Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

          Улсын яллагч Ц.Чингүүн,                     

          Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ө.О*********т, Д.О*********г,

          Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Манлайбаяр,

          Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцогт,

          Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Батсүх,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж, Н.Баттөмөр,

          Шүүгдэгч Ж.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж*******ийн Б*******д холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:   Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Ж.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн орой 21-22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх хөтлийн даваа”-наас уруудах замд Хөвсгөл дулааны станц төрийн өмчит ХК-ийн эзэмшлийн ***-***ХӨҮ улсын дугаартай улаан өнгийн “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4 “а” заалтад ‘Жолооч ... энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заагдсан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ... үүргийг хүлээнэ”, 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 24.1 Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж “Хөх хөтлийн даваа” руу өгсөж явсан 65-34 ХӨА улсын дугаартай цэнхэр өнгийн “Киа Бонго” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.С*******, зорчигч Д.О********* нарын 2 хүний амь нас хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б*******, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ө.О*********т, Д.О*********г, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцогт нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ************** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

          Шүүгдэгч Ж.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн орой 21-22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл дулааны станц төрийн өмчит ХК-ийн нүүрсийг ачих зорилгоор Хөвсгөл дулааны станц төрийн өмчит ХК-ийн эзэмшлийн ***-***ХӨҮ улсын дугаартай улаан өнгийн “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх хөтлийн даваа”-наас уруудах замд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3,  3.4 “а”,  11.3, 24.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж “Хөх хөтлийн даваа” руу өгсөж явсан 65-34 ХӨА улсын дугаартай цэнхэр өнгийн “Киа Бонго” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.С*******, зорчигч Д.О********* нарын 2 хүний амь нас хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

          Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б*******гийн өгсөн: “...Би тоормосгүй болсноо мэдээд осол гаргахгүй гэдэг үүднээс замын нөхцөл байдлыг харж миний урд явсан ачаатай том оврын Х*******н машиныг өнгөрч дараа нь мөн ачаатай явсан том оврын Х*******ын машиныг мөргөхгүй тулд хажуугаар нь гарч явах үед л урдаас гэнэт Бонго машин гарч ирсэн. Тэгээд яах ийхийн зуургүй мөргөсөн...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ө.О*********тын өгсөн: “Хүний мууг үзээд дэмий байх гэж бодож байна. Шүүгдэгч надад машины мөнгө болон буяны ажлын мөнгө өгсөн гэж ойлгож байгаа. Аав, ээжийн минь бие муу байгаа. Нас барсан дүү минь аав, ээжтэй хамт байж амьдралаа авч явдаг хүн байсан. Эцэг, эхийн минь бие байнга өвддөг, эрүүл мэндийн асуудалтай болсон. Сэтгэл санааны хувьд хохирсон. Шүүгдэгчийг эцэг, эх хоёртой минь уулзаад өгөөч гэж гуйж байсан. Гэтэл ирж уулзаагүй.. Надад бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Өөр мөнгөний асуудал байхгүй. Харин сэтгэл санааны хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой шийдэж өгөөч гэж хүсэж байгаа. Өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.О*********гийн өгсөн: “Надад гомдол санал байхгүй. Осол гараад одоо 1 жил гаран болж байхад шүүгдэгч нэг ч удаа ирж хүний ёсоор уучлалт гуйгаагүй. Бид нар өөрсдөө олж уулзсан. Шүүгдэгч маш хэнэггүй хүн. Бид нарыг очиход гэмшсэн шинжгүй, халаасандаа гараа хийгээд зогсож байсан. Бид нар ч гэсэн сэтгэл  зүрхтэй хүн учраас албан ёсоор уучлалт гуйсан бол өөр байх байсан. Сэтгэл санааны хувьд хэцүү байгаа. Би өөрт нь хэлж олон удаа утсаар ярьсан. Очиж уулзахад гэмшсэн шинжгүй, яах гээд байгаа  нь мэдэгдэхгүй. Өөдөөс юу ч ярихгүй байсан. Эцэг, эхээс минь очоод уучлалт гуйх сэтгэл байхгүй байсан. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцогтын өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 7-ны орой осол гарсныг тухайн үед нь мэдсэн.. Байгууллагын зүгээс амь хохирогч  нарын гэрт нь очиж уулзсан. Гэрт нь очиход  зарим нь ном уншуулах гээд явсан. Зарим Мөрөн сум руу ирсэн байсан. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.О*********тад эхлээд 1,000,000 төгрөг, дараагаар нь 6,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг өгсөн. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О*********гт эхлээд 1,000,000 төгрөг, дараа нь 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийн хохирол, нийт амь хохирогч нарын ар  гэрт 9,000,000 төгрөг өгсөн. Түүнээс гадна манайх ТӨХК, учраас аудитын шалгалт хийдэг байгууллагын зүгээс нэгэнтээ хүний амь нас үрэгдсэн учраас зардлын асуудлыг үүрч ирсэн. 29,600,000 төгрөг, мөн осол  гарсны улмаас том тэрэг, болон жижиг тэргийг нааш цааш нь авчирсан зардал нийт 43,700,000 төгрөгийн хохирол компанид учирсан… Цаашдаа сэтгэл санааны хохирол нэхэмжилбэл төлөх боломжтой. Эвдрэл гэмтэлтэй холбоотой зардлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: “... Зам тээврийн осол Хөвсгөл аймгийн  Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн нутаг “Хөх хөтлийн даваа” гэх газрын сайжруулсан шороон зам дээр үйлдэгдэн байна. ... тухайн том оврын Хово машин даваа руу уруудаж явж байсан байна. ...зам дээр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэмээр тээврийн хэрэгслийн хагархай эд, хэсгүүд байв. ...тээврийн хэрэгслийн зүүн гар талд цэнхэр даавуугаар хучсан эрэгтэй хүний цогцос байсан. Мөн тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дээр эрэгтэй хүний цогцос хавчигдсан байдалтай байсан. ...дээш харж онхолдсон тээврийн хэрэгсэл 65-34 ХӨА улсын дугаартай Вонго маркийн тээврийн хэрэгсэл байв. ... ” гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 12-26  тал/,

          Цогцос болон хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...165 см урттай, биеийн ерөнхий хөгжил зөв, булчингийн болон өөхний эдийн хөгжил дунд эрэгтэй хүний цогцос байна. ...” гэх, /1 хх-ийн 72-76 тал/,

          “...165 см урттай биеийн хөгжил дунд эрэгтэй хүний цогцос байна. ...” гэх, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 87-91 тал/,

          Хохирогч Б.Д*******ийн өгсөн: “..Талийгаач хүү О********* маань өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу 12 дугаар сарын 05-ны өдөр Мөрөн сум руу Баттөр гэдэг ахтайгаа хүнс цуглуулах ажлаар явсан. 12 дугаар сарын 07-ны өдөр талийгаач хүү маань надтай утсаар ярихдаа “би хүнс бараагаа цуглуулаад дууссан, одоо үдээс хойш С*******тай хамт гарах гэж байна” гэж ярьсан. Ингэж ярьснаасаа хойш надтай дахиж холбоо бариагүй. Би тухайн өдрийн орой 19 цагийн үед талийгаач хүүгийнхээ утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь сүлжээгүй газар явж байгаа юм байна гэж бодоод тоогоогүй. 12 дугаар сарын 07-аас 08-нд шилжих шөнийн үүрийн 04 цагийн үед манай хамаатны дүү Бөхбат над руу залгаад “О*********ын бие нь муу байна, Бүрэнтогтох сумын эмнэлэгт ирж уулз” гэж хэлсэн. Үүнийг сонсоод би хамаатныхаа хүмүүс рүү залгаж асууж тодруулсаар байгаад хүүгээ зам тээврийн осолд орж нас барсан болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 35-36 тал/,

          Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Ө.О*********тын өгсөн: “...Уг ослын дуудлагад Бүрэнтогтох сумаас эмнэлэг анх шатны тусламж очсон байсан бөгөөд тухайн дуудлагад манай хамаатны хүн болох Буяннэмэх очсон байсан. Буяннэмэх ах тухайн дуудлагад очоод С******* дүүг маань аваарт орж нас барсан байна гэдгийг мэдчихээд намайг залгаж асуухад хэлсэн. Би дүүгээ аваарт орж нас барсан гэдгийг мэдчихээд Бүрэнтогтох сум руу явж очсон. Намайг хэргийн газарт очиход цагдаа, онцгой, эмнэлгийн байгууллагын алба хаагч нар ирчихсэн үзлэг шалгалтыг хийж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 39 тал/,

          Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Д.О*********гийн өгсөн: “...Би энэ мэдээг сонсоод хөдөөний хамаатнуудаасаа залгаж асуухад тиймээ осол гарсан, цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийгээд О*********ын цогцсыг эмнэлэгт авчирсан байна гэж хэлсэн....Амь хохирогч О********* нь миний төрсөн дүү маань байгаа юм....Төрсөн дүүгээ алдсандаа маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 43 тал/,

          Иргэний хариуцагч “Хөвсгөл дулаан станц” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Батцогтын өгсөн: “...Манай компанийн нүүрс ачиж явсан ***-***ХӨҮ улсын дугаартай Хово загварын тээврийн хэрэгсэл Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайгаас нүүрс ачаад буцаж явах замдаа буюу Бүрэнтогтох сумын  хөх хөтлийн  даваа  гэх газарт зам тээврийн осол гаргасан талаар тухайн үед нь сонссон. Манай компаниас намайг тухайн хэрэгт иргэний хариуцагчаар томилсон учраас компаниа төлөөлөн оролцож байна...Осол гаргасан  1990 ХӨҮ улсын дугаартай  тээврийн хэрэгсэл нь  манай компанийн эзэмшлийн  тээврийн хэрэгсэл  мөн бөгөөд манай компанийн өмч хөрөнгөд бүртгэлтэй байдаг. Манай компаниас хохирогч нарт учирсан бодит хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 166 тал/,

          Гэрч Э.Х*******ын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн орой 21-22 цагийн орчим Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Хөх хөтлийн даваагаар уруудсан. Намайг хөх хөтлийн даваа руу ороход Батжаргал миний урд талд явж байсан. Би Их хөх хөтлийн даваа уруудаж дуусаад бага хөх хөтлийн даваа руу уруудаад явж байхад Батжаргалын хажуугаар хөх өнгийн портер загварын тээврийн хэрэгсэл зөрсөн. Батжаргалын унаж явсан машин миний машинаас урд 100 орчим метрийн зайтай явсан. ... Мөрөн сум руу явж байх замд аваар гардаг машины жолоочийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн 1 дугуй хагарсан, мөн чиргүүлийн стермен тасарсан. Үүнийг тухайн  машины жолооч засаж янзалсан. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн орой 21-ээс 22  цагийн орчимд Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Хөх хөтлийн даваагаар уруудсан... Ингээд явж байхад хөх өнгийн портер загварын машин над руу 30-40 орчим метрийн зайд ойртож ирсэн. Энэ үед миний араас осол гаргасан том тээврийн хэрэгсэл маш их хурдтай орж ирээд миний хажуугаар зөрөөд гарсан. Тэр машин миний тээврийн хэрэгслийн хажуугаар зөрж гараад урдаас ирж явсан хөх өнгийн портер загварын тээврийн хэрэгслийг мөргөсөн. Мөргөнгүүтээ даваад цаашаагаа далан руугаа гараад явчихсан. Би тухайн үед өөрийнхөө тээврийн хэрэгслийг шууд зогсоох арга хэмжээ авч зогсоогоод машинаасаа буугаад портер загварын машин дээр явж очсон. Портер загварын машин дээр явж очиход дөрвөн дугуй нь дээшээ харчихсан, машины гаднах байдал хэлбэр дүрсээ алдсан байсан. Тухайн машин дээр явж очиход жолооч талын орчмоос хүн дугарах чимээ гарахлаар нь харахад нэг залуугийн толгой гарчихсан, үхлүүд байдалтай байсан. Би тухайн залуугаас зүгээр үү гэж асуухад юм дуугарахгүй байсан. Тухайн жолоочийг гаргах зорилгоор хаалгыг нь татахад онгойхгүй байсан. Яг тэгээд байж байхад Хово загварын машин замаас гарсан хэсгээс 1 хүн зам дээр би хүн алчихлаа гэж гүйгээд гарч ирсэн. Би тухайн хүний урдаас явж очиход Хово загварын тээврийн хэрэгслийн жолооч байсан.......” гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-46 тал/,

          Гэрч А.Ц*******ийн өгсөн: “...Миний дүү Буяннэмэх над руу залгаад С******* өөрийнхөө машинтайгаа осолд орсон байна гэж надад хэлсэн...Би үүнийг сонсоод эцэг эхэд нь хэл хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-49 тал/,

          Гэрч Г.Х*******н өгсөн: “...Толь руугаа харахад хойноос нэг машин хурдтай гэрлээ шилжүүлээд ирж яваа харагдсан. Би тухайн үед замынхаа хажуу тал руу шахаад явж байхад тээврийн хэрэгслийн баруун талын толийг маань юм шүргээд явчихаар нь юу юм бол гээд араас нь харж байхад том оврын ачааны тэрэгний чиргүүл харагдсан. Би тухайн үед хэн нэг нь машинаа алдчихлаа гэж бодоод аажуухан явж байсан. Би аажуухан явсаар байгаад замын хошууг тойроход урдаас гар чийдэнгийн гэрэл дохихоор нь машинаа аажмаар зогсоосон. Машинаа зогсооход урд талд явсан норд бенз загварын машины жолооч байсан бөгөөд ирснээ энд аваар гарчихлаа гэж хэлсэн. Тэгээд байж байхад түүний араас Б******* ирсэн. Б******* ирэхдээ би аваар хийчихлээ, би хүн алчихлаа гээд орилоод байсан....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 56-57  тал/,

          Гэрч Д.Ц**********ийн өгсөн: “...Манай ажлын газрын автын механикч Г.Эрдэнэ над руу залгаад манай нүүрс ачиж явсан Хово загварын машин осол гаргасан юм шиг байна би явчхаад ирэх үү гэж надад хэлэхээр нь би хамт явъя гэж хэлээд утсаа тасалсан...Бүрэнтогтох суманд очоод хэргийн газарт очсон. Хэргийн газарт очиход эмнэлэг цагдаа нар ирээд явчихсан байсан. Тухайн хэргийн газарт том ачааны машины жолооч байсан.. Ж.Б******* нь манай компанид том машины жолоочийн жаил хийдэг. Манай байгууллагад  хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 59-60 тал/,

          Гэрч Г.Э**********н өгсөн: “...Осол гардаг өдрийн орой над руу Батжаргал гэдэг жолооч жи-мобайлын утаснаас залгаад Б******* ах осол гаргачихлаа, даваа руу тоормос барихгүй өнхөрчихлөө, бонго загварын машин мөргөсөн, мөргүүлсэн машинд сууж явсан хүмүүсийн амь нас эрсэдсэн байж магадгүй гэж хэлсэн. Би үүнийг сонсоод захирал Цанлигренчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Ж.Т********** нарт мэдэгдсэн...Би жолооч Ж.Б*******д хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр тутмын зааварчилгааг танилцуулж, зааварчилгаатай холбоотой үүрэг чиглэл өгч тээврийн хэрэгсэлд зохих засвар үйлчилгээг өөрөөр нь хийлгэсэн. ..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 62 тал, 2 хх-ийн 25-26 тал/,

          Гэрч Н.Ц**********ын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр С******* над руу залгаад Мөрөн суманд орж ирсэн байна, сум руугаа буцах гэсэн чинь бензиний мөнгө байхгүй байна та түлшний мөнгө шилжүүлчих би таны бараа авсан дэлгүүрээс барааг чинь аваад очъё гэж ярьсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Сумьяабазарын данс руу 50,000 төгрөгийг шилжүүлсэн...Осол болсон газарт очиж дэлгүүрийнхээ бүтэн байгаа барааг хүлээж авсан бөгөөд барааг тоолж авахад дийлэнх бараанууд маань бүрэн бүтэн байсан...миний хувьд дэлгүүрийн бараа дутсантай холбоотой гомдол, санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 64-65 тал/,

          Гэрч Б.Г**********ын өгсөн: “...Жолооч нар нүүрсэнд явахдаа надаас нүүрс олгох зөвшөөрлийн бичиг гэсэн хуудас авч явдаг...би танд жолооч Б******* авч явсан баримтыг гаргаж өгч болно. Тэрнээс биш тухайн баримтад хэдэн тонн нүүрс ачихыг зааж өгдөггүй. Могойн голын нүүрсний уурхайгаас л жолоочийн маань унаж очсон тээврийн хэрэгсэлд нүүрс ачиж, хэдэн тонн нүүрс ачсан баримтаа жолоочоор өгч явуулдаг...Могойн голоос ирүүлсэн баримтыг нь үндэслэж нүүрсээ орлогод авдаг..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 67-68 тал/,

          Шинжээч Х.Б**********ийн өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь осол болсны улмаас үүссэн эвдрэл гэмтлүүд байсан юм...хийн тоормосны 5 системийн гэмтэл нь осол болсны дараа эвдрэл гэмтэлтэй байсан тул хэвийн ажиллагаатай байсан эсэхийг тогтоох боломжгүй...тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд заасан өөрийн жин болон бодит жин хоёрын нийлбэрээр бүх жинг тодорхойлдог юм...даац хэтрүүлсэн ачиж явсан нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдаж осол гарахад нөлөөлсөн байх боломжтой..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 127-128 тал/,

          Гэрч Б.Т**********ын өгсөн: “...Миний хувьд байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчныг бүрдүүлэх, хууль, дүрэм, журмыг боловсруулж мөрдүүлэх, нийт ажилчдыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах зан үйлд сургах, ХАБЭА менежментийн тогтолцоог үйл ажиллагааны онцлогт тохируулан нэвтрүүлэх болон бусад үүргийг хэрэгжүүлдэг.....Миний хувьд Б******* гуайд зааварчилгаа өгчхөөд, зуны болон өвлийн хувцсаар хангаад ажлын байрны анхан шатны зааварчилгааг авто механикаас аваарай гэж хэлээд явуулсан. Мөн ажилд ороод удаагүй байхад нь шинэ ажилтны сургалтад хамруулаад тухайн сэдвийг унших хугацаа өгөөд шалгалт авсан. Шалгалтад хуваарь хангалттай үнэлгээ авч тэнцсэн. Энэ талаар баримт нь байгаа...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 28-30 тал/,

          Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай: Д.О********* нь гавал тархи, цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас барсан байна. Талийгаачийн биед гавлын урд хонхор, турк эмээл, дух ясыг хамарсан цөмөрсөн хугарал, элэгний урд болон арын хэсэгт няцрал, баруун талын 2,3,4,6 4 зүүн талын 5,6,7-р хавирганы хугарал. Баруун, зүүн дунд чөмөг, зүүн шаант ясны ил бүрэн хугарал, баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, нүүр, уруул, гар гуянд шарх, зулгаралт, баруун, зүүн 1-р үүдэн шүдний булгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Гавал тархи, доод мөчдийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, харин бусад хэсгийн зулгаралт болон шарх бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч нь шинжилгээ орох үед нас бараад 18-24 цаг болсон байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Д.О*********ын цусанд спирт илрээгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1 хх-ийн 77-78, 80-82 тал/,

          Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай: Б.С*******ын нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна.Талийгаачийн биед баруун зулай, чамархайн хуйх ярагдаж урагдсан, дагз ясны баруун хэсэг, сац яс, суурь ясны арын хонхрыг хамарсан шугаман хугарал, тархины баруун, зүүн чамархайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, цээжний зүүн талын 2,6,7-р хавирганы хугарал, зүүн хөлийн шаант ясны хугарал, баруун гарын сарвуунд шарх духны баруун хэсгээс баруун хацрын шонтын хүртэлх зулгаралт, цус хуралт, хүзүүний баруун талд, баруун өвдөг, гуя, хоёр талын шагайнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гавал тархины гэмтэл, аалзан бүрхүүл доорх цус харвалт нь үхэлд хүргэсэн байна. Гавал ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд, хавирга, зүүн хөлийн шаант ясны хугарал, хуйхны урагдалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, харин бусад цус хуралт, зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч нь шинжилгээ орох үед нас бараад 18-24 цаг болсон байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Б.С*******ын цусанд спирт илрээгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 92-94, 96-98 тал/,

          Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 44 дугаартай: Ж.Б*******гийн биеэс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй гэх дүгнэлт /1 хх-ийн 107 тал/,

          Ихэрмөрөн-Аудит ХХК-ний 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №2245617200294 дугаартай “Киа бонго” загварын 65-34 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг 4,500,000 төгрөгөөр үнэлэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан  /1 хх-ийн 135-136 тал/,

          Ихэрмөрөн-Аудит ХХК-ний 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №2245617200337 дугаартай “Хово” загварын ***-***ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон ***-***ТЧ улсын дугаартай чиргүүлийн үнэлгээг 147,000,000 төгрөгөөр үнэлэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан  /1 хх-ийн 142-143 тал/,

          Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Ганзоригийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн

“Зам тээврийн осол болох үед ***-***ХӨҮ улсын дугаартай “Хово” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж******* овогтой Б******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна...” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх мөрдөгчийн магадалгаа /1 хх-ийн 147-148 тал/,

          Хөвсгөл аймгийн Авто тээврийн газрын шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн: “..1. ХОВО маркийн 1990 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь аль улсад хэдэн онд ямар зориулалттайгаар үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл вэ? Уг тээврийн хэрэгслийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэснээр Хово загварын ***-***ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь БНХАУ-н Хово үйлдвэрт 2018 онд ачаа тээврийн зориулалтаар үйлдвэрлэгдэж 2019 оны 8 дугаар сарын 12-нд Монгол Улсад импортлогдсон. Загвар ZZ32257N, төрөл өөрөө буулгагч, өнгө улаан, Арал-LZZ5DYSD4JW411005, хөдөлгүүрийн багтаамж 9726 СС, Шатахууны төрөл дизель, Жолооны хүрд зүүн, Ангилал С, өөрийн жин-12270кг тээврийн хэрэгсэл болно.

          2. Үзлэгээр ХОВО маркийн 1990 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд тэнхлэг сууриараа салж унасан, Эстермэний боолт тасарч нум хугарсан, Рам гулзайж, рамны урд хөндлөн бэхлэгээ тасарч тэлэлт үүссэний улмаас моторын лампны боолт бүгд тасарч мотор, кроп доош сууж, кардан гол доош гулзайсан, баруун урд дугуй ступецээрээ салсан, жолооны механизмын эд анги сууриараа салж хөндлөн дагуу теаг /холбоос, татуурга/ хугарч салсан, компьютерын системийн цахилгаан тоноглолын тэжээлийн утас бүгд тасарсан, урд нүүр хагарч хөргөлтийн систем бүрэн гэмтсэн, том, жижиг оврын гэрэл бүгд хагарсан, салхины шил хагарч цуурсан, түлшний, хийн баллон сууриараа салсан, баруун урд хаалга хонхойж цэнхэр өнгийн будаг наалдсан байдалтай байлаа. Чиргүүлийн дугуйнд хий дамжуулж тооромз тэжээх даралтын труб бүгд тасарсан.

          3. Жолооны хүрд гацсан, рам гулзайж, рамны урд хөндлөн бэхлэгээ тасарч тэлэлт үүссэний улмаас моторын лампны боолт бүгд тасарч мотор, кроп доош сууж, кран гол гулзайсан. Жолооны механизмын эд анги сууриараа салж хөндлөн дагуу теаг /холбоос, татуурга/ хугарч салсан. Том, жижиг оврын гэрэл бүгд хагарсан.

4. “Жидон чичиг” загварын ***-***ТЧ улсын дугаартай чиргүүлтэй хөдөлгөөнд оролцож байсан учир тухайн чиргүүлд үзлэг хийхэд 1-р тэнхлэг салсан /тусдаа/, Чиргүүлийн 1-р хавтас дэлгэгдсэн, баруун талын 1-р хавтасны дээд бэхэлгээ түгжээ хугарсан, 2-р тэнхлэгийн зүүн гадна дугуй хагаралт өгч цуурсан, чиргүүлийн зогсоох эд анги тоормосны хий дамжуулах даралтын труб /хоолой/ бүгд тасарсан, чиргүүлийн зүүн хойд буланд гаднын нөлөөний улмаас будгийн халцаралт, хавиралтын ул мөр үүссэн, чиргүүлийн хойд гэрэл, дохио сууриараа мултарч хугаралт үүссэн, чиргүүлийн хүрд хагарч мултарсан, 1-р тэнхлэг тусдаа салангид байна, чиргүүлийн гар буюу чирэх холбогчид ямар нэг гэмтэл байхгүй байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 161-162 тал/,

Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/09 дугаартай: “...Хово загварын ***-***ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж******* овогтой Б******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “а” заалт буюу “жолооч ...энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заагдсан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ... үүргийг хүлээнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна....Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд автомашины тоормосны системийн битүүмж алдагдан, хийн системд шаардлагатай хийн даралтгүй болсон байна. Түүний улмаас автомашины ажлын тоормосны систем ажиллах боломжгүй болсон байна. Тухайн автомашин замын хөдөлгөөнд оролцон, тээвэрт явж байсан тул жолооч нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ. ...Хово загварын ***-***ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж******* овогтой Б******* нь МУ-ын Замын хөдөлгөөний 6 дүрмийн 3.4 “а” заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна” гэх дүгнэлт /2 хх-ийн 41-43 тал/,

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6-д ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/, 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 35 дугаар зүйлд “ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэсэн заалтыг тус тус зөрчсөн” гэх дүгнэлт /2 хх-ийн 67-69/,

Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн  журнал /2 хх-ийн 117-131 тал/,

Хөдөлмөрийн гэрээ /1 хх-ийн 207-210 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ө.О*********т, Д.О*********г нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол нөхцөл байдлыг гэрчилсэн гэрч Э.Х*******, Г.Хурц, Г.Эрдэнэ нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, амь хохирогч Д.О*********ын биед үзлэг хийсэн: “...165 см урттай, биеийн ерөнхий хөгжил зөв, булчингийн болон өөхний эдийн хөгжил дунд эрэгтэй хүний цогцос байна. ...” гэх тэмдэглэл, амь хохирогч Б.С*******ыг биед үзлэг хийсэн: “...165 см урттай биеийн хөгжил дунд эрэгтэй хүний цогцос байна. ...” гэх тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай талийгаач Д.О*********ын цогцост хийсэн задлан шинжилгээний материалаас үзэхэд талийгаач Д.О********* нь гавал тархи, цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэх, талийгаач Б.С*******ын цогцост хийсэн Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай: Б.С*******ын нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна гэх дүгнэлтүүд, Ж.Б******* нь Хөвсгөл дулааны станц төрийн өмчит ХК-ийн эзэмшлийн ***-***ХӨҮ улсын дугаартай улаан өнгийн “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна...” гэх заалтуудыг мөрдөөгүйн улмаас зам тээврийн осол гарсан гэх мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн магадалгаа, Хөвсгөл аймгийн Авто тээврийн газрын шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт, Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/09 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Л.Батцогтын өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ж.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн орой 21-22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл дулааны станц төрийн өмчит ХК-ийн нүүрсийг ачих зорилгоор Хөвсгөл дулааны станц төрийн өмчит ХК-ийн эзэмшлийн ***-***ХӨҮ улсын дугаартай улаан өнгийн “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх хөтлийн даваа”-наас уруудах замд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3,  3.4 “а”,  11.3, 24.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж “Хөх хөтлийн даваа” руу өгсөж явсан 65-34 ХӨА улсын дугаартай цэнхэр өнгийн “Киа Бонго” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.С*******, зорчигч Д.О********* нарын хоёр хүний амь нас хохироосон шүүгдэгч Ж.Б*******гийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Энэхүү зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор  мөрдөн шалгах ажиллагааны шатанд  тусгай мэдлэгийн  хүрээнд шинжилгээ хийлгэж Хөвсгөл аймгийн Авто тээврийн газрын шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээч Х.Б**********ийн өгсөн мэдүүлэг, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 12/09 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт,  Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт тус тус гарчээ.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.О*********, Б.С******* нарын биед тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн амь хохирогч гавал тархи, цээж мөчдийн хавсарсан гэмтэл авсан, үхлийн шалтгаан болсон нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Ж.Б*******гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ж.Б******* жолоодож явсан, тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн обьектив талын  шинж нь Замын хөдөлгөөний  дүрэм зөрчсөн үйлдлээс, ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан  хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг.

Дээрх тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмийн тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн буюу ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байх,  ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх, техникийн шаардлага хангаж байгаа эсэхэд тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолооч хариуцлагагүй хандсанаас зам тээврийн осол гарах шалтгаан бий болсон, мөн жолооч анхаарал болгоомжтой зорчих, аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглох арга хэмжээг авч чадаагүйгээс  осол гарч хоёр хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учирсан байна.

          Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ж.Б******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хоёр хүний амь хохирч хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Б*******г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4-2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч Ж.Б*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.С*******, Д.О********* нарын амь хохирч хүнд хор уршиг учирчээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “.. гэмт хэргийн улмаас учирсан  эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус  хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар  татан оролцуулж болно..” гэж заасан бөгөөд  тус хэрэгт  иргэний хариуцагчаар Хөвсгөл Дулаан станц ТӨХК-ийг татан оролцуулжээ.

          Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч  Ж.Б******* нь хэрэг учрал болсон  цаг хугацаанд Хөвсгөл Дулаан станц ТӨХК-ийн жолоочоор  ажиллаж, осол гаргахад жолоодож явсан тээврийн хэрэгсэл дээрх нүүрсийг Хөвсгөл аймгийн Хөвсгөл Дулаан станц ТӨХК-д хүргэх  зорилгоор иргэний хариуцагч Хөвсгөл Дулаан станц ТӨХК-ний эзэмшлийн  тээврийн хэрэгслийг жолоодож явсан  болох нь нотлогдон тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Ж.Б******* болон иргэний хариуцагч Хөвсгөл Дулааны станц ТӨХК, нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.  Тодруулбал нэг талаас цалин хөлс  олгож ажлаа  хийлгэх нөгөө талаас ажлаа гүйцэтгэж, цалин хөлс  авах харилцан эрх, үүрэг бүхий ажил олгогч, ажилтны харилцан тохиролцоо хийгдсэн байна гэж дүгнэлээ.

          Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, мөн зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж тус тус  заажээ.

          Хэрэгт авагдсан баримтаар иргэний хариуцагч нь харилцан ашигтайгаар  хамтран ажилладаг гэх нөхцөл байдал, шүүгдэгч нь хөдөлмөрийн харилцааны дагуу  үүргээ гүйцэтгэж  байхдаа осол  гаргасан болох нь  тогтоогдож байх тул  гэмт хэргийн улмаас  учирсан хохирлыг тэргүүн ээлжинд иргэний хариуцагч хамтран хариуцах  нь зүйтэй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол аюулгүй  байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно” гэж  заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх  нь зүйтэй.

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  шүүгдэгч Ж.Б*******гаас амь хохирогч Д.О*********ын хууль ёсны төлөөлөгч Д.О*********гт хохиролд 1.000.000 төгрөг шилжүүлсэн тухай 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт /1 хх-ийн 231 тал/, шүүгдэгч Ж.Б*******гаас амь хохирогч Б.С*******ын хууль ёсны төлөөлөгч Ө.О*********тад хохиролд 3.000.000 төгрөг шилжүүлсэн тухай 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, 300.000 төгрөг шилжүүлсэн тухай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, 1.000.000 төгрөг шилжүүлсэн тухай 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт /1 хх-ийн 232-234 тал/, хэрэгт  авагдсан байна.

          Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч  Ж.Б******* нь амь хохирогч Б.С*******ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.О*********г 10.000.000 төгрөг, амь хохирогч Д.О*********ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.О*********тад 9.300.000 төгрөг, иргэний хариуцагч Хөвсгөл дулааны станц ТӨХК-аас амь хохирогч Б.С*******ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.О*********гт 2.000.000 төгрөг, амь хохирогч Д.О*********ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.О*********тад 7.000.000 төгрөгийг тус тус төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан  хохирол хор уршиг  бүрэн төлөгдсөн гэх шүүгдэгч, иргэний хариуцагч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гарын үсэг бүхий бичгээр гаргасан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогч Б.С*******ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.О*********гийн “бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, амь хохирогч Д.О*********ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.О*********тын “бодит хохирол нөхөн төлөгдөж дууссан, Иргэний журмаар сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхээр нээлттэй үлдээж өгөөч” гэх мэдүүлэг зэргээр энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Б******* болон иргэний хариуцагч Хөвсгөл дулааны станц ТӨХК-нийг бусдад  төлөх төлбөргүй гэж  үзэх нь зүйтэй байна.

          Амь хохирогч Д.О*********ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.О*********т нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” заасны дагуу сэтгэл санааны  хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгч Ж.Б*******гийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Ж.Б*******гийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

          Улсын яллагч Ц.Чингүүн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..шүүгдэгч Ж.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна.” гэжээ.

          Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Манлайбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..иргэний журмаар сэтгэл санааны хохирол нэхэмжлэх нь шүүгдэгч Ж.Б******* гэх хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл битгий болоосой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг журамлаж  түүнд оногдуулах хорих ялыг оногдуулж өгөөч гэж хүсэж байна. .. шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нараас уучлалт гуйж байгаа байдал ба өөрийнхөө хэмжээнд хохирол, төлбөр төлсөн байдал, 4 хүүхэд, 4 ач нарын хамт амьдардаг болон  энэ хэрэг болгоомжгүйгээр үйлдэгддэг болохыг миний үйлчлүүлэгч нар өмгөөлөгчөөрөө дамжуулан ойлгож авсан учраас гомдол, саналгүй байгаагаа илэрхийлсэн тул өмгөөлөгч миний байр суурь, саналыг хүлээн аваасай гэж хүсэж байна” гэжээ.

          Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Батсүх эрүүгийн  хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Манай үйлчлүүлэгч компани маань Ж.Б*******гийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Цаашид иргэний журмаар нэхэмжлэх нөхөн төлбөрийг нөхөн төлөхөө үгүйсгэхгүй. Компанийн зүгээс 1929 ХӨВ улсын дугаартай “Хово” маркийн  тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 29.540.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг шүүгдэгчээс нэхэмжлээгүй. .. Хоёр хүний амь нас хохирсон нөхөж баршгүй гарз. Үүнд дээр нотлох баримтын хэмжээнд болон гэм буруугийн тухайд хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал харагдаж байна.” гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэж өгөөсэй гэж хүсэж байна. ..Тээврийн  хэрэгсэл жолоодох эрх хасагдана. .. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар тодорхой хугацаагаар хорьж, цагдах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж шийдвэрлэхээр бол нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгөөч гэсэн саналтай байна” гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруугийн тал дээр шүүгдэгч огт маргадаггүй. Хохирол, төлбөрийг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдож байна. .. Хэргийн зүйлчлэлийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дэх хэсэг гэдэгтэй маргахгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд  заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу 1.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй байх ял оногдуулах буюу 1 жил 1 хоног хорих ял оногдуулах саналтай байна.” гэжээ.

          1 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, байнга оршин суугаа газрын лавлагаа зэрэг баримтаар шүүгдэгч Ж.Б******* нь жолооч мэргэжилтэй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 10, эхнэр, 4 хүүхэд, 4 зээгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 20-10 багт оршин суух, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Б******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Ж.Б*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хор уршиг шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөргүй зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Б*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ж.Б*******гийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж,  биелэлтэд  хяналт  тавихыг  Хөвсгөл  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

          Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Б******* нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн эзэмшлийн ***-***ХӨҮ улсын дугаартай “Хово” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, ***-***ТЧ улсын дугаартай чиргүүлийн гэрчилгээ 1 ширхэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн толины хамгаалах таг 1 ширхгийг  “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-нд буцаан олгохыг, шүүгдэгч Ж.Б*******гийн №11847 дугаартай В,C,D,E ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Цацралд даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Ж*******ийн Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ж.Б*******гийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5-д зааснаар шүүгдэгч Ж.Б******* нь амь хохирогч Б.С*******ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.О*********г 10.000.000 /арван сая/ төгрөг, амь хохирогч Д.О*********ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.О*********тад 9.300.000 /есөн сая гурван зуун мянга/ төгрөг, иргэний хариуцагч Хөвсгөл дулааны станц төрийн өмчит ХК-аас амь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С*******ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.О*********гт 2.000.000 /хоёр сая/ төгрөг, амь хохирогч Д.О*********ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.О*********тад 7.000.000 /долоон сая/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, амь хохирогч Д.О*********ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.О*********т нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

          6. Эрүүгийн ************** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн толины хамгаалах таг 1 ширхэг,  Хөвсгөл дулааны станц төрийн өмчит ХК-ийн эзэмшлийн ***-***ХӨҮ улсын дугаартай “Хово” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, ***-***ТЧ улсын дугаартай чиргүүлийн гэрчилгээ 1 ширхгийг тус тус  “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит ХК-нд буцаан олгохыг, шүүгдэгч Ж.Б*******гийн №11847 дугаартай В,C,D,E ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.

          7. Шүүгдэгч Ж.Б******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.О*********г, Д.О*********т нар нь гомдолгүй болохыг  тус тус дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах шатны шүүхэд буюу Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


 

 

                      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.ДӨЛГӨӨН