| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0005/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/81 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* ******* ******* толгой овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2203007410017 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ******* ******* хотхоны *******-р байрны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ******* толгой овогт *******ийн *******, регистрийн дугаар /ЧБ810725/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 07 дугаар хороо, ерөнхий боловсролын дугаар сургуулийн зүүн замд “Тоёота Приус 30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.ийг явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байхад нь мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хоёр. Эрүүгийн 2203007410017 дугаартай хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 5-10 дахь тал/
Ослын үеийг бичсэн камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 15 дахь тал/
Хохирогч М.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн №15989 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/
Өвчний түүх: Гэмтэл согог судлалын төв эмнэлгийн /хавтаст хэргийн 91-95 дахь тал/
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 9992 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 75-81 дэх тал/
Мөрдөгчийн магадлагаа дугаар 1624 /хавтаст хэргийн 84 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 07 дугаар хороо, Ерөнхий боловсролын дугаар сургуулийн зүүн талын замд “Тоёота Приус 30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.ийг явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байхад нь мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 5-10 дахь тал/
Ослын үеийг бичсэн камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 15 дахь тал/
Хохирогч М.ийн мөрдөн байцаалтад өгсөн:“...Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цаг 55 минутын орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо дугаар сургуулиас ач охиноо авах гээд ....сургуулийн хажуугийн зам дээр машинаас дунд ач П.ын хамт буугаад зам хөндлөн гарсан. Тэгтэл охин П. “манай ангийн охины үсний боолт унагаачихлаа” гэж надад хэлэхээр нь “за миний хүү наанаа зогсож бай” гэж хэлээд хүүхдээ зам гаргаж зогсоод машин байхгүй болохоор нь өөрөө буцаж очиж газраас үсний боолтыг авчхаад өндийтөл араас машин ирээд мөргөсөн. Би шургаж унаад босох гэсэн босож чадахгүй байсан. Тэр өдөр ядаж байхад цас ороод хайлсан зам халтиргаатай байсан. Тэгээд тэндээсээ мөргөсөн машины жолоочийн машинд суугаад шууд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд зургаа авхуул гэсэн зургаа авхуулаад байж байтал эмч “хэвтэх юм байна” гээд хүзүү нурууны тасагт шууд хэвтүүлсэн...Томо графикийн төлбөр 130.000 төгрөг, нурууны бэхэлгээний мөнгө 130.000 төгрөг, нийт 2.000 төгрөг жолооч гаргасан. Эм тарианы мөнгө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 18 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 15989 дугаартай хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт:
1.М.ийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын их бие шахагдсан хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
Мөрдөгчийн дугаартай 1624 магадлагаанд: “Тоёота Приус 30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч М. нь Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 84 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цаг 50 минутын орчимд “Тоёота Приус 30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Ерөнхий боловсролын -р сургуулийн зүүн талын зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч М.ийг явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байхад нь мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 99 дахь тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.*******д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
3. Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.ийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын их бие шахагдсан хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан байна.
Хохирогч М.ийн эмчилгээний зардалд 295240 төгрөгийн зардал гарсан баримт хэргийн 88-89 талд авагдсан ба шүүгдэгч нь төлж барагдуулсан, мөн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 2.000 төгрөг төлсөн болохыг хохирогч М. мэдүүлсэн /хэргийн 18 дахь тал/ байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч М.ийн эмчилгээний зардалд нийт 5.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч М.ийн эмчилгээний зардалд 416.0 төгрөг тус тус нөхөн төлсөн байна.
Иймд шүүгдэгч Б.*******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-******* майхан толгой овогт *******ийн *******г автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь хохирогч М.ид эмчилгээний зардалд нийт 5.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 416.0 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
5. Хохирогч М. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрлүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч нар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР