| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0037/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/58 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалан
шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан Идэр суманд төрсөн, 39 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн 24-р хороо ******* хотхон 1558-р байр бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн -р хороо ******* хотхоны *******-р байрны ******* тоотод амьдарч байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* /РД:******* /
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.*******той маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхи, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...“Автобусны жолоочийн зүгээр биед нь зодоогүй, харилцан зодолдсон. Надад зодох сэдэлт байгаагүй, жолооч өөрөө автобуснаас унаж бууж ирсэн” гэв.
Хоёр. Эрүүгийн 22100257465 дугаартай хэргээс:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дахь тал/
Хохирогч Н.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/
Шүүгдэгч Б.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтаст хэргийн 48 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ыг гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн дүгээр хороо хотхоны автобусны буудал орчимд Зайсан-Ганхийц Ч-42 чиглэлийн автобусны жолооч, иргэн Н.*******той маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхи, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах болох нь:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/
Хохирогч Н.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би Ч-42 чиглэлийн автобусаа жолоодоод 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн Зайсангийн эцэс дээр хүнээ буулгаад, суулгаад хөдөлтөл араас нэг машин сигналдаад байсан. Би тоохгүй яваад дараагийн буудал болох хотхоны автобусны буудал дээр хүнээ буулгаад зогсож байтал урдуур хөндлөн орж, жижиг тэрэгнээс жолооч нь бууж ирээд намайг хараагаад “чи эрүүл юм уу, согтуу юм уу” гэж хэлээд автобусны шил рүү гараараа цохисон. Шил бол хагараагүй. Би буугаад очтол намайг заамдаж аваад, миний нүүр хэсэг рүү цохиж толгой хэсэг рүү 5-6 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “...Н.*******ийн биед зүүн нүдний доод зовхи, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/
Шүүгдэгч Б.*******ын “...Тус өдөр эхнэр, хүүхдийн хамт найзын машинтай хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд Хан-Уул дүүргийн зайсангийн эцэс дээр би жолоо бариад явж байтал миний урдаас ирж байсан автобус гэнэт буцаж эргээд би мөргөх шахсан. Тэгээд жолооч цааш яваад өгсөн бөгөөд автобусны буудал дээр зогсохоор нь би машинтай явж очоод тус жолоочийг “аятайхан яваач” гэж хэлэхэд “чамаар яаж явахаа заалгахгүй” гээд өөдөөс хэрүүл өдсөн. Над руу салаавч гаргахаар нь би цонх руу гараараа цохисон бөгөөд нөгөө залаа гарч ирээд зууралдаад харилцан нэг нэгнээ заамдалцаж байгаад нүүр, гар хэрэг рүү цохисон...Нүүрэнд нь цохисон энэ бол үнэн. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Баримтын хүрээнд хохирлыг барагдуулах болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт хотхоны автобусны буудал орчимд иргэн Н.*******той маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхи, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээтэй буюу 500.000 төгрөгрөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т мэдэгдэж шийдвэрлэсэн болно.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Иймд хохирогч нь Н.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ноос 2022 оны 09 дүгээр сарын 25 ны өдрийг хүртэл чөлөө авсан гэх тодорхойлолт ирүүлсэн /хавтаст хэргийн 57 дахь тал/ боловч биед учирсан гэмтэлтэй холбоотой хөдөлмөр эрхлэх боломжгүй байсныг хангалттай нотолж чадаагүй байна.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төргөрөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т мэдэгдсүгэй.
4. Хохирогч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР