир гэж дуудаад аваад явсан, 01 цагийн үед манай эхнэр гэрт орж ирээд Д******* аавыг зодсон байна гэж надад хэлсэн, маргааш нь  би гэрт байж байхад Д******* манай гэрт орж ирээд байж байхад гаднаас эмч орж ирээд Д******* чи өөрөө тэр эцгээ зодсон өөрөө тэрийгээ даагаараа гэж миний хажууд хэлсэн, ер нь яагаад оройн 23 цагийн үед шүд эрүү хугарсан гэж эмч дуудсан юм хэрэв П. хугалсан юм бол 17 цагтаа түргэн дуудахгүй яасан юм, цаг хугацааны хувьд тохирохгүй байна гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 33 тал/

Гэрч Б.ын “ эмч над руу залгаж Д.******* гэх айлд дуудлагаар ирсэн хүү Д******* нь аавыгаа зодсон байна гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 60 тал/ болон шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн байна.

Хэрэгт гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулж мэдүүлгийг авсан байна.

Мөн энэ хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан бөгөөд  уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэж үнэлсэн болно.

Шүүгдэгч М.Б******* нь худал мэдүүлэг өгөөгүй, гэмт хэрэг үйлдээгүй, бичиг үсэг мэдэхгүй, гарын үсэг зураагүй гэх зэргээр маргадаг боловч хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч М.Д*******д холбогдох эрүүгийн 2115002570048 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад шүүгдэгч М.Д*******гийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалын хүсэлтийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр товлон зарласан М.Д*******д холбогдох Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд М.Б******* нь  гэрчээр оролцохдоо үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гарган, гарын үсгээ зурж баталгаажуулан / хавтаст хэргийн 180 тал/ мэдүүлэг өгсөн байна. /190-192 тал/

         Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр  өмгөөлөгч Э.Цэнгүүнийг байлцуулан гэрчид эрх, үүрэг тайлбарлан өгч, Б******* уншиж танилцан гарын үсэг зурж мэдүүлгээ өгчээ. / 2 дугаар хавтаст хэргийн 21-22 тал/

     Шүүгдэгч М.Б******* нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр 4 удаа, шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр 1 удаа нийт 5 удаа мэдүүлэг өгсөн байх  бөгөөд мэдүүлэг бүр нь агуулгын хувьд зөрүүтэй, тогтворгүй, харилцан өөр өөр байдлаар  мэдүүлсэн бөгөөд зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгож ухамсарласан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад учруулж, худал мэдүүлэг өгсөн  гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж дүгнэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульчилсан байх тул хохирогч Д.*******ын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээгүй болно.

Учир нь хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлээ 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 17 цагийн орчим ийн  эрүүн тус газар нэг удаа мөргөсөн үйлдлийн улмаас авсан гэж мэдүүлдэг боловч, эмнэлгийн  анхан шатны тусламж үзүүлсэн сумын эмч Ж.гийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23 цаг 45 минутанд дуудлага өгч 5 минутын дараа очиход *******ын биед үүссэн гэмтэл нь уруул, аман дээр байсан цус хатаагүй, гэмтэл аваад удаагүй байсан гэх мэдүүлэг, мөн шинжээчийн 643 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь хоёр ба түүнээс дээш удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн байна.

Түүнчлэн уг гэмт хэрэг нь гэр бүлийн харилцаа хамааралтай хүмүүсийн дунд ахуйн хүрээнд үйлдэгдсэн бөгөөд шүүх гэрч Р., шүүгдэгч М.Б*******ийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийнхээ үндэслэл болгож үнэлээгүй болно.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.Д*******гийн бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж,

      Шүүгдэгч М.Б*******ийн  мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг санаатай гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт тус тус  зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн санаатай гэмт хэрэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” байдлыг ойлгоно гэж хуульчилсан байх тул шүүгдэгч М.Д*******, М.Б******* нарыг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

      Шүүгдэгч М.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Д*******гийн буруутай үйлдлийн улмаас хохирогч П.ийн биед зүүн талын хавирганы далд хугарал бүхий хөнгөн гэмтэл /хавтаст хэргийн 75-76 дахь тал/, хохирогч Д.*******ын биед доод эрүүний ясны зөрүүтэй, далд хугарал, доод баруун нэгдүгээр шүд, дээд баруун дөрөвдүгээр шүд авагдалт бүхий хүндэвтэр гэмтэл /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч П. нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжилж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хохирогч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд 672,176 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтыг ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Д*******гаас дээрх мөнгийг нэхэмжлэхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан  тул шүүгдэгч М.Д*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Д*******г хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч М.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтээр шүүгдэгч М.Д******* нь төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол зан төрхийн өөрчлөлт өвчтэй, болсон үйл явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоожээ.

Хавтаст хэргийн 112-115 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, захиргааны зөрчил шийдвэрлэлтийн хайлтын систем зэрэг баримтуудаар шүүгдэгч М.Д******* нь ам бүл 3, аав Д.*******, ээж Р. нарын хамт Булган аймгийн ******* сумын Мануулт гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Хавтаст хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 80-87 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборати эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 110 дугаартай албан бичиг, Булган аймгийн Засаг даргын дэргэдэх боловсрол, шинжлэх ухааны газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны 01/337 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар шүүгдэгч М.Б******* нь ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын Мануулт гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх  зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 сарын хугацаагаар тогтоож,  Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хязгаарлах ялыг оногдуулах саналыг,

Шүүгдэгч М.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ******* аймгийн ******* сумын нутгаас гадагш гарахыг хязгаарлах саналыг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Отгонжаргал цагаатгах байр сууринаас оролцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах санал хэлэх боломжгүй байна гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир тусгайлан гарах саналгүй гэх саналыг тус тус шүүхэд гаргасан болно.

Шүүх улсын яллагчийн шүүхэд санал болгосон эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэж, саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх  зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 сарын хугацаагаар тогтоож, Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч М.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ******* аймгийн ******* сумын нутгаас гадагш гарахыг 1 сарын хугацаагаар хязгаарлах ялаар тус тус шийтгэв.  

 Шүүгдэгч М.Д*******, М.Б******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

Шүүгдэгч ******* овогтой *******ын Б******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д*******г  3 сарын хугацаагаар Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д*******г  1 сарын хугацаагаар Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч М.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутгаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Д*******, М.Б******* нар  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч М.Д*******, М.Б******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д*******, М.Б******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч М.Д*******, М.Б******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ