Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/142

 

     

 

 

 

 

 

 

 

  2023          03           02                                     2023/ШЦТ/142                              

                                                                                                                     

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт************** холбогдох эрүүгийн 22100 2059 1339 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Гармаа, шүүгдэгч Ч.Баатархүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах,******* дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү Вилла хотхоны 1408-44 тоотод оршин суух, урьд:

- Ардын армийн Зүүнбаян гарнизоны тусгай шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн 200в, 76а-д зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг эдэлж байгаад 1986 оны Дорнод аймгийн шүүхийн хянан магадлах шүүх хурлаар эдлээгүй үлдсэн 11 сар 21 хоногийн хорих ялыг хугацаанаас чөлөөлөгдсөн,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 307 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 544 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жил хорих ял шийтгэж, уг ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 307 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй 02 жил 06 сарын 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 03 жил 06 сар 18 хоног гэж тогтоосныг эдэлж байгаад 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Төв аймгийн шүүхийн хянан магадлах хурлаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 19 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял шийтгэснийг эдэлж байгаад Хархорин дахь Сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэснийг биеэр эдэлж 2005 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Нийслэлийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 497 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 жил 11 сар болгон өөрчилснийг биеэр эдэлж 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1321 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг биеэр эдэлж байгаад Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 267 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 03 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 08 жилийн хугацаагаар хорих ял гэж тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 53 дугаартай магадлалаар 05 жил болгон өөрчилснийг биеэр эдэлж байгаад Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 00 сар 20 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт************** /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Баатархүү нь 2022 ны 8 дугаар сарын 10-ны өдөр******* дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү Вилла хотхоны 1408 дугаар байрны “Тэско маркет” нэртэй дэлгүүрээс Б.Батзаяагийн эзэмшлийн Iphone 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:            

 

1. Шүүгдэгч Ч.Баатархүүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би тухайн өдөр өглөөнөөс хойш засварчин залуутай 2 шил архи уусан байсан. Гар утсыг зарсан мөнгөөрөө дахин 1 шил архи авч уусан.

Би хэт их архинд дурласнаас болж хэрэг хийх болсон гэж ойлгож байгаа. Энэ хэрэгт хамааралгүй ч архи ууж өөрийгөө жолоодож чадахгүй болсон.“ гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн 22100 2059 1339 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Батзаяагийн хохирогчоор өгсөн:

“...Би Хүннү Вилла хорооллын 1408 дугаар байранд “Теско маркет” нэртэй дэлгүүр ажиллуулдаг ба 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс дэлгүүртээ засвар хийж байгаа. Өчигдөр буюу 8 дугаар сарын 10-ны өдөр 13 цагаас 17 цагийн орчимд өөрийн Iphone 11 загварын хар өнгөтэй гар утсаа кассын баруун гар талд байдаг жижиг лангуун дээр тавиад, бараа өрөх зэрэг ажлаа хийгээд, хажуугаар нь захиалга хийж байсан. Тухайн үед би ганцаараа байсан ба маш их ачаалалтай байсан болохоор тэрүүхэн тэндээ гар утсаа мартчихсан байсан. Тэгээд тэр хавиар хайгаад олохгүй болохоор цагдаад хандсан. ...Миний гар утас 35292011544хх55 гэсэн имей кодтой.” гэсэн мэдүүлэг (хэргийн 08 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Эрдэнэбилэгийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Би өөрийн ашиглаж байгаа 35292011544хх55 гэсэн имей кодтой гар утсыг 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр фейсбүүк сүлжээнд зар харж байгаад, зарын дагуу авахаар болж******* дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү молл худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд талын замд байх түргэн үйлчилгээний цэгт ажиллаж байсан А.Еркебулан гэх 20-25 орчим насны эрэгтэй хүнээс 1.160.000 төгрөгөөр худалдаж авсан.

Тухайн үед надад хэлэхдээ “өөрөө гар утас авахаар болсон учраас зарж байгаа” гэсэн. Ингээд бид хоёр тохиролцоод би өөрийн Хас банкин дахь 500069хх76 дугаартай данснаас А.Еркулан гэх эзэмшигчтэй 519800хх70 дугаартай данс руу 1.160.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Би буруутай этгээдээс мөнгөө гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11 дэх тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч А.Еркебуланы өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би******* дүүргийн 4 дүгээр хороонд байх жижиг ТҮЦ-д худалдагчаар ажиллаж байсан юм. 15-20 цагийн хооронд байх гэж бодож байна, намхан, бага зэргийн сахалтай 50-60 насны эрэгтэй хүн орж ирээд “гаднаас гар утас оллоо, энэ хэдэн төгрөгийн утас бэ” гэхээр нь би тухайн утсыг үзэхэд Iphone 11 загварын хар өнгийн утас байсан. Тэгээд би тэр утсыг 150.000-180.000 орчим төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан гар утасны кодыг Youtube сувгаас бичлэг үзэж байгаад тайлчихсан.

Тэгээд фейсбүүк сүлжээнд тухайн гар утсыг 1.200.000 төгрөгөөр зарна гэсэн зарыг 2022 оны 10 дугаар сард тавьсан ба удалгүй миний чат руу нэг хүн холбогдохоор нь өөрийнхөө ажиллаж байсан ТҮЦ дээр ирээд аваарай гэхэд нэг ах, эхнэрийн хамт ирээд нөгөө гар утсыг үзэж байгаад 1.160.000 төгрөгөөр худалдаж аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 129 дэх тал),

 

4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ХУ2-22-776 дугаартай:

“...үнэлэгдэж буй Iphone маркийн гар утас нь нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.025.000 /нэг сая хорин таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 18-19 дэх тал),

 

5. Эд зүйл түр хураан авч, хохирогч Б.Батзаяад Iphone 11 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 80-82 дахь тал),

 

6. Иргэний хариуцагч А.Еркебуланы Хаан банкин дахь 5198хх6770 дугаартай Депозит дансанд үзлэг хийсэн тухай Мөрдөгчийн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга баримт (хэргийн 84-86 дахь тал),

 

7. Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 87-93 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Баатархүүгийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 1408 дугаар байрны 1 давхар дахь дэлгүүрээс архи авах гэж орсон. Тэгэхэд лангууны буланд хар өнгийн, сүүлийн үеийн хүүхдүүд бариад байдаг гар утас байхаар нь тэр утсыг аваад дэлгүүрээс гарсан. Тэндээс автобусны буудлын хавьд байх ТҮЦ-д 120.000 төгрөгөөр барьцаанд тавиад, авсан мөнгөөрөө архи аваад ууж дуусгасан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 123 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 22-23 дахь тал), таслан шийдвэрлэх, шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд (хэргийн 148-171 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 131 дэх тал), зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Баатархүүгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Баатархүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр******* дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү Вилла хотхоны 1408 дугаар байрны “Тэско маркет” нэртэй дэлгүүрээс иргэн Б.Батзаяагийн эзэмшлийн Iphone 11 загварын гар утсыг хулгайлан авч, бусдад 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- хохирогч Б.Батзаяагийн: “...Би Хүннү Вилла хорооллын 1408 дугаар байранд Теско маркет нэртэй дэлгүүр ажиллуулдаг ба 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс дэлгүүртээ засвар хийж байгаа. Өчигдөр буюу 8 дугаар сарын 10-ны өдөр 13 цагаас 17 цагийн орчимд өөрийн Iphone 11 загварын хар өнгөтэй гар утсаа кассын баруун гар талд байдаг жижиг лангуун дээр тавиад, бараа өрөх зэрэг ажлаа хийгээд, хажуугаар нь захиалга хийж байсан. Тухайн үед би ганцаараа байсан ба маш их ачаалалтай байсан болохоор тэрүүхэн тэндээ гар утсаа мартчихсан байсан. Тэгээд тэр хавиар хайгаад олохгүй болохоор цагдаад хандсан. ...Миний гар утас 35292011544хх55 гэсэн имей кодтой.” гэсэн мэдүүлэг (хэргийн 08 дахь тал),

- иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбилэгийн: “...Би өөрийн ашиглаж байгаа 35292011544хх55 гэсэн имей кодтой гар утсыг 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр фейсбүүк сүлжээнд зар харж байгаад, зарын дагуу авахаар болж******* дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү молл худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд талын замд байх түргэн үйлчилгээний цэгт ажиллаж байсан А.Еркебулан гэх 20-25 орчим насны эрэгтэй хүнээс 1.160.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед надад хэлэхдээ “өөрөө гар утас авахаар болсон учраас зарж байгаа” гэсэн. Ингээд бид хоёр тохиролцоод би өөрийн Хас банкин дахь 500069хх76 дугаартай данснаас А.Еркбулан гэх эзэмшигчтэй 519800хх70 дугаартай данс руу 1.160.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Би буруутай этгээдээс мөнгөө гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11 дэх тал),

- иргэний хариуцагч А.Еркебуланы: “...2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би******* дүүргийн 4 дүгээр хороонд байх жижиг ТҮЦ-д худалдагчаар ажиллаж байсан юм. 15-20 цагийн хооронд байх гэж бодож байна, намхан, бага зэргийн сахалтай 50-60 насны эрэгтэй хүн орж ирээд “гаднаас гар утас оллоо, энэ хэдэн төгрөгийн утас бэ” гэхээр нь би тухайн утсыг үзэхэд Iphone 11 загварын хар өнгийн утас байсан. Тэгээд би тэр утсыг 150.000-180.000 орчим төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан гар утасны кодыг Youtube сувгаас бичлэг үзэж байгаад тайлчихсан.

Тэгээд фейсбүүк сүлжээнд тухайн гар утсыг 1.200.000 төгрөгөөр зарна гэсэн зарыг 2022 оны 10 дугаар сард тавьсан ба удалгүй миний чат руу нэг хүн холбогдохоор нь өөрийнхөө ажиллаж байсан ТҮЦ дээр ирээд аваарай гэхэд нэг ах, эхнэрийн хамт ирээд нөгөө гар утсыг үзэж байгаад 1.160.000 төгрөгөөр худалдаж аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 129 дэх тал),

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ХУ2-22-776 дугаартай:

“...үнэлэгдэж буй Iphone маркийн гар утас нь нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.025.000 /нэг сая хорин таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 18-19 дэх тал),

- эд зүйл түр хураан авч, хохирогч Б.Батзаяад Iphone 11 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 80-82 дахь тал),

- иргэний хариуцагч А.Еркебуланы Хаан банкин дахь 5198хх6770 дугаартай Депозит дансанд үзлэг хийсэн тухай Мөрдөгчийн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга баримт (хэргийн 84-86 дахь тал),

- гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 87-93 дахь тал) болон шүүгдэгч Ч.Баатархүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 123 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Шүүгдэгч Ч.Баатархүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 ны 8 дугаар сарын 10-ны өдөр******* дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү Вилла хотхоны 1408 дугаар байрны “Тэско маркет” нэртэй дэлгүүрээс иргэн Б.Батзаяагийн эзэмшлийн Iphone 11 загварын гар утсыг хулгайлан авч, бусдад борлуулан мөнгийг нь авч ашигласан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хэргийн шүүгдэгч Ч.Баатархүү нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

Иймд шүүгдэгч Ч.Баатархүүг шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна.

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Ч.Баатархүү нь хулгайлсан гар утсыг 120.000 төгрөгөөр иргэн А.Еркебуланд худалдан борлуулсан, гар утсыг худалдан авсан А.Еркебулан нь цааш дамжуулан иргэн Д.Эрдэнэбилэгт 1.160.000 төгрөгөөр худалдсан, улмаар 35292011544хх55 гэсэн имей кодтой, Iphone 11 загварын хар өнгийн утсыг ашиглаж байсан Д.Эрдэнэбилэгээс хураан авч хэргийн хохирогч Б.Батзаяад биет байдлаар нь хүлээлгэн өгсөн үйл баримт хэргийн 80-82 дугаар талд авагдсан Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, иргэний хариуцагч А.Еркебулан, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг баримтаар тус тус тогтоогдсон (хэргийн 11, 129 дэх тал) бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Еркебуланыг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар, Д.Эрдэнэбилэгийг иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 8.6 дугаар зүйл болон 8.5 дугаар зүйлд заасан журам зохицуулалт нийцсэн, хуулийн үндэслэл бүхий байна.  

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Батзаяад учирсан хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн гэж дүгнэх үндэслэлтэй ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч А.Еркебуланд учирсан 120.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулах төлбөр хохиролгүй байна.

Харин хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон А.Еркебуланаас дээрх гар утсыг 1.160.000 төгрөгөөр худалдан авч хохирсон иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбилэгт учирсан гэм хорыг иргэний хариуцагч А.Еркебуланаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.Баатархүү нь урьд хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 22-23 дахь тал), таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд (хэргийн 148-171 дэх тал) тус тус хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүх, шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Ч.Баатархүү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан боловч засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, мөн түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзаад 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт саналыг,  

- шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч/хариуцагчид учирсан гэм хорыг арилгасан, тэрээр өндөр настай /61 настай/ зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгнө үү” гэсэн санал дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцсэн ба

- шүүх, шүүгдэгч Ч.Баатархүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Ч.Баатархүүд нь тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 301 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгчээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл шүүгдэгчээр нийт 19 /арван ес/ хоног цагдан хоригдсоныг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй (хэргийн 172-173 дахь тал).

Энэ хэрэгт Ч.Баатархүүгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Батзаяа нь “гар утсаа биет байдлаар буцааж авсан, гомдол саналгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. ******* овогт**************г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Баатархүүд 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Баатархүүд оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Баатархүүгийн цагдан хоригдсон нийт 19 /арван ес/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийн нөхөн төлбөрт иргэний хариуцагч А.Еркебуланаас 1.160.000 /нэг сая нэг зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 25-17 тоотод оршин суух, ******** регистрийн дугаартай, овогт олгосугай.

 

6. Энэ хэрэгт Ч.Баатархүүгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Батзаяа нь “гар утсаа биет байдлаар буцааж авсан, гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Баатархүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Баатархүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД