Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/59

 

 2023        01          10                                      2023/ШЦТ/59     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/1058/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Д.Мөнхтогоо,

шүүгдэгч А.Э /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн А.Э-д холбогдох эрүүгийн 2209002480468 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан А.Э /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Э нь үргэлжилсэн үйлдлээр "С..." банк бус санхүүгийн байгууллагын нэр, логог ашиглан фейсбүүк цахим хэрэгсэл ашиглаж "бага хүүтэй зээл олгоно" гэх хуурамч зарыг байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч

- 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Х.Г-с Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 32.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Д.Бадамцэцэгээс Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 28 дугаар байрны 58 тоот гэртээ байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Ч.Б-с Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо ... тоот гэртээ байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч М-с Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүр орчим явж байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ж.Ө-с Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрт явж байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Н.Ч-с Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ... тоот гэртээ байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч П.Б-с Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Фантам орчим явж байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Д.О-с Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн автобусны буудал орчим автобусанд явж байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Т.Ү-с Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 22 дугаар баазад байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Д.А-с Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо ... тоот гэртээ байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Б.С-с Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.Д-с Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.Ц-с Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Г.Э-с Чингэлтэй дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрээс 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч С.Б-с Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах буудлын хажууд явж байхад нь 11.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.Б-с Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах буудлын хажууд явж байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Л.Э-с Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Саппоро "Миний зах"-ын ойролцоо явж байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Н.У-с Хан Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... байранд байх үед нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Ж.Ц-с Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах фантам орчимд явж байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч О.Ц-с Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүр орчим явж байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Ү.Г-с Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүр дотор явж байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Т.А-с Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

-2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.Д-с Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 22-ийн товчооны ойролцоо явж байхад нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.У-с Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байх үед нь 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.Т-с 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

-2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Д.П-с 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

-2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хохирогч М.Г-с 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр "Энхмаа Батболд" гэх фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж "бага хүүтэй зээл олгоно" гэх хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч хохирогч Д.Ц-с 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж "бага хүүтэй зээл олгоно" гэх хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч хохирогч Э.У-с 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр "Энхмаа Батболд" гэх фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж "бага хүүтэй зээл олгоно" гэх хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч хохирогч Ж.О-с 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар,

- 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж "Бага хүүтэй зээл олгоно" гэх хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч хохирогч Ц.Ш-с 11.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 376.500 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би анх 2021 оны 12 дугаар сард нэг хүнд залилуулсан, тэгээд ингэж болдог юм байна гэж бодоод ийм үйлдэл гаргасан. Би хохирол төлөөгүй байгаа, гэхдээ бүх хохирлыг барагдуулна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Х.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд мөнгөний хэрэг гараад 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо ... тоот гэртээ байхдаа фейсбүүк үзэж байгаад Энхмаа Батболд гэх фейсбүүк хаягаас "С... банк бус санхүүгийн байгууллагаас орлого нотлохгүй шуурхай зээл гаргана 1 сая төгрөгөөс 10 сая хүртэл" гэсэн пост хийсэн байхаар нь би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн Х.Г гэх фейсбүүк хаягаас чат бичиж зээлийн эрх шалгуулъя гэхэд регистрийн дугаараа явуул гэсэн тэгэхээр нь би тухайн дугаар руу регистрээ явуулахад тань дээр зээл гаргах боломжтой байна гэхээр нь би 4 сая төгрөгийн зээл авъя гэхэд А.Э эзэмшигчтэй ... банкны *** дугаарын данс руу 32.000 төгрөгийг 340609273 гэсэн дугаар бичиж явуулаарай гэхээр нь би өөрийн ... банкны *** дугаарын данснаас 32,000 төгрөгийг 340609273 гэсэн дугаарыг болон өөрийн 8951****гэсэн утасны дугаарыг бичиж явуулсан. Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа тухайн фейсбүүк хаяг руу мөнгөө шилжүүлчихлээ гэхэд миний фейсбүүк хаягийг шууд блоклосон Тэгээд эхнэр Э-н фейсбүүк хаяг руу орж үзэхэд ганцхан ширхэг зурагтай хуурамч фейсбүүк хаяг байсан. Тэгээд би С... банк бус санхүүгийн байгууллагын нэрийг барьж залилан хийдэг хүнд залилуулсан гэдгээ мэдсэн.." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал)

 

 Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо ... тоот түрээсийн байрандаа байхдаа фейсбүүк дээр Батболд Энхмаа гэх фейсбүүк хаягаас регистрийн дугаараас зээлийн боломжийн харж байгаад барьцаагүй 2.5 хувийн хүүтэй зээл гаргасаар байна орлого нотлохгүй сүүлийн 6 сарын банкны хуулгаар барьцааг хүүтэй зээл гаргана гэсэн утгатай зар оруулсан байхаар нь би тухайн фейсбүүк хаягтай хүнтэй чаталж байгаад регистрийн дугаараа шалгуулахад танд 2,000,000 төгрөгийн зээл гарах боломжтой байна гэхээр нь би зөвшөөрөөд зээл авахаар болоход хураамж 11,500 төгрөгийг гүйлгээний утга дээр нь 340609273 гэсэн дугаар бичиж А.Э гэдэг хүний ... банкны *** дугаарын данс руу явуул гэхээр нь би тухайн хүний данс руу 11.500 төгрөгийг 340609273 гэсэн гүйлгээний утгатайгаар А.Э эзэмшигчтэй ... банкны *** дугаарын данс руу өөрийн ... банкны *** дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа тухайн фейсбүүк хаяг руу ортол намайг аягүй хурдан блоколсон байсан. Тэгээд би өөрийгөө хүнд залилуулсан гэдгээ мэдсэн" гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал)

Д.Б-н эзэмшлийн ... банкны *** тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал)

Хохирогч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр намайг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо ... тоот гэртээ байхад фейсбүүк дээр Энхмаа Батболд гэсэн фейсбүүк хаягаас түргэн хугацаанд зээл гаргана гэсэн утгатай зар оруулсан байхаар нь би тухайн фейсбүүк хаягтай "..." гэсэн фейсбүүк хаягаасаа чат бичихэд регистрээ явуул гэхээр нь регистрийн дугаараа явуулахад танд 500.000 төгрөгөөс дээш зээл гарах юм байна гэхээр нь би зөвшөөрөөд зээл авъя гэхэд та зээлээ баталгаажуулах 11.500 төгрөгийг гүйлгээний утга дээр нь 340609273 гэсэн дугаар бичиж А.Э гэдэг хүний ... банкны *** дугаарын данс руу явуул гэхээр нь би тухайн хүний данс руу 11.500 төгрөгийг 340609273 гэсэн гүйлгээний утгатайгаар А.Э эзэмшигчтэй ... банкны *** дугаарын данс руу шилжүүлснийхээ дараа тухайн фейсбүүк хаяг руу ортол намайг блоколсон байсан. Тэгээд би өөрийгөө хүнд залилуулсан гэдгээ мэдсэн." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх тал)

Ч.Б-н эзэмшлийн ... банкны *** тоот дансны хуулга, (1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал)

Хохирогч Х.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүр орчим явж байсан чинь Энхмаа Батболд гэх фейсбүүк хаягтай хүн олон давхар зээлтэй, зээлийн хар түүхтэй, мөнгө хэрэг болсон хүмүүст зээл гаргана гэсэн утгатай өөр зөндөө юм бичсэн байсан зар оруулсан байхаар нь би тухайн фейсбүүк хаягтай хүнтэй чаталж байгаад регистрийн дугаараа шалгуулахад танд 2,000,000 төгрөгийн зээл гарах боломжтой байна гэхээр нь би зөвшөөрөөд зээл авахаар болоход хураамж 11,500 төгрөгийг гүйлгээний утга дээр нь 340609273 гэсэн дугаар бичиж А.Э гэдэг хүний ... банкны *** дугаарын данс руу явуул гэхээр нь би тухайн хүний данс руу 11,500 төгрөгийг 340609273 гэсэн гүйлгээний утгатайгаар А.Э эзэмшигчтэй ... банкны *** дугаарын данс руу өөрийн ... банкны *** дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа тухайн фейсбүүк хаяг руу ортол намайг блоклосон байсан. Тэгээд би өөрийгөө хүнд залилуулсан гэдгээ мэдсэн." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал)

Х.М-н эзэмшлийн ... банкны 5074179428 тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал)

Хохирогч Ж.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүр дотор дэлгүүрт явж байхдаа фейсбүүк үзэж байгаад Энхмаа Батболд гэх фейсбүүк хаягаас С*** банк бус санхүүгийн байгууллагаас орлого нотлохгүй шуурхай зээл гаргана, найдвартай 1 сая төгрөгөөс 10 сая хүртэл гэсэн утгатай пост хийсэн байхаар нь би өөрийн "***" гэх фейсбүүк хаягаасаа тухайн Энхмаа Батболд гэх хаягтай хүнтэй чатлахад та дансныхаа дугаарыг, регистрийнхээ дугаартай явуул гэсэн тэгэхээр нь би тухайн хүнд дансны дугаар өөрийн регистрээ явуулахад таны мэдээллийг шалгалаа тань дээр зээл гарах боломжтой байна та хураамжийн мөнгө болох 11,500 төгрөгийг гүйлгээний утга дээр нь 340609273 гэсэн дугаар бичиж А.Э гэдэг хүний ... банкны *** дугаарын данс руу явуул гэхээр нь би өөрийн ... банкны *** дугаарын данснаасаа 11,500 төгрөгийг 340609273 гэсэн утгатайгаар тухайн данс руy шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа тухайн фейсбүүк хаяг руу ортол намайг блоколсон байсан. Тэгээд би өөрийгөө хүнд залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал)

Ж.Ө-н эзэмшлийн ... банкны *** тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 126 дахь тал)

Хохирогч Н.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ...тоот гэртээ байхдаа хэрэглээний зээлийн хүүгээ төлөх мөнгө хэрэг болоод яаралтай мөнгө олох хэрэгтэй болоод хүмүүсээс мөнгө зээлэх санаатай утсаар яриад фейсбүүк хараад сууж байсан чинь Энхмаа Батболд гэсэн фейсбүүк хаягтай хүн найдвартай зээл олгоно гэсэн утгатай зар оруулсан байсан. Тэгэхээр нь би тухайн фейсбүүк хаяг руу чат бичихэд та регистрийн дугаар болон хувийн мэдээллээ явуул гэхээр нь би тухайн хүн рүү явуулсан тань дээр зээл гарч болох юм байна та зээл авахын тулд шимтгэл 11,500 төгрөгийг А.Э гэдэг хүний ... банкны *** дугаарын данс руу явуул гэхээр нь би тухайн хүний данс pyy 11,500 төгрөгийг Sanaa гэсэн гүйлгээний утгатайгаар А.Э эзэмшигчтэй ... банкны *** дугаарын данс руу өөрийн ... банкны *** дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа тухайн Фейсбүүк хаяг руу орж мөнгөө хийчихлээ гэж хэлэхээр ортол намайг блоклосон байсан. Тэгээд би өөрийгөө хүнд залилуулсан гэдгээ мэдсэн." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 137 дахь тал)

Н.Ч-н эзэмшлийн ... банкны *** тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал)

Хохирогч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Фантам орчим явж байгаад фейсбүүк дээрээс Батболд Энхмаа гэх фейсбүүк хаягаас С*** банк бус санхүүгийн байгууллагаас орлого нотлохгүй шуурхай зээл гаргана, найдвартай 1 сая төгрөгөөс 10 сая хүртэл гэсэн утгатай пост хийсэн байхаар нь би өөрийн фейсбүүк хаягаасаа тухайн Батболд Энхмаа гэх хаягтай хүнтэй чатлахад регистрийн дугаараа явуул гэсэн тэгэхээр нь би тухайн хүн рүү өөрийн регистрээ явуулахад тань дээр зээл гарах боломжтой юм байна гэхээр нь намайг авъя гэхэд та сүүлийн нэг сарын дансны хуулга болон хураамж 11.500 төгрөгийг гүйлгээний утга дээр нь 340609273 гэсэн дугаар бичиж А.Э гэдэг хүний ... банкны *** дугаарын данс руу явуул гэхээр нь би тухайн хүний данс pyy 11.500 төгрөгийг *** дугаарын данс руу өөрийн ... банкны *** дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа тухайн фейсбүүк хаяг руу ортол намайг блоколсон байсан. Тэгээд би өөрийгөө хүнд залилуулсан гэдгээ мэдсэн..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 150 дахь тал)

П.Б-н эзэмшлийн ... банкны *** тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал)

Хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн автобусны буудал орчим автобусанд явж байхад фейсбүүк дээр Батболд Энхмаа гэх фейсбүүк хаягаас "Секюр финанс" банк бус санхүүгийн байгууллагаас орлого нотлохгүй, тэтгэвэр, халамж барьцаалж шуурхай зээл гаргана гэсэн утгатай пост хийсэн байхаар нь би 1,000,000 төгрөгийн зээл авахаар өөрийн ... гэх фейсбүүк хаягаасаа тухайн Батболд Энхмаа гэх хаягтай хүнтэй чатлахад та регистрийн дугаараа явуул гэсэн. Тэгэхээр нь би тухайн хүн рүү өөрийн регистрээ явуулахад тань дээр зээл гарах боломжтой юм байна гэхээр нь зээл авъя гэхэд хураамж 11,500 төгрөгийг гүйлгээний утга дээр нь 340609273 гэсэн дугаар бичиж А.Э гэдэг хүний ... банкны *** дугаарын данс руу явуул гэхээр нь би тухайн хүний данс руу 11,500 төгрөгийг 340609273 гэсэн гүйлгээний утгатайгаар А.Э эзэмшигчтэй ... банкны *** дугаарын данс руу өөрийн ... банкны *** дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа тухайн фейсбүүк хаяг руу ортол намайг блоклосон байсан. Тэгээд би өөрийгөө хүнд залилуулсан гэдгээ мэдээд уурандаа тухайн хүнтэй чатласан чатаа нөхөр, хүүхдүүддээ мэдэгдэхгүйн тулд устгачихсан юм..," гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 165 дахь тал)

Д.О-н эзэмшлийн ... банкны *** тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь тал)

Хохирогч Т. Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо ... гэртээ байж байгаад хувийн хэрэгцээндээ ашиглах мөнгөний шаардлага гараад байж байсан чинь фейсбүүк дээр Энхмаа Батболд гэсэн фейсбүүк хаягтай хүн регистрийн дугаараар таны хүссэн зээл гаргана гэсэн зар оруулсан байсан. Тэгэхээр нь би тухайн фейсбүүк хаяг руу чат бичихэд та регистрийн дугаараа явуул гэхээр нь би тухайн хүн рүү регистрээ явуулсан чинь тань дээр зээл гарч болох юм байна 2,000,000 төгрөг хүртэл зээл авах боломжтой байна та зээл авахын тулд шимтгэл 11,500 төгрөгийг 340609273 гэсэн гүйлгээний утгатайгаар А.Э гэдэг хүний ... банкны *** дугаарын данс руу явуул гэхээр нь би тухайн хүний данс pyy 11,500 төгрөгийг 340609273 гэсэн гүйлгээний утгатайгаар А.Э эзэмшигчтэй ... банкны *** дугаарын данс руу өөрийн ... банкны 5** дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа тухайн фейсбүүк хаяг руу орж мөнгөө хийчихлээ гэж хэлэхээр ортол намайг блоклосон байсан. Тэгээд би өөрийгөө хүнд залилуулсан гэдгээ мэдсэн" гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 178 дахь тал)

Т.Ү-н эзэмшлийн ... банкны *** тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 180 дахь тал)

Хохирогч Д.А-н "Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэг найзтайгаа хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо ... тоот гэртээ байж байгаад нэг найздаа бэлэг авч өгөх гээд байж байтал фейсбүүк дээр Энхмаа Батболд гэсэн фейсбүүк хаягтай хүн найдвартай зээл олгоно гэсэн утгатай зар оруулсан байсан тэгэхээр нь би тухайн фейсбүүк хаяг руу чат бичихэд та регистрийн дугаар болон хувийн мэдээллээ явуул гэхээр нь би тухайн хүн рүү регистрээ хувийн мэдээллээ явуулсан тань дээр зээл гарч болох юм байна та зээл авахын тулд шимтгэл 11,500 төгрөгийг 340609265 гэсэн гүйлгээний утгатайгаар А.Э гэдэг хүний ... банкны *** дугаарын данс руу явуул гэхээр нь би тухайн хуний данс руу 11,500 төгрөгийг 340609265 гэсэн гүйлгээний утгатайгаар А.Э эзэмшигчтэй ... банкны *** дугаарын данс руу өөрийн ... банкны *** дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа тухайн фейсбүүк хаяг руу орж мөнгөө хийчихлээ гэж хэлэхээр ортол намайг блоклосон байсан. Тэгээд би өөрийгөө хүнд залилуулсан гэдгээ мэдсэн." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 191 дэх тал)

Д.А-н эзэмшлийн ... банкны *** тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 193 дахь тал)

Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Манай хүүхэд эмнэлэгт хэвтэх шаардлага гараад би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр фейсбүүк дээр Энхмаа Батболд гэсэн фейсбүүк хаягтай хүн найдвартай зээл олгоно гэсэн утгатай зар оруулсан байсан тэгэхээр нь би тухайн фейсбүүк хаяг руу чат бичихэд та регистрийн дугаар болон хувийн мэдээллээ явуул гэхээр нь би тухайн хүн рүү явуулсан тань дээр зээл гарч болох юм байна та зээл авахын тулд шимтгэл 11,500 төгрөгийг 340609265 гэсэн гүйлгээний утгатайгаар А.Э гэдэг хүний ... банкны *** дугаарын данс руу явуул гэхээр нь би тухайн хүний данс руу 11,500 төгрөгийг 340609265 гэсэн гүйлгээний утгатайгаар А.Э эзэмшигчтэй ... банкны *** Дугаарын данс руу өөрийн ... банкны *** дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа тухайн фейсбүүк хаяг руу орж мөнгөө хийчихлээ гэж хэлэхээр ортол намайг блоклосон байсан. Тэгээд би өөрийгөө хүнд залилуулсан гэдгээ мэдсэн." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 204 дэх тал)

Б.С-н эзэмшлийн ... банкны *** тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал)

Хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын хажууд явж байх үедээ фейсбүүк хаяг ухаж байгаад "зээл гаргаж өгнө" гэсэн зар хараад тухайн хүнтэй өөрийн "..." гэсэн фейсбүүк хаягаараа чатлаж, зээл гаргуулъя гэж чат бичсэн чинь хүү болох 11.500 төгрөгийг ... банкны *** тоот данс руу шилжүүл гэсэн. Би уг тоот данс руу нь өөрийн ... банкны *** тоот данснаас 11.500 төгрөг шилжүүлж залилуулсан. Тухайн хүн надад зээл гаргаж өгөөгүй. Би фейсбүүк хаягийг нь одоо санахгүй байна, чатыг нь устгасан байна. Би ... банкны А.Э гэсэн *** тоот данс руу өөрийн ... банкны гэх *** тоот данснаас 2022 оны 01 дүгээр сарын 19-ий өдөр шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь код бичсэн. Надад нийт 11.500 төгрөгийн хохирол учирсан..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал)

Б.Д-н эзэмшлийн ... банкны *** тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 220 дахь тал)

Хохирогч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд байх үедээ фэйсбүүк хаяг ухаж байгаад зээл гаргаж өгнө гэсэн зар тухайн хүнтэй өөрийн фэйсбүүк хаягаараа чаталж зээл гаргуулъя гэж чат бичсэн чинь хүү болох 11.500 төгрөгийг ... банкны *** тоот данс руу шилжүүл гэсэн. Би уг тоот данс руу нь өөрийн ... банкны *** тоот данснаас 11.500 төгрөг шилжүүлж залилуулсан. Тухайн хүн надад зээл гаргаж өгөөгүй. Би тухайн фэйсбүүк хаягийг нь одоо санахгүй байна. Би гар утсаа 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хулгайд алдсан. Миний гар утсан дээр бүх мэдээлэл нь байсан. Би ... банкны А.Э гэсэн *** тоот дансанд 11.500 төгрөгөө шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь код бичсэн..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 233-234 дэх тал)

Б.Ц-н эзэмшлийн ... банкны *** тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 236 дахь тал)

Хохирогч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “фэйсбүүк дээр Энхмаа Батболд гэсэн фэйсбүүк хаягтай хүн яаралтай, найдвартай 2 хувийн хүүтэй зээл гаргана гэсэн утгатай зар оруулсан байсан. Тэгэхээр нь би тухайн хаяг руу чат бичихэд та регистрийн дугаараа явуул гэхээр нь би тухайн хүн рүү регистрээ явуулсан чинь тань дээр зээл гарч болох юм байна гэхээр нь би 900.000 төгрөгийн зээл авья гэхэд та зээл авахын тулд шимтгэл 11.500 төгрөгийг 340609265 гэсэн гүйлгээний утгатайгаар А.Э гэдэг хүний ... банкны *** дугаарын данс руу өөрийн ... банкны *** дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа фэйсбүүкдээ байхгүй байсан..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 249 дэх тал)

 Г.Э-н ... банкны 5779224622 дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал)

Хохирогч С.Б-н фэйсбүүк дээр Энхмаа Батболд гэсэн фэйсбүүк хаягтай 2 сая хүртэлх ээл олгон гэсэн утгатай зар оруулсан байсан тэгэхээр нь би тухайн Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах буудлын хажууд явж байх үедээ фэйсбүүк хаяг ухаж байгаад зээл гаргаж өгнө гэсэн зар хараад "Энхмаа Батболд " гэсэн фэйсбүүк хаягаараа чаталж, зээл гаргуулья гэсэн чат бичсэн чинь хүү болох 11.500 төгрөгийг ... банкны *** тоот данс руу шилжүүл гэсэн. Би уг тоот данс руу нь өөрийн ... банкны *** тоот данснаас 11.500 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал)

С.Б-н эзэмшлийн ... банкны *** тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал)

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах буудлын хажууд явж байх үедээ фэйсбүүк хаяг ухаж байгаад зээл гаргаж өгнө гэсэн зар хараад "Энхмаа Батболд" гэсэн фэйсбүүк хаягаараа чаталж, зээл гаргуулья гэсэн чат бичсэн чинь хүү болох 11.500 төгрөгийг ... банкны *** тоот данс руу шилжүүл гэсэн. Би уг тоот данс руу нь өөрийн ... банкны *** тоот данснаас 11.500 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал)

Б.Б-н эзэмшлийн ... банкны 5376052831 тоот дансны хуулга(2 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал)

Хохирогч Л.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Саппоро "Миний зах"-ын ойролцоо байх үедээ фэйсбүүк ухаж байгаад зээл гаргаж өгнө гэсэн зар хараад тухайн хүнтэй өөрийн фэйсбүүк хаягаараа чаталж зээл гаргуулъя гэж чат бичсэн чинь хүү болох 11.500 төгрөгийг ... банкны *** тоот данс руу шилжүүл гэсэн. Би уг тоот данс руу өөрийн ... банкны *** дугаарын данснаас 11.500 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 52-53 дахь тал)

Л.Э-н эзэмшлийн ... банкны *** дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 55 дахь тал)

Хохирогч Н.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... байранд байх үедээ фэйсбүүк цахим хаяг ухаж байгаад зээл гаргаж өгнө гэсэн зар хараад өөрийн фэйсбүүк хаягаараа чаталж, зээл гаргуулъя гэж чат бичсэн чинь хүү 11.500 төгрөгийг ... банкны *** тоот данс руу шилжүүл гэсэн. Би уг тоот данс руу нь өөрийн ... банкны *** дугаарын данснаас 11.500 төгрөгийг шилжүүлж залилуулсан..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь тал)

Хохирогч Ж.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад хэрэглээндээ ашиглах мөнгөний хэрэг гараад 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах фантам орчим явж байсан чинь Энхмаа Батболд гэх фейсбүүк хаягтай хүн олон давхар зээлтэй, зээлийн хар түүхтэй, мөнгө хэрэг болсон хүмүүст зээл гаргана гэсэн утгатай өөр зөндөө юм бичсэн байсан зар оруулсан байхаар нь би тухайн фейсбүүк хаягтай хүнтэй чаталж байгаад регистрийн дугаараа шалгуулахад танд 2,000,000 төгрөгийн зээл гарах боломжтой байна гэхээр нь би зөвшөөрөөд зээл авахаар болоход хураамж 11,500 төгрөгийг А.Э гэдэг хүний ... банкны *** дугаарын данс руу явуул гэхээр нь би тухайн хүний данс руу 11,500 төгрөгийг А.Э эзэмшигчтэй ... банкны *** дугаарын данс руу өөрийн ... банкны *** дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа тухайн фейсбүүк хаяг руу ортол намайг блоклосон байсан. Тэгээд би өөрийгөө хүнд залилуулсан гэдгээ мэдсэн. Би зээл гаргуулах гэж байгаад залилуулсан болохоор чатаа устгачихсан. Харин мөнгө шилжүүлсэн дансны хуулга байгаа. Надад нийт 11,500 төгрөгийн хохирол учирсан..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 78 дахь тал)

Ж.Ц-н эзэмшлийн ... банкны *** дугаартай дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 79 дахь тал)

Хохирогч О.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их Дэлгүүр орчим явж байсан чинь Энхмаа Батболд гэх фейсбүүк хаягтай хүн олон Давхар зээлтэй, зээлийн хар түүхтэй, мөнгө хэрэг болсон хүмүүст зээл гаргана гэсэн утгатай өөр зөндөө юм бичсэн байсан зар оруулсан байхаар нь би тухайн фейсбүүк хаягтай хүнтэй чаталж байгаад регистрийн дугаараа шалгуулахад танд 2,000,000 төгрөгийн зээл гарах боломжтой байна гэхээр нь би зөвшөөрөөд зээл авахаар болоход хураамж 11,500 төгрөгийг А.Э гэдэг хүний ... банкны *** дугаарын данс руу явуул гэхээр нь би тухайн хүний данс руу 11,500 төгрөгийг А.Э эзэмшигчтэй ... банкны *** дугаарын данс руy өөрийн ... банкны *** дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа тухайн фейсбүүк хаяг руу ортол намайг блоклосон байсан. Тэгээд би өөрийгөө хүнд залилуулсан гэдгээ мэдсэн..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 88 дахь тал)

О.Ц-н эзэмшлийн ... банкны *** дугаартай дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 90 дэх тал)

Хохирогч Ү.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүр дотор явж байсан чинь Энхмаа Батболд гэх фэйсбүүк хаягтай хүн олон давхар зээлтэй, зээлийн хар түүхтэй, мөнгө хэрэг болсон хүмүүст зээл гаргана гэсэн утгатай өөр зөндөө юм бичсэн байсан зар оруулсан байхаар нь би тухайн фейсбүүк хаягтай хүнтэй чаталж байгаад регистрийн дугаараа шалгуулахад танд 2,000,000 төгрөгийн зээл гарах боломжтой байна гэхээр нь би зөвшөөрөөд зээл авахаар болоход хураамж 11,500 төгрөгийг А.Э гэдэг хүний ... банкны *** дугаарын данс руу явуул гэхээр нь би тухайн хүний данс руу 11,500 төгрөгийг А.Э эзэмшигчтэй ... банкны *** дугаарын данс руy өөрийн ... банкны *** дугаарын данснаасаа АТМ-ээр шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлснийхээ дараа тухайн фэйсбүүк хаяг руу ортол намайг блоколсон байсан. Тэгээд би өөрийгөө хүнд залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 100 дахь тал)

Ү.Г-н эзэмшлийн банкны ... банкны *** дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал)

Хохирогч Т.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар 23-ны гэртээ байж байгаад фэйсбүүкээр регистрийн дугаараар зээлийн эрх шалгаж зээл гаргаж өгнө гэсний дагуу зээлийн эрхээ шалгуулахад танд зээл гарна гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд зээл авья гэтэл та эхлээд зээлийн хүү болох 11.500 төгрөгийг *** дугаарын дансанд 340609273 гэсэн утгатай хийгээрэй гэсний дагуу хийтэл миний фэйсбүүкийг блоклоод харьцах боломжгүй болсон. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагаас залгаад намайг залилангийн хохирогч болсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 112 дахь тал)

Хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 22-ийн товчооны ойролцоо байх үедээ фэйсбүүк хаяг ухаж байгаад зээл гаргаж өгнө гэсэн зар хараад тухайн хүнтэй өөрийн фэйсбүүк хаягаараа чаталж, зээл гаргуулья гэж чат бичсэн чинь хүү 11.500 төгрөгийг ... банкны *** тоот данс руу шилжүүл гэсэн. Би уг тоот данс руу нь өөрийн ... банкны *** дугаарын данснаас 11.500 төгрөгийг шилжүүлж залилуулсан..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 124-125 дахь тал)

Хохирогч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр фэйсбүүкээр зар харж байтал нэг хүн зээл гаргаж өгнө гэсэн зар бичсэн байхаар нь зарын дагуу холбогдож зээл гаргуулах талаар асуухад миний дансны хуулгыг асуусан. Тэгээд би дансны хуулгаа явуултал зээл гаргаж болно гээд *** ... банкны дансны дугаар өгөөд 11.500 төгрөг хийчих гэсэн. 10 минутын дараа заал гарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн *** тоот данснаасаа 11.500 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 10 минутын дараа холбогдох гэтэл намайг фэйсбүүкээр блоколсон байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 135 дахь тал)

Б.У-н эзэмшлийн ... банкны *** дугаартай дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 55 дахь тал)

Хохирогч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байгаад фэйсбүүкээр регистрийн дугаараар зээлийн эрх шалгаж зээл гаргаж өгнө гэсний дагуу зээлийн эрхээ шалгуулахад зээл гарна гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд зээл авья гэхэд та эхлээд зээлийн хүү болох 11.500 төгрөгийг *** дугаарын дансанд 340609273 гэсэн утгатай хийгээрэй гэсний дагуу хийтэл миний фэйсбүүк блоклоод харьцах боломжгүй болсон..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 242 дахь тал)

Хохирогч Д.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ фэйсбүүкээр регистрийн дугаараар зээлийн эрхээ шалгаж зээл гаргаж өгнө гэсний дагуу зээлийн эрхээ шалгахад тэнд зээл гарна гэсэн. Тэгээд зээлээ зөвшөөрөөд зээл авъя гэтэл та эхлээд зээлийн хүү болох 11.500 төгрөгийг *** дугаарын дансанд 340609273 гэсэн утгатай хийгээрэй гэсний дагуу хийтэл миний фэйсбүүк блоклоод харьцах боломжгүй болсон..." гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал)

Хохирогч М.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр фэйсбүүк ороод байж байтал Энхмаа Батболд гэх хаягаас зээл гаргана гэсэн зар байсан тэгээд холбогдоод чат бичихэд танд зээл олгож болно урьдчилгаа 11.500 төгрөг шилжүүл гэсэн. Тэгээд би за гэхэд А.Э *** гэсэн данс өгсөн. Гэтэл намайг блок хийгээд алга болсон...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал)

Хохирогч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын сүүлээр фэйсбүүк ороод байж байтал Энхмаа Батболд гэх хаягтай зээл гаргана гэсэн зар байсан. Тэгээд холбогдоод асуухад танд зээл гарах юм байна, урьдчилгаа 11.500 төгрөг *** А.Э гээд данс руу хий гэсэн тэгээд би мөнгө шилжүүлтэл намайг залилаад алга болсон...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 198 дахь тал)

Л.Ц-н эзэмшлийн ... банкны *** дугаартай дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал)

Хохирогч Э.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ цахим хэрэгсэл болох фэйсбүүк үзэж байхад цахим зээл групп дээр түргэн хугацаанд зээл гаргана гэсэн зар байхаар нь чаталсан, *** тоот дансанд 11.500 төгрөг шилжүүлчих бид хурдан хугацаанд зээл гаргаж өгнө, удахгүй холбоо барина чат ирсэн, чат ирэхгүй удаад байхаар нь орж харсан чинь намайг блок хийсэн байсан..." гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал)

Э.У-н эзэмшлийн ... банкны *** дугаартай дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 51 дэх тал)

Хохирогч Ж.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 сарын 29-ний өдөр фэйсбүүк ороод байж байтал Энхмаа Батболд гэх хаягаас зээл гаргана гэсэн зар байсан. Тэгээд холбогдоод чат бичихэд танд зээл олгож болно урьдчилгаа 11.500 төгрөг шилжүүл гэсэн. Тэгээд би за гэхэд А.Э *** гээд данс өгсөн. Би тухайн данс руу өөрийн *** гэсэн данснаас 11.500 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал)

Хохирогч Ц.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө мөнгөний хэрэг гараад фэйсбүүкээр чат бичээд 300.000 төгрөг гарна эхлээд хүү болох 11.500 төгрөгийг *** данс руу хий гэсний дагуу өөрийн 5100292163 дугаарын данснаас 11.500 төгрөгийг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 75 дахь тал)

А.Э-н эзэмшлийн ... банкны *** тоот дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 140-149 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч А.Э нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, фейсбүүк цахим хэрэгсэл ашиглаж “С...” гэх банк бус санхүүгийн байгууллагын нэр, логотой "бага хүүтэй зээл олгоно" гэсэн хуурамч зарыг нийтэд хандан байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021.12.29-ний өдрөөс 2022.02.28-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн ... банкны *** тоот дансаар хохирогч Х.Г-с 32.000 төгрөг, хохирогч Д.Б-с 11.500 төгрөг, хохирогч Ч.Б-с 11.500 төгрөг, хохирогч М-с 11.500 төгрөг, хохирогч Ж.Ө-с 11.500 төгрөг, хохирогч Н.Ч-с 11.500 төгрөг, хохирогч П.Б-с 11.500 төгрөг, хохирогч Д.О-с 11.500 төгрөг, хохирогч Т.Ү-с 11.500 төгрөг, хохирогч Д.А-с 11.500 төгрөг, хохирогч Б.С-с 11.500 төгрөг, хохирогч Б.Д-с 11.500 төгрөг, хохирогч Б.Ц-с 11.500 төгрөг, хохирогч Г.Э-с 11.500 төгрөг, хохирогч С.Б-с 11.000 төгрөг, хохирогч Б.Б-с 11.500 төгрөг, хохирогч Л.Э-с 11.500 төгрөг, хохирогч Н.У-с 11.500 төгрөг, хохирогч Ж.Ц-с 11.500 төгрөг, хохирогч О.Ц-с 11.500 төгрөг, хохирогч Ү.Г-с 11.500 төгрөг, хохирогч Т.А-с 11.500 төгрөг, хохирогч Б.Д-с 11.500 төгрөг, хохирогч Б.У-с 11.500 төгрөг, хохирогч Б.Т-с 11.500 төгрөг,  хохирогч Д.П-с 11.500 төгрөг, хохирогч М.Г-с 11.500 төгрөг, хохирогч Д.Ц-с 11.500 төгрөг, хохирогч Э.У-с 11.500 төгрөг, хохирогч Ж.О-с 11.500 төгрөг, хохирогч Ц.Ш-с 11.500 төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авч бусдад нийт 376.500 /гурван зуун далан зургаан мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулж Залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах үйлдэлтэй залилах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч А.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Э-н хувьд амар хялбар аргаар бусдаас мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн явуургүй муу заль, ахархан бодол, шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч А.Э шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: “Би одоогоор нэг ч хохирогчид хохирол төлөөгүй байгаа, хохирлыг заавал төлж барагдуулна” гэсэн, мөн хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлоосоо нэг ч төгрөг хүлээж аваагүй. Иймд хохирол мөнгөө шүүгдэгчээс гаргуулж авмаар байна.” гэсэн санал хүсэлтүүдийг гаргасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар А.Э-с түүний гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрт нийт 376.500 төгрөгийг гаргуулж, нэр бүхий 31 хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Э-д 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч А.Э-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлбөр огт төлж барагдуулаагүй, мөн мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүн таслах ажиллагаанаас олон сараар зориуд зайлсхийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан зэрэг түүний хувийн байдлуудыг харгалзан түүнд 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 95 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А.Э-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч А.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-с нийт 376.500 /гурван зуун далан зургааны мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Г-с 32.000 төгрөг, хохирогч Д.Б-с 11.500 төгрөг, хохирогч Ч.Б-с 11.500 төгрөг, хохирогч М-с 11.500 төгрөг, хохирогч Ж.Ө-с 11.500 төгрөг, хохирогч Н.Ч-с 11.500 төгрөг, хохирогч П.Б-с 11.500 төгрөг, хохирогч Д.О-с 11.500 төгрөг, хохирогч Т.Ү-с 11.500 төгрөг, хохирогч Д.А-с 11.500 төгрөг, хохирогч Б.С-с 11.500 төгрөг, хохирогч Б.Д-с 11.500 төгрөг, хохирогч Б.Ц-с 11.500 төгрөг, хохирогч Г.Э-с 11.500 төгрөг, хохирогч С.Б-с 11.000 төгрөг, хохирогч Б.Б-с 11.500 төгрөг, хохирогч Л.Э-с 11.500 төгрөг, хохирогч Н.У-с 11.500 төгрөг, хохирогч Ж.Ц-с 11.500 төгрөг, хохирогч О.Ц-с 11.500 төгрөг, хохирогч Ү.Г-с 11.500 төгрөг, хохирогч Т.А-с 11.500 төгрөг, хохирогч Б.Д-с 11.500 төгрөг, хохирогч Б.У-с 11.500 төгрөг, хохирогч Б.Т-с 11.500 төгрөг,  хохирогч Д.П-с 11.500 төгрөг, хохирогч М.Г-с 11.500 төгрөг, хохирогч Д.Ц-с 11.500 төгрөг, хохирогч Э.У-с 11.500 төгрөг, хохирогч Ж.О-с 11.500 төгрөг, хохирогч Ц.Ш-с 11.500 төгрөг тус тус олгосугай.

6. Шүүдэгч А.Э-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч А.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР