Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч С.Энхтуул,

хохирогч Б.а,

шүүгдэгч Ө.******* өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.*******т холбогдох эрүүгийн 230500000011******* дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 01-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******-******* ХХК-ийн ******* ******* төсөлд туслах ажилтан ажилтай, ам бүл *******, ээж, ах, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоо дүүргийн дүгээр хороо, - тоотод оршин суух, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0******* дугаар сарын 25-ны өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, овогт Өлзий-ын ******* /Регистрийн дугаар: ЙС980501/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ө.******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.атай “нэгжгүй байхад утсаараа яриулчих гэлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээр маргахгүй байгаа. Би одоо ******* өргөө гэдэг компанид ажиллаж байгаа, сард 1,300,000-2,000,000 төгрөгийн орлоготой. Өмнөх ялаа биелүүлсэн. Дахин ийм зүйл хийхгүй, уучлаарай” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Б.а мэдүүлэхдээ “...Манай найзтай нэг залуу маргалдаад байсан. Би очоод салгах гэсэн чинь энэ залуу намайг хүрч ирээд үгийн зөрүүгүй цохисон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Би салгах гэж очоод чи яаж байгаа юм бэ гэхэд энэ залуу алалцвал алалцъя гээд дайраад байсан. Тэгээд цагдаа дуудаж гэмтэл орж зургаа авахуулсан. Миний хамар битүүрч байгаа. Тухайн үед хамар янзлуулаад өг гэхэд ажил явдал гарсан гэхээр нь би больё гээд орхисон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1 дүгээр хуудас/,

Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажил тараад найз тэй Хөтөлийн Гэрэл төвийн караокед гэх залуу бид гурав 0,75 граммын хэмжээтэй Соёрхол хувааж ууцгаасан, би ойролцоогоор 250-300 грамм уусан. Эхнэр Энхтамирыг дуудаж, эхнэр ирээд бид гурвыг аваад эхлээд г гэрт нь хүргээд Энхбаярын зам дагуу уруудаж ийг *******гийн ар талын замд буулгаад эргээд харсан чинь хоёр хүнтэй муудалцаад байсан. Би машинаас бууж буцаж очоод салгах гэхэд хар өнгийн цагаан канттай Адидасын куртиктэй бор залууд цохиулсан. Нөгөө залуу нь ноосон малгай өмссөн, богино куртиктэй залуу надад ерөөсөө гар хүрээгүй. Дуудлагаар ирсэн алаг тэрэгтэй хоёр цагдаад намайг цохисон залууг зааж өгөөд нөгөө хоёр залууг цагдаа нар аваад явсан. Намайг гэмтэлд нэг мөсөн үзүүлчихээд ирээрэй гэхээр нь үзүүлээд очсон. Миний нүд, хамар луу хавсарч нэг удаа гараа атгаж байгаад цохисон, ахиж цохиогүй. Одоо хамар бага зэрэг зовиуртай байгаа. Би ажил ихтэй байснаас эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэж амжаагүй учир надад баримт байхгүй. Цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа” гэсэн мэдүүлэг /хх-05-08 дугаар хуудас/,

Гэрч Н.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажил тараад найз а, хоёрын хамт Баянхошууны нэг газар караокед орж 0,75 литрийн Экс нэртэй архи хувааж уусан. Ууж дуусаад ын эхнэр нөхрөө авахаар ирээд эхлээд ойрхон болохоор нь г гэрт нь хүргэж өгөөд би Энхбаярын замын уулзвар дээр буусан. Тэгээд утас унтарсан, эхнэрээ дуудах санаатай 2 хүн “Вайт хаус”-ын харалдаа зогсож байхаар нь утсаараа яриулаач гээд очоод гуйсан, тэгтэл өөдөөс дургүй уурлаад байсан. Өөдөөс орилохоор нь би маргалдаж барьцалдсан байх, тэр үед а машинаасаа бууж ирээд салгасан. Энэ үед ын нүүр лүү хар куртиктэй Адидас канттай намхан нуруутай, 1*******5 см орчим өндөртэй залуу цохиод авсан. а нүүрээ бариад тонгойгоод суусан, яав ийв гээд эргээд хартал намайг цохиод авсан. а босож ирээд нөгөө залууг барьж аваад зугтаалгахгүй гээд зууралдаад зогсож байсан. Тэр үед эхнэр нь машинаас бууж ирээд цагдаа дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа ирээд нөгөө хоёр залууг авч яваад бид хэдийг гэмтэл рүү очиж үзүүлээд ирээрэй гэсэн, тийм л юм болсон” гэсэн мэдүүлэг /хх-12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 925 дугаартай: “Б.ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх--22 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ө.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр гэртээ байж байхад манай найз Осоржамаа над руу залган согтуу байна, ирээд аваач гэж ярьсан. Тэгэхээр нь би Осоржамааг өөрөө такси аваад ир гэж хэлтэл такси аваад ирсэн. Би Осоржамааг Рояал зочид буудлын гадаа тосож авсан. Тэгээд бид хоёр гудамж руу алхаж байтал нэг үл таних залуу машинаас бууж ирээд Осоржамааг гар утсаараа яриулчих гэсэн. Осоржамаа хариуд нь миний гар утас нэгжгүй байна гэж хэлтэл тухайн үл таних залуу бид хоёрын өөдөөс муухай орилоод би ямар гуйлгачин уу гээд Осоржамааг барьж аваад машины хажууд очоод үсдээд толгой руу нь гараараа цохиж, мөн хэвлий хэсэг рүү нь өшиглөөд байсан. Уг үл таних залуутай хамт явж байсан залуу машинаасаа бууж ирээд хамт нийлээд Осоржамааг зодох гэж байх шиг харагдахаар нь би гүйж очоод салгах гэтэл сүүлд машинаас бууж ирсэн залуу миний урдаас цохих гээд гар далайсан. Би айсандаа нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд Осоржамаа болон үл таних залуу хоёрыг салгаад явах гэтэл ардаас надад цохиулсан залуу ирээд миний гадуур хувцас болон цамцнаас татаж урж, намайг цохиж боож унагасан. Тэгээд хэсэг хугацаанд боосны дараа Осоржамаа ирээд салгасан. Тэгээд цагдаа нар ирсэн. Тухайн үед гар утас нэгжгүй байна гэж хэлтэл урдаас уурлаж орилж маргаан үүссэн. Би тухайн үед а гэдэг хүнийг нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон. Биеийн өөр хэсэгт цохиогүй. Тухайн үед миний өвдөг шалбарсан, зүүн гарын 3 хуруу шалбарсан, боолгосны улмаас хүзүү улайсан, хамар луу цохисон учраас цус гарсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл, хар өнгийн цагаан канттай Адидас гэсэн бичигтэй куртик, дотуураа хар өнгийн цамц, саарал өнгийн жинсэн өмд, хар өнгийн гуталтай байсан. Би а гэдэг хүний биед халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, Осоржамаа миний болон өөрийнхөө шинжээч томилох тогтоолыг аваад шууд хөдөө яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-31-33 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-3******* дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-38 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-39 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-41 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ө.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Улсын яллагч “шүүгдэгч Ө.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ө.******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны шөнө дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.атай цуг явж байсан Н.тэй “нэгжгүй байхад утсаараа яриулчих гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж байхад тэднийг салгахаар очсон Б.ын нүүр лүү гараараа цохиж, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.а, гэрч Н. нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 925 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ө.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч Б.ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ө.*******ийн гэм буруутай үйлдэл болох гараараа цохисноос үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ө.*******ийн бусдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ө.*******, түүнтэй хамт явсан Ж.Осоржамаа нарын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж, уг тогтоолын хувийг тэдэнд гардуулан өгсөн боловч Ө.*******, Ж.Осоржамаа нар шүүх эмнэлэгт үзүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ын эрүүл мэндэд “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 925 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Б.а шүүх хуралдаанд оролцож “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ө.*******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Ө.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Ө.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Ө.******* нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0******* дугаар сарын 25-ны өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан бөгөөд уг торгох ялыг биелүүлсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03/89 дугаартай албан бичгээр тогтоогдсон тул нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Ө.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйл, *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй болон хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Ө.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ө.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10, 3*******.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Өлзий-ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ө.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

*******.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НЯМДАВАА