Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/235

 

2023 02 14                                               2023/ШЦТ/235 -

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

нарийн бичгийн дарга Л.Дэлгэр

улсын яллагч А.Марал шүүгдэгч Г.Тэгшжаргал түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Бүргэд овогт Ганзоригийн Тэгшжаргалд холбогдох эрүүгийн 2206 00000 1149 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2003 оны 12 сарын 14-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах эгч дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 107б байрны 39 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бүргэд овогт Ганзоригийн Тэгшжаргал РД:ЖЮ03321438/.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Тэгшжаргалыг Д.Ган-Эрдэнэтэй бүлэглэн 2022 оны 03 сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон төгөл хотхоны зам дагуу явж байхдаа хохирогч М.Содбилэгтэй маргалдан, улмаар биед нь баруун гайморын хөндийд урд хананы цөмөрсөн хугарал, хамар яс, таславчийн хугарал, мурийлт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны гадна булангийн цус хуралт, хамрын уг, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт баруун дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Тэгшжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: “... Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: Хэргийн үйл баримтын талаар 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/, хохирогч М.Содбилэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 03 сарын 20-ны өдөр гэрээсээ буюу Баянзүрх дүүргийн 26-р хороо, их Монгол хорооллоос гараад зам хөндлөн гараад ногоон төгөл хотхоны урд талын замаар явж байхад миний өөдөөс 3 дугуйтай мотоцикльтой хүн явган замаар яваад тулаад ирсэн тэгэхээр нь би тэр хүмүүст явган хүний замаар явдаггүй гэж шаардлага тавьж хэлэхэд мотоцикльтой хоёр залуу надтай маргалдаад байсан. Бид нар маргалдаж байгаад салж яваад байсан залуугийн эрүү рүү нэг удаа цохисон чинь нөгөө залуу босч ирээд намайг цохиод бид нарын хооронд зодоон болсон. Би тэр хоёр залуутай зодолдож байхдаа газарт унасан ба газарт унасан байхад миний дээрээс 2-3 удаа цохих шиг байсан. Хажуу талын суудлаас босож ирээд намайг цохисон гээд байгаа залууг би ч гэсэн нэг удаа цохисон тэрнээс өөрөөр цохисон асуудал байхгүй Би тэр хоёр залууд зодуулж байхад 99822658 гэх дугаартай ах гарч ирээд бид нарыг салгаад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн надтай муудалцсан гэх хоёр залуу явган хүний замаар мотоцикильтой явж байхаар би боль гэж хэлээд бид нар хоорондоо маргалдах болсон. Миний хамар хугарсан юм шиг байгаа ба шүд хөдлөөд байгаа баруун талын нүд хэсэгт хавдаж хөхөрсөн уруул хавдсан байна. Эдгээр гэмтлүүдийг надтай муудалцсан гэх хоёр залуу учруулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэх болно. гэх мэдүүлэг, /хх-ийн 06/ Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 4362 дугаартай: “М.Содбилэгийн биед баруун гайморын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, хамар яс, таславчийн хугарал, мурийлт, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруу нүдний алимны гадна булангийн цус хуралт, хамрын уг, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, баруун дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-30-31 тал /, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дугаар хуудас), Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Улсын яллагч “Шүүгдэгч Г.Тэгшжаргалыг Д.Ган-Эрдэнэтэй бүлэглэн 2022 оны 03 сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон төгөл хотхоны зам дагуу явж байхдаа хохирогч М.Содбилэгтэй маргалдан, улмаар биед нь баруун гайморын хөндийд урд хананы цөмөрсөн хугарал, хамар яс, таславчийн хугарал, мурийлт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны гадна булангийн цус хуралт, хамрын уг, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт баруун дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Улсын яллагч шүүгдэгч Г.Тэгшжаргалыг бусадтай бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, зөвшөөрсөн болно. Үйл баримтын талаарх дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч Г.Тэгшжаргал нь Д.Ган-Эрдэнэтэй бүлэглэж нь хохирогч М.Содбилэгийн биед баруун гайморын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, хамар яс, таславчийн хугарал, мурийлт, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруу нүдний алимны гадна булангийн цус хуралт, хамрын уг, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, баруун дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал гэмтэл учруулжээ. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг бөгөөд шүүгдэгч нь уг хохиролыг санаатай учруулсан болох үйл баримт тогтоогдож байна. Эрх зүйн дүгнэлт Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан Шүүгдэгч Г.Тэгшжаргал нь Д.Ган-Эрдэнэтэй бүлэглэж нь хохирогч М.Содбилэгийн эрүүл мэндэд халдаж зодсон үйлдэл хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Шүүгдэгч Г.Тэгшжаргал нь бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд “шүүгдэгч хохирогч нар хоорондоо маргалдсан нөхцөл байдал байна гэж үзэв. Хохирол, хор уршгийн талаар Хохирогч М.Содбилэг нь энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Тэгшжаргал, Д.Ган-Эрдэнэ нараас 952620 төгрөгийн хохирол нэхэмжилснээс, эрүүл мэндийн эмчилгээний хохирол 649620 төгрөг, гэм хорын хохирол 303000 төгрөг нэхэмжилсэн гэж яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан байна. 2022 оны 04 сарын 18-ны өдөр тус шүүхэд шүүгдэгч Г.Тэгшжаргал нарт холбогдох хэрэгт түүний өмгөөлөгч Б.Энхболд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд түүнтэй хавсарган хохирогч М.Содбилэг цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа нөхцлөө тайлбарлан дээрх нөхцлийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч шүүгдэгч, хохирогч нар эвлэрлийн гэрээ байгуулж 8000000 төгрөгөөс 1000000 төгрөгийг шүүгдэгч Тэгшжаргал болон Ган-Эрдэнэ нар 2022 оны 04 сарын 09-ний өдөр хохирогчийн хаан банкны 511456230 тоот дансанд тушаасан, дээр нь нэмж 7000000 төгрөгийг шүүгдэгч нар нэмж өгөхөөр тохиролцож мөн оны 04 сарын 17-ны өдөр хохирогчийн хаан банкны 5114562308 тоот дансанд тушаасан баримт, үүнээс шүүгдэгч Г.Тэгшжаргал нь хохирогчид өөрөөсөө 3 сая гаруй төгрөгийг нь өгсөн гэх тайлбараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн байна. Хохирогч М.Содбилэг ямар нэгэн байдлаар төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй гэсэн тайлбар /хавтаст хэргийн 104-105/ хуудсанд авагдсан байх тул шүүгдэгч Г.Тэгшжаргалыг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Тэгшжаргал нь Д.Ган-Эрдэнэтэй бүлэглэн нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. Улсын яллагч: “Шүүгдэгч Г.Тэгшжаргал, Д.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүхээс тусгаарлан шийдвэрлэхэд хэргийн бодит байдалд нөлөөлөхгүй гэх тайлбарыг хийгээд шүүгдэгч Г.Тэгшжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3000 нэгж буюу 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулах” уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Г.Тэгшжаргал маань хохирол төлбөрөө төлж хохирогч нь гомдол саналгүй болсон, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байгаа, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг гаргасан, Шүүгдэгч Г.Тэгшжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзлээ. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагч болон түүний өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэхээр шийдвэрлэв. Бусад асуудлаар Энэ хэрэгт холбогдогч Ган-Эрдэнэ нь шүүн таслах ажиллагаанаас зайлсхийж Монгол Улсын хилээр гарч яваад эргэж орж иргээүй байх тул түүнд холбогдох хэргийг тусгаарлан, түдгэлзүүлсэн байгаа болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Тэгшжаргалын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүргэд овогт Ганзоригийн Тэгшжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Тэгшжаргалд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тэгшжаргал нь хүлээлгэсэн үүрэг, хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

5. Шүүгдэгч Г.Тэгшжаргалд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Тэгшжаргалд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ц.МӨНХТУЛГА