Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа  хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ууганбаяр,  

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******д  холбогдох эрүүгийн 2210031020032 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа газар түрээслүүлж орлого олдог гэх, ам бүл нэг, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, ******* дугаар хороолол, 171Б байрны 20 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* хотхоны А блок ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* РД:*******,

                                              Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дугаар байрны тоотод хохирогч Б.тэй “төрсөн өдрөөр ирсэнгүй” гэж маргалдаж, улмаар түүний хоолойг гараараа боож эрүүл мэндэд нь хүзүүнд цус хуралт, төвөнхийн бамбай мөгөөрс, хүзүүний зөөлөн эдийн няцрал, төвөнхийн улайлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

           Хоёр. Эрүүгийн 2210031020032 дугаартай хавтаст хэргээс:  

Хохирогч Б.гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-******* дэх тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн  *******988 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дах тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/,  үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа хавтаст хэргийн 33 дах тал/, оршин суух газрын лавлагаа /хавтаст хэргийн 34 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 26 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Г.******* нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дугаар байрны тоотод 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө хохирогч Б.тэй “төрсөн өдрөөр ирсэнгүй” гэж маргалдаж улмаар түүний хоолойг гараараа боож эрүүл мэндэд нь хүзүүнд цус хуралт, төвөнхийн бамбай мөгөөрс, хүзүүний зөөлөн эдийн няцрал, төвөнхийн улайлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:       

Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...“ Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо дугаар байрны тоотод гэртээ унтаж байхад 2022 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 04 цагт өрөөнд нэлээн согтуу орж ирээд “яагаад утсаа блок хийж байгаа юм бэ. Жилд ганц болдог төрсөн өдөр уулзчихгүй” гээд уурлахаар би бас өөдөөс нь уурлаад маргалдаад “чи гэрээсээ хөөж явуулчхаад, яагаад уулзах гээд ирж байгаа юм бэ, яв” гээд хөөсөн. Тэгсэн чинь “хүүхдээ авч явна” гэхээр нь “өгч явуулахгүй, хар шөнө болчхоод байхад” гэхэд хүзүү рүү гараараа шахаад хойшоо орон дээр хэвтүүлэхээр нь “болиоч” гээд гарыг нь салгахад “чи надад миний хүүхдийг өгч явуулсангүй” гээд уурлахаар нь аргадаад унтуулах гээд дахиж хэрүүл хийгээгүй юм чинь гараад “янз бүрийн асуудал болж магадгүй эндээ унтаж амраа” гэхэд уйлаад тайвшраад унтаж амарсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүхийн эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн *******988 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Б.гийн биед хүзүүнд цус хуралт, төвөнхийн бамбай мөгөөрс, хүзүүний зөөлөн эдийн няцрал, төвөнхийн улайлт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хавтаст хэргийн 22-23 дэх тал/

Шүүгдэгч Г.******* мөрдөн байцаалтад өгсөн: ... Хамтран амьдрагч бид хоёр өмнө муудалцаад аавын ирсэн байсан. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр миний төрсөн өдөр болоод рүү утсаар яриад “гэр бүлээрээ хоолонд оръё” гэхэд татгалзахаар нь би орой найз нарынхаа хамт караоке орж төрсөн өдрөө тэмдэглэж байгаад 3-4 шил пиво уусан. Тэгээд орой гэртээ хариад байж байгаад бас хүүхэдтэйгээ уулздаг юм уу билүү гээд залгахад утас, фэйсбүүк зэрэг бүх юмаараа блок хийгээд холбоо барих боломжгүй болгосон байсан. Тэгэхээр нь 03 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад очиж уулзахаар хадмын гэр болох Хан-Уул дүүргийн 1-р хороо, - тоотод ирээд хаалгыг тогшиход хүүхэд асрагч охин хаалгаа тайлахаар нь гийн өрөө рүү ороход намайг хараад босож ирээд надтай маргалдахаар, “Төрсөн өдрөөрөө хүүхэдтэй уулзмаар байсан, уулзуулсангүй” гээд маргалдаж байгаад “хүүхдээ аваад явлаа” гэхэд намайг түлхэхээр нь эргүүлээд хоолой руу нь гараараа базаж байгаад ор руу түлхээд маргалдаж байгаад ярилцаад эвлэрээд би тэндээ унтаж амрахаар болсон. Тэгээд маргааш өглөө нь бид гурав хамт гараад хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд би гэртээ хүргүүлээд салсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* нь  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дугаар байрны тоотод 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө хохирогч Б.тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хоолойг гараараа боож эрүүл мэндэд нь хүзүүнд цус хуралт, төвөнхийн бамбай мөгөөрс, хүзүүний зөөлөн эдийн няцрал, төвөнхийн улайлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

          Иймд шүүгдэгч Г.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

        

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 02 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад Г.*******  нь зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр нөхөн төлсөн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Г.*******д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

           Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.гийн биед нь хүзүүнд цус хуралт, төвөнхийн бамбай мөгөөрс, хүзүүний зөөлөн эдийн няцрал, төвөнхийн улайлт бүхий

хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

           

Хохирогч Б. нь нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй гэж мэдүүлсэн байх тул  шүүгдэгч Г.*******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******д мэдэгдсүгэй.     

 

4. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч нар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

    

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОДБАЯР